| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2017/00253/И |
| Дугаар | 251 |
| Огноо | 2017-05-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 251
Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 1 дүгээр багт оршин суух, 1966 онд төрсөн, Жоов овгийн Дашнямын Пүрэвсүрэнгийн хүсэлттэй.
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Д.Пүрэвсүрэн, нарийн бичгийн дарга Г.Дорждулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Пүрэвсүрэн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Шинэ-Ялалт нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй гээд улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Пүрэвсүрэн нь Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Д.Пүрэвсүрэн нь 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Шинэ-Ялалт нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 301 тоот архивын лавлагаа, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Шинэ-Ялалт нэгдлийн 1982 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 37, 1989 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 47, 1990 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 07 тоот тогтоолуулд, Б.Батсүрэн, Б.Төмөрсүх, Б.Баттулга, Б.Даваатулга, Б.Даваадэмбэрэл нарын төрсний гэрчилгээний хуулбарууд, 1983 оны 02 дугаар сарын 14-ний өдөр, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд, гэрч Б.Ням-Осор, Б.Бадамдарь нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Д.Пүрэвсүрэн нь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой нэн ядуу өрх мөн болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 48 тоот, Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 220 тоот тодорхойлолтуудаар тогтоогдож байгаа тул хүсэлт гаргагчийг Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаарЖоов овгийн Дашнямын Пүрэвсүрэнг 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Шинэ-Ялалт нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөлгардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА