| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/01050/И |
| Дугаар | 102/ШШ2017/00945 |
| Огноо | 2017-04-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 102/ШШ2017/00945
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,
нэхэмжлэгч- Баянзүрх дүүрэг, 14-р хороо, консул 17-р гудамжны 405 тоотод оршин суух, эрэгтэй, РД-УК91090319, Сартуул овогт Баяраагийн Тэмүүлэнгийн нэхэмжлэлтэй,
хариуцагч- Баянгол дүүрэг, 18-р хороо, 67-р байрны 155 тоотод оршин суух, эрэгтэй, РД-МР92102717, Боржигон овогт Баттогтохын Мягмарчулуунд холбогдох,
4 380 600 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Миний бие өөрийн хамт ажиллаж байсан Б.Мягмарчулуунтай харилцан тохиролцож, ББСБ-аас зээл авч, 3 500 000 төгрөгийг сарын 4,9 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Уг мөнгийг өөрийн Хаан банкны 575357808080 тоот данснаас Б.Мягмарчулууны Хаан банкны 5036039327 тоот данс руу шилжүүлсэн. Зээлийн гэрээг бичгээр үйлдэж, нотариатаар баталгаажуулсан.
Гэтэл зээлийн гэрээний хугацаа дуусч, Б.Мягмарчулууныг зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.
Иймд Б.Мягмарчулуунаас үндсэн зээл 3 500 000 төгрөг, зээлийн хүү 593 100 төгрөг, алданги 297 500 төгрөг, нийт 4 380 600 төгрөгийг гаргуулж өгнө үү?гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Мягмарчулуун нь нэхэмжилсэн 4 380 600 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн хүсэлт, иргэний үнэмлэхний хуулбар, хорооны тодорхойлолт, зээлийн гэрээ, дансны хуулга зэрэг бичмэл баримтыг судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Тэмүүлэн хариуцагч Б.Мягмарчулуунд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4 380 600 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Тэмүүлэнгийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 4 380 600 төгрөгийг хариуцагч Б.Мягмарчулуун бүрэн төлж барагдуулсан шалтгаанаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тухай хүсэлтээ ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасны дагуу түүний татгалзлыг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 85 040 төгрөгөөс 50 хувийг буцаан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,