| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/00897/И |
| Дугаар | 102/ШШ2017/00792 |
| Огноо | 2017-03-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 102/ШШ2017/00792
|
|
|
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,
нэхэмжлэгч- Чингэлтэй дүүрэг,Самбуугийн гудамж-47, өөрийн байранд байрлах, Мобиком корпораци ХХК-ийн,
хариуцагч- Баянгол дүүрэг, 10-р хороо, Зүүн нарангийн 9-р гудамж, 13 тоотод оршин суух, эмэгтэй, РД-УИ91082006, Гэрүүд овогт Нямцэрэнгийн Отгонжаргалд холбогдох
гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1 423 017 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 сарын 15 өдөр хүлээн авч, 2017 оны 03 сарын 21 өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь хариуцагчаас гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1 423 017 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Хариуцагч Н.Отгонжаргал нь 2016-04-20 өдөр Мобиком корпораци ХХК-тай гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Samsung galaxy gold S7 маркийн гар утсыг 1 785 000 төгрөгөөр худалдан авахын зэрэгцээ уг худалдан авалтанд олгогдох үүрэн холбооны дараа төлбөрт Mobizone 29 900 багц үйлчилгээг авсан.
Гэтэл Н.Отгонжаргал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 заасны дагуу дээрх гэрээг цуцлаж, Н.Отгонжаргалаас гар утасны үлдэгдэл төлбөрт 1 423 017 төгрөгийг гаргуулж өгнө үү?гэжээ.
Хариуцагч Н.Отгонжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжилсэн 1 423 017 төгрөгийг 2017-06-21 өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжилсэн гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1 423 017 төгрөгийг хариуцагч Н.Отгонжаргал 2017-06-21 өдрийн дотор бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд харшлахгүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 37 718 төгрөгөөс 18 859 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 18 859 төгрөгийг, хариуцагч Н.Отгонжаргалаас 18 859 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,