Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1011

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

нарийн бичгийн дарга Г.Хаш-Эрдэнэ,

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

шүүгдэгч Х нарыг оролцуулан тус шүүхийн “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Х овогт Г-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2106 00000 1580 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

                                               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

 

            Шүүгдэгч Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн орой 21 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бага ам гэх газрын голын эрэг орчимд хохирогч Ч.А үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар нүүр хэсэгт нь хөлөөрөө нэг удаа өшиглөж дух, зүүн зовхи, баруун тахиманд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Х шүүхийн хэлэлцүүлэгт “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Миний буруу. Ганцхан хором тэсэж чадсангүй. Гэмшиж байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

           

Хэргийн үйл баримтын талаар

 

Хохирогч Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо ТББ-ын зүүн талд байрлах хувийн хаусанд барилгын заслын ажил хийж байсан... 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хамт ажиллаж байсан Б гэх залуу ... намайг Төв аймгийн лалар минь гээд босож ирээд намайг аль нэг хөлөөрөө зүүн талын дух хэсэгт 1 удаа өшиглөхөөр нь би газарт ухаан алдаад унасан. Тэгээд би 22 цагийн үед хуурай дүү болох Х машинд сэрсэн. Би Х юу болсон талаар асуутал Х таныг зодсон. Та ухаан алдаад унасан байсан гэж хэлсэн. Тухайн үед миний баруун хөл алхаж болохгүй хөндүүр байсан... 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 01 цагийн үед Гэмтлийн эмнэлэг ороод жижүүр эмчид үзүүлтэл та хөлөө ренгэнд үзүүл, тархины зураг авхуул гэхээр нь авхуулсан... эмнэлгээр явж байгаад хөл, толгой өвдөөд болохгүй болохоор нь цагдаагийн байгууллагад ирж гомдол гаргаж байна... Х надад эмчилгээндээ хэрэглээрэй гэж 1.600.000 төгрөгийг өгсөн. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл одоо байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10, 80-81 дүгээр хуудас),

 

Гэрч Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... бид нар идэж уугаад байж байталА, Б хоёр юунаас ч болсон юм бүү мэд дахин маргалдаад, чанга, чанга дуугаралдаж байгаад А хөлөө газар хагас нугалсан байдалтай сууж байхад нь Х А-н нүүрэн тус газар нь хөлөөрөө өшиглөж, А хойшоогоо саваад унасан юм шиг байна лээ. Тэгсэн Х-г  Х-с салгаж, би Б цааш нь аваад явсан. Харин Б А-г аваад хот руу явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-18 дугаар хуудас),

 

Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... А Б хоёр юунаас болж маргаад байгаа нь мэдэгдэхгүй хоорондоо маргалдаж байснаа А газар, хоёр хөл дээрээ явган сууж байхад нь Б шууд л А-н нүүрэн тус газар нь хөлөөрөө өшиглөөд, А хойшоо газар саваад унасан. Энэ үед Б А-г зодох гээд дайраад байхаар нь би Бг тэндээс холдуулж Д Б-г машиндаа суулгаад аваад явсан... А машиндаа суулгах үед явж чадахгүй, гуйваад хазганаад байхаар нь би түшиж машиндаа суулгасан. Мөн дух нь хэсэг газраа хавдаад хөхөрчихсөн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-22 дугаар хуудас),

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 6219 дүгээр: “...Хэсэг газрын үзлэгт: Духны зүүн дээд хэсэгт 4.0х3.0см, зүүн нүдний дээд зовхинд тархмал хөхөлбөр ягаан өнгийн орчны зөөлөн эдэд бага зэрэг хавдаж овойсон, тэмтрэхэд эмзэглэлтэй цус хуралттай, баруун тахиманд 5.0х4.0см тод хүрэн ягаан өнгийн цус хуралттай. ГССҮТ-н 2021.7.10-ны хүлээн авахын эмчийн үзлэгт: онош: тархи доргилт, баруун өвдөгний үений суналт, зөөлөн эдийн няцрал гэжээ... ДҮГНЭЛТ 1. Ч -н биед дух, зүүн зовхи, баруун тахиманд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас),

 

Шүүгдэгч Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо Бага  гэх газрын голын эрэг орчим хамт ажилладаг хүмүүстэйгээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа хамт ажилладаг Ч ажлаас болж маргалдан түүний толгой, дух хэсэгт нь хөлөөрөө 1 удаа өшиглөхөд Ч газар унасан. Ингэж газар унахдаа хөл нь гэмтсэн байсан. Би бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 75-76 дугаар хуудас),

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас),

           

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

           

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 30 дугаар хуудас),

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 33 дугаар хуудас),

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 34 дүгээр хуудас),

Гэрлэлтийн баталгаа (хавтаст хэргийн 35 дугаар хуудас),

Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 36 дугаар хуудас),  

Г.Б нэр дээрх Хаан банкин дахь депозит дансны хуулга (хавтаст хэргийн 37-48 дугаар хуудас), мөн шүүхэд шинээр гаргаж өгсөн хувийн байдалтай холбоо бүхий 6 хуудас зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

           

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн орой 21 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бага  ам гэх газрын голын эрэг орчимд хохирогч Ч.А үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар нүүр хэсэгт нь хөлөөрөө нэг удаа өшиглөж дух, зүүн зовхи, баруун тахиманд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Г гэм буруу дээр мэтгэлцээгүй болно.

 

Мөн шүүгдэгч Г.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Г.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн оройн 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бага  ам гэх газрын голын эрэг орчимд Ч үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар нүүр хэсэгт нь хөлөөрөө нэг удаа өшиглөж дух, зүүн зовхи, баруун тахиманд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:

Хохирогч Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо ТББ-ын зүүн талд байрлах хувийн хаусанд барилгын заслын ажил хийж байсан... 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хамт ажиллаж байсан Б гэх залуу ... намайг Төв аймгийн лалар минь гээд босож ирээд намайг аль нэг хөлөөрөө зүүн талын дух хэсэгт 1 удаа өшиглөхөөр нь би газарт ухаан алдаад унасан. Тэгээд би 22 цагийн үед хуурай дүү болох А машинд сэрсэн. Би А юу болсон талаар асуутал Б таныг зодсон. Та ухаан алдаад унасан байсан гэж хэлсэн. Тухайн үед миний баруун хөл алхаж болохгүй хөндүүр байсан... 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 01 цагийн үед Гэмтлийн эмнэлэг ороод жижүүр эмчид үзүүлтэл та хөлөө ренгэнд үзүүл, тархины зураг авхуул гэхээр нь авхуулсан... эмнэлгээр явж байгаад хөл, толгой өвдөөд болохгүй болохоор нь цагдаагийн байгууллагад ирж гомдол гаргаж байна... Б надад эмчилгээндээ хэрэглээрэй гэж 1.600.000 төгрөгийг өгсөн. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл одоо байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10, 80-81 дүгээр хуудас),

Гэрч Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... бид нар идэж уугаад байж байтал А, Б хоёр юунаас ч болсон юм бүү мэд дахин маргалдаад, чанга, чанга дуугаралдаж байгаад А хөлөө газар хагас нугалсан байдалтай сууж байхад нь Б А-гийн нүүрэн тус газар нь хөлөөрөө өшиглөж, А хойшоогоо саваад унасан юм шиг байна лээ. Тэгсэн Б-г Б А-с салгаж, би Б-г цааш нь аваад явсан. Харин Б А-г аваад хот руу явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-18 дугаар хуудас),

Гэрч Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... А Б хоёр юунаас болж маргаад байгаа нь мэдэгдэхгүй хоорондоо маргалдаж байснаа А газар, хоёр хөл дээрээ явган сууж байхад нь Б шууд л А нүүрэн тус газар нь хөлөөрөө өшиглөөд, А хойшоо газар саваад унасан. Энэ үед Б А-г зодох гээд дайраад байхаар нь би Б тэндээс холдуулж Д Б машиндаа суулгаад аваад явсан... А-г машиндаа суулгах үед явж чадахгүй, гуйваад хазганаад байхаар нь би түшиж машиндаа суулгасан. Мөн дух нь хэсэг газраа хавдаад хөхөрчихсөн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-22 дугаар хуудас),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 6219 дүгээр: “...Хэсэг газрын үзлэгт: Духны зүүн дээд хэсэгт 4.0х3.0см, зүүн нүдний дээд зовхинд тархмал хөхөлбөр ягаан өнгийн орчны зөөлөн эдэд бага зэрэг хавдаж овойсон, тэмтрэхэд эмзэглэлтэй цус хуралттай, баруун тахиманд 5.0х4.0см тод хүрэн ягаан өнгийн цус хуралттай. ГССҮТ-н 2021.7.10-ны хүлээн авахын эмчийн үзлэгт: онош: тархи доргилт, баруун өвдөгний үений суналт, зөөлөн эдийн няцрал гэжээ... ДҮГНЭЛТ 1. Ч-гийн биед дух, зүүн зовхи, баруун тахиманд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас),

Шүүгдэгч Г мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо Бага гэх газрын голын эрэг орчим хамт ажилладаг хүмүүстэйгээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа хамт ажилладаг Ч ажлаас болж маргалдан түүний толгой, дух хэсэгт нь хөлөөрөө 1 удаа өшиглөхөд Ч газар унасан. Ингэж газар унахдаа хөл нь гэмтсэн байсан. Би бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 75-76 дугаар хуудас),

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас) зэргээр тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар журам шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

                       

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Г-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

           

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч Г нь хохирогч Ч-н эрүүл мэндэд халдаж хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Хохирогч Ч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 6219 дүгнэлтээр “дух, зүүн зовхи, баруун тахиманд цус хуралт, зөөлөн эдийн няцралгэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Г нь хохирогч Ч эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Г үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

 

Хохирогч Ч нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирол, төлбөртэй холбоотой хохирол нэхэмжлээгүй байх ба шүүгдэгч Г нь түүнд 1.600.000 төгрөгийг эмчилгээний зардалд тооцож өгсөн байх тул шүүгдэгч Г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Г гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүгдэгч Г эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Улсын яллагчаас шүүгдэгчид “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Г“Миний буруу” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

                                               

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар 1 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаартохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнгэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид ...учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон ба харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Г-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон ухамсарлаж байгаа байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, ар гэрийн байдал зэргийг харгалзан үзэж 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Г нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлээ.

           

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           

            1. Шүүгдэгч Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Г нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                                  ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                         М.ТҮМЭННАСТ