| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/00739/И |
| Дугаар | 102/ШШ2017/00663 |
| Огноо | 2017-03-10 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 102/ШШ2017/00663
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,
нэхэмжлэгч- Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 14-р хороолол, 83-р байрны 08 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ТЯ79100503, Боржигон овогт Луутархүүгийн Байгалмаагийн нэхэмжлэлтэй,
хариуцагч- Баянгол дүүрэг, 19-р хороо, 59-р байрны 2-0 тоотод байрлах, РД-5414938, Эрдэнэсийн цамхаг ХХК-д холбогдох,
Samsung Note 1 маркийн гар утсыг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 сарын 17 өдөр хүлээн авч, 2017 оны 02 сарын 23 өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Байгалмаа нь хариуцагч Эрдэнэсийн цамхаг ХХК-иас Samsung Note 1 маркийн гар утсыг гаргуулахаар шаардсан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Би 2017-07-29 өдөр Эрдэнэсийн цамхаг ХХК-ийн Lord ломбарданад Samsung Note 1 маркийн гар утсыг 7 хоногийн хугацаанд барьцаалж, 40 000 төгрөгийг зээлсэн.
Зээл төлөх хугацаа дуусахад би Дархан-Уул аймаг руу ажилтай явж байсан бөгөөд 2017-02-13 өдөр Улаанбаатар хотод ирж, зээлээ төлж, гар утсаа буцааж авах гэсэн боловч миний гар утсыг зарсан байсан.
Миний барьцаалсан гар утсыг зарах гэж байгаа талаар утсаар болон бичгээр мэдэгдсэн зүйл байхгүй.
Иймд хариуцагч Эрдэнэсийн цамхаг ХХК-иас Samsung Note 1 маркийн гар утсыг гаргуулж өгнө үү?гэжээ.
Хариуцагч Эрдэнэсийн цамхаг ХХК-ийн захирал Б.Мөнх-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Л.Байгалмаагийн нэхэмжилсэн Samsung Note 1 маркийн гар утсыг өгсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Байгалмаа нь хариуцагч Эрдэнэсийн цамхаг ХХК-д холбогдуулан Samsung Note 1 маркийн гар утсыг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Эрдэнэсийн цамхаг ХХК нэхэмжлэгчийн нэхэмжилсэн Samsung Note 1 маркийн гар утсыг өгч, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Эрдэнэсийн цамхаг ХХК биелүүлснийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 6050 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас 6050 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон