Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 645

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “1” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

         Гомдол гаргагч: “М” ХХК.

         Хариуцагч: СБД МХХ-ийн Эрүүл ахуйн улсын байцаагч Д.Ө.

Гомдлын шаардлага: “СБД МХГ-ын, Эрүүл ахуйн улсын байцаагч Д.Ө-ын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 0065745 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлын хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А, гомдол гаргагчийн өмгөөлөгч Б, хариуцагч Д.Ө нар оролцлоо. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүхэд гаргасан гомдолдоо: “СБД МХГ-ын улсын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 0065745 дугаартай шийтгэлийн хуудсаар манай компанид 3,000,000 төгрөгийн торгууль ногдуулсан.

Тус шийтгэлийн хуудаст манай компани Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргасан ба 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн албан бичгээр тус газраас гомдлыг хүлээн авах боломжгүй буюу Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шүүхэд хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариу өгсөн болно.

Улсын байцаагчийн Шийтгэлийн хуудсаар “бараа бүтээгдэхүүний чА аюулгүй байдлыг хангаагүй, урьдчилан сэргийлээгүй” гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж 3.000.000 төгрөгийн торгууль ногдуулжээ.

Захиргааны Ерөнхий хууль, Зөрчлийн тухай хуульд зааснаар захиргааны байгууллага, албан тушаалтан нь аливаа шийдвэр гаргахдаа шийдвэрийнхээ бодит болон хууль зүйн үндэслэлийг заах ёстой байдаг. Гэтэл шийтгэлийн хуудсанд ямар тушаал журмыг баримталсан, ямар хуулийн зүйл заалт зөрчигдсөн талаар заагаагүй байна.

Зөрчилд шийтгэл ногдуулах ажиллагаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нийцсэн байх учиртай. Хэрэв тус хуульд нийцүүлэн зөрчил шалгах ажиллагааг явуулаагүй бол зөрчил гаргасан эсэхээс үл хамааран хууль бус шийдвэр болно.

Шийтгэлийн хуудсын үндэслэл болсон Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Үйлдвэрлэл, үйлчилгээний барилга байгууламж нь эрх бүхий байгууллагаас хянаж баталгаажуулсан зураг төслийн дагуу баригдаагүй, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй, эсхүл үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч нь түүхий эд, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чА, аюулгүй байдлыг хангаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үүсэх сөрөг үр дагавар, илэрсэн зөрчил дутагдлыг шуурхай арилгах арга хэмжээг аваагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасан.

Гэтэл манай компани нь хүнсний үйлдвэрлэлийн үйлчилгээ эрхэлдэггүй түүхий эдийн бүтээгдэхүүн гаргадаггүй болно.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгахаас өмнө оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийг зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангана” гэж заасан. Гэтэл эрх бүхий албан тушаалтнаас манай компанид хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж буй талаар огт мэдэгдээгүй бөгөөд бидэнд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-д заасан холбогдогчийн эрхээ хэрэгжүүлж, тайлбар, мэдүүлэг өгч, зөрчил үйлдээгүй талаар нотлох баримтыг гаргах боломжоор хангалгүйгээр шийтгэл ногдуулсан байна.

Дээрх байдлаас үзэхэд улсын байцаагчийн шийтгэлийн хуудас нь илтэд хууль зүйн үндэслэлгүй гарсан, манай компанийн эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн эрх зүйн акт байна.

Иймд СБД МХГ-ын, Эрүүл ахуйн улсын байцаагч Д.Өын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 0065745 дугаартай Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Улсын байцаагч нь шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулахдаа “М” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлд зааснаар Эрүүл ахуйн тухай хууль зөрчсөн буюу Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үл хөдлөх үйлчилгээний барилга байгууламж нь эрх бүхий байгууллагаас хянаж баталгаажуулсан зураг төслийн дагуу баригдаагүй, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй, эсхүл үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх түүнчлэн чА аюулгүй байдлыг хангаж, эрсдэлээс урьдчилан шийдвэрлэх, үүсэх сөрөг үр дагавар, илэрсэн зөрчил дутагдлыг шуурхай арилгах арга хэмжээ аваагүй бол гэж заасныг үндэслэл болгон шийтгэл оногдуулсан. Уг шийтгэлийн хуудсанд дурдсан Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зөрчлийн аль хэсэг нь манай компанид хамаарч байгаа нь тодорхойгүй ойлгомжгүй байна. Ямар үйл баримтад тулгуурлан шийтгэл оногдуулсан нь тодорхойгүй байна. Улсын байцаагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1.5 дугаар зүйлд заасан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл хөтлөөгүй. Тэмдэглэл зөрчлийн хэрэгт авагдаагүй байна. Мөн шийтгэлийн хуудсанд холбогдогч компани ямар зөрчил гаргасныг дурдаагүй. Улсын байцаагч холбогдогч этгээдэд шийтгэл оногдуулахаас өмнө Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дэх хэсэгт заасан зөрчил шалгах ажиллагааг явуулахдаа холбогдох дүрэм журмыг мөрдөөгүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.10 дугаар зүйлд шинжилгээнд зориулж дээж авахаар зохицуулсан. Шинжилгээнд зориулан авсан хэв загвар, дээжийн хадгалалтын горимыг Засгийн газраас батална. Бүтээгдэхүүнээс дээж авах, түүнийг хадгалах тээвэрлэхтэй холбоотой журам байдаг. Шалгалтын явцад бүтээгдэхүүнээс дээж авахад холбогдох хууль тогтоомжид зааснаар улсын байцаагч актыг 3 хувь үйлдэж шалгуулагч этгээдээр актад гарын үсэг зуруулж баталгаажуулна. Мөн улсын байцаагч шинжилгээнд авсан дээжийн ариун чА, бүрэн бүтэн байдлыг хариуцах бөгөөд хадгалалт болон тээвэрлэлтийн температурын горимыг баримтална гэж заасан. Уг горимыг баримтлаагүй гэж үзэж байна. 

Улсын байцаагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын лобротариудад маргааны зүйл болсон даршилсан өргөст хэмхэд хийсэн шинжилгээний хариуг үндэслэж М  ХХК-ийг зөрчил гаргасан гэж шийтгэл оногдуулсан. Үндэслэл нь шинжилгээний хариуг үндэслэсэн. Гурван удаа шинжилгээ хийсэн. Шинжилгээнд ашигласан дээжийг анх 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гомдол гаргагч дэлгүүрээс худалдаж авсан. Тэгээд буцааж дэлгүүрт нь авч ирж өгсөн байдаг. Анх худалдаж авсан бүтээгдэхүүнээ солиулаагүй, задалсан бүтээгдэхүүнээ буцаагаад аваад явсан. Үүнээс 3 хоногийн дараа буюу 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргасан.  Гомдлын дагуу Мэргэжлийн хяналтын газраас 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр дэлгүүр дээр очиж тухайн бүтээгдэхүүнтэй ижил 3 бүтээгдэхүүнийг дээжээр авсан. Гомдол гаргагчийн худалдаж авсан бүтээгдэхүүн нь 1500 гр хэмжээтэй байсан. Уг бүтээгдэхүүнээс 2 шил, 600 гр хэмжээтэй бүтээгдэхүүнээс 1 шилийг авч явсан. Шинжилгээнд ашигласан 4 дэх дээж нь 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гомдол гаргагчийн худалдаж авсан бүтээгдэхүүн байгаа. Шинжилгээг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхэлж 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр дууссан. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын төв лоброторид шинжилгээ хийсэн. Шинжилгээний хариу нь ямар нэгэн зүйл илрээгүй хэвийн гэж гарсан. Дээж болгож авсан бүтээгдэхүүн нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мэргэжлийн хяналтын газрын авсан дээж, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гомдол гаргагч худалдан авч задалсан байсан бүтээгдэхүүнээс дээж авч шинжилгээ хийсэн. Гомдол гаргагчийн авч задалсан байсан бүтээгдэхүүн нь 3 хоногийн хугацаанд ямар горимд хадгалсан байсан нь тодорхойгүй. 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мэргэжлийн хяналтын газар хүлээлгэж өгсөн. 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр шинжилгээ хийсэн гэхээр задалснаас хойш 14 хоногийн дараа шинжилгээ хийсэн гэсэн үг. Уг 2 бүтээгдэхүүнд шинжилгээ хийхэд хариу мөн адил гарсан. Гомдол гаргагчийн худалдан авсан бүтээгдэхүүнээс нянгийн тоо 10 гэж гарсан. Энэ нь хадгалалтын хугацаа нь өнгөрсөн. Задлаад 10 гаран хоносон бүтээгдэхүүн байсан. Бусад илэрцүүд нь хэвийн гэж гарсан. 3 дахь шинжилгээг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хийсэн. Ингэхдээ загвар дээжийг давтан үзсэн. 2018 оны 11 дүгээр сарын 7-нд шинжилгээ хийсэн 2 бүтээгдэхүүнээс авч дахин шинжилгээ хийсэн. Дахин шинжилгээ хийх нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлд оролцогчийн хүсэлтээр дахин шинжилгээг нэг удаа хийж болно гэж заасан.  Оролцогч гэдэгт гомдол гаргасан этгээд болон холбогдогчийг ойлгоно. Гэтэл зөрчлийн хэргээс үзвэл гомдлыг улсын байцаагч гаргасан гэсэн байна. Загвар дээжид давтан шинжилгээ хийхдээ 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр эхлээд 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр шинжилгээний хариу гарсан. 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хэвлэсэн байна. 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хийсэн шинжилгээний хариуг үндэслэж шийтгэлийн хуудас бичсэн. Шийтгэлийн хуудсыг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр бичсэн. Гэтэл үндэслэл болгосон шинжилгээний хариу нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гарсан. Тэгэхээр шинжилгээний хариу гараагүй байхад шийтгэлийн хуудас бичсэн байна. Зөрчлийн хэргийн материалыг холбогдогчид танилцуулсан тэмдэглэлд 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11 цаг 30 минутад танилцуулж дуусав гээд танилцсан холбогдогч гэдэг дээр Ариунтуяа гэх хүн гарын үсэг зураагүй болох нь харагдаж байна. Тухайн өдөр зөрчлийн хэрэгтэй танилцаагүй. Иймд шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэв. 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “СБД МХХ-ийн Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын

байцаагч Д.Ө би 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Д. П*******гийн гаргасан “Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо долоо буудалд байрлах Оргил худалдааны төвөөс даршилсан өргөст хэмх худалдаж аваад, гэртээ авчран задалж идэх гэтэл үүрч бяцарч унаад идэх аргагүй муудсан байсан ингээд Оргил худалдааны төвд буцааж аваачиж өгөхөд муудсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Би бас бичлэг хийж авсан” гэх гомдлыг үндэслэн Хэлтсийн даргын баталсан 02-14/219 тоот удирдамжийн хүрээнд долоо буудалд байрлах Оргил худалдааны төвд хяналт шалгалт хийсэн.

Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо долоо буудалд байрлах Оргил худалдааны төвд хяналт шалгалт хийхэд тухай иргэний гомдол гаргасан маринованные корнишоны өргөст хэмх лангуу дээр худалдаалагдаж байсан бөгөөд байцаагчийн эрх хэмжээний хүрээнд мэдрэхүй аргаар үзэхэд өргөст хэмхийн хальсанд цагаан толбо үүссэн, шүүс нь цэвэр тунгалаг, задалж үзэхэд огурцы зөөлөрч, гараар барихад үүрч унасан, биет байдлаа алдсан байсан. Хаяг шошгыг үзэхэд 2018 оны 04 дүгээр сарын 02 өдөр Вьетнам улсад үйлдвэрлэгдэж, 2020 оны 04 дүгээр сарын 02 өдөр дуусах хугацаатай байсан.

Иймд Оргил худалдааны төвд худалдаалагдаж байсан 1450 гр 34 ширхэг, 680гр 101 ширхэг өргөст хэмхэд биет үзлэг хийж, өргөст хэмхээс дээж авч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төв лаборатори болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид шинжилгээнд хамруулахад хөгц мөөгөнцөр, колиформ илрээгүй, нянгийн тоо 1*10 байна. Шинжилгээний хариуг хохирогч болон холбогдогчид танилцуулахад гомдол гаргасан иргэн нь гомдолтой давтан шинжилгээнд хамруулах хүсэлтэй байна гэсний дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид загвар дээжнээс мэдрэхүй аргаар шинжилгээнд хамруулахад ЭА2019-383 бүртгэлийн дугаартай шинжилгээний сорилтын дүнгээр өргөст хэмх-ногоон өнгөтэй даршилсан өргөст хэмх, шүүс нь тунгалаг, цууны хүчлийн хурц үнэртэй, өргөст хэмх нь зөөлөрсөн, зарим хэсэг нь халцарч биет байдлаа алдсан гэсэн сорилтын дүнгийн хариу гарсан болно.

Тухайн шинжилгээний дүн болон байцаагчийн эрх хэмжээний хүрээнд хууль, дүрэм, журмын дагуу хийгдсэн хяналт шалгалтын дүн, илэрсэн зөрчлийг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн 6.17 зүйлийн 3 дэх заалтыг дагуу / бүтээгдэхүүн үйлчилгээний чА аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй/ 3,000,000 төгрөгний торгуулийн арга хэмжээ авч, холбогдогч, хохирогч нарт танилцуулан, холбогдогч Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо долоо буудлын Оргил худалдааны төвийн эрхлэгч Б.Ариунтуяад мэдэгдэж, зөрчлөө хүлээн зөвшөөрч шийтгэлийн хуудаст гарын үсэг зурсан болно.

М ХХК-ий охин компани болох гадаад худалдаа хариуцсан Г******* ХХК нь даршилсан өргөст хэмхийг Вьетнамаас импортлон оруулж ирэн Оргил худалдааны төвүүдэд тараан худалдан борлуулдаг байна. Тухай өргөст хэмхийг 2018 оны 08 дугаар сарын 06 өдөр гаалиар хилээр нэвтрүүлэх барааны 2082088 тоот мэдүүлэгтэй оруулж ирсэн. 

Г******* ХХК-ий худалдааны болон хуулийн зөвлөхтэй уулзаж хяналт шалгалтын талаар холбогдох мэдээллийг өгсөн болно” гэжээ. 

Хариуцагч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Иргэнээс ирсэн гомдлын дагуу Оргил худалдааны төвд очиж хяналт шалгалт хийсэн. Гомдол гаргасан иргэн худалдаж авсан өргөст хэмхийнхээ дээжийг авч ирж өгсөн. Оргил худалдааны төв дээр 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр очиж зохион байгуулагчтай нь уулзаж тухайн бүтээгдэхүүнийг үзэхэд уг өргөст хэмх нь дотроо цагаан толбо үүссэн, ус нь булингартай байсан. Уг бүтээгдэхүүнээс дээж авч 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газрын лабораторид шинжилгээнд өгсөн. Ямар учраас 2-3 удаа дээж өгсөн бэ гэхээр тухайн бүтээгдэхүүнд цагаан толбо үүссэн байсан тул муудсан байж магадгүй, ямар нэг шавж байж магадгүй гэж үзэж нян судлал болон шавжгүйдэл, химийн шинжилгээнд өгсөн. Нянгийн бохирдолтыг үзэхэд нянгийн бохирдолт гаргаагүй. Мөн шавжийн үлдэгдэл гараагүй. Байцаагчийн эрх хэмжээний хувьд мэдрэхгүйн аргаар үзэх ёстой. Мэдрэхүйн аргаар үзэхэд зөрчлийн хэрэгт гомдол гаргагчийн авч ирсэн өргөст хэмх нь бутарч үйрч унаж байсан. Олон улсын дагаж мөрдөж байгаа стандартаар өргөст хэмхийн бүтэц нь хатуу, биет байдлаа алдаагүй, үйрч бутарч унахгүй байх ёстой гэж тодорхой бичсэн байдаг. Гэтэл тухайн өргөст хэмх нь бутарч үйрч унасан, ус нь булингартсан байсан. Лангуун дээрээс авсан дээж нь дотроо цагаан толбо үүссэн, зарим хэсэгтээ бутарч үйрч унасан байсан тул шинжилгээнд өгсөн. 

Шинжилгээний хариу нь ямар нэг нянгийн үүсгэл, шавжгүйдэл гараагүй. Тиймээс зөрчлийн хэрэгт гомдол гаргасан иргэнд мэдэгдэхэд гомдолтой байна. Дахин шинжилгээнд өгмөөр байна гэсэн тул дахин Нийслэлийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт дахин шинжилгээнд өгсөн. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хийсэн мэдрэхүйн эрхтний шинжилгээгээр үйрч, бутарч унасан, биет байдлаа алдсан гэсэн хариу гарсан. Нянгийн ямар нэг үзүүлэлт гараагүй. Яагаад нянгийн үзүүлэлтээр ямар нэг зүйл гарахгүй байгаа вэ гэхээр тухайн өргөст хэмхийг цууны хүчил болон алимны хүчилд дардаг тул нянгийн үүсгэврүүдийг хориглодог. Цууны хүчил болон алимны цуунд дарж байгаа учир нь тухайн бүтээгдэхүүний хадгалалтын хугацааг уртасгах, нянгийн үүсгэврийг устгах гэж дардаг. Тиймээс нянгийн үүсгэвэр явагдахгүй байгаа. Уг бүтээгдэхүүнийг 2018 оны 4 дүгээр сард импортолсон байсан. Мэдрэхүйн эрхтнээр үзэхэд зөрчлийн хэрэгт гомдол гаргагчийн худалдаж авсан болон дэлгүүрийн лангуунаас дээжээр авсан бүтээгдэхүүнүүд бүгд үйрч, бутарч унаж байсан. Ариунтуяагаар гарын үсэг зуруулаагүй гэж байна. Ариунтуяа нь 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр манай ажил дээр ирэхэд нь мэдүүлэг авсан. Ариунтуяа нь би гарын үсэг зурахгүй. Холбогдох хүмүүст нь мэдэгдэж байгаад зуруулна гэсэн. Тиймээс холбогдогчийн мэдүүлэгт зурахгүй гэсэн тайлбар бичүүлж авсан. Шинжилгээний хариу гарахад утсаар холбогдож дуудсан боловч ирээгүй. 2018 оны 11 дүгээр сард хийсэн шинжилгээний хариу гарах үеэр шинжилгээний хариуг танилцуулж торгууль оногдуулж байна гэж мэдэгдэхэд Ариунтуяа ирээд намайг гарын үсэг зураад аваад ир гэсэн гэж хэлээд шийтгэлийн хуудсанд гарын үсэг зураад аваад явсан. Ариунтуяагийн ажлын байрны тодорхойлолтыг үзэхэд бараа бүтээгдэхүүний чА аюулгүй байдлыг хариуцаж ажиллана гэж заасан байна. Зөрчил нь Лабораторийн шинжилгээгээр батлагдсан байхад торгуулиа төлөхгүй шүүхэд гомдол гаргаж байгааг нь гайхаж байна” гэв. 

ҮНДЭСЛЭХ НЬ;

Гомдол гаргагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б СБД МХХ-ийн Эрүүл ахуйн улсын байцаагч Д.Өын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 0065745 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох гомдлын шаардлага гаргажээ.

Шүүх дараахь үндэслэлээр гомдлын шаардлага үндэслэлтэй гэж дүгнэн улсын байцаагчийн 0065745 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгон шийдвэрлэв.

СБД МХХ-ийн Эрүүл ахуйн улсын байцаагч Д.Ө иргэнээс ирүүлсэн гомдлыг үндэслэн баталсан 02-14/219 тоот удирдамжийн хүрээнд тус дүүргийн 14 дүгээр хороо, долоон буудалд байрлах Оргил худалдааны төвд хяналт шалгалт хийж Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чА, аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй......” зөрчил тогтоогдсон гэж үзэж нэхэмжлэгч компанийг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийтгэсэн 0065745 дугаар шийтгэлийн хуудас үндэслэл муутай болсон гэж дүгнэв.

“М” ХХК Вьетнам улсаас даршилсан өргөст хэмхийг импортлон өөрийн худалдааны төвүүдээр борлуулдаг бөгөөд маргаан бүхий өргөст хэмхийн тухайд 2018 оны 08 дугаар сард хилээр оруулж ирсэн баталгаат хугацаандаа борлуулагдаж байсан бүтээгдэхүүн байна.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үйл баримтаас дүгнэхэд иргэн Д.П******* (худалдан авагч, үйлчлүүлэгч) 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Оргил худалдааны төвөөс шилтэй өргөст хэмх (огурцы)  худалдаж авахад муудсан байсан талаар мэргэжлийн хяналтын хэлтэст 10 дугаар сарын 26-ны өдөр гомдол гаргаж энэ хүрээнд улсын байцаагч хяналт шалгалт хийх явцдаа тухайн бүтээгдэхүүнийг мэдрэхүйн аргаар шинжилж үзэхэд зөөлөрч биет байдлаа алдсан, бутарч байсан талаар тэмдэглэсэн, Нийслэлийн мэргэжлийн хяналтын хэлтсийн төв лаборатори болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид шинжилгээнд хамруулахад хөгц мөөгөнцөр, колиформ илрээгүй, давтан шинжилгээнд өгч мэдрэхгүйн аргаар шинжлэхэд шүүс нь тунгалаг, цууны хүчлийн хурц үнэртэй, өргөст хэмх нь зөөлөрсөн, зарим хэсэг нь халцарсан биет байдлаа алдсан гэсэн дүгнэлт гарсан үйл баримтууд тогтоогджээ.

Харин гомдол гаргагч “М” ХХК-ийн Оргил худалдааны төвийн Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг салбар дэлгүүрт худалдаалж байсан шилтэй өргөст хэмхийн чА муудсан талаарх зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу явагдаагүй, компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж, эрх бүхий этгээдийг тогтоогоогүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл үйлдээгүй, шинжилгээний албан ёсны хариу ирээгүй байхад урьдчилан дүгнэлт хийх байдлаар шийтгэл оногдуулсан зэрэг нь уг шийтгэлийн хуудас хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл улсын байцаагч дээрх зөрчлийг тогтоохдоо Эрүүл ахуйн хими хор судлалын хяналтын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дүнг үндэслэсэн гэж тайлбарлаж байгаа хэдий ч уг дүнг гарахаас нэг хоногийн өмнө  өмнө буюу 11 дүгээр арын 29-ний өдөр маргаан бүхий шийтгэлийн хуудсыг бичиж  шийтгэл оногдуулсан нь ойлгомжгүй байна.

Улсын байцаагч өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд зөвхөн мэдрэхүйн аргаар шинжлэхэд учир дутагдалтай гэж үзэж бүтээгдэхүүний дээжийг 3 дахь удаагаа Эрүүл ахуйн хими хор судлалын хяналтын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд өгөхдөө иргэн Д.П*******гийн 10 дугаар сарын 23-ны өдөр худалдаж авсан муудсан байсан гэх өргөст хэмхийн  дээжээс бус, дэлгүүрт худалдаалж байсан өргөст хэмхээс авсан дээж байсан талаар тайлбарлаж байна.

  Гэтэл тус лабораторийн ахлах шинжээч тухайн бүтээгдэхүүний дээжийг мөн л мэдрэхүйн аргаар шинжилсэн байх бөгөөд ЭА 2019-383 бүртгэлийн дугаар бүхий шинжилгээний  “Ногоон өнгөтэй даршилсан өргөст хэмх, шүүс нь тунгалаг, цууны хүчлийн хурц үнэртэй, өргөст хэмх нь зөөлөрсөн, зарим хэсэг нь халцарч биет байдлаа алдсан” гэх шинжилгээний дүнгээр маргааны зүйл болсон бүтээгдэхүүний чА байдлыг бодитой тогтооход үндэслэл бүхий дүгнэлт болсон гэж үзэхэд эргэлзээтэй байхад нэхэмжлэгч бараа бүтээгдэхүүний чА, аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй гэх зөрчил тогтоогдсон гэж дүгнэх боломжгүй.

Мөн тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч Вьетнам улсын Лотус компанийн өргөст хэмхийн чАын талаарх 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн баталгаат бичигт “...өргөст хэмхийг удаан хадгалах тусам улам бүр зөөлөрдөг....” тухай тодорхойлолт  ирүүлжээ.

Нөгөө талаар хариуцагч улсын байцаагч шүүхийн хэлэлцүүлгийн үеэр Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төвд 1995 онд орчуулсан “Давсалсан өргөст хэмх.MNC(САС) 4291-95 стандартыг  нотлох баримтаар ирүүлсэн хэдий ч энэ стандарт нь 2000 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл мөрдөх хугацаатай, одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа эсэх нь тодорхойгүй байх тул үнэлэх боломжгүй байна. 

Ийнхүү Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чА, аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй......” зөрчил гаргасан нөхцөл байдал хангалттай тогтоогдоогүй байхад хариуцлага оногдуулсан нь хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Зөрчил үйлдсэн.....хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна.” гэсэнтэй нийцээгүй гэж дүгнэв.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1-д заасныг үндэслэн ТОГТООХ нь: 

 

1.Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан СБД МХХ-ийн Эрүүл ахуйн улсын байцаагч Д.Өын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 0065745 дугаар шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Өаас 70200 төгрөг гаргуулан гомдол гаргагчид олгосугай. 

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийн гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.НАСАНДЭЛГЭР