| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/00656/И |
| Дугаар | 102/ШШ2017/00747 |
| Огноо | 2017-03-17 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 102/ШШ2017/00747
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч-Баянгол дүүрэг, 3-р хороо, 2-р хороолол, 40-р байрны 14 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ЧБ66120618, утас-99091733, 99993961, Боржигон овогт Гэндэнгийн Энхбаярын нэхэмжлэлтэй,
хариуцагчаар оролцвол зохих З.Баянсэлэнгийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Булган, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь хариуцагчаар оролцвол зохих З.Баянсэлэнгийг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Г.Энхбаяр нь автомашин худалдан авахад З.Баянсэлэнгэд 2015-08-31 өдөр 10 сая төгрөгийг зээлдүүлж, түүний хэлсний дагуу ун мөнгийг Т.Баттогтохын данс руу шилжүүлсэн.
Мөнгөө буцааж өгөөгүй тул 10 000 000 төгрөгөө нэхэмжлэхээр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрээ байгуулах үед З.Баянсэлэнгийн оршин сууж байсан Чингэлтэй дүүрэг, 17-р хороо, Сурагчийн 60-р гудамж, 777 тоот хаягаар нэхэмжлэл гаргасан.
Гэтэл хариуцагчийн хаяг тодорхойгүй шалтгаанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Иймд хариуцагч РД-ХН74032367, З.Баянсэлэнгийг эрэн сурвалжилж өгнө үү. Түүний утас 88112016 гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан иргэний үнэмлэх, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016-09-14 өдрийн 2874 захирамж, автомашин худалдах, худалдан авах гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь З.Баянсэлэнгийг авто машин худалдан авахад 10 000 000 төгрөгийг зээлдүүлж, түүний хэлсний дагуу бусдын данс руу шилжүүлсэн тухай нотлох баримт ирүүлсэн байх бөгөөд зээлийн гэрээний дагуу үүргээ шаардахаар Чингэлтэй дүүргийн Иргэниий хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчаар оролцвол зохих З.Баянсэлэнгэ нь Чингэлтэй дүүрэг, 17-р хороо, Сурагчийн 60-р гудамж, 777 тоот хаягт оршин суухаа больсон шалтгаанаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016-09-14 өдрийн 2874 захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгч хариуцагчийн хаягийг мэдэхгүй, хаягийг тогтоох боломжгүй болсноос зөрчигдсөн эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй болсон байх тул хариуцагчаар оролцвол зохих З.Баянсэлэнгийг эрэн сурвалжлуулахыг хүссэн түүний хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэхь хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,