| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/00263/И |
| Дугаар | 102/ШШ2017/00807 |
| Огноо | 2017-03-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2017/00807
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, хуралдааны танхимд хийж,
нэхэмжлэгч- Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, өөрийн байранд байрлах, РД-2075377, Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч- Баянгол дүүрэг, 4-р хороо, 2-р хороолол, Баруун үйлдвэр гудамж, 418 байранд байрлах, РД-2041588, Суурь ХХК-д холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 2 554 022 542, 71 төгрөгийг гаргуулах, үүргийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат, Б.Батхишиг, хариуцагч Суурь ХХК-ийн захирал Х.Чинболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 1 972 089 152893 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хэсгээ хэрэг хянян шийдвэрлэж ажиллагааны явцад нэмэгдүүлж, 2 554 022 542,71 төгрөгийг гаргуулах, зээлийн гэрээний үүргийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар шаардсныг хэлэлцлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Хариуцагч Суурь ХХК нь манай банктай 2013-05-28 өдөр зээлийн ЗГ1605028928 тоот гэрээг байгуулж, 1 395 000 000 төгрөгийг, жилд 7 хувийн хүүтэй, 55 сарын хугацаатайгаар, 2015-09-28 өдөр зээлийн ЗГ1605108819 тоот гэрээг байгуулж, 700 000 000 төгрөгийг, жилд 21,6 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатайгаар тус тус зээлсэн.
Зээлийн ЗГ1605028928 тоот гэрээний үүрэгт ипотекийн БГ1605028928А гэрээгээр Баянгол дүүрэг, 4-р хороо, Үйлдвэрийн төвийн бүс, 418-д байрлах, улсын бүртгэлийн Ү-2205025983 дугаарт бүртгэгдсэн, 3024 м.кв талбайтай, үйлдвэрийн зориулалттай хэвлэх цехийн барилга, Баянгол дүүрэг, 4-р хороо, Үйлдвэрийн төвийн бүс, 418/2-т байрлах, улсын бүртгэлийн Ү-2205025984 дугаарт бүртгэгдсэн, 864 м.кв, 300,8 м.кв талбайтай бүхий,үйлдвэрийн зориулалттай зуурмагийн цехийн барилга, хайрга дамжуулах галерей, Баянгол дүүрэг, 4-р хороо, Үйлдвэрийн төвийн бүс, 418/2-т байрлах, улсын бүртгэлийн Ү-2205025985 дугаарт бүртгэгдсэн, 1760 м.кв, 1300 м.кв талбай бүхий, үйлдвэрийн зориулалттай арматурын цехийн барилга, задгай талбай, ипотекийн БГ1605028928Б гэрээгээр Баянгол дүүрэг, 4-р хороо, Үйлдвэрийн төвийн бүс, 418/1 хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2205009084 дугаарт бүртгэгдсэн, 872 м.кв, 27 м.кв, 144 м.кв талбай бүхий, үйлдвэрийн зориулалттай конторын барилгын 1, 2 дугаар давхар, харуулын 3 ш байр, компрессорын барилга, Баянгол дүүрэг, 4-р хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16030/, Баруун үйлдвэрлэлийн гудамж-135/1, 135/2 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2205030330 дугаарт бүртгэгдсэн, 508,62 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянгол дүүрэг, 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах, Нийслэлийн өмчийн харилцааны газарт 2010-03-22 өдөр бүртгэгдсэн, нэгж талбарын 8009/0033 дугаар бүхий, үйлдвэрлэлийн зориулалттай 22406 м.кв талбайтай эзэмшил газар, ипотекийн БГ1605028928В гэрээгээр Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсангийн гудамж, 78/1 А тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2206008240 дугаарт бүртгэгдсэн, 347,2 м.кв талбайтай, иргэн Х.Чинболд, Б.Шүрэнхүү, Ч.Анунгоо нар хамтран өмчлөх эрхтэй, хувийн сууцны зориулалттай хоёр давхар үл хөдлөх эд хөрөнгө, ипотекийн БГ1605028928Г гэрээгээр Дархан-Уул аймаг, Дархан сум, 6-р багт 7,5 га газарт байрлах, улсын бүртгэлийн Ү-2003006828 дугаарт бүртгэгдсэн, чулуун карьер, үйлдвэрийн зориулалттай барилга, Дархан-Уул аймаг, Дархан сум, 6-р багийн нутаг дэвсгэрт байрлах, Дархан–Уул аймгийн газрын албанд 2008-11-28 өдөр, 0174543 дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын 080100142 дугаар бүхий, 52 090 м.кв талбайтай, үйлдвэрийн зориулалттай газар, ипотекийн БГ1605028928Д гэрээгээр Дархан-Уул аймгийн Дархан сумын Дархан толгой нэртэй газар орших, 46 гектар талбай бүхий, 5806А дугаартай лиценз/ тухайн газарт хийгдсэн эрэл, хайгуулын ажлын үр дүнгийн тайлангийн хамт/, ипотекийн БГ1605028928Д гэрээгээр Баянгол дүүрэг, 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах, Засаг даргын 2015-12-21 өдрийн А/978 шийдвэрээр 10 жилийн хугацаатай эзэмших, нэгж талбарын 168009/0033, 18639309661786 дугаар бүхий, үйлдвэрийн зориулалттай 22406 м.кв талбайтай эзэмших газрыг тус тус барьцаалсан.
