| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/00672/И |
| Дугаар | 102/ШШ2017/0763 |
| Огноо | 2017-03-20 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 102/ШШ2017/0763
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 7-р хороо, 12-р байранд байрлах, Шарга-12 СӨХ-нд нэхэмжлэлтэй,
хариуцагчаар оролцвол зохих Д.Батдуламыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Шарга-12 СӨХ-ны гүйцэтгэх захирал Б.Нямдаваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Батдуламаас СӨХ-ны төлбөрт 352 000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, хариуцагчаар оролцвол зохих Д.Батдуламыг эрэн сурвалжлуулахаар хүссэнийг хэлэлцлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Баянгол дүүрэг, 7-р хороо, 12-р байрны 108 тоотод оршин суугч Д.Батдулам нь 2015 оны 4 сараас 2017 оны 01 сарыг хүртэлх хугацаанд СӨХ-ны төлбөрт 352 000 төгрөгийг төлөөгүй байгаа бөгөөд СӨХ-ны төлбөрөө гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагч хаягтаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй болохыг хорооны Засаг даргын тодорхойлсон байна.
Иймээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн, хариуцагчаар оролцвол зохих Д.Батдуламыг эрэн сурвалжлуулахыг хүссэн юм.
Дамбасүрэнгийн Батдулам /РД-ЧЛ68120907/-ын хаягийг нь мэдэхгүй байгаа тул хариуцагчаар оролцвол зохих Д.Батдуламыг эрэн сурвалжилж өгнө үү? Түүний утас 99301594, 89129869 гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан СӨХолбооны гэрчилгээ, СӨХ-ны захирлаар томилсон тогтоол, төлбөрийн лавлагаа, мэдэгдэл, хорооны тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч хариуцагчаас СӨХ-ны төлбөрт 352 000 төгрөгийг шаардсан нэхэмжлэлийг хариуцагчийг оршин суугаа гэх Баянгол дүүрэг, 7-р хороо, 12-р байрны 108 тоот хаягаар тус шүүхэд гаргасан байна.
Шүүх хариуцагч Д.Батдуламыг шүүхэд ирүүлэхээр мэдэгдэх хуудсыг дээрх хаягаар хүргүүлсэн боловч хариуцагч уг хаягт бүртгэлтэй боловч оршин суугаагүй болохыг Баянгол дүүргийн 7-р хороо шүүхэд тодорхойлж ирүүлсэн байна.
Хариуцагч Д.Батдулам нэхэмжлэлд заасан хаягт оршин суугаагүйгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүх үргэлжлүүлэн явуулах боломжгүй болсон бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлээ өөрчлөн, хариуцагчаар оролцвол зохих Д.Батдуламыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээ өөрчлөх эрхтэй бөгөөд нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт заасны дагуу тус шүүх харьяалан шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч хариуцагчаар оролцвол зохих Д.Батдуламын хаягийг мэдэхгүй, мэдэх боломжгүй байгаагаас зөрчигдсөн эрхээ шүүхээр хамгаалуулах боломжгүй болсон байх тул хариуцагчаар оролцвол зохих Д.Батдуламыг эрэн сурвалжлуулах нэхэмжлэгчийн хүсэлтийг хангав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэхь хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,