Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/401

 

   

                                                           

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт, 

улсын яллагч М.Энхбаатар,

хохирогч Б.Батзориг, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэтулга,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу /онлайн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мянгад овогт Батдоржийн Бад холбогдох эрүүгийн 2011 01779 0138 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, 12-447 тоотод оршин суудаг, өмнө нь ял шийтгэл эдлэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх Мянгад овогт Батдоржийн Б, /РД:____/,

 

Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.                                                    

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр өөрийн танил болох Э.Алтан-Очирт “аавын сонгуулийн ажилд мөнгө босгох хэрэгтэй” байна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Компьютер ланд” худалдааны төвийн гадна байхдаа өөрийн Хаан банкны 5920140683 дугаарын дансаар 7,800,000 төгрөгийг, 200,000 төгрөгийг бэлнээр өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан.

Мөн хохирогч Б.Батзоригоос “Тоёота королла” маркийн дугааргүй, Гаалийн 02-2141007-19-I04570R дугаартай мэдүүлэг бүхий тээврийн хэрэгслийг 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төлбөрийг бүрэн төлнө гэж 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “Төлбөр барагдуулах хэлцэл” бүхий баримт бичгийг үйлдсэн атлаа төлбөрийг төлөлгүйгээр түүнийг хуурч машиныг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч 18,000,000 төгрөгийн хохирол учруулсан.

Мөн хохирогч Б.Батзоригт “Амны хаалтны наймаа хийнэ, Төрийн байгууллагад шахаж ашиг олж, 2,000,000 төгрөг нэмж өгнө” гэж түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Б.Батзоригоос 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 29 дүгээр байрны 160 тоот гэрээсээ өөрийн эзэмшлийн Голомт банкны 1605030112 дугаартай данснаас 5 удаагийн гүйлгээгээр 13,900,000 төгрөгийг, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны 5062199201 дугаарын данснаас 2,100,000 төгрөгийг шилжүүлснийг Б.Б нь өөрийн эзэмшлийн Хаан банкны 5920140683 дугаарын дансаар шилжүүлэн авч нийт 42,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”  гэх

Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Б.Батзориг гэх хүн нь миний багийн найз Б.Ганзоригийн үеэл ах бөгөөд Б.Ганзориг нь Австрали улсад ажиллаж амьдардаг юм. Тэрээр үеэл ах руугаа автомашин ачуулж Б.Батзориг нь машинуудыг нь Монгол Улсад зардаг юм. Тэгээд би 2020 оны 2 билүү 3 дугаар сард Б.Батзоригоос 2016 онд үйлдвэрлэгдсэн тоёота королла загварын автомашиныг 18 сая төгрөгт тооцож 1 сар гаруй хугацаанд төлбөрийг хуваан барагдуулж дуусгах гэрээ хийж зээлээр авсан. Тухайн үед би сонгуулийн судалгааны ажил хийж байсан учраас төлөвлөсөн хугацаандаа мөнгөтэй болж чадахгүй явсаар байгаад 2020 оны 4-5 сард цар тахалтай холбоотой БНХАУ-аас маск оруулж ирэх гэж байгаа гэж хэлээд 16 сая төгрөгийг зээлийн гэрээ хийж дансаар авсан. Тухайн мөнгийг би маск авахдаа зарцуулж чадалгүй барьцаанд байсан автомашинаа чөлөөлүүлэн үлдсэн мөнгөөр нь судалгааны ажилдаа зарцуулан маск авч зарцуулсан. Миний хувьд Б.Батзоригт дээрх мөнгөний хүү болгож 2 сая төгрөг өгөөд зээл төлөх хугацаагаа сунгуулсан боловч цар тахлаас болоод мөнгө олох боломжгүй болсон. Харин автомашиныг Алтан-Одоос авсан 15 сая төгрөгийг зээлэнд өгөх гэсэн боловч бага үнээр авна гээд байхаар нь Банк бус санхүүгийн байгууллагад 9 сая 300 мянган төгрөгийн барьцаанд тавиад Алтан-Одод өгсөн. Одоо Алтан-Одод 5 сая 700 төгрөгийн өр үлдэх ёстой боловч хүүгээ нэмээд 13 сая төгрөгийг нэхэмжлээд байгаа юм   ...” гэх /1-р хх-ийн 249-250х/ ,

Хохирогч Э.Алтан-Очироос Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээрт хэлтэст гаргасан гомдол болон түүний Хаан банкны 5013066325 дугаарын дансны хуулга /1хх-ийн 08-09х/,

Хохирогч Э.Алтан-Очир мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Алтан-Одтой багын найзууд байгаа юм. Б.Бтай бол 2017 онд ажил төрлийн байдлаас болж танилцаж байсан. Б.Б бид хоёрын хувьд хуурай ах дүүгийн харьцаатай байсан бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр манай гэрийн ойролцоо “Компьютер моллын” гадна над дээр ирэхдээ улаан өнгөтэй, 2016 онд үйлдвэрлэгдсэн “Тоёота королла” маркийн авто машин авч ирээд “аав маань сонгуульд нэр дэвшиж байгаа бөгөөд сурталчилгааны ажилд нь мөнгө хэрэгтэй байгаа учраас таньд энэ машиныг барьцаанд үлдээгээд 8 сая төгрөг зээлье” гэж гуйгаад байсан. Тэгэхээр нь би зөвшөөрөөд өөрт байсан 200,000 төгрөгөө бэлнээр өгчихөөд өөрийн танил дүүгээсээ 8 сая төгрөг зээлж дансаар аваад 7,8 сая төгрөгийг Бын данс руу 3 хувааж шилжүүлсэн. Энэ мөнгийг Б надад 10 сая төгрөг болгож өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл надад нэг ч төгрөг өгөлгүй алга болсон. Б.Б нь надад барьцаалсан машинаа надаас өмнө Алтан-Одод барьцаанд тавьчихсан байсныг сүүлд олж мэдсэн бөгөөд уг автомашин одоо лагерийн гражид байгаа...” гэх /1хх-ийн 247-248х/,

Гэрч Т.Билгүүнзаяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “..Б.Б надад мөнгө төгрөгийн өртэй байсан. Тэгээд над руу өрөө төлөх гээд 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр миний Хаан банкны 5029798454 дугаарын данс руу 1,500,000 төгрөгийг Б өөрийнхөө 5920140683 дугаартай данснаас шилжүүлсэн байна гэдгийг би сая дансныхаа хуулгыг хараад мэдлээ..” гэх /1хх-ийн 17х/,

Гэрч Н.Мөнхцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би өөрөө 3, 4 дүгээр хорооллын “Барилгын материалын үйлчилгээний төвд” оффисын сандлын худалдаа эрхэлдэг. Би өөрийн данс болон хар дэвтрээ шүүж үзэхэд 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 4 ширхэг оффисын сандлыг нэг залуу надаас 340,000 төгрөгөөр худалдаж авч байсан...” гэх /1 хх-ийн 19х/,

Гэрч Б.Батдорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2020 оны УИХ-ын сонгуульд Монголын Ногоон намаас 26 дугаар тойрогт нэр дэвшсэн. Санхүүгийн зардал гараагүй, би сурталчилгаа хийгээгүй. Б.Б миний сонгуулийн ажилд мөнгө төгрөг зарцуулсан асуудал байхгүй...” гэх /1хх-ийн 23х/,

Шүүгдэгч Б.Бын эзэмшлийн Хаан банкны 5920140683 дугаарын Хаан банкны дансны хуулга /1хх-н 63-67х/,

Гэрч Н.Мөнхцэцэгээс гаргаж өгсөн түүний өдөр тутам бүртгэдэг бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-н 79-90х/,

Хохирогч Б.Батзоригоос Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газарт гаргасан гомдол, мөн түүнээс гомдолтой хамт хавсарган өгсөн “2020.02.18-ны өдрийн төлбөр барагдуулах тухай хэлцэл”-ийн хуулбар, мөн түүний Хаан банкны 5062199201 дугаарын дансны хуулга, Голомт банкны 1605030112 дугаарын дансны хуулга /1хх-ийн 176-180х/,

Хохирогч Б.Батзориг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Б.Бын аав нь надтай уулзаад манай эхнэр авч унах гэж байгаа юм. 1 сарын дараа мөнгө өгье гэж надад хэлсэн бөгөөд маргааш нь ирээд надтай тохироод надаас ирж авахдаа ах нь завгүй байна. Манай хүүхдийн нэр дээр шилжүүлээд өгчихгэж хэлсэн. Тэгээд надаас авсны дараа банк бус санхүүгийн байгууллагад тавиад унаж явж байгаад тээврийн хэрэгслийг Алтан-Очир гэх хүнд давхар барьцаанд тавьчихсан байсан. Эцэгтэй нь би удаа дараа утсаар холбогдож ярьсан. Сонгууль дуусахаар өгье гэж ярьж байгаад сонгууль дуусахад би аваагүй. Манай хүүхдээс өөрөөс нь асуугэж ярьж эхэлсэн. Мөнгийг Даваацэрэн гээд найзтайгаа ирээд төрийн байгууллагад маск шахаж байгаа. 16,000,000 төгрөг өгчих 21 хоногийн дотор 18,000,000 төгрөг болгоод өгье гэж хэлсэн. Дахиад нэг сараар сунгаад дахиад 2,000,000 төгрөг нэмээд өгье гэж хэлж аваад алга болсон. Хохирол төлбөр барагдуулъя гэх талаар юм ярихгүй байсан. Хашаа байшингийн нэр дээрээ шилжүүлж авах гэтэл ээж нь үгүй гэсэн. Сүүлд 12 дугаар сард ашиглалтад орох байр байна. Тэр байрыг өгье чи 30,000,000 төгрөг нэмээд өгчихгээд тохироод гэрээ байгуулсан. Гэрээг нь үзээд захирал руу нь ярихаар захирал нь Б гэх хүнийг танихгүй гэж хэлсэн. Шүүх хуралдаан болохоос өмнө нэг ч удаа над руу залгаагүй. 16,000,000 төгрөгийг би хүнээс хүүтэй зээлчихсэн байсан. Ядаж хүүг нь төлүүлэхгүйгээр 35,000,000 төгрөгөө эргүүлж авмаар байна ...” гэх

Хохирогч Б.Батзориг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Би өөрийн 2019 оны 08 сард Австрали улсаас оруулж ирсэн “Тоёота королла” маркийн, 2016 оны автомашиныг худалдан борлуулахаар болж өөрийн үеэл дүү Ганзоригт өөрийн уг автомашиныг худалдан борлуулах тухай хэлээд түүний найз Б гэх хүн ирээд машиныг үзээд “манай ээж машин худалдан авах гэж байгаа, би ээждээ авч өгнө” гээд 2020 оны 02 сарын 18-ны өдөр өөрийн аав Батдорж гэх хүнтэй уг машиныг ирж үзээд машин худалдан авах талаар түүний аав Батдорж нь надтай 18,000,000 төгрөгөөр тохирч Баянзүрх дүүргийн 1-р хорооны нутагт байрлах дүүргийн хажуугийн нотариат дээр ороод “Хэлцлийн гэрээ" гэх зүйл үйлдээд түүнийгээ 2020 оны 03 сарын 24-ны өдөр төлбөрийг төлж дуусгах хугацаатай хийсэн. Мөн уг нотариат дээр тээврийн хэрэгсэлийн нэр шилжүүлэхээр Бын нэр дээр итгэмжлэл үйлдэж өгсөн. Ингээд улсын дугаар аваагүй байсан тээврийн хэрэгслийг манай гэрт ирж аваад явсан. 03 сарын 31-ний өдөр манай байрны дүү Даваацэрэнгийн хамт Б ирээд “өөрийгөө маск төрийн байгууллагад худалдах гэж байгаа, надад 16,000,000 төгрөг өгөөч, 20 хоногийн дотор 18,000,000 төгрөг болгож өгье” гээд надад хэлхээр нь би түүнд өөрийнхөө машиныг зарсан байсан болохоор нь итгээд уг мөнгийг Бын 5920140683 дугаартай дансанд өөрийн гэртээ байхдаа шилжүүлэн өгсөн. 04 сарын 31-ний өдөр өөрийн мөнгөө Б болон түүний аав Батдорж нараас машины төлбөрөө, Баас зээлсэн мөнгөө авах тухай хэлэхэд “удахгүй өгнө, маргааш, маргааш” гэсээр өдийг хүргэсэн. Харин Батдорж өөрийгөө УИХ-ын сонгуульд Баянгол дүүрэгт нэр дэвшиж байгаа, гээд өөр нэр дэвшигчээс мөнгө авна тэр мөнгөнөөс өгнө” гэсэн боловч огт мөнгөө өгөөгүй. Б нь надаас мөнгө авахад Батдоржтой ямар нэгэн байдлаар ярьж тохирсон болон энэ мөнгөний талаар Батдорж огт мэдэхгүй. Харин королпа маркийн машиныг авахад өөрийн эхнэртээ авна гэж хэлээд Баар дамжуулж яриад Батдорж ирж машин үзээд, дараа нь бичиг баримтыг нь бүрдүүлээд Б, Батдорж нар ирж үзээд аваад явсан. Би Бад 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр өөрийн Голомт банкны 1605030112 дугаартай данснаас түүний Хаан банкны 5920140683 дугаарын дансанд 5 удаагийн гүйлгээгээр нийт 13,900,000 төгрөг шилжүүлсэн. Мөн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 2,100,000 төгрөгийг шилжүүлж нийт 16,000,000 төгрөг болсон. Б надаас мөнгө авснаас хойш эргэн төлөлт огт хийгээгүй. 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 2 сая төгрөгийг надад шилжүүлж өгсөн. Өөрөөр надад түүнээс эргүүлэн авсан зүйл байхгүй...” гэх /1хх-н 184-185х/,

Гэрч С.Даваацэрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “..2020 оны 03 дугаар сарын үед багын найз Бадрал миний ажил дээр ирээд уулзсан. Харин уулзахдаа намайг юу хийж байгаа талаар асуухаар нь би өөрийгөө маск худалдаалж байгаа тухай хэлэхэд Б нь өөрийгөө маскны шахаа хийх газрууд байгаа, уг газруудад маск худалдахад боломжтой гэсэн. Ингээд би тухайн үед 300,000-400,000 төгрөгийн маск эргэлдүүлдэг байсан. Б өөрийгөө яам, банк гээд олон газар байгаа 10,000 ширхэг маскийг нэг бүрийг нь 800 төгрөгөөр бодсон. Ингээд олон газар тул 16,000,000 төгрөгийн шаардлагатай гээд өөрийн танил байрны ах Батзоригоос мөнгө зээлэх тухай Б хэлээд хэд хоногийн дараа хорооллын эцэст Батзориг ахтай уулзахад Б маскийн талаар яриад 16,000,000 төгрөг зээлээд 20 хоногийн дараа 2,000,000 төгрөг нэмээд 18,000,000 төгрөг болгож өгөхөөр тохирсон. Уг мөнгийг дараа нь Б Батзоригоос Их дэлгүүрийн урд талын усан оргилуур дээр уулзаад Батзориг, Б хоёр үлдээд мөнгийг Бад Батзориг өгсөн байсан. Б надад уг мөнгийг өгч маск худалдан авах байсан боловч надад огт мөнгө өгөөгүй. Мөнгө шилжүүлж авсны дараа холбогдож байгаад эргэж дахин маск авах талаар хэлээгүй. Би асуухад цаад газар нь худлаа юм байна лээ гэж хэлээд би Батзориг ахын мөнгийг яах гэж байгаа нь гэхэд би өөрөө мэдэж байна гээд дахин холбогдоогүй. Надад мөнгө зээлэхдээ холбогдуулж шан харамж амласан зүйл байхгүй. Маск худалдаалахад надаас нэг маскийг 800 төгрөгөөр бодож надаас худалдан авах байсан. Тухайн үедээ би өөрийн найз Анандтай хамтраад оруулж ирж байсан. Энэ маскийг 400 төгрөгөөр оруулж ирж 800 төгрөгөөр худалдах байсан. Б маск худалдан авах гэж хэн нэгэн хүний авчирч ирж уулзуулсан зүйл байхгүй. Надад хэлэхдээ Батзориг ахад уулзахдаа хэлсэнтэй адил “банк, төрийн байгууллагад шахаа хийнэ” гэж ярьж байсан...” гэх /1хх-ийн 189-190х/,

Дамно ХХК-наас гаргасан “2016 онд үйлдвэрлэгдсэн 2019 онд Монгол улсад орж ирсэн Королла маркийн автомашины 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар 19,000,000 төгрөгөөр үнэлэгдэнэ” гэх үнэлгээний тайлан /1хх-ийн 202-206х/,

Авто тээврийн үндэсний төвөөс 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн “03-06 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн талаарх лавлагаа./1хх-ийн 209-210х/,

Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ууганбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Апекс финанс ХХК-нд хуулийн зөвлөхөөр ажилладаг бөгөөд манай компаниас намайг хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулахаар томилсон. Нэхэмжлэл гаргасан асуудлын талаар гэвэл 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Б.Б нь манай компанитай 2999 дугаартай зээлийн гэрээ байгуулж 03-06 УБН улсын дугаартай “Тоёота королла” маркийн автомашиныг унаж явах нөхцөлтэйгөөр 12 сарын хугацаатай сарын хүү 5 хувь байхаар тохиролцож 9,400,000 төгрөгийн барьцаанд тавьсан боловч зээл авснаас хойш нэг ч удаагийн эргэн төлөлт хийгдээгүй бөгөөд өнөөдрийн байдлаар уг зээл нь үндсэн зээл 9,400,000 төгрөг, зээл ашигласан хугацааны хүү 5,640,000 төгрөг, алданги 958,125 төгрөг буюу нийт 15,998,125 төгрөг хүрээд байгаа ба энэ мөнгөө нэхэмжилж байна. Эсвэл барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг хангуулахаар нэхэмжилж байна...” гэх /2хх-ийн 09-10х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Б.Быг 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр өөрийн танил болох Э.Алтан-Очирт “аавын сонгуулийн ажилд мөнгө босгох хэрэгтэй” байна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Компьютер ланд” худалдааны төвийн гадна байхдаа өөрийн Хаан банкны 5920140683 дугаарын дансаар 7,800,000 төгрөгийг, 200,000 төгрөгийг бэлнээр өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан,

Мөн хохирогч Б.Батзоригоос Тоёота королла маркийн дугааргүй, Гаалийн 02-2141007-19-I04570R дугаартай мэдүүлэг бүхий тээврийн хэрэгслийг 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төлбөрийг бүрэн төлнө гэж 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “Төлбөр барагдуулах хэлцэл” бүхий баримт бичгийг үйлдсэн атлаа төлбөрийг төлөлгүйгээр түүнийг хуурч машиныг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч 18,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн хохирогч Б.Батзоригт “Маскийн наймаа хийнэ, Төрийн байгууллагад шахаж ашиг олж, 2,000,000 төгрөг нэмж өгнө” гэж түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Б.Батзоригоос 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 29 дүгээр байрны 160 тоот гэрээсээ өөрийн эзэмшлийн Голомт банкны 1605030112 дугаартай данснаас 5 удаагийн гүйлгээгээр 13,900,000 төгрөгийг, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны 5062199201 дугаарын данснаас 2,100,000 төгрөгийг шилжүүлснийг Б.Б нь өөрийн эзэмшлийн Хаан банкны 5920140683 дугаарын дансаар шилжүүлэн авч нийт 42,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.  

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар, хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн болохыг дурдаж байна.  

Шүүгдэгч Б.Бын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт хамаарагдаж, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул түүнд холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Б нь нийт 40,000,000 төгрөгийн хохирлоос хохирогч Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо 30-30 тоотод оршин суух, Энхбаатарын Алтан-Очир /РД:ХЙ85112612/-д 8,000,000 төгрөг,

Баянгол дүүргийн 7-р хороо, 29-160 тоотод оршин суух, Батаагийн Батзориг /РД:ЧЛ86052816/-д 32,000,000 төгрөг тус тус гаргуулж,

Хохирогч Э.Алтан-Очир, Б.Батзориг нарын гэмт хэргийн улмаас учирсан хор уршигаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл нийт 131 хоног цагдан хоригдсон болохыг дурдав.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.

 

Ìîíãîë Óëñûí Ýð¿¿ãèéí õýðýã õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1, 12.9 дүгээр ç¿éë¿¿äýä òóñ òóñ çààñíûã óäèðäëàãà áîëãîí

                                                                                                          ÒÎÃÒÎÎÕ íü:

              1. Шүүгдэгч Мянгад овогт Батдоржийн Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдыг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

              2. Шүүгдэгч Мянгад овогт Батдоржийн Бад холбогдох хэргийг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

 3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Баас нийт 40,000,000 төгрөгийг гаргуулан хохирогч Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо 30-30 тоотод оршин суух, Энхбаатарын Алтан-Очир /РД:ХЙ85112612/-д 8,000,000 төгрөг, Баянгол дүүргийн 7-р хороо, 29-160 тоотод оршин суух, Батаагийн Батзориг /РД:ЧЛ86052816/-д 32,000,000 төгрөг тус тус олгосугай.

4. Хохирогч нарыг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

5. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт нийт 131 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Бад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Б.Быг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

 

 

 

 

                     ÄÀÐÃÀËÀÃ×, د¯Ã×                                     П.АРИУНБОЛД