Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2017/00764

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч-Хан-Уул дүүрэг, 1-р хороо, 120 мянгат, 12-р байрны 45 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЗЮ65050209, Боржигон овогт Цагааны Энхээгийн нэхэмжлэлтэй,

хариуцагч-Баянгол дүүрэг, 20-р хороо, РД-2066831, Их үүсгэл ХК-д холбогдох

  нягтлан бодогчийн ажлаас үндэслэлгүйгээр халагдсныг тогтоолгох, уг ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах  тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Энхээ, өмгөөлөгч Р.Болдбаатар/ ШТҮД-1023/, хариуцагчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг/ШТҮД-0245/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов. 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан нягтлан бодогчийн ажлаас үндэслэлгүйгээр халагдсныг тогтоолгох, уг ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахаар шаардсныг хэлэлцлээ.

 

Нэхэмжлэгч Ц.Энхээ   нэхэмжлэл, тайлбартаа: Би 2016-11-11 өдрөөс Их үүсгэл ХК-д нягтлан бодогчоор ажилласан. 2016-11-30 хүртэл ажиллаад, 2016-12-01 өдрөөс 10 хоногийн чөлөө авсан.Гэтэл 2016 оны 12 сарын 7, 8 ны үеэр ажлаас халсан тушаал гарсныг утсаар хэлсэн. Иймд 2016-12-10 өдөр ажлаа хүлээлгэж өгсөн. 2016-12-16 өдөр дутуу хэсгээ хүлээлгэж өгье гэхэд шаардлагагүй гэсэн. Би 1 200 000 төгрөгийн үндсэн цалинтай, нэмэгдэл цалин 1 300 000 төгрөг байхаар тохирсон. Намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан тул нягтлан бодогчийн ажлаас үндэслэлгүйгээр халсныг тогтоож, уг ажилд эгүүлэн тогтоож, өнөөдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны олговор 4 530 000 төгрөгийг гаргуулж өгнө үү? гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Буянт шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Ц.Энхээ Их монгол майнинг ХХК-д ажиллаж байгаад 14 хоног ажил тасалж, Их үүсгэл ХК-иас 2015-12-10 өдөр ажлаас чөлөөлөгдсөн байна.

Тухайн үед Их үүсгэл ХК-д нябогийн орон тоо байхгүй байхад Ц.Энхээг ажилд авсан юм.Гэтэл Ц.Энхээ албан ёсоор чөлөө авахгүй, 14 хоног ажил тасалсан тул ажлаас чөлөөлсөн. Ц.Энхээ хөдөлмөрийн гэрээ хийгээгүй учир цалин олгох боломжгүй. Мөн Ц.Энхээ нь ажлын байрнаас санхүүгийн баримтууд авч гарч явж байхыг манай ажилтнууд мэдэж, компанийн бичиг баримтуудыг буцааж авсан.Иймд Ц.Энхээгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэжээ.

Нэхэмжлэл, зохигчийн  тайлбар, нэхэмжлэгчийг ажилд авсан , ажлаас халсан  тушаалууд, аж ахуйн нэгжийн гэрчилгээ, компанийн бүтэц, түүний схем, шийдвэр,  нийгмийн даатгалын сангийн лавлагаа, тайлан,  хөдөлмөрийн дотоод журам зэрэг  хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

 

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн заримыг хангаж шийдвэрлэв.

Хариуцагчид шүүх хуралдааны товыг түүний оршин байрлах хаягаар хүргүүлсэн байх боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хуралдаанд ирээгүй, ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд, шүүхэд бичгээр өгсөн тайлбарыг танилцуулж, түүний өмгөөлөгчийг оролцуулж, хэргийг хэлэлцлээ.

Хариуцагч Их үүсгэл ХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Мянганбаяр 56 тоот тушаалаар тус компанийн нийтлэг  үйлчилгээний албанд нягтлан бодогчийн орон тоог шинээр нэмэгдүүлж, нэхэмжлэгчийг 2016-11-11 өдрөөс нийтлэг үйлчилгээний албанд  нягтлан бодогчоор ажиллуулахаар шийдвэрлэж, сард 1 200 000 төгрөгөөр цалинжуулахаар тогтоосон байна.

Тус компанийн ТУЗ-ийн дарга, үүсгэн байгуулагч , хувьцаа эзэмшигч Ц.Мянганбаяр 2016-12-01 өдрийн 59 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэн, Ц.Энхээг 2016-12-01 өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай шийдвэр гаргажээ.

Компаний тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.4 дэх хэсэгт заасны дагуу тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга үйл ажиллагааны журмаар тогтоосон эрх хэмжээнийхээ дотор компанийн нэрийн өмнөөс гэрээ байгуулах болон компанийн эрх ашгийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулах эрхтэй тул орон тоо нэмсэн, ажилтныг ажилд авсан, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон ТУЗ-ийн даргын шийдвэр  нь тус компанийн дотоод асуудалд хамаарахаар байна.

Хариуцагч нь нэхэмжлэгч Ц.Энхээг чөлөө авалгүйгээр 14 хоног ажил тасалсан шалтгаанаар ажлаас халсан, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй тул цалин олгоогүй, олгох үндэслэлгүй  гэж тайлбарласан  боловч түүнийг ажлаас  халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан, ажилтны  орон тоог цөөрүүлсэн, орон тоо хасагдсан  үндэслэлийг баримтласан байна.

Ажил олгогч нь ажилд авсан тушаал гаргаж, нэхэмжлэгч Ц.Энхээтэй  Хөдөлмөрийн тухай хуулийн 24  дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн гэрээг бичгээр  байгуулалгүйгээр түүнийг 2016-11-11 өдрөөс 2016-12-01 өдрийг хүртэл хугацаанд ажиллуулсан, нэхэмжлэгчид  цалин олгосон нь зохигчийн тайлбар, хариуцагч байгууллагын  2016 оны 11 сарын нийгмийн даатгалын шимтгэлийн тайлангаар тогтоогдож байна.

Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүйд ажилтныг буруутгах үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч ажил тасалсан зөрчил гаргасан нь нотлогдоогүй, хариуцагч  байгууллага татан буугдсан, эсхүл түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хассан, ажилтны орон тоог цөөрүүлсэн үндэслэл тогтоогдоогүй, ажлаас дээрх үндэслэлээр халах болсноо Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны  дагуу ажилтанд мэдэгдээгүй  байх  тул ажил олгогч санаачлан ажилтантай  байгуулсан хөдөлмөрийн харилцааг  цуцалсан ажил олгогчийн шийдвэр, нэхэмжлэлийг татгалзсан тайлбар үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч компанийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу ажилгүй байсан хугацаанд, ажилласан хугацаанд олгосон цалингаас сарын дундаж цалинг 1035901 төгрөгөөр тооцож, 2016-12-01 өдрөөс 2017-03-20 өдрийн хүртэл 3 сар 20 хоногийн олговор 3 798 303 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Монгол улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас тэмдэгтийн хураамжинд 75 723 төгрөгийг гаргуулан улсын орлогод олгох нь хуульд нийцнэ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсгийг удирдлага болгон,