| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/00869/И |
| Дугаар | 102/ШШ2017/00881 |
| Огноо | 2017-03-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 102/ШШ2017/00881
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч-Сонгинохайрхан дүүрэг, 2-р хороо, Орбитын 50-р гудамж, 8 тоотод оршин суух, эмэгтэй, РД-УС88112341, Бухныхан овогт Баттулгын Мөнхзулын нэхэмжлэлтэй,
хариуцагч-Баянгол дүүрэг, 2-р хороо, 2-р хороолол, Барилгын 7-1 байрны 55 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЧП62051863, Цалинч овогт Цэдэнгийн Нармандахад холбогдох
2 550 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Мөнхзул, хариуцагч Ц.Нармандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 1 700 000 төгрөг, алдангид 850 000 төгрөгийн хамт гаргуулахаар шаардсныг хэлэлцлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа:Би Нармандах эгчтэй 2016-07-31 өдөр гэрээ байгуулан, 1 500 000 төгрөгийг өгсөн гэж бичсэн. 1 000 000 төгрөг нь тэр надаас 2014 онд 10 хувийн хүүтэй зээлсэн мөнгө юм. 2014 онд зээлийг төлөөгүй. Хүүг төлсөн.2015 он болон 2016 оны зун хүртэл хүү төлөөгүй. Би үндсэн зээлээ өгчих гэсэн юм. Өгнө гэдэг.2016 оны 07 сард эгчид нь мөнгө хэрэгтэй байна, 1 000 000 төгрөгт чинь баримт өгье, 500 000 төгрөг өгөөч гэхээр нь зөвшөөрч, 500 000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сард 10 хувийн хүүтэй өгч, өмнөх зээл 1 000 000 төгрөг, нэмж зээлдүүлсэн 500 000 төгрөгийг, зээлийн 4 сарын хүүг нэмж, 1 700 000 төгрөгийг зээлдүүлсэн гэрээг байгуулсан юм. 2016-12-01 өдөр мөнгөө төлөх байсан чинь өгөөгүй. Иймд шүүхэд хандсан юм. Хариуцагчаас зээл 1 700 000 төгрөг, алданги 850 000 төгрөг, нийт 2 550 000 төгрөгийг гаргуулж өгнө үү? гэв.
Хариуцагч тайлбартаа: Би нэхэмжлэгчээс 2014-02-13 өдөр 1 000 000 төгрөгийг сарын хугацаатай, сард 10 хувийн хүүтэй зээлсэн. 2014-04-29 өдөр 500 000 төгрөг төлсөн. 2014-08-26 өдөр 300 000 төгрөг, 2015-02-15 өдөр 200 000 төгрөг, 2015-08-02 өдөр 25 000 төгрөгийн пүүз надаас авсан. Ингэж нэг сая төгрөгийг төлсөн. Надаас хүү, алданги байнга нэхэж, хүүхдийн утас руу ярьж, ээжийнхээ мөнгийг төл гэж дарамтлаж, гэр бүлийн хүмүүсийг муудалцуулж, би найз нарынхаараа явж байсан.
Би тэтгэвэрт гарахаар мөнгийг өгнө гэж хэлээгүй. 1 000 000 төгрөгт гарын үсэг зурвал 500 000 төгрөгийг нэг сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй өгнө гэсэн тул би гэрээ байгуулсан. 1 000 000 төгрөг нь зээлсэн мөнгө биш, хүү алданги юм. 500 000 төгрөгөөс 2016-11-09 өдөр 200 000 төгрөг, бэлнээр өөрт нь цувуулж 200 000 төгрөг, нийт 400 000 төгрөгийг төлсөн тул үлдсэн 100 000 төгрөгийг алдангитай нь төлнө гэв.
Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ, хариуцагчийн харилцах дансны хуулга, мөнгө төлсөн баримтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн заримыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч хариуцагчид 1 700 000 төгрөгийг зээлдүүлсэн тухай 2016-07-31 өдөр зохигч бичгээр зээлийн гэрээ байгуулсан байна.
Уг гэрээгээр нэхэмжлэгч 1 700 000 төгрөгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэн өгөх үүрэг хүлээсэн боловч үүргээс 500 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэн өгсөн байх бөгөөд 200 000 төгрөг нь 500 000 төгрөгийг 4 сарын хугацаатай зээлдүүлэхэд хариуцагч төлөх хүүг нэмж бичсэн, 1 000 000 төгрөг нь 2014-02-13 өдөр хариуцагч түүнээс зээлсэн зээлд хамааралтай болохыг зохигч тайлбарлаж байна.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, 2014-02-13 зээлсэн 1 000 000 төгрөгийг төлсөн, гэрээнд бичсэн 1 000 000 төгрөг бол зээлсэн 1 000 000 төгрөгийн хүү, алданги тул төлөхгүй, 2 удаагийн зээлийг тус бүр нэг сарын хугацаатай зээлсэн гэж маргаж байна.
Шүүх хуралдаан дээрх зохигчийн мэтгэлцээн болон хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч хариуцагчид 2014-02-13 өдөр 1 000 000 төгрөгийг сард 10 хувийн хүүтэйгээр амаар тохирч зээлдүүлсэн, 2016-07-31 өдөр бичгээр зээлийн гэрээ байгуулж, хариуцагчид 1 700 000 төгрөг зээлдүүлснээр бичсэн боловч 500 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь тогтоогдож байна.
Иймээс зохигчийн байгуулсан зээлийн гэрээний үүргийг нэгтгэж, бичгээр байгуулсан гэрээний дагуу 2014-02-13 өдөр амаар байгуулсан гэрээний үүрэг, хариуцлагыг тооцох үндэслэлгүй байна.
2014-02-13 өдөр амаар байгуулсан гэрээний хугацааг нэг сарын хугацаатай, сард 10 хувийн хүүтэйгээр тохирсон болохыг хариуцагч зөвшөөрч байна.
Хариуцагч дээрх амаар болон бичгээр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт дансаар 2014-04-29 өдөр 500 000 төгрөг, 2014-08-26 өдөр 300 000 төгрөг, 2015-02-13 өдөр 200 000 төгрөг, 2016-11-09 өдөр 200 000 төгрөгийг төлсөн байна.
Эдгээрээс гадна нэхэмжлэгч бусдаас бага хүүтэйгээр авсан өөрийн зээлээс хариуцагчид 2016-07-31 өдрөөс өмнө 260 000 төгрөгийг зээлдүүлсэн, хариуцагч дансаар төлсөн дээрх мөнгөнөөс гадна 200 000 төгрөгийг цувуулж бэлнээр нэхэмжлэгчид төлсөн болох нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгч үүргийг шударгаар гүйцэтгэх зарчмын дагуу хариуцагч 2014-02-13 өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт төлөхөөр тохирсон нэг сарын хүүгийн хамт 1 100 000 төгрөг төлөх, 2016-07-31 өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт хүүгийн хамт 700 000 төгрөг төлөх үүргээс нийт 1340000 төгрөгийг төлсөн гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Үүнээс төлбөр төлсөн огноогоор авч үзвэл 2014-02-13 өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 940 000 төгрөгийг, 2016-07-31 өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт зээлийн хүү 200 000 төгрөгийг төлсөн байх үндэслэл тогтоогдож байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч 2014-02-13 өдөр байгуулсан зээлийн үүрэгт 160 000 төгрөгийг, 2016-07-31 өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй байна.
Хариуцагч 2016-07-31 өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу зээл 500 000 төгрөгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байх тул гэрээний 2.7-д зааснаар 2016-12-31 өдрөөс хойш шүүх хуралдаан хүртэл 90 хоногийн хугацааны алдангид 225000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
Иймд нэхэмжлэлээс 885 000 төгрөгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болголоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.2, 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 55750 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан хэмжээнд ногдох хураамж болох 25790 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон