| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/00996/И |
| Дугаар | 102/ШШ2017/00892 |
| Огноо | 2017-03-31 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 102/ШШ2017/00892
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч-Баянгол дүүрэг, 11-р хороо, Очир хотхон, 78-1 байрны 903 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ЧЛ76012812, утас 99057715, Алаг адуу овогт Жамьяндоржийн Батжавхлангийн нэхэмжлэлтэй,
хариуцагчаар оролцвол зохих Э.Должинсүрэнг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Батжавхлан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь хариуцагчяаар оролцвол зохих Э.Должинсүрэнг эрэн сурвалжлуулахыг хүссэн байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Би Э.Должинсүрэнд 2015 оны 09 сард гэрээ байгуулан орон сууцаа хөлслөсөн юм. 2016 оны 07 сард байрны хөлс их байна гэхээр нь хөлсөө 100 000 төгрөгөөр багасгаж, 650 000 төгрөг болгосон. Хөлсөө удаадаг ч төлдөг байсан болохоор 2017 оны 01 сард байрнаас гарахад нь байраа хүлээж авахад 2016 оны 03 сараас 2017 оны 01 сар хүртлэх байрны ашиглалтын зардлыг төлөөгүй, 10 хоногийн дотор төлнө гэхээр нь итгэсэн. Гэтэл төлөөгүй. Мессэж бичихээр өгнө гэдэг. Ашиглалтын зардал 1 062 762 төгрөгийг төлөөгүй байгаа. Одоо хаана байгааг нь мэдэхгүй тул Боржигон овогт Эрдэнийн Должинсүрэнг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү?
Түүний утас 80115775, РД-НЛ80032460. Иргэний үнэмлэх дээрээ Баянгол дүүрэг, 1-р хороо, 2-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 3А байрны 43 тоот гэсэн хаяг байгаа боловч энэ хаяг дээр байхгүй. Уг байрыг бусдад худалдсан юм билээ гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан орон сууц хөлслөн гэрээ, төлбөрийн лавлагаа, зураг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч хариуцагчаас орон сууцны ашиглалтын хөлс төлөх үүргийг шаардах хүсэлтэй байгаа байх боловч тэрээр оршин сууж байгаа гэж бүртгэгдсэн Баянгол дүүрэг, 1-р хороо, 2-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 3А байрны 43 тоот хаягт Э.Должинсүрэн оршин суухаа больсон, түүнийг хаана амьдарч буй хаягийг нэхэмжлэгч мэдэхгүй, мэдэх боломжгүй байгаагаас зөрчигдсөн эрхээ шүүхээр хамгаалуулах боломжгүй болсон байх тул хариуцагчаар оролцвол зохих Э.Должинсүрэнг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хангав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэхь хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,