Суурь ХХК-иас зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.
Зээлийн гэрээний 4.2.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийг эргэн төлөлтийн дагуу төлөөгүй тул мөн гэрээний 4.2 дахь хэсэгт заасны дагуу банк өөрийн санаачлагаар ЗГ1605028928, ЗГ1605108819 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлан, зээлийн гэрээний үүрэгт 2 554 022 542,71 төгрөгийг гаргуулах, зээлийн гэрээний үүргийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар шаардаж байна гэв.
Зохигч байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь нэхэмжилсэн 2 554 022 542,71 төгрөгөөс 141 091 131,06 төгрөгийг шаардсан шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Суурь ХХК 2 431 901 507,94 төгрөгийг, 378 893 740,25 төгрөгийг 2017-04-25 өдөр, 104 661 356,61 төгрөгийг 2017-07-25 өдөр, 154 379 839,08 төгрөгийг 2017-10-25 өдөр, 152 615 455,52 төгрөгийг 2018-01-25 өдөр, 149 745 613,87 төгрөгийг 2018-04-25 өдөр, 148 553 137,43 төгрөгийг 2018-07-25 өдөр, 147 322 304,83 төгрөгийг 2018-10-25 өдөр, 145 557 921,27 төгрөгийг 2019-01-25 өдөр, 1 050 172 139,07 төгрөгийг 2019-03-25 өдөр тус тус төлөх, эвлэрлийн гэрээнд заасан графикийг зөрчсөн тохиолдолд нэхэмжлэгчээс мэдэгдэл хүргүүлэх ба мэдэгдэлд заасан хугацаанд зөрчлийг арилгаагүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар,
БГ1605028928А, БГ1605108819А тоот ипотекийн гэрээгээр Суурь ХХК-ийн өмчлөлийн,
Ү-2205025983 дугаартай, Баянгол дүүрэг, 4-р хороо, Үйлдвэрийн төвийн бүс 418 байршилтай, үйлдвэрийн зориулалттай 3024 м.кв талбайтай хэвлэх цехийн барилга,
улсын бүртгэлийн Ү-2205025984 дугаартай Баянгол дүүрэг, 4-р хороо, Үйлдвэрийн төвийн бүс 418/2 байршилтай үйлдвэрийн зориулалттай 864 м.кв талбайтай зуурмагийн цехийн барилга, 300,8 м.кв талбайтай хайрга дамжуулах галерей,
улсын бүртгэлийн Ү-2205025985 дугаартай, Баянгол дүүрэг, 4-р хороо, Үйлдвэрийн төвийн бүс 418/2 байрлах, үйлдвэрийн зориулалттай 1760 м.кв талбайтай арматурын цехийн барилга, 1300 м.кв талбай бүхий задгай талбай,
БГ1605028928Б, БГ1605018819Б тоот ипотекийн гэрээгээр Суурь ХХК-ийн өмчлөлийн,
улсын бүртгэлийн Ү-2205009084 дугаартай, Баянгол дүүрэг, 4-р хороо, Үйлдвэрийн төвийн бү 418/1 байрлах үйлдвэрийн зориулалттай 872 м.кв талбайтай конторын барилгын 1,2 давхар, харуулын 3 ш байр, комперессорын барилга 144 м.кв,
улсын бүртгэлийн Ү-2205030330 дугаартай, Баянгол дүүрэг, 4-р хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16030/, баруун үйлдвэрийн гудамж-135/1, 135/2 тоотод байрлах, үйлдвэрийн зориулалттай 508,62 м.кв талбайтай,
0229254 гэрчилгээтэй, Баянгол дүүрэг, 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын 8009/0033 дугаартай, үйлдвэрийн зориулалттай 22406 м.кв талбай бүхий газар,
БГ1605028928В, БГ1605018819В тоот ипотекийн гэрээгээр Х.Чинболд, Б.Шүрэнхүү, Ч.Ариунгоо нарын өмчлөлийн,
улсын бүртгэлийн Ү-2206008240 дугаартай, Хан-Уул дүүрэг, Зайсангийн гудамж, 78/1 А тоотод байрлах, хувийн сууцны зориулалттай 347,2 м.кв талбайтай хоёр давхар үл хөдлөх эд хөрөнгө,
БГ1605028928Г тоот ипотекийн гэрээгээр Дархан карьер ХХК-ийн өмчлөлийн,
улсын бүртгэлийн Ү-2003006828 дугаартай Дархан-Уул аймгийн Дархан сумын 6-р баг 7,5 га газарт байрлах, чулуун карьерд байршилтай үйлдвэрийн зориулалттай барилга,
0174543 дугаарт Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын 08100142 дугаар бүхий 52090 м.кв, үйлдвэрийн зориулалттай эзэмших эрхтэй газар,
БГ1605028928Д тоот ипотекийн гэрээгээр Суурь ХХК-ийн эзэмшлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын Дархан толгой нэртэй газар орших, 46 гектар талбай бүхий 5806А дугаартай лиценз/ тухайн газарт хийгдсэн эрэл, хайгуулын ажлын үр дүнгийн тайлангийн хамт/,
2016-05-16 өдөр БГ1605028928Д , БГ1605108819Д тоот ипотекийн гэрээгээр 000317402 гэрчилгээний дугаартай, Баянгол дүүрэг, 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын 168009/0033, 18639309661786 дугаартай, үйлдвэрийн зориулалттай 22406 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар
зэрэг барьцааны хөрөнгөөр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар үүргийг хангуулах, хариуцагч нар эвлэрлийн гэрээгээр төлөхөөр тохирсон нийт дүн 2 431 901 507,94 төгрөг буюу зээлийн төлбөр, хуримтлагдсан хүү болон хохирлын төлбөрийг хуваариас өмнө зээлийн төлбөр, хуримтлагдсан хүү, төлбөр төлөх хугацааны хохирлыг бүрэн барагдуулж, төлбөрийн үүргээ урьдчилан биелүүлж болох бөгөөд энэ тохиолдолд төлбөр бүрэн төлөгдсөн өдрөөс хойшхи хугацаанд хамаарах хохирлын төлбөрийн үүргээс чөлөөлөгдөх, төлбөр төлөх явцад тухайн төлбөрийн төлөгдсөн байдлаас хамаарч талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр барьцаа хөрөнгийг барьцааны үүргээс хэсэгчлэн чөлөөлөх, барьцаа хөрөнгүүдийг худалдсан орлого төлбөрийг бүрэн барагдуулж, хүрэлцэхгүй тохиолдолд хариуцагчийн өмчлөлийн бусад хөрөнгөөс төлбөрийг барагдуулах, хариуцагч тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу ногдох хэмжээгээр гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр тохирсон байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Суурь ХХК-ийн захирал нь Х.Чинболд болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Х.Чинболд нь компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй байх тул компанийг төлөөлөн нэхэмжлэгчтэй эвлэрлийн гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч хариуцагч нар 2013-05-28 өдөр зээлийн ЗГ1605028928 тоот гэрээг байгуулж, нэхэмжлэгчээс хариуцагч 1 395 000 000 төгрөгийг, жилд 7 хувийн хүүтэй, 55 сарын хугацаатайгаар, 2015-09-28 өдөр зээлийн ЗГ1605108819 тоот гэрээг байгуулж, 700 000 000 төгрөгийг, жилд 21,6 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатайгаар тус тус зээлж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээг зохигч бичгээр байгуулсан байна.
