Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2017/00716

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч- Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан-Оргил сувилалын 48-р байрны 01 тоотод байрлах, РД-5475643, Элит техно монгол сервис ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, 17-р хороо, 4-р хороолол, ТӨ 8-р байрны 41 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ВЮ55050565, Баранз овогт Цэрэнгийн Гээпэлмаад холбогдох,

3 750 000 төгрөгийг гаргуулах болон худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах, 3 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл, хариуцагч Ц.Гээпэлмаа, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Туяа /0154/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2 500 000 төгрөг, алдангид 1 250 000 төгрөг, нийт  3 750 000 төгрөгийг гаргуулахаар , хариуцагч нэхэмжлэгчээс худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах, гэрээний үүрэгт төлсөн 3 000 000 төгрөгийг буцаан  гаргуулахаар шаардсныг тус тус хэлэлцлээ . 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэл  тайлбартаа:  Манай байгууллага Ц.Гээпэлмаатай 2013-09-20 өдөр худалдах, худалдан авах гэрээгээр 5 500 000 төгрөгийн үнэ бүхий чанарын доголдолгүй, шинэ “Керби сентриа” ахуйн цэвэрлэгээний төхөөрөмжийг худалдах гэрээг байгуулахдаа урьдчилгаа 300 000 төгрөгийг бэлнээр авч, 5 200 000 төгрөгийг 17 сарын хугацаатай, сар бүрийн 25-ны өдрийн дотор 300 000 төгрөгөөр  төлж барагдуулах нөхцөлтэйгээр тохирч, төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн.

Гэрээний хугацаа 2015-02-25 өдөр дууссан бөгөөд зээлийн гэрээний хугацаа дуусахад хариуцагч Ц.Гээпэлмаа үүргээс 2015 оны 09 сар хүртэл хугацаанд 3 000 000 төгрөгийг төлж, 2 500 000 төгрөгийг төлөөгүй байсан.

Талуудын хороонд байгуулсан гэрээний 6.2-т  хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,1 хувийн алданги тооцохоор тохирсон. Ц.Гээпэлмаа үүргээ биелүүлээгүй, 690 хоногоор хугацаа хэтрүүлсэн тул түүнээс төхөөрөмжийн үлдэгдэл үнэ 2 500 000 төгрөг, алданги 1 250 000 төгрөг, нийт 3 750 000 төгрөгийг гаргуулж өгнө үү? гэв.

 

Хариуцагч Ц.Гээпэлмаа тайлбартаа: Миний бие Элит техно монгол сервис ХХК-ийг мэдэхгүй. 2013-09-10 өдрийн үед тус компанийн диллер залгаж, гэрт чинь очиж, хивсийг чинь үнэ төлбөргүй цэвэрлэж өгье, танайх хаана байдаг вэ гэж ярьсан. Эхний удаа би учрыг нь  олоогүй ч татгалзсан. Гэтэл дахин дахин залгаад байхаар нь үнэгүй цэвэрлэнэ гэсэн болохоор  зөвшөөрсөн. 2013-09-20 өдөр дээрх компанийн ажилтан гэх Тэлмэн, санхүүгийн албаны дарга нь гэх өндөр залуугийн хамт манай гэрт хивс цэвэрлэдэг төхөөрөмжөө авч ирсэн. Хивсээ цэвэрлүүлсэн. Ноолууран хувцас цэвэрлэсэн.

Тэгээд уг төхөөрөмжөө 40 үйлдэлтэй маш сайн гэж танилцуулж, манай гэрт 4 цаг орчим байж байгаад авахыг үндсэндээ тулгасан. Төхөөрөмжийн үнэ 5 500 000 төгрөг, онгоцны мотортой 100 жилийн эдэлгээтэй, үр хүүхэддээ үлдээх хөрөнгө оруулалт гэх мэтээр ятгасан. Би  тэтгэвэрт байдаг, их өндөр үнэтэй зүйлийг авч чадахгүй гэдгээ хэлсэн. Бичсэн байсан гэрээг надад өгч, гарын үсэг зуруулаад уг төхөөрөмжөө орхиод явсан.  Энэ өдрөө барьцаа гэж бэлнээр 300 000 төгрөг аваад явсан. 9 сарын сүүлээс эхлэн би өөрийн боломжоор үр хүүхдээсээ мөнгө авч энэ төхөөрөмжийн үнээс нийт 3 000 000 төгрөгийг төлсөн. 2015 оны 8 сараас эхлэн төлөх боломжгүй болж, уг төхөөрөмж хүнд учраас би даадаггүй. Тэр бүр ашиглаж чаддаггүй. Би өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр тухайн гэрээг байгуулаагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ:  Нэхэмжлэгч компанийг би мэдэхгүй,  төхөөрөмжийг нь ч сонирхоогүй, тухайн байгууллагаар үйлчлүүлэх хүсэлт гаргаагүй.   Төхөөрөмжөө 40 үйлдэлтэй маш сайн гэж танилцуулж, манай гэрт 4 цаг орчим байж   төхөөрөмжийн үнэ 5 500 000 төгрөг, онгоцны мотортой 100 жилийн эдэлгээтэй, үр хүүхэддээ үлдээх хөрөнгө оруулалт гэх мэтээр ятгасан.  Худалдан авахыг надад тулгасан.  Анхнаасаа намайг хуурч, төөрөгдөлд оруулж, тулган шаардаж гэрээнд гарын үсэг зуруулсан.

Иймд 2015-09-20 өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр буст тооцож, миний төлсөн 3 000 000 төгрөгийг Элит техно монгол сервис ХХК-иас буцаан гаргуулж өгнө үү?гэв.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: 2015-09-20 өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хариуцагчийг хуурч мэхлэж, төөрөгдүүлж,  төөрөгдөлд оруулж, тулган шаардаж хийсэн зүйл байхгүй. Иргэний хуулийн 58, 59, 60 дугаар зүйлд заасан гэрээг хүчин төгөлдөр буст тооцож, хүчин төгөлдөр бус гэж үзэхямарч нөхуөлд хамаарахгүй байх тул гэрээг хүчин төгөлдөр буст тооцох,   3 000 000 төгрөгийг Элит техно монгол сервис ХХК-иас буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байна. Иймд хэрэгсэхгүй болгож өгнө үү?гэв.

 Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан худалдах, худалдан авах гэрээ, аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үйлдвэрийн дистрибьютерийн  гэрчилгээ, нийцлийн мэдэгдэл, хариуцагч төлрө төлсөн баримтууд, тэтгэврийн дэвтэр зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч   Элит техно монгол сервис ХХК болон  хариуцагч нар 2013-09-20 өдөр худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулж, 5 500 000 төгрөгийн үнэ бүхий  “Керби сентриа” ахуйн цэвэрлэгээний төхөөрөмжийг худалдах, худалдан авахаар тохирч, хариуцагч  урьдчилгаа 300 000 төгрөгийг бэлнээр төлж, үлдсэн 5 200 000 төгрөгийг 17 сарын хугацаанд, сар бүрийн 25 өдрийн дотор 300 000 төгрөгөөр  төлж барагдуулахаар   тохирч, нэхэмжлэгч төхөөрөмжийг хариуцагчид хүлээлгэн өгсөн байна.

 Зохигч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулсан байх бөгөөд гэрээг байгуулахад худалдагч, худалдан авагч нар гэрээний зүйл, үнэ, төлбөр төлөх хэмжээ, хугацааны талаар буюу гэрээний гол нөхцлийн талаар харилцан тохиролцсон байна.

Хэлцлийг хийхээр хариуцагчийг нэхэмжлэгч ятгасан болон хэт өндөр үнэтэй гэж хариуцагч үзэж байгаа, тэтгэврээс өөр орлогогүй, уг төхөөрөмж их хүнд зэрэг сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болгож буй хариуцагчийн тайлбар нь Иргэний хуулийн 58, 59, 60 дугаар зүйлд заасан хариуцагч хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн, хийсэн хэлцлийнхээ агуулгыг андуурсан болон нэхэмжлэгч уг хэлцлийг хийх үед  хариуцагчийг хууран мэхэлсэн, хүч хэрэглэсэн нөхцөл байдалд хамаарахгүй байх бөгөөд  шүүхийн хэлэлцүүлгээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох  өөр нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Зохигчийн байгуулсан худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр байх тул  хариуцагчийн сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байна.

Худалдах, худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч хүлээсэн үүргээ биелүүлсэн бөгөөд гэрээний хугацаа 2015-02-25 өдөр дууссан байх боловч хариуцагч төхөөрөмжийг үнийг төлөх үүргээс 2 500 000 төгрөгийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна.Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу төхөөрөмжийн үнэнд 2 500 000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Гэрээний 6.2-т төлбөр төлөх хугацаа хэтэрсэн хоног тутам төлөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0,1 хувиар хүү төлнө гэж зохигч тохирсны дагуу нэхэмжлэгч хариуцагчаас алданги гаргуулахаар шаардсан байна.

Зохигчийн тохирсон  гэрээний хариуцлагын энэ тохиролцоо нь үгийн шууд утгаараа Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан  нэр томьёог хэрэглээгүй байгаа боловч агуулгаараа  уг зүйлийн заалттай тохирч байгаа байх тул Иргэний  хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт заасны дагуу зохигч   хүү гэсэн бичвэрээр  алданги тохирсон  байна.

 

Хариуцагч 2015 оны 09 сараас хойш үүргээ биелүүлээгүйг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1 дэх хэсэгт заасны дагуу хугацаа хэтрүүлсэн гэж үзэх тул  нэхэмжлэгч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийг 232.4 дэх хэсэгт заасан хэмжээгээр хязгаарлаж шаардах эрхтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн  56.2, 60.1 дэх  хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны  дагуу  улсын тэмдэгтийн хураамжинд  нэхэмжлэгчээс төлсөн 75 000 төгрөг, сөрөг нэхэмжлэлд хариуцагчийн төлсөн 133 150 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан хэмжээнд ногдох хураамж болох 74 950 төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон