Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/123

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,

улсын яллагч Д.Аянагүл /томилолтоор/,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март,

шүүгдэгч Т.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Цэрэндалайгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Т.Хд холбогдох 2007002750081 эрүүгийн дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Монгол Улсын иргэн, 1975 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хот, Налайх дүүрэгт төрсөн, боловсролгүй, ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ............................................. тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл үгүй,

            ******* овогт Т.Х /РД:  /.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Т.Х нь 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Өнөр амралтын газрын орчимд засмал зам дээр Хьюндай аксент маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөГ.Дий дүрмийн 13.2-т заасан “Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөГ.Дд аюул, саад учруулахаар байвал” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Тоёота королла аксио маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргаж З.Мийн эрүүл мэндэд хүнд хохирол, Х.Күнсулугийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Т.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Х.Кгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 12 цагийн орчимд Налайх дүүргийн 6 дугаар хороо Тэрэлжид манай аав, ээж, дүү нарын хамт салхинд гарцгаасан. Тэгээд оройхон голоос буцаад явж байх замдаа би аавын хажууд урд суудалд, манай хоёр дүү ээжтэй хойд суудалд унтаад явж байсан. Ээжийг сэрүүн байсан эсэхийг нь мэдэхгүй байна, манай хоёр дүү унтаад явж байсан. Тэгээд хэсэг зүүрмэглээд явж байтал түс тас хийгээд л ухаан балартчихсан, тэгээд нэг мэдэхэд эмнэлэг дээр сэрсэн юм. ...Надад эмчилгээтэй холбоотой зардал баримт байхгүй, тэртээ тэргүй манай аав бүх эмчилгээг минь хийлгэж л байна” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,

 

            Хохирогч З.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр манай нөхөр Т.Х бид хоёр 3 хүүхдээ аваад хүүхдүүдээ агаарт гаргах гээд Налайх дүүргийн 6 дугаар хороо Тэрэлжид очиж амраад буцаж явж байхдаа л осолд орсон гэдгээ мэдэж байна. Нарийн ширийн зүйлсийг буюу осол юунаас болсныг санахгүй байгаа юм. Санаж байгаагаар яг засмал замаар л явж байсан, тэгээд цааш нь санахгүй байгаа юм. Манай нөхөр Т.Х жолоо бариад охин К урд байсан, би охин Кгийн ард сууж явж байсан. Азаар манай хүү Ж, охин А нар ямар нэгэн бэртэл гэмтэл аваагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас /,

 

            Гэрч Г.Дий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 18 цагийн үед би өөрийн төрсөн ах Г.Тын эзэмшлийн .......... улсын дугаартай Тоёота королла маркийн автомашиныг гуйж аваад Налайх дүүргийн 6 дугаар хороо Тэрэлжид амралтанд найзуудаараа амрахаар гурван найзаа аваад явцгааж байсан. Тэгээд Туулын гүүр өнгөрөөд өөрийн урсгалын замаар өгсөөд яг уруудаж байтал гэнэт урсгал сөрөөд хоёр автомашин урдаас гараад ирсэн. Нэг автомашин нь өөрийн эгнээндээ дарж ороод ар талын автомашин нь манай автомашины эгц урдаас мөргөлдсөн. Автомашин мөргөлдсөний дараа бид нар шокийн байдалтай толгой эргээд автомашины “Айрбаг” задарчихсан автомашинаасаа бууж ирээд нөгөө автомашины хүмүүсийг харсан боловч нөгөө автомашины жолооч гэх казах эрэгтэй өөрөө урсгал сөрж орж ирээд явж байсан боловч намайг “Та нар яаж яваад байгаа юм бэ, надад зам тавьж өгдөггүй юм уу” гээд загнаад байсан. Тухайн үедээ бид нартай хамт явсан манай найз Э миний утсаар эмнэлэг, цагдаад дуудлага өгсөн юм. Тухайн казах эрэгтэй жолооч өөдөөс урсгал сөрж гүйцэж түрүүлэх үйлдэл хийж орж ирээгүй бол осол гарахгүй байсан, өөрөө ч гэсэн кабиндаа олон хүүхдүүдтэй явж байсан. Замын нөхцөл байдал бол нөлөөлөөд байх юм байхгүй болов уу гэж бодож байна. Үзэгдэх орчин бол үл ялиг өгсөлт уруудалттай байсан болохоор жолооч өөрөө анхааралтай байсан бол замаас нөлөөлөөд байх зүйл байхгүй л гэж бодож байна. Зам нь ямар нэгэн эвдрэл байхгүй байсан, жолооч л огцом гүйцэж түрүүлэх үйлдэл хийж урсгал сөрснөөс л осол болсон. Тухайн үед цаг агаарын хувьд тогтуун тайван, ямар нэгэн бороо, салхи байхгүй байсан”  гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 дүгээр хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Г.Дий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тухайн ослын улмаас би эмнэлгээр нилээн хэдэн удаа явж үзүүлж байсан боловч баримтуудаа тухай бүр нь хадгалж аваагүй. Тэглээ ч нөгөө талын хүмүүсийн ар гэр, ахуй амьдрал хүндхэн болохоор надад гомдол, санал болон нэхэмжлэх зүйл байхгүй”  гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/,

 

Гэрч Б.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр би найз Э, Г.Д, А нарын хамтаар Г.Д автомашин жолоодоод А жолоочийн хажуугийн урд суудал дээр, Э жолоочийн ар хэсэгт, би Аын ар хэсэгт хойд талын суудал дээр суугаад явж байсан. Тухайн үед бид нар Тэрэлжийн чиглэлд Туулын гүүр өнгөрөөд өгсөөд яг уруудаж байхад эсрэг урсгалаас хоёр автомашин урсгал сөрөөд гарч ирсэн ба урд талын автомашин гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд өөрийнхөө урсгалд орчихсон харин ард талд явж байсан ягаан өнгийн Аксент маркийн автомашин урсгалдаа оролгүй манай автомашины өөдөөс мөргөлдчихсөн юм. Тухайн үед дээрхи автомашинуудыг гүйцэж түрүүлэх үйлдэл хийхэд Г.Д тормоз гишгээд хурд багатай явсан. Манай урсгал чөлөөтэй, эсрэг урсгал бол маш их түгжрэлтэй байсан бөгөөд автомашинуудыг гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд л явсан юм. Тэр Аксент маркийн автомашин бол огцом гүйцэж түрүүлэх үйлдэл хийснээс л болж осол гарсан. Манай автомашин бол чигээрээ урсгалаараа л явж байсан ба нөгөө машины жолооч нь ямар ч тооцоололгүй гүйцэж түрүүлчихсэн юм. Тухайн үед гадаа бүрий болж байсан, цаг агаар тогтуун, нартай байсан, замын нөхцөл байдлаас осолд нөлөөлөх юм байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37 дугаар хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Б.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Миний хоёр шүд унаж, нэг шүд эмтэрсэн. Одоогоор шүдэндээ эмчилгээ хийлгэсэн зүйл байхгүй байна. Би залуу хүн учраас шүдгүй онгорхой яваад байх хэцүү байна. Эхний ээлжинд өөрөө зардлаа гаргаж шүдээ хийлгээд дараа нь баримтынхаа дагуу буруутай хүнээс нь нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/,

 

Гэрч Ж.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр би найз Г.Д, А, Б.Г нарын хамтаар Налайх дүүргээс Г.Дий .......... улсын дугаартай Тоёота Аксио маркийн автомашинтай Тэрэлжрүү очиж хорхог идэхээр явцгаасан. Тэгээд бид нар 19 цаг нилээн өнгөрч байхад бид нар Туулын гүүр гараад Боса дэлгүүрийн хажуугаар өнгөрөөд уруудаад шулуун замруу ордог хэсэгт явж байтал жолоочийн хажууд сууж явсан найз А “Өөе” гээд дуугартал түс тас болоод л автомашин мөргөлдчихсөн юм. Бид нар тухайн үед өөрсдийн урсгалаар засмал замаар чигээрээ шулуун явж байсан. Манай эсрэг урсгал бол нилээн түгжирсэн байсан. Г.Д их хурд багатай явсан, Аксент маркийн автомашин урсгал сөрж орж ирснээс осол болсон. Тухайн үед манай автомашин өөрийн урсгалаараа явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Ж.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Миний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан. Тухайн үед тархи толгой өвдөөд хэд хоногоос зүгээр болчихсон. Ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй тул нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/,

 

Гэрч А.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр би найз Б.Г, Г.Д, Э нарын хамтаар Налайх дүүргээс Г.Дий .......... улсын дугаартай Тоёота аксио маркийн автомашинтай Тэрэлжрүү очиж агаар салхинд гарахаар явцгаасан. Тэгээд бид нар 19 цагийн үед буцаад Туулын гүүр гараад Боса дэлгүүрийн хажуугаар өнгөрөөд шулуун замруу ордог хэсэгт явж байсан. Тухайн үед би жолоочийн хажууд сууж явж байсан ба 2 машин урсгал сөрөөд өөдөөс гараад ирсэн. Тэгээд нэг машин нь өөрийнхөө эгнээд ортол араас нь явж байсан Аксент маркийн автомашин өөрийнхөө эгнээнд орж чадалгүй манай машины эгц өөдөөс мөргөсөн. Бид нар тухайн үед өөрсдийн урсгалаар засмал замаар чигээрээ шулуун явж байсан. Тухайн үед миний цээж болон толгой жоохон өвдөж байсан, удалгүй зүгээр болсон, ямар нэгэн эмчилгээ хийлгэсэн зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Г.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ослын улмаас миний эзэмшлийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргүүлж 9.890.000 төгрөгийн хохирол учирснаас одоогоор надад 7.050.000 төгрөг төлсөн. Харин сүүлд 350.000 төгрөг болон 700.000 төгрөгийн өөрийн группын мөнгөний картнаасаа өгнө гэж байсан. Энэ мөнгө нь миний дансруу орсон эсэхийг сайн мэдэхгүй байна. Иймд би үлдсэн төлбөр мөнгөний асуудлаа төлүүлчихвэл өөр надад энэ хэрэг дээр нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 53 дугаар хуудас/,

 

Гэрч А.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “............. улсын дугаартай Хьюндай аксент маркийн тээврийн хэрэгсэл нь яг одоогоор миний нэр дээр бүртгэлтэй байгаа. Би уг машинаа 2019 онд Налайхын Т.Х гэх хүнд 1 сая орчим төгрөгөөр худалдаж байсан. Би Т.Хд машинаа нэр дээрээ шилжүүлж аваарай гэсэн боловч одоог хүртэл шилжүүлж аваагүй л байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 60 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Т.Х мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр гэрийнхэнтэйгээ хамт Налайх дүүргийн 1 дүгээр хороо Байтаг богд орчимд амарцгааж байгаад орой 18 цагийн үед буцаж Налайх орох гээд .......... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ Өнөр амралтын газрын хажуугаар өнгөрөөд засмал замаар явж байсан юм. Тухайн үед Налайх чиглэлийн зам нэлээн ачаалалтай машинууд ар араасаа цуварчихсан түгжрэлтэй байхаар нь аль болох хурдан гэртээ харих санаатай миний урд талын машин гүйцэж түрүүлэх үйлдэл хийхээр нь эсрэг чиглэл гайгүй чөлөөтэй байгаа юм байна гэж бодоод тэр машины араас дагаад адилхан гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд явж байтал нөгөө машин гэнэт буцаад өөрийнхөө урсгалд орчихсон энэ үед яг миний өөдөөс нэг машин хүрч ирж байгаа харагдахаар нь өөрийнхөө урсгалд орох гэтэл машинууд битүү түгжрээд зогсчихсон дундуур нь орох ямар ч зай завсар байхгүй байсан тэгсэн гэнэт миний машин нөгөө машинтай урд урдаасаа мөргөлдчихсөн юм. Тэгэхэд тухайн үйл явдал маш хурдан болоод өнгөрсөн тул би өөрөө ч ямар нэгэн хариу арга хэмжээ авч чадаагүй юм. ...Тухайн осол ер нь бол миний замын хөГ.Дий дүрэм зөрчиж гүйцэж түрүүлсэн буруутай үйлдлээс болж гарсан юм, дээрээс нь яг тухайн үед нар жаргаж таарсныг ч хэлэх үү миний нүдэнд нарны гэрэл гялбаад өөдөөс ирж яваа машиныг сайн харж чадаагүй. Осол болох үед миний машин 40-50 км/цаг орчим хурдтай явж байсан харин нөгөө машиныг хэр хурдтай явж байсныг сайн мэдэхгүй байна. Замын нөхцөл хэвийн ямар нэгэн хальтиргаа гулгаатай зүйл байгаагүй. ...Энэ хэрэг дээр миний тооцооллоор 2020 онд ах, дүү нараасаа цуглуулж байгаад бэлэн 4.000.000 төгрөг, дараа нь дансаар 1.050.000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр бэлнээр 350.000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын сүүлээр дахиж группын зээлээ сунгаад бэлнээр 2.000.000 төгрөг, сүүлд улсаас иргэн бүрт өгсөн 300.000 төгрөгнөөс хүүхдүүдийнхээ мөнгөтэй нийлүүлээд 700.000 төгрөгийг тус тус буюу нийтдээ 8.100.000 төгрөг иргэний нэхэмжлэгч Г.Тт өгсөн байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 147-148 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 482 дугаар:

“1. З.Мийн биед гавал ясны нийлмэл хугарал, хамар яс, зүүн гайморын хөндийн бүх ханууд, хоншоор яс, хатуу тагнай, хоёр талын нүдний ухархайн доод хана, суурь ясны Pterygoid сэртэн хамарсан бяцарсан хугарал, эрүү ясны хугарал, тархины эдийн няцрал, нүүрэнд сорви, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар учрах үед амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 

5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 77-78 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 484 дугаар:

“1. Х.Кгийн биед баруун дунд чөмөг ясны хугарлыг бэхэлж хадсан мэс заслын дараах байдал /ГССҮТ/, духанд сорви гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 

5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 82-83 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 444 дугаар:

“1. Ж.Эгийн биед тархи доргилт, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. 

5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 101-102 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 443 дугаар:

“1. Б.Гын биед баруун дээд 1, зүүн дээд 1, 2-р шүдний булгарал, баруун дээд 2-р шүдний эмтрэл, доод урууланд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.11.42-т зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги 10% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 106-107 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 442 дугаар:

“1. Г.Дий биед тархи доргилт, зүүн шагайн үений зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хэвлийд зулгаралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. 

5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 111-112 дугаар хуудас/,

2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 09 дугаартай мөрдөгчийн магадлагаа: “Хьюндай аксент маркийн .......... улсын дугаартай автомашины жолооч Торпак овогтой Т.Х нь өөдөөс яваа тээврийн хэрэгсэлд аюул саад учруулахаар газарт гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн нь Монгол Улсын Замын хөГ.Дий дүрмийн “13.2. Дараахь тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөГ.Дд аюул, саад учруулахаар байвал” гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна. Тоёота Аксио маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Гантөмөр овогтой Г.Д нь Монгол Улсын Замын хөГ.Дий дүрмийн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэх дүгнэлт /хх-ийн 136-137 дугаар хуудас/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 13-14, 17-20 дугаар хуудас/,

Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 16 хуудас/,

“Вендо” ХХК-ийн 2020  оны 07 дугаар сарын 09-ний өдрийн №31292 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 131-132 дугаар хуудас/,

 

            Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын №521 дугаар:

                “1. Т.Х нь сэтгэцийн хувьд F70. Оюуны хөнгөн хомсдол эмгэгтэй байна.

                2. Т.Х нь хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг тусган мэдүүлэх чадвартай байна.

                3. Т.Х нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.” гэх дүгнэлт,

 

Шүүгдэгч Т.Хгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 167 дугаар хуудас/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 160 дугаар хуудас/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, мэргэжлийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 174 дүгээр хуудас/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /х-ийн 175-179 дүгээр хуудас/, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоосон актын хуулбар /хх-ийн 180 дугаар хуудас/, жолооны үнэмлэхийн хуулбар /хх-ийн 181 дүгээр хуудас/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 182 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 151 дүгээр хуудас/, захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах АСАП сангийн мэдээлэл /хх-ийн 155-159 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Т.Х нь 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Өнөр амралтын газрын орчимд засмал зам дээр Хьюндай аксент маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөГ.Дий дүрмийн 13.2-т заасан “Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөГ.Дд аюул, саад учруулахаар байвал” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Тоёота королла аксио маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргаж Х.Күнсулугийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, З.Мийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Үүнд: Шүүгдэгч Т.Хгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Х.Кгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хэсэг зүүрмэглээд явж байтал түс тас хийгээд л ухаан балартчихсан, тэгээд нэг мэдэхэд эмнэлэг дээр сэрсэн юм...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч З.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэрэлжид очиж амраад буцаж явж байхдаа л осолд орсон гэдгээ мэдэж байна. Нарийн ширийн зүйлсийг буюу осол юунаас болсныг санахгүй байгаа юм. Санаж байгаагаар яг засмал замаар л явж байсан, тэгээд цааш нь санахгүй байгаа юм. Манай нөхөр Т.Х жолоо бариад охин К урд байсан, би охин Кгийн ард сууж явж байсан.” гэх мэдүүлэг,

 

Гэрч Г.Дий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд Туулын гүүр өнгөрөөд өөрийн урсгалын замаар өгсөөд яг уруудаж байтал гэнэт урсгал сөрөөд хоёр автомашин урдаас гараад ирсэн. Нэг автомашин нь өөрийн эгнээндээ дарж ороод ар талын автомашин нь манай автомашины эгц урдаас мөргөлдсөн. ...Тухайн казах эрэгтэй жолооч өөдөөс урсгал сөрж гүйцэж түрүүлэх үйлдэл хийж орж ирээгүй бол осол гарахгүй байсан, өөрөө ч гэсэн кабиндаа олон хүүхдүүдтэй явж байсан” гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Тухайн үед бид нар Тэрэлжийн чиглэлд Туулын гүүр өнгөрөөд өгсөөд яг уруудаж байхад эсрэг урсгалаас хоёр автомашин урсгал сөрөөд гарч ирсэн ба урд талын автомашин гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд өөрийнхөө урсгалд орчихсон харин ард талд явж байсан ягаан өнгийн Аксент маркийн автомашин урсгалдаа оролгүй манай автомашины өөдөөс мөргөлдчихсөн юм. Тухайн үед дээрхи автомашинуудыг гүйцэж түрүүлэх үйлдэл хийхэд Г.Д тормоз гишгээд хурд багатай явсан. ...Тэр Аксент маркийн автомашин бол огцом гүйцэж түрүүлэх үйлдэл хийснээс л болж осол гарсан” гэх мэдүүлэг,

 

Гэрч Ж.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...жолоочийн хажууд сууж явсан найз А “Өөе” гээд дуугартал түс тас болоод л автомашин мөргөлдчихсөн юм. Бид нар тухайн үед өөрсдийн урсгалаар засмал замаар чигээрээ шулуун явж байсан. Манай эсрэг урсгал бол нилээн түгжирсэн байсан. Г.Д их хурд багатай явсан, Аксент автомашин урсгал сөрж орж ирснээс осол болсон.” гэх мэдүүлэг,

 

Гэрч А.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би жолоочийн хажууд сууж явж байсан ба 2 машин урсгал сөрөөд өөдөөс гараад ирсэн. Тэгээд нэг машин нь өөрийнхөө эгнээд ортол араас нь явж байсан Аксент өөрийнхөө эгнээнд орж чадалгүй манай машины эгц өөдөөс мөргөсөн. Бид нар тухайн үед өөрсдийн урсгалаар засмал замаар чигээрээ шулуун явж байсан... гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Т.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...яг миний өөдөөс нэг машин хүрч ирж байгаа харагдахаар нь өөрийнхөө урсгалд орох гэтэл машинууд битүү түгжрээд зогсчихсон дундуур нь орох ямар ч зай завсар байхгүй байсан тэгсэн л гэнэт миний машин нөгөө машинтай урд урдаасаа мөргөлдчихсөн юм. Тэгэхэд тухайн үйл явдал маш хурдан болоод өнгөрсөн тул би өөрөө ч ямар нэгэн хариу арга хэмжээ авч чадаагүй юм. ...Тухайн осол ер нь бол миний замын хөГ.Дий дүрэм зөрчиж гүйцэж түрүүлсэн буруутай үйлдлээс болж гарсан юм...” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 482 дугаар дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 484 дугаар дүгнэлт, 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 09 дугаартай мөрдөгчийн магадлагаа, Хэргийн газар үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургууд, Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг зэргээр тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд энэхүү зам тээврийн осол хэргийн улмаас Х.Кгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, З.Мийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Т.Хг авто тээврийн хэрэгслийн жолооч хөГ.Дий аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Гэмт хэргийн улмаас Ж.Э, Г.Д, Б.Г нарын эрүүл мэндэд хөнгөн, Х.Кгийн эрүүл мэндэд хүндэвтэр, З.Мийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, мөн иргэний нэхэмжлэгч Г.Тын эд хөрөнгөд 9.890.000 төгрөгийн хохирол учирсан байна.

 

            Хохирогч Х.К, З.Мь нар нь Мөрдөн шалгах ажиллагааны явцад “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлж, шүүхийн шатанд “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэдгээ бичгээр илэрхийлсэн, иргэний нэхэмжлэгч Ж.Э, Г.Д, Б.Г нар нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, Ж.Э, Г.Д нар нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж, иргэний нэхэмжлэгч Б.Г нь “миний хоёр шүд унаж, нэг шүд эмтэрсэн, эхний ээлжинд өөрөө зардлаа гаргаж шүдээ хийлгээд дараа нь баримтынхаа дагуу буруутай хүнээс нь нэхэмжилнэ” гэж тус тус мэдүүлсэн байх тул шүүгдэгч Т.Хгаас гаргуулж хохирогч Х.К, З.Мартгүль, иргэний нэхэмжлэгч Ж.Э, Г.Д, Б.Г нарт олгох хохирол, төлбөр байхгүй гэж дүгнэлээ. Харин иргэний нэхэмжлэгч Б.Г нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

           

            Зам тээврийн ослын улмаас иргэний нэхэмжлэгч Г.Тын өмчлөлийн Тоёота королла аксио маркийн .......... улсын дугаартай автомашинд учирсан хохирлыг “Вендо” ХХК нь 9.890.000 төгрөгөөр тогтоосон байх бөгөөд иргэний нэхэмжлэгч Г.Т нь шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ “миний автомашины хохирлыг Т.Х бүрэн төлж барагдуулсан бөгөөд ямар нэг өр авлагагүй болсон” гэх тайлбарыг ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Т.Хгийн зам тээврийн осолд холбогдох үед жолоодон явсан Хьюндай аксент маркийн .......... улсын дугаартай автомашин нь А.Бийн өмчлөлд бүртгэлтэй байх боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Б “би уг машинаа 2019 онд Налайхын Т.Х гэх хүнд 1 сая орчим төгрөгөөр худалдаж байсан. Би Т.Хд машинаа нэр дээрээ шилжүүлж аваарай гэсэн боловч одоог хүртэл шилжүүлж аваагүй л байгаа юм” гэж мэдүүлсэн болохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталсан, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дугаараа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр төлсөн, шүүхээс бусдад төлөх төлбөргүйд тооцсон, түүний үйлдсэн хэрэг нь уг хуулийн үйлчлэх хүрээнд хамаарч байгаа тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох саналыг шүүхэд гаргаж байна” гэсэн дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март “улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн зөвшөөрч, дэмжиж байна. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, анх удаа гэмт хэрэгт үйлдсэн байх тул Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

            Шүүгдэгч Т.Х нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шат, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, иргэний нэхэмжлэгч Г.Тт 9.890.000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн, хохирогч нар хохирол төлбөр нэхэмжлээгүй тул бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн, шүүгдэгч Т.Х нь 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн нь 2021  оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан өршөөн хэлтрүүлэхгүй байхаар зохицуулсан 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2 дугаар зүйлүүдэд тусгагдсан гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөлд ороогүй байна.

 

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд хууль хэрэглэх журмыг зохицуулж, уг зүйлийн 12.8 дахь хэсэгт “энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан байна.

 

Шүүх дээрх хууль хэрэглэх журмыг баримтлан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.Хд холбогдох эрүүгийн 2007002750081 дугаартай хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Т.Хгийн 320252 дугаартай “В, C” ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйл, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт *******ын Т.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөГ.Дий аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Хд холбогдох эрүүгийн 2007002750081 дугаартай эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Шүүгдэгч Т.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Б.Г нь гэм хорын улмаас эрүүл мэндэд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч Т.Хгийн №320252 дугаартай “В, С” ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Т.Хд буцаан олгосугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Э.ЭНХЖАРГАЛ