Зээлийн ЗГ1605028928 тоот гэрээний үүрэгт:
Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож, нэхэмжлэгч Голомт банк ХХК нь нэхэмжилсэн 2 554 022 542,71 төгрөгөөс 141 091 131,06 төгрөгийг шаардсан хэсгээсээ татгалзаж, хариуцагч Суурь ХХК 2 431 901 507,94 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр тохирч, төлбөрийг 378 893 740,25 төгрөгийг 2017-04-25 өдөр, 104 661 356,61 төгрөгийг 2017-07-25 өдөр, 154 379 839,08 төгрөгийг 2017-10-25 өдөр, 152 615 455,52 төгрөгийг 2018-01-25 өдөр, 149 745 613,87 төгрөгийг 2018-04-25 өдөр, 148 553 137,43 төгрөгийг 2018-07-25 өдөр, 147 322 304,83 төгрөгийг 2018-10-25 өдөр, 145 557 921,27 төгрөгийг 2019-01-25 өдөр, 1 050 172 139,07 төгрөгийг 2019-03-25 өдөр тус тус төлөх, энэ хуваарийг зөрчсөн тохиолдолд нэхэмжлэгч мэдэгдэл хүргүүлэх, мэдэгдэлд заасан хугацаанд зөрчлийг хариуцагч арилгахгүй бол
1.Ипотекийн БГ1605028928А, БГ1605108819А гэрээгээр барьцаалуулсан, Суурь ХХК-ийн өмчлөлийн,
Баянгол дүүрэг, 4-р хороо, Үйлдвэрийн төвийн бүс 418-д байрлах, Ү-2205025983 дугаарт бүртгэгдсэн, 3024 м.кв талбайтай, үйлдвэрийн зориулалттай хэвлэх цехийн барилга,
Баянгол дүүрэг, 4-р хороо, Үйлдвэрийн төвийн бүс 418/2-т байрлах, улсын бүртгэлийн Ү-2205025984 дугаарт бүртгэлтэй, 864 м.кв талбайтай зуурмагийн цехийн барилга, 300,8 м.кв талбайтай хайрга дамжуулах галерей,
Баянгол дүүрэг, 4-р хороо, Үйлдвэрийн төвийн бүс 418/2-т байрлах, улсын бүртгэлийн Ү-2205025985 дугаарт бүртгэлтэй, үйлдвэрийн зориулалттай 1760 м.кв талбайтай арматурын цехийн барилга, 1300 м.кв талбай бүхий задгай талбай,
2.Ипотекийн БГ1605028928Б, БГ1605018819Б гэрээгээр барьцаалуулсан, Суурь ХХК-ийн өмчлөлийн,
Баянгол дүүрэг, 4-р хороо, Үйлдвэрийн төвийн бүс, 418/1 байрлах, улсын бүртгэлийн Ү-2205009084 дугаарт бүртгэгдсэн, үйлдвэрийн зориулалттай 872 м.кв талбайтай конторын барилгын 1,2 давхар, харуулын 3 ш байр, компрессорын барилга 144 м.кв,
Баянгол дүүрэг, 4-р хороо, Үйлдвэрлэлийн төвийн бүс /16030/, Баруун үйлдвэрлэлийн гудамж-135/1, 135/2 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2205030330 дугаарт бүртгэгдсэн, үйлдвэрийн зориулалттай 508,62 м.кв талбайтай, үл хөдлөх хөрөнгө,
Баянгол дүүрэг, 4-р хороонд байрлах, нэгж талбарын 8009/0033 дугаар бүхий, үйлдвэрийн зориулалттай 22406 м.кв эзэмшил газар,
3. Ипотекийн БГ1605028928В гэрээгээр барьцаалуулсан, Хан-Уул дүүрэг, Зайсангийн гудамж, 78/1 А тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2206008240 дугаарт бүртгэгдсэн, хувийн сууцны зориулалттай, 347,2 м.кв талбайтай, иргэн Х.Чинболд, Б.Шүрэнхүү, Ч.Ариунгоо нар хамтран өмчлөх эрхтэй, хоёр давхар үл хөдлөх хөрөнгө,
4. Ипотекийн БГ1605028928Г гэрээгээр барьцаалуулсан, Дархан карьер ХХК /нэг гишүүнтэй, үүсгэн байгуулагч, захирал нь Суурь ХХК-ийн захирал Х.Чинболд/-ийн өмчлөлийн,
Дархан-Уул аймаг, Дархан сум, 6-р баг, 7,5 га газарт байрлах, улсын бүртгэлийн Ү-2003006828 дугаарт бүртгэгдсэн, чулуун карьер, үйлдвэрийн зориулалттай барилга,
Дархан-Уул аймаг, Дархан сум, 6-р багийн нутаг дэвсгэрт байрлах, Дархан–Уул аймгийн газрын албанд 2008-11-28 өдөр бүртгэгдсэн, 0174543 гэрчилгээтэй, нэгж талбарын 080100142 дугаар бүхий, 52 090 м.кв талбайтай, үйлдвэрийн зориулалттай эзэмшил газар,
5. Ипотекийн БГ1605028928Д гэрээгээр барьцаалуулсан, Суурь ХХК-ийн эзэмшлийн,
Дархан-Уул аймгийн Дархан сумын Дархан толгой нэртэй газар орших, 46 гектар талбай бүхий 5806А дугаартай лиценз/ тухайн газарт хийгдсэн эрэл, хайгуулын ажлын үр дүнгийн тайлангийн хамт/,
6. 2016-05-16 өдөр байгуулсан, ипотекийн БГ1605028928Д гэрээгээр барьцаалуулсан, Суурь ХХК эзэмшиж буй,
Баянгол дүүрэг, 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах, Засаг даргын 2015-12-21 өдрийн А/978 шийдвэрээр 10 жилийн хугацаатай эзэмших, нэгж талбарын 168009/0033, 18639309661786 дугаар бүхий, үйлдвэрийн зориулалттай 22406 м.кв талбайтай газар,
зэрэг дээрх барьцааны зүйлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар үүргийг хангуулах, хариуцагч төлөхөөр тохирч, зөвшөөрсөн нийт 2 431 901 507,94 төгрөгийг хуваариас өмнө зээлийн төлбөр, хуримтлагдсан хүү, төлбөр төлөх хугацааны хохирлыг бүрэн барагдуулж, үүргээ урьдчилан биелүүлж болох бөгөөд энэ тохиолдолд төлбөр бүрэн төлөгдсөн өдрөөс хойшхи хугацаанд хамаарах хохирлын төлбөрийн үүргээс хариуцагч чөлөөлөгдөх, төлбөр төлөх явцад тухайн төлбөрийн төлөгдсөн байдлаас хамаарч талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр барьцаалагдсан хөрөнгийг барьцааны үүргээс хэсэгчлэн чөлөөлөх, барьцаа хөрөнгүүдийг худалдсан үнэ нь нэхэмжлэлийн төлбөрийг бүрэн барагдуулж, хүрэлцэхгүй тохиолдолд хариуцагчийн өмчлөлийн бусад хөрөнгөөс төлбөрийг барагдуулах, тэмдэгтийн хураамжийг гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 14 хоногийн дотор хариуцагч нэхэмжлэгчид төлөхөөр эвлэрч, зохигч эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Хариуцагч зээлийн гэрээний дээрх үүргийг эс биелүүлбэл уг гэрээний үүрэгт барьцаалагдсан Хан-Уул дүүрэг, Зайсангийн гудамж, 78/1 А тоотод байрлах, хувийн сууцны зориулалттай, 347,2 м.кв талбайтай хоёр давхар, Х.Чинболд, Б.Шүрэнхүү, Ч.Ариунгоо нар хамтран өмчилдөг үл хөдлөх хөрөнгө, Дархан карьер ХХК өмчилж, эзэмшдэг Дархан-Уул аймгийн Дархан сумын 6-р баг 7,5 га газарт байрлах, чулуун карьер, үйлдвэрийн зориулалттай барилга, Дархан–Уул аймгийн газрын албанд 2008-11-28 өдөр бүртгэгдсэн, 0174543 дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын 080100142 дугаар бүхий, 52 090 м.кв талбайтай, үйлдвэрийн зориулалттай эзэмшил газрыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар худалдаж, үүргийг хангуулахаар тохирсон талаар Дархан карьер ХХК, Б.Шүрэнхүү, Ч.Ариунгоо нар танилцаж, зөвшөөрсөн болохоо эвлэрлийн гэрээнд гарын үсэг, тамга тэмдгээрээ баталгаажуулсан байна.
Шүүх шийдвэр гарахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд зохигч эвлэрэх эрхтэй тул нэхэмжлэгч хариуцагч нар эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан нь гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байна гэж үзэж, зохигчийн эвлэрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 12 928 062 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас 6 158 728,76 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон