| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/00899/И |
| Дугаар | 102/ШШ2017/00689 |
| Огноо | 2017-03-14 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 102/ШШ2017/00689
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,
нэхэмжлэгч- Сонгинохайрхан дүүрэг, 15-р хороо, Өнөр хороолол, 20-р байрны 62 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ЧГ84111215, Заан овогт Оргойн Жамбалдоржийн,
хариуцагч- Баянгол дүүрэг, 20-р хороо, ТЭЦ-2, 1-р гудамжны 16А тоотод оршин суух, эрэгтэй, РД-АЮ91012439, Боржигон овогт Ганбаатарын Мөнхбатад холбогдох
гэм хорын хохиролд 5 473 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03сарын 07 өдөр хүлээн авч, 2017 оны 03 сарын 14 өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Жамбалдорж хариуцагчаас гэм хорын хохиролд 5 473 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Миний бие 2017-01-14 өдөр Хан-Уул дүүрэг, Вива сити хорооллын урд, зүүн тийшээ чиглэлд приусс-20 маркийн 64-02 УНК улсын дугаартай автомашинтай гэрлэн дохио хүлээн зогсож байх үед араас приусс-20 маркийн 37-25 УБН улсын дугаартай автомашин мөргөж, зам тээврийн осол гаргасан.
Зам тээврийн ослын улмаас миний биед хөнгөн зэргийн гэмтэл учирч, автомашины гадна болон доторхи эд ангиудад гэмтэл учирсан.
Автомашинд учирсан хохирлыг үнэлгээний байгууллагаар тогтоолгосон.
Иймд хариуцагч Г.Мөнхбатаас зам тээврийн улмаас автомашинд учирсан хохирол 5 266 000 төгрөг, бусад зардалд 207 000 төгрөг, нийт 5 473 000 төгрөгийг гаргуулж өгнө үү?гэжээ.
Хариуцагч Г.Мөнхбат шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч О.Жамбалдоржийн нэхэмжилсэн 5 473 000 төгрөгийг 2017-05-14 өдрийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Жамбалдоржийн нэхэмжилсэн гэм хорын хохиролд 5 473 000 төгрөгийг хариуцагч Г.Мөнхбат 2017-05-14 өдрийн дотор бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд харшлахгүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 102 520 төгрөгөөс 51 260 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 51 260 төгрөгийг, хариуцагч Г.Мөнхбатаас 51 260 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Гэм хорын хохиролд 5 473 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч О.Жамбалдоржийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Мөнхбат 2017-05-14 өдрийн дотор бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 102 520 төгрөгөөс 51 260 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 51 260 төгрөгийг, хариуцагч Г.Мөнхбатаас 51 260 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжийн талаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