Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/999

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Түмэннаст даргалж,

нарийн бичгийн дарга Г.Хаш-Эрдэнэ,

улсын яллагч Д.Хорлоо,

шүүгдэгч Э.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Х-д холбогдох 2106 00000 1735 дугаар хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

                       

Шүүгдэгч Э.Ц нь 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр өдрийн 04 цагийн үед Баянзүрх дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ө хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр рүү нь цохиж, цээжин хэсэгт нь өшиглөсний улмаас түүний эрүүл мэндэд баруун нүдний ухархайн гадна болон доод ханын хугарал, хамар яс болон таславчийн хугарал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зулай, дагз, баруун нүд, хамар хоншоор орчмын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

           

Шүүгдэгч Э.Ц шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар

 

Хохирогч Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би 2021 оны 08 дугаар сарын 01-ний шөнө 04 цагийн үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, “ март” худалдааны төвөөс урагшаа зам дагуу алхаж байсан чинь явган хүний зам дагуу 6-7 залуу зогсож байсан. Тэгээд намайг хажуугаар нь өнгөрөх үед тухайн залуучуудын нэг нь хүрж ирээд миний хамар луу гараараа цохисон. Тэгээд намайг газар унасан хойно гурван залуу ирээд миний нүүр хэсэг рүү 2-3 удаа өшиглөсөн. ...миний биед учирсан гэмтлийг үл таних дөрвөн эрэгтэй цохиж зодсон гэж бодож байна. Намайг хамгийн түрүүнд 180 см орчим өндөртэй бор залуу миний баруун нүд рүү гараараа нэг удаа цохисон ба түүний дараа хэн намайг цохиж зодсоныг хараагүй. ...Ц гэх залуу гараараа нэг удаа миний нүүр хэсэгт цохиход миний баруун нүд хамар хоёр хавдаж хамраас маш их цус гарсан бөгөөд дээрх гэмтлийг Ц гэх залуу учруулсан. ...Би эмчилгээтэй холбоотой баримтуудаа цуглуулж байгаа бөгөөд нүдний дурангийн хагалгаанд орчхоод нэгдсэн байдлаар гаргасан өгнө. Надад холбогдогч нараас тодорхой хэмжээний нөхөн төлбөрийг төлж барагдуулсан бөгөөд дахин баримтаар нэхэмжилнэ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8, 11, 14 дүгээр хуудас),

 

Гэрч М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 04 цагийн үед найзууд болох А, Б, Ц, У нартай Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “О” лоунжийн ойролцоох авто машины зогсоол дээр пиво ууцгаасан. Тэгээд намайг гэрээс дуудаад байна гээд түрүүлээд зам хөндлөн гараад явахад араас нь А, Ц хоёр “гэрт чинь хүргээд өгье” гээд хүрээд ирсэн. Би тухайн үед өсгийтэй гуталтай явж байгаад бүдрээд газар уначхаад байж байхад үл таних нэг эрэгтэй хүн өнгөрсөн. Тэр үед Ц тухайн согтуу залууд хандаад “эмэгтэй хүн рүү юугаа хараад байгаа юм, цаашаа яваач” гэхэд тэр залуу Ц “чи бол май шүү” гээд маргалдаж эхэлсэн бөгөөд А тухайн согтуу залуу дээр очоод “та одоо явчихаа, бид нар асуудалд ормооргүй байна” гэхэд Ц рүү салаавч гаргасан. Тэгэхэд Ц уурлаад тухайн согтуу залуу руу дөхөөд очиход тэр залуу А дээгүүр Ц нэг удаа гараараа цохиход нь Ц хариуд нь тухайн залууг зөрүүлээд цохиод газар уначихаар нь дээрээс нь Ц нэг удаа цээжин хэсэгт өшиглөсөн. Тухайн үед тэр залуугийн хамраас цус гараад дээшээ хараад хэвтэж байснаа “нэг сая төгрөг өгчих эсвэл цагдаа дуудлаа” гэхэд Ц “цагдаагаа дууд аа” гээд уурлаад машин руу явчихсан ба удалгүй цагдаа нар ирээд Ц нөгөө согтуу залуутай хамт аваад явсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дугаар хуудас),

 

Гэрч Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би 2021 оны 08 дугаар сарын 01-ний үүрийн 04:00 цагийн үед найзууд болох Ц, У, Б, Н, Г нартай Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо “О”-ийн ойролцоох авто машины зогсоол дээр Н машинд пиво ууцгаасан. Тэгээд байж байтал Н “явна” гэж уурлаад түрүүлээд зам хөндлөн гараад алхахаар нь араас нь Ц бид хоёр яваад машинд Б, У, Г гурав хамт үлдсэн. Тухайн үед Ц бид хоёр Н араас яваад очтол хөлөө эвгүй болгочихсон гээд газар сууж байсан ба хажуугаар нь үл таних согтуу ах Н гуя хэсэг рүү хараад зогсоод байхаар нь Ц тэр залууг “яв” гэхэд тэр залуу яваагүй хэрүүл маргаан үүсгэж байсан. Тэгээд шууд Ц тухайн залуу нүүр лүү нь гараараа түлхэх үед хариуд нь Ц нэг удаа нүүр хэсэгт нь цохиод газарт унахаар нь бие хэсэгт нь нэг удаа өшиглөчихөөр нь би дундуур нь ороод салгасан. Удалгүй тухайн машинаас нөгөө гурван найз маань хүрч ирээд юу болсон талаар асуухад тэр залуу “нэг сая төгрөг өг эсвэл цагдаа дуудлаа шүү” гэхэд Ц цагдаагаа дууд гээд цагдаа ч удалгүй хүрч ирээд Ц хохирогч болох залуу хоёрыг аваад явсан. ...Тэр үед Ц л зөвхөн хохирогч болох залуутай маргалдаж муудалцсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дугаар хуудас),

 

Шүүгдэгч Э мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: ...Би 2021 оны 08 дугаар сарын үүрийн 01-ний үүрийн 04 цагийн үед найзууд болох Н, У, Б, А Г нартай хамт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Ус удирдах газрын авто машины зогсоол дээр байж байсан. Тэр үед манай найз Н түрүүлээд харих гээд явж байгаад хөлөө гэмтээчхээд газар сууж байхад нь чи А очоод байж байхад үл таних согтуу залуу манай найз Н богино банзал өмсчихсөн эвгүй байдалтай сууж байхад нь хараад байхаар нь би тэр залууд хандаад “юугаа харсан юм зүгээр яв” гэхэд тэр залуу над руу ойртож байхад манай найз А дундуур ороод тухайн залууг “явчих аа” гэж байсан. Гэтэл тэр залуу “чи бол май шүү” гээд над руу салаавч гаргахаар нь би яваад очиход тухайн залуу миний шанаа хэсэгт гараараа цохиход нь би зөрүүлээд цохиод газар унахаар нь цээж хэсэгт нь нэг удаа өшиглөсөн. Тухайн үед А намайг болиулаад холдуулахад хохирогч болох залуу “цагдаа дуудлаа эсвэл сая төгрөг өг” гэхээр нь би “цагдаагаа дууд” гэхэд дуудаад удалгүй цагдаа нар ирээд хохирогч болох залуу бид хоёрыг аваад явсан. ...Тэр үед манай найзуудаас хохирогч болох залууд хэн ч гар хүрээгүй бөгөөд А намайг салгасан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дугаар хуудас),

           

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 6624 дугаар: “... 1. Ө-н биед баруун нүдний ухархайн гадна болон доод ханын хугарал, хамар яс болон таславчийн хугарал, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зулай, дагз, баруун нүд, хамар хонгоор орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Даваасүрэн” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас),

           

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дугаар хуудас),

Хохирогчийн эрүүлийн мэндийн болон хохирлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 35-38, 58 дугаар хуудас),

            Хохирол барагдуулсан дансны хуулга (хавтаст хэргийн 58 дугаар хуудас),

            Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт, хүсэлтийг хангаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай Прокурорын тогтоол, санал (хавтаст хэргийн  53, 57, 59-60, 61 дүгээр хуудас)

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: 

 

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 51 дүгээр хуудас),

            Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 48 дугаар хуудас),  

Оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 52 дугаар хуудас), шүүхэд шинээр өгсөн хохирогч Ө гомдол, саналгүй гэх гар бичмэл, дансны хуулга бүхий нийт 5 хуудас бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

            Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт

 

Гэм буруугийн талаар:

           

Шүүгдэгч Э нь 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр өдрийн 04 цагийн үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ө хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр рүү нь цохиж, цээжин хэсэгт нь өшиглөсний улмаас түүний эрүүл мэндэд баруун нүдний ухархайн гадна болон доод ханын хугарал, хамар яс болон таславчийн хугарал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зулай, дагз, баруун нүд, хамар хоншоор орчмын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:

Хохирогч Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би 2021 оны 08 дугаар сарын 01-ний шөнө 04 цагийн үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо,  март” худалдааны төвөөс урагшаа зам дагуу алхаж байсан чинь явган хүний зам дагуу 6-7 залуу зогсож байсан. Тэгээд намайг хажуугаар нь өнгөрөх үед тухайн залуучуудын нэг нь хүрж ирээд миний хамар луу гараараа цохисон. Тэгээд намайг газар унасан хойно гурван залуу ирээд миний нүүр хэсэг рүү 2-3 удаа өшиглөсөн. ...миний биед учирсан гэмтлийг үл таних дөрвөн эрэгтэй цохиж зодсон гэж бодож байна. Намайг хамгийн түрүүнд 180 см орчим өндөртэй бор залуу миний баруун нүд рүү гараараа нэг удаа цохисон ба түүний дараа хэн намайг цохиж зодсоныг хараагүй. ...Ц гэх залуу гараараа нэг удаