Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/467

 

   

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

Улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

Өсвөр насны шүүгдэгч А.С, түүний хууль ёсны төлөөлөгч Н.Ижийхүү,

Шүүгдэгч Ш.Э, түүний өмгөөлөгч Б.Дагиймаа,

Шүүгдэгч А.Ж, түүний өмгөөлөгч А.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баяжих-Авхай овогт Амарзаяагийн Ж, Боржигин овогт Энхболорын Э, Олхонууд овогт Амартүвшингийн С нарт холбогдох эрүүгийн 2011 01518 1004 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 15- ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2002 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн. 18 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, сантехникийн слесарь мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын 05-127 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдлэж байгаагүй, Баяжих-Авхай овгийн Амарзаяагийн Ж /РД: ____/,

Монгол Улсын иргэн, 2004 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, Төв аймгийн Мэргэжил сургалтын төвд тогоочийн мэргэжлээр суралцаж байгаа, ам бүл 3, нагац ах, эмээгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын 4-147Б тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Олхонууд овгийн Амартүвшингийн С /РД: ____,

Монгол Улсын иргэн, 1998 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, токарьчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, хойд аав, 2 дүүгийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын 02-69 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоогоор найз охин Буянжаргалын хамт /Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургуулийн хажуу талд нийтийн байранд амьдарч байгаа гэх/,

урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 692 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаанд ял хойшлуулсан, Боржигон овгийн Энхболорын Э /РД:_____/,

Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч А.Ж, А.С, Э.Э нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогджээ.                                                    

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Ж, Э.Э, А.С нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 03 цагийн үед Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Буурал ээж” нэртэй дэлгүүрийн орчимд нийтийн хэв журмыг зөрчиж, иргэн Г.Ган-Өргөөг найз З.Цэрэнбалжидтай явж байхад нь хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

Өсвөр насны шүүгдэгч А.С: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй ...” гэх

Шүүгдэгч Ш.Э: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй ..” гэх

Шүүгдэгч А.Ж: “ ... Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх

Өсвөр насны шүүгдэгч А.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр найз Ж, танил Лхагвазориг, Монхоо /цаашид Э гэх/ нарын хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо гэр хороололын сааданд 4 том лаазтай пиво хувааж уусан. Ууж байхдаа Жтой нэг зүйлээс болоод хоорондоо маргалдсан. Тэгээд хажуунаас Монхоо ах больцгоо гээд уурласан, тэгээд бид 2 маргалдаагүй, зодолдоогүй, тэндээсээ 4-лээ Лхагвазоригийг таксинд суулгаж өгөх гээд зам руу доош явж байгаад замд сандал байхаар нь тэнд хэсэг суусан, энэ үед Лхагвазориг найз охинтойгоо утсаар ярьж байсан, гэтэл цаанаас таксинаас үл таних 2 эрэгтэй хүүхэд таксинаас буугаад бид нарын хажуугаар доошоо гудам руу алхаад явж байхад Монхоо ах та 2 хоорондоо тэгэж их муудалцмаар байгаа юм бол, наад 2-оо өдчихөөч гэсэн утгатай юм хэлсэн, тэгээд Ж тэр 2 хүүхдийн араас явсан, удалгүй Жын дуу “хөөе нааш ир”  гэж сонсогдохоор нь би араас нь очтол нэг хүүхэд нь ах нарыгаа дуудна, хутгалнаа гээд гүйгээд явчихсан, нөгөө үлдсэн хүүхдийн мөрнөөс Ж барьчихсан, нөгөө хүүхэд нь Жыг цохих шиг харагдсан, тэгэхээр нь гүйж очоод тэр хүүхдийн нүүр лүү нэг удаа цохиход тэр нүүрээ дараад доошоо тонгойсон, Ж бас тэр хүүхдийг доошоо тонгойчихсон байхад нүүр лүү 1-2 удаа цохисон, энэ үед би хажуунаас цээжин тус газар нь 1-2 удаа өшиглөсөн, Ж бас 2-3 удаа өшиглөж байхад Монхоо ах ирээд тэр хүүхдийн нүүр лүү нь бас цохисон, тэгээд зууралдаж байхад зугатсан найз нь одоо нааш ир гээд орилоод ирэхээр нь бид нар зугатсан, зугтах гэж байхад газар нэг цагаан өнгийн гар утас харагдахаар нь би аваад халаасандаа хийсэн, тэгээд 3-лаа зугатаад нэлээн хол гэрийнхээ ойролцоо сааданд амьсгаагаа дараад зогсож байхдаа би нөгөө гар утсаа Монхоо, Ж нарт та 2-ынх мөн үү гээд үзүүлсэн чинь 2-лаа биш гэж хэлсэн, тэгсэн Монхоо ах яах гэж наад гар утсаа авч байгаа юм бэ, наадхаа чи өөрөө ав гээд бид нар салцгаасан, тэгээд Жын гэрт хонож байхад шөнө цагдаа нар ирээд бид нарыг аваад явсан..” гэх /хх-ийн 60-62х/,

Шүүгдэгч А.Ж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:                           “...Тухайн өдөр би хар өнгийн бэлтгэлийн өмдтэй байсан, тэгээд С миний өмдийг харчихаад надад өмдөө өгчих гэхээр нь үгүй эгчийн өмд, юу гэж өгч байдаг юм бэ гэтэл ер нь чи дандаа ингэдэг биз дээ, тэгдэг биз дээ гээд урд нь болж байсан асуудал яриад уурлаад байсан, би ч бас чи ч бас тэгдэг л биз дээ гээд хоорондоо жоохон маргалдаад барьцалдаж авсан, гэхдээ яг юунаас болоод маргах болсноо сайн санахгүй байна, согтууруулах ундаа хэрэглэсэн согтолттой байсан, тэгээд бид нар Лхагвазоригийг хүргэж өгөх гээд зам дагуу доошоо уруудаад явж байтал үл таних 2 эрэгтэй хүүхэд таксинаас буугаад засмалаас уруудан алхаж байхад Монхоо ах “надад чи тийм уур чинь хүрээд, зодолдмоор байгаа юм бол очоод өдөөч гэсэн” тэгэхээр нь би ууртай, согтуу байсныг ч хэлэх үү, тэр 2 хүүхэд дээр очоод та 2 хаана байдаг юм, хэн гэдэг юм гэтэл өөдөөс юу ч хэлээгүй цаашаа яваад байсан, би араас нь хөөе гээд дуудсан боловч намайг тоохгүй явж байгаад нэг нь зугтчихсан, энэ үед Сайхнаа хойноос гүйж ирэнгүүт үлдсэн нэг хүүхэд болох одоо хохирогч Ган-Өргөөгийн нүүрэн тус газар нэг удаа мөргөсөн, би бас хацар луу нь нэг удаа цохиход нүүрээ дараад доошоо тонгойхоор нь цээж рүү нь нэг удаа цохисон, миний араас Монхоо ах ирээд тэр хүүхдийн нүүр лүү 4-5 удаа өшиглөж байхад цаанаас нөгөө эрэгтэй хүүхэд ах нарыгаа дагуулаад ирж байгаа юм болов уу гэж бодоод бид 3 хамт зугтаад нэлээн хол Эын гэрийн тэнд очиж зогсоход Сайхнаа халааснаасаа нэг цагаан гар утас гаргаад ирсэн, гэтэл Э ах харчихаад юун утас юм бэ гэхэд Сайхнаа тэнд сая газар уначихсан байхаар нь авчихсан юм гэж хэлсэн, тэгээд Монхоо ах чи өөрөө наад гар утсаа аваад яв гэж хэлээд Сайхнаа нөгөө утсаа аваад гэр лүүгээ харьсан, тэгээд шөнө гэртээ унтаж байхад цагдаа ирээд аваад явсан. Надад бол ямар нэгэн санаа зорилго байгаагүй, Монхоо ах л тэр хүүхдүүдийг очиж өдөөд зодолдооч гэхээр нь би тэр хүүхдийг зодох гэж очсон...” гэх /хх-ийн 63-65х/,

Шүүгдэгч Э.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ...Би түүнд огт rap хүрээгүй, тухайн үед тэр залуугийн араас эхлээд Ж очоод үл таних 2 залуутай өдөж муудалцсан, хохирогчтой хамт явж байсан нэг найз нь зугтчихсан, хохирогчтой Ж муудалцаж байх үед араас нь С очсон, тэгээд тэр 2 хохирогчтой муудалцаад байхаар нь би араас нь очиход хохирогч гэх залуу газар уначихсан хэвтэж байсан, тэгээд бид нар зугтаад С хохирогч гэх залуугийн LG маркийн, дэлгэц нь жирэлзсэн, цагаан өнгийн гар утсыг авсан байсан, би яах гэж гар утсыг нь авч байгаа юм бэ гэтэл С би барьчихъя гээд аваад явсан. Би тэр 2-оос салаад танил ахындаа ороод тэндээ хоносон, 2-3 хоногийн дараа цагдаагийн байгууллагаас намайг дуудахаар нь очиж уулзаж мэдүүлэг өгсөн...” гэх /хх-ийн 135-136х/,

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 17х/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 18х/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19х-20/,

хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 21х/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-23х/,

Хохирогч Г.Ган-Өргөө мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 2020 оны 08 дугаар сарын 12-ны шөнө 03 цагийн орчимд найз Цэрэнбалжидтай хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, “Буурал ээж” дэлгүүрийн дээд талд байрлах Цэрэнбалжилдын авга эгч Пунсаагийн гэрт очиж унтаж амрахаар 4 дүгээр хороолол Энхбаярын замын орчмоос такси бариад “Буурал ээж” дэлгүүрийн дээд талд таксинаас буугаад Пунсаа эгчийн гэр рүү алхаж байхад нэг дэх нь жинсэн шоорт, саарал фудволктой үл таних 165-170 см орчим өндөртэй эрэгтэй хүн ирээд та 2 хаанахынх юм бэ хэн гэдэг вэ гэж асуусан тухайн үед Цэрэнбалжид бид 2 юм дуугаралгүй цааш алхахад цаад талаас нь хоёр дахь эрэгтэй хүн гарч ирсэн. Тухайн үед Цэрэнбалжид зугтаарай гэж хэлээд цааш гүйгээд явсан би яг гүйх гэхэд миний мөрөн дээрээс нэг дэх эрэгтэй нь бариад авсан тэгтэл цаана явж байсан ариа жижиг биетэй буюу хоёр дахь эрэгтэй нь ирээд миний нүүрэн тус газарт толгойгоороо нэг удаа мөргөсөн. Би тэр 2 залууг цааш түлхээд яагаад байгаа юм  бэ гэж хэлэхэд 3 дахь буюу арай бүдүүн эрэгтэй нь ирээд миний баруун талын шанаа хэсэгт гараараа 1 удаа цохисон би хөл алдаад газар унахад миний хамар болон амнаас цус гарч эхэлсэн. Тэр гурван залуу намайг газар унахад гурван талаас өшиглөж эхэлсэн намайг өшиглөөд зогсохгүй болохоор нь би зүүн гар талд зогсож байсан хоёрыг нь цааш түлхээд жоохон зай гарахаар нь гудамж руу гүйгээд явсан. Би гудамж руу гүйгээд ороход Цэрэнбалжид өөдөөс гарч ирсэн миний араас хөөж байсан хүн байхгүй болохоор нь гудамжинд зогсож байгаад өөрийн баруун талын шортны халаасандаа байсан “LG pentachy” /ЛЖ пентачи/ цагаан өнгийн гар утсаа үзэхэд байхгүй болсон байсан. Тэгээд Цэрэнбалжид бид 2 намайг зодсон газарт буцаад очиход тэр гурван залуу байхгүй байсан. Тэгтэл дээд зам дээрээс нэг эрэгтэй хүн яасан ахын дүү гэж асуусан. Тухайн эрэгтэй хүний машины ард талд нь намайг мөргөсөн эрэгтэй хүнтэй адилхан залуу байхаар нь би мөн байна ш дээ гэж хэлэхэд тэр машинд сууж байсан залуу би бишээ чамайг зодсон гурван залуутай хамт явж байсан юм гэрийг нь мэднэ заагаад өгье гэхээр нь цагдаагийн байгууллагад хандах болсон...” гэх /хх-ийн 24-30х/,

Гэрч З.Цэрэнбалжид мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 2020 оны 08 дугаар сарын 12-ны шөнө 03 цагийн орчимд найз Ган-Өргөөгийн хамт манай авга Пунсаагийнд хонохоор 4 дүгээр хорооллын тэндээс таксинд суугаад буурал ээж дэлгүүрийн дээд талд буусан. Пунсаагийн эгчийн гэр рүү орохоор гудамж руу алхаж байсан тэгтэл нэг дэх эрэгтэй нь тамхи татаад шатаар бууж ирээд та хоёр хаана байдаг юм хаанахынх юм гэж асуусан бид 2 зүгээр бай яах гээд байгаа юм гэж хэлчхээд цааш алхаад эгчийнхээ хашаа руу ороод дээгүүрээ өмсөж явсан өөрийн савхин куртик болон гар утсаа үлдээчихээд буцаад гараад ирэхэд манай найз зодуулчихсан зогсож байсан тэгтэл цаад талаас нь нэг эрэгтэй хүн чаддаг юм бол хүрээд ир гээд орилж байгаад цааш яваад өгсөн. Манай найз над дээр миний гар утсыг аваад явсан байна гэж хэлсэн. Тэгээд миний 95838367 дугаараас 102 дугаар руу залгасан. Тухайн үед нэг эрэгтэй хүн нэг нь дээшээ явсан гэж хэлээд машинтайгаа явчихаад буцаж ирээд хойд хаалгаа нээж өгөөд нэг нь энэ мөн үү гэж хэлсэн манай найз мөн байна гэхэд аваад үлд цагдаатайгаа учраа ол гэж хэлээд явсан. Би 2 цагдааг ирэх хүртэл дээшээ зугтаасан гээд байгаа залуутай зогсож байсан...” гэх /хх-ийн 31-32х/,

Гэрч З.Лхагвазориг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 2020 оны 08 дугаар сарын 11-ний 23 цаг өнгөрч байхад найз Жтой уулзахаар болсон. Тухайн үед миний Н.Лхагва нэртэй фейсбүүк хаяг “Jantska Jantska” /жанцка жанцка/ хаягаасаа чат бичиж байгаад бид 2 “Тэс”-ийн шатахуун түгээх газрын дээд талд байрлах сааданд уулзсан. Намайг очиход Ж, С, Бямбаа нар миний танихгүй гурван эмэгтэй хүнтэй том савтай пиво ууж байсан. Бид нар хамт юм ярьж сууж байгаад дэлгүүр хаахаас өмнө гээд ахиад дөрвөн том пиво авч ууж байтал Монхоо гэх нэртэй ах нь 1 найзтайгаа ирсэн. Бид нар тэндээ пиво ууж байгаад намайг зурагт руу дөхүүлж өгөхөөр Ж, С, Монхоо ах бид 4 тэсийн шатахуун түгээх газрын хажуу талд явж байхад замын талд нэг приус маркийн машин зогсож байсан. Тэгтэл Монхоо ах зам гарья гэж хэлэхээр нь бид 3 ардаас нь дагаад зам гарсан. Монхоо ах сандал дээр очиж суугаад одоо энэ приусээс хүн бууж ирнэ хүлээж байя гэтэл 2 залуу бууж ирээд шатаар доош буухад Ж харалдаа шатаар нь доош буугаад урдаас нь очоод зогсож бай гэж хэлэхэд нөгөө 2 залуугийн нэг нь цааш гүйгээд яваад өгсөн. Тэгтэл С ардаас нь очоод шууд заамдаж авсан тэгээд шууд хоорондоо зодолдоод эхэлсэн би хэн нь хэнийгээ цохиод байгааг сайн хараагүй. Тэр гурвыг бужигнаад эхэлсэн чинь Монхоо ах ардаас нь очоод танихгүй залууг цохиж зодож эхэлсэн тэгж байснаа зугтаарай гэж хэлээд тэр 3 цаашаа гудамж руу гүйсэн би дээр замын хажууд зогсож байсан болохоор такси барихаар гараа өргөхөд “приус-30” маркийн машин зогссон тэр ах юу болсон талаар надаас асуусан би манай 3 найз хүн зодчихлоо гэхэд чи юм биш үү тэр 2 залуутай очоод уулз гэж хэлсэн. Би зодуулсан залуутай уулзаад тэр гурвын гэрийг нь зааж өгч чадна гэж хэлээд байж байхад цагдаа ирсэн...” гэх /хх-ийн 33-34х/,

Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний 72,000 төгрөг гэх тайлан /хх-н 47х/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 65х/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 66х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч А.Ж нь Э.Э, А.С нартай бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 03 цагийн үед Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Буурал ээж” нэртэй дэлгүүрийн орчимд нийтийн хэв журмыг зөрчиж, иргэн Г.Ган-Өргөөг найз З.Цэрэнбалжидтай явж байхад нь хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

Шүүгдэгч Э.Э нь А.Ж, А.С нартай бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 03 цагийн үед Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Буурал ээж нэртэй дэлгүүрийн орчимд нийтийн хэв журмыг зөрчиж, иргэн Г.Ган-Өргөөг найз З.Цэрэнбалжидтай явж байхад нь хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

Өсвөр насны шүүгдэгч А.С нь А.Ж, Э.Э нартай бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 03 цагийн үед Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Буурал ээж” нэртэй дэлгүүрийн орчимд нийтийн хэв журмыг зөрчиж, иргэн Г.Ган-Өргөөг найз З.Цэрэнбалжидтай явж байхад нь хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.  

Шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар гэм буруугийн талаар, хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй, хохирол төлбөргүй болохыг дурдаж байна.  

Өсвөр насны шүүгдэгч А.С, шүүгдэгч А.Ж, Э.Э нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт хамаарагдаж, шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул тэдгээрт холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Өсвөр насны шүүгдэгч А.С, шүүгдэгч А.Ж, Э.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.

 

Ìîíãîë Óëñûí Ýð¿¿ãèéí õýðýã õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, ç¿éë¿¿äýä òóñ òóñ çààñíûã óäèðäëàãà áîëãîí

                                                                                                          ÒÎÃÒÎÎÕ íü:

              1. Өсвөр насны шүүгдэгч Олхонууд овгийн Амартүвшингийн С, Боржигон овгийн Энхболорын Э, Баяжих-Авхай овгийн Амарзаяагийн Ж нарыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

              2. Өсвөр насны шүүгдэгч Олхонууд овгийн Амартүвшингийн С, Боржигон овгийн Энхболорын Э, Баяжих-Авхай овгийн Амарзаяагийн Ж нарт холбогдох эрүүгийн хэргийг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дах хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

 3. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.

4. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.9 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                     ÄÀÐÃÀËÀÃ×, د¯Ã×                                     П.АРИУНБОЛД