| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/00410/И |
| Дугаар | 102/ШШ2017/00947 |
| Огноо | 2017-04-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 102/ШШ2017/00947
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, хуралдааны танхимд хийж,
нэхэмжлэгч- Багануур дүүрэг, 1-р хороо, 22-р байрны 33 тоотод оршин суух, эмэгтэй, РД-СЛ73051203, Боржигон овогт Түвдэнгийн Уранчимэгийн нэхэмжлэлтэй,
хариуцагч- Баянгол дүүрэг, 5-р хороо, 10-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 49/6 байрны 13 тоотод байрлах, РД-5813094, Хан баян ХХК-д холбогдох,
6 100 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.Уранчимэг, хариуцагчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Нацагдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч захиалгаар орон сууц бариулах гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт шилжүүлэн өгсөн 5 100 000 төгрөгийг, хохиролд 1 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хэлэлцлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Миний бие Хан баян ХХК-тай орон сууц бариулах тухай гэрээг 2015-07-03 өдөр байгуулж, орон сууцны үнийн урьдчилгаа 10 хувь болох 5 100 000 төгрөгийг банкнаас зээл авч төлсөн. Орон сууцыг 2015 оны 4-р улиралд ашиглалтад өгөх байсан боловч ашиглалтад ороогүй, одоо энэ барилга ажил бүрэн зогсож, би банкны хүү төлж байна.
Иймд урьдчилгаанд төлсөн 5 100 000 төгрөг, энэ хугацаанд банкны хүүд төлсөн 1 000 000 төгрөгийг Хан баян ХХК-иас гаргуулж өгнө үү? гэв.
Хариуцагч хариу тайлбартаа: Манай байгууллага өөрийн хөрөнгөөр Багануур дүүрэг дэх ШШГА-ны захиалгаар ажилтан, алба хаагчдад нь зориулж, 40 айлын орон сууц барихаар 2015-04-30 өдөр тус албатай №01 тоот гэрээ байгуулж, улмаар барилгын зураг төсвийн ажлыг 5-р сард эхлүүлсэн. Барилга угсралтын ажлыг 2015-06-05 өдрөөс эхэлсэн. Дээрх барилгыг манай компани өөрийн болон зээлийн хөрөнгийн эх үүсвэр, захиалагч нарын хувь хөрөнгөөр барьж байгуулахаар гэрээнд тодорхой тусгасан. 2015-07-01 өдөр барилга угсралтын ажлын гүйцэтгэл 30 хувьд хүрсэн тул Багануур дүүрэг дэх ШШГА-ны алба хаагчдаас захиалгаар орон сууц бариулах гэрээг 28 алба хаагчаас 13 ажилтантай албан ёсоор байгуулж, орон сууц захиалгын үнийн 10-30 хувийг манай компанийн Голомт банк дахь 3250000549 тоот дансанд нийт 92,5 сая төгрөгийг төвлөрүүлсэн. Манай компани 2015-08-15 өдрөөс эхлэн Голомт, Хаан, Төрийн банкнуудаас барилга угсралтанд зориулж, 550 сая төгрөгийн зээл авахаар хүссэн боловч зээл авч чадаагүй, барилга угсралтын ажил 50 хувьтай зогссон. Энэхүү байдлыг Багануур дүүрэг дэх ШШГА-ны удирдлага болон захиалагч нарт тухай бүрт нь хэлж, ойлгуулж ирсэн. Захиалагч Т.Уранчимэг захиалгаар орон сууц бариулах гэрээгээ цуцлахыг хүсч байгаа бол эхлээд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх мөн компани урьдчилгаа төлбөрийг буцааж олгохоор бол 2017-09-01 өдөр барилга улсын комисст хүлээлгэн өгч, борлуулалтын орлого орсны дараа гэрээнд заасны дагуу төлөх болно гэжээ.
Шүүх хуралдааны явцад зохигч байгуулсан эвлэрлийн гэрээнд: 6 100 000 төгрөгийг нэхэмжилсэн үнийн дүнгээс 1 000 000 төгрөгийн хэсгээс нэхэмжлэгч Т.Уранчимэг татгалзаж, хариуцагч Хан баян ХХК 5 100 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн талаар зохигч шүүх хуралдааны явцад харилцан тохирч, нэхэмжлэгч Т.Уранчимэг 6 100 000 төгрөгийг нэхэмжилсэн үнийн дүнгээс 1 000 000 төгрөгийг нэхэмжилсэн хэсгээс татгалзаж, хариуцагч Хан баян ХХК 5 100 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан болно.
Шүүх шийдвэр гаргахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд зохигч эвлэрэх эрхтэй бөгөөд нэхэмжлэгч хариуцагч нар эвлэрч гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчийн эвлэрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60, 106 дугаар зүйлийн 56.1, 60.1, 106.6 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 112 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, 96 550 төгрөгийг хариуцагчаар нэхэмжлэгчид нөхөн төлүүлэх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,