| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/00465/И |
| Дугаар | 102/ШШ2017/00905 |
| Огноо | 2017-04-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 102/ШШ2017/00905
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч-Баянгол дүүрэг, 17-р хороо, 4-р хороолол, 40В байрны 78 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЧЙ62033065, Боржигон овогт Энэбишийн Ичинхорлоогийн нэхэмжлэлтэй,
ажилласан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Ичинхорлоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч 1992-1994 онд ажилласан байдлаа тогтоолгохыг хүссэн байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа:Би 1987 оны 07 сард ЗХУ-ын Ленинград хотын Кино инженерийн дээд сургуулийг төгсөж ирээд, Монгол кино студид оператор техникийн цехэд механик инженерээр ажилласан.1997 оны 04 сард цомохтголоор ажлаасаа гарсан. Энэ хугацаанд байгууллагын бүтэц дотроо янз бүрээр өөрчлөгдөж байсан. Монголкино нэгтгэлийн Баримтат кино студи болон Хүүхдийн кино студид инженерээр 1992 оны 03 сард орж, 1994-12-31 хүртэл ажилласан юм. Гэтэл ажилласан тухай тушаал гараагүй байсан юм уу, олдохгүй байгаа. Иймд 1992-03-01 өдрөөс 1994-12-31 өдөр хүртэл ажилласан хугацааг тогтоож өгнө үү? гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан хөдөлмөрийн дэвтэр, гэрч О.Бямбаа, Ц.Батбэх нарын мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Э.Ичинхорлоо 1987 онд сургууль төгсөж, 1987-07-23 өдрөөс хөдөлмөр эрхэлж, 1987-11-01 өдрөөс Монгол кино студид мастер техникчээр ажилласан цагаас эхлэн тус байгууллагын аль нэг салбар нэгжид 1997 оныг хүртэл ажилласан болох нь хамт ажиллаж байсан тухай гэрчилсэн гэрч О.Бямбаа, Ц.Батбэх мэдүүлгээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч 1992-03-01 өдрөөс Хүүхдийн кино студид Мультифильмийн операторын дагалдангаар, 1992-05-01 өдрөөс ассистент оператороор ажиллаж байгаад ажил олгогч Хүүхдийн кино студи нь Хүүхэд залуучуудын театртай нэгдэж, Хүүхэд залуучуудын театр, киноны хүрээлэн болсон үеэс киноны инженерээр ажиллаж, уг ажлыг 1994-12-31 өдрийг хүртэл хугацаанд эрхэлсэн болох нь түүний хөдөлмөрийн 281898 дугаар дэвтэр дээр бичигдсэн ажлын тухай мэдээ, фото зургаар нотлогдож байна.
Иймд 1992-03-01 өдрөөс 1994-12-31 өдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэгчийн ажилласан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэхь хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон,