| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/00524/И |
| Дугаар | 102/ШШ2017/00680 |
| Огноо | 2017-03-13 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 102/ШШ2017/00680
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,
нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, Амарсанаагийн гудамж, өөрийн байранд байрлах, Баянгол дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн,
хариуцагч- Баянгол дүүрэг, 8-р хороо, 4-р хороолол, 15-57 тоотод байрлах, РД-5483952, Батбүрдэл ХХК-д холбогдох,
нийгмийн даатгалын шимтгэл, алдангид 20 181 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг 2017 оны 01 сарын 31 өдөр хүлээн авч, 2017 оны 02 сарын 07 өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Баянгол дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч Батбүрдэл ХХК-иас 2016 оны 12 сарын шимтгэл төлөлтийн тайлангаар тайлагнасан нийгмийн даатгалын шимтгэлд 13 454 000 төгрөг, алданги 6 727 000 төгрөг, нийт 20 181 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Батбүрдэл ХХК нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.4 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүйгээс 2016 оны 12 сарын шимтгэл төлөлтийн тайлангаар тайлагнасан нийгмийн даатгалын шимтгэлд 20 181 000 төгрөгийг төлөөгүй бөгөөд компанийн удирдлага, холбогдох албан тушаалтнуудад өр төлбөрийг барагдуулах талаар удаа дараа сануулж, шаардсан.
Харилцах дансны гүйлгээг зогсоох мэдэгдэл өгч, итгэлцлийн журмаар ажилласан боловч төлбөр төлөгдөөгүй байна.
Иймд Батбүрдэл ХХК-иас 2016 оны 12 сарын шимтгэл төлөлтийн тайлангаар тайлагнасан нийгмийн даатгалын шимтгэлд 13 454 000 төгрөг, алданги 6 727 000 төгрөг, нийт 20 181 000 төгрөгийг гаргуулж өгнө үү ?гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Батбүрдэл ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хүсэлт, аж ахуйн нэгжийн гэрчилгээ зэрэг бичмэл баримтыг судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Баянгол дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс хариуцагч Батбүрдэл ХХК-д холбогдуулан 2016 оны 12 сарын шимтгэл төлөлтийн тайлангаар тайлагнасан нийгмийн даатгалын шимтгэлд 13 454 000 төгрөг, алданги 6 727 000 төгрөг, нийт 20 181 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Баянгол дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжилсэн 20 181 000 төгрөгийг хариуцагч Батбүрдэл ХХК бүрэн төлж барагдуулсан шалтгаанаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тухай хүсэлтээ ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасны дагуу түүний татгалзлыг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,