Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2017/00946

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч- Сонгинохайрхан дүүрэг, 14-р хороо, 13-р байрны 140 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ХН82102710, Хушаат овогт Пүрэвдашийн Түвшинжаргалын нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, 1-р хороо, Алтай хотхоны 20-р байрны 22 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЦД87061800, Боржигин овогт Баясгалангийн Мөнхмандахад  холбогдох,

гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунсүрэн, хариуцагч Б.Мөнхмандах, хариуцагчийн өмгөөлөгч Д.Баасансүрэн/үнэмлэхийн дугаар 1070/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч хариуцагчаас гэрлэлтээ  цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохоор  шаардсныг хэлэлцлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: П.Түвшинжаргал нь Б.Мөнхмандахтай 2008 онд танилцаж, 2013 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. Хамт амьдрах хугацаанд 2010-12-21 өдөр охин Т.Дөлгөөн, 2015-08-09 өдөр хүү Т.Билгүүн нар төрсөн. Нэхэмжлэгч, хариуцагч нар хоорондоо таарамжгүй байсны улмаас Б.Мөнхмандах  2014 онд гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан. Гэвч тухайн үед жирэмсэн болсноо мэдсэн тул гэрлэлтийг цуцлаагүй. Тэр үеэс  гэрлэгчид  хамтдаа амьдраагүй. Цаашид гэр бүлээр дахин хамт амьдрах боломжгүй. Хоёр хүүхдээ П.Түвшинжаргал өөрийн асрамжинд авах хүсэлтэй байгаа хуульд заасны дагуу Б.Мөнхмандахаас тэтгэлэг нэхэмжилнэ. Иймд П.Түвшинжаргал, Б.Мөнхмандах нарын гэрлэлтийг цуцлаж өгнө үү? Гэрлэгчид хамт амьдрах хугацаанд бий болсон хөрөнгийн талаар хариуцагч шүүхэд гаргасан нэхэмжлэлээр хөрөнгийн асуудлыг шүүх шийдвэрлэсэн 2 шатны шүүхийн шийдвэр гарсан. Одоо хяналтын шатны шүүхэд уг маргаан хянан хэлэлцэгдэж байгаа тул хөрөнгийн талаар маргах зүйлгүй болно гэв.

Хариуцагч тайлбартаа: Миний бие 2010 оноос П.Түвшинжаргалтай  хамтран амьдарч,  2013 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. Хамтран амьдрах хугацаанд удаа дараа гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн ба одоогоор уг асуудлаа Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгуулж байгаа. Мөн П.Түвшинжаргал 2015-03-01 өдөр 4 сартай жирэмсэн байхад минь гэрээсээ яваад ор сураггүй алга болж, 2015-03-03 өдөр АНУ-д очсон тухайгаа мэдэгдснээс хойш 2 жилийн дараа буцаж ирээд хүүхдүүдээ асрамжиндаа авна гэж байгааг зөвшөөрөхгүй. Хуульд зааснаар хүүхэд 7 ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзэх ба охин Дөлгөөн 6 нас 2 сартай, хүү 1 нас 6 сартай болно. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дах хэсэгт заасны дагуу асуудлыг шийдвэрлэж өгнө үү. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна, Би хүүхдүүдээ асрамжиндаа авч, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэгчээс гаргуулна.Олимп хотхонд байдаг 2 өрөө байр миний нэр дээр байдаг, бидний амьдарч байгаа  Баянгол дүүрэг, 1-р хороо, Алтай хотхоны 20-р байрны 22 тоот орон сууц, 2 гараашийн маргааныг шүүх жичид нь хэлэлцэж байгаа тул гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх эрхтэй хөрөнгийн шийдвэрлүүлэх шаардлагагүй. Нэхэмжлэгч АНУ руу яваад 3 жил болж байна. Энэ хугацаанд надад ямар ч тусламж, дэмжлэг үзүүлээгүй. Мөн 2014 онд ажлаас гарахдаа ажилгүйдлийн тэтгэмж авсан байх. Гэр бүлийн хамтран өмчлөх хөрөнгөөр тогтоолгохын тулд эдгээр орлогыг тогтоолгомоор байна гэв.

 

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэх, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, эрүүл мэндийн тодорхойлолт, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгох тухай 2017-02-20 өдрийн тэмдэглэл зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн заримыг хангаж шийдвэрлэв.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг байлцуулж хэргийг хэлэлцүүлэхээр хүсэлт  гаргасан болно. Зохигч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдаанд ирэх үүрэгтэй бөгөөд  2017-03-15, 2017-03-24 өдрүүдэд товлогдсон шүүх хуралдаанд нэхэмжлэгч ирсэн, хуралдаан хариуцагчийн хүсэлтээр хойшилсон болно. Харин энэ өдрийн хуралдаанд нэхэмжлэгч 2017-03-27 өдөр АНУ руу явсан   шалтгаанаар  ирээгүй байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгчөө оролцуулахаар ирүүлсэн байна. 

Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийг оролцуулалгүйгээр хэргийг хэлэлцэж, хариуцагчийн хүсэлтийг хангахгүй орхисон болно.

Зохигч 2008 онд танилцаж, хамтын амьдралтай болсон байх бөгөөд 2013-02-18  өдөр Баянзүрх дүүргийн гэрлэлтийн бүртгэлийн 1110000158 дугаарт гэрлэлтээ бүртгүүлсэн байна. Гэрлэгчдийн дундаас 2010-12-21  өдөр охин Т.Дөлгөөн, 2015-08-09 өдөр хүү Т.Билгүүн нар төрсөн байна.

Гэрлэгчид хоорондын таарамжгүй харилцааны улмаас нэхэмжлэгчийг АНУ руу явсан хугацаанаас буюу 2015 оноос тусдаа амьдарсан, энэ хугацаанд нэхэмжлэгч жил бүр богино хугацаагаар нутагтаа ирсэн боловч гэрлэгчид хамт амьдраагүй, гэрлэгчдээс төрсөн хүүхдүүд хариуцагчийн асрамжинд байсан, хариуцагч гэрлэлтээ цуцлуулахаар 2014 онд шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан зэрэг үйл баримт зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу гэрлэгчид шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалд хандсан, гэрлэгчдийг  эвлэрүүлэхээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан байх боловч эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болсны улмаас 2017-02-20 өдөр 58 тэмдэглэлээр уг ажиллагааг дуусгавар болгосон учир шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авч,  иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.              

Гэрлэгчид хоорондын таарамжгүй харьцааны улмаас цаашид гэр бүлээр хамт амьдрах боломжгүй болсон, хариуцагч нэхэмжлэгчийг хүч хэрэглэсэн асуудлаар шалгуулахаар цагдаад хандсан гэж тайлбарлаж  байх тул   гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй байна.

Иймд гэрлэгчдийн  гэрлэлтийг цуцлав.

Зохигчийн хүүхдүүд 1-6 насны хүүхдүүд байх бөгөөд нэхэмжлэгч   АНУ-д амьдарч байгаа,   тусдаа амьдрах болсон үеэс нэхэмжлэгч  хүүхдүүдийг асрамжилж байгаагүй, хүүхдүүд эхийнхээ асрамжинд байсан байх тул бага насны хүүхдийн амьдрах дассан ээлтэй орчин, асрамж халамжийг хүүхдийн эрх ашгийн үүднээс өөрчлөх шаардлагагүй байна.

Иймд хүүхдүүдийг асрамжиндаа авах, хариуцагчаас хүүхдүүдэд тэтгэлэг гаргуулах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож,   хүүхдүүдийг 18 насанд хүртэл  эхийн асрамжинд байлгахаар асрамжийг тогтоов.

Хүүхдүүдээ асарч  буй хариуцагч нэхэмжлэгчээр Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан хүүхдүүдээ тэжээн тэтгэх үүргийг гүйцэтгүүлэхээр  шаардах  эрхтэй  байна.

Зохигч гэр бүлээр амьдрах хугацаанд бий болсон  Олимп хотхонд байршилтай 2 өрөө орон сууц хариуцагчийн өмчлөлд шилжсэн, мөн Баянгол дүүрэг, 1-р хороо, Алтай хотхоны 20-р байрны 22 тоот орон сууц, 2 гараашийн маргааныг хариуцагчийн нэхэмжлэлээр Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн шүүх  жичид нь хэлэлцэж, шийдвэрлэсэн  нь зохигчийн тайлбар, бичмэл баримтаар тогтоогдож байна.

Дээрх үндэслэлээр зохигч хамтран өмчлөх эд хөрөнгийн талаар маргаагүй  тул  2014 оны орчим нэхэмжлэгч ажлаас халагдахдаа  авсан тэтгэмжийг тогтоолгох, мөн 2015 оноос хойш АНУ-д амьдарч байхдаа олсон орлогыг АНУ-ын холбогдох байгууллагаар тогтоолгох тухай хариуцагчийн  хүсэлт нь нэхэмжлэлд, гэр бүл байх хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эрхтэй хөрөнгийн маргаанд хамааралгүй байх тул шүүх хүсэлтийг хангах үндэслэлгүй,   зохигч дундаа хамтран өмчлөх эрхтэй хөрөнгийн талаар шүүх шийдвэрлэх шаардлагагүйг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60, 63 дугаар зүйлийн  56.2, 60.1, 63.1.5 дахь  хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасны  дагуу  улсын тэмдэгтийн хураамжинд  нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хүүхдийн тэтгэлэгт ногдох хураамж 50 527 төгрөгийг нэхэмжлэгчээр нэмж улсын орлогод төлүүлэх, хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан хэмжээнд ногдох хураамж болох 70 200 төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4 дэх  хэсэгт   заасныг удирдлага болгон