| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/00955/И |
| Дугаар | 102/ШШ2017/00876 |
| Огноо | 2017-03-30 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 102/ШШ2017/00876
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч-Баянгол дүүрэг, 1-р хороо, Нарны хороолол, 6-р байрны 3 тооттод оршин суух, эмэгтэй, РД-ЧП87071562, Аврынхан овогт Батгэрэлийн Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлтэй,
хариуцагчяаар оролцвол зохих Э.Энхцэцэгийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь хариуцагчяаар оролцвол зохих Э.Энхцэцэгийг эрэн сурвалжлуулахыг хүссэн байна.
Нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэг нэхэмжлэл, тайлбартаа: Би Э.Энхцэцэгтэй 2016-04-06 өдөр 1 000 000 төгрөгийг түүнээс 2016-05-20 өдөр авахаар төлбөрийн баталгаа хийсэн. Хугацаа дуусаад мөнгөө нэхэхэд мөнгө байхгүй байна, өгнө гэсэн. Тэр 86003737, 88009696 гэсэн гар утастай .Гэр нь Баянгол дүүрэг, 18-р хороо, 4-р хороолол, 70-р байрны 20 тоотод байсан. Мөнгөө нэхэмжлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч түүнийг уг хаягт оршин суудаггүй болохыг шүүх тогтоож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймд РД-ЦБ86052960, Эрдэнэ-Очирын Энхцэцэгийг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү? гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан төлбөрийн баталгаа, мэдэгдэл, хорооны тодорхойлолт, шүүхийн шүүгчийн 2017-02-24 өдрийн 3023 захирамж зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч хариуцагчаас төлбөрийн баталгааны дагуу төлбөр төлөх үүргийг шаардахаар хариуцагчийн оршин суугаа гэх Баянгол дүүрэг, 18-р хороо, 4-р хороолол, 70-р байрны 20 тоот хаягаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүгчийн 2017-02-24 өдрийн захирамжаар хариуцагч дээрх хаягт оршин суудаггүй болохыг тогтоож, шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.
Нэхэмжлэгч хариуцагчаар оролцвол зохих Э.Энхцэцэгийн хаягийг мэдэхгүй, мэдэх боломжгүй байгаагаас зөрчигдсөн эрхээ шүүхээр хамгаалуулах боломжгүй болсон байх тул хариуцагчаар оролцвол зохих Э.Энхцэцэгийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хангав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэхь хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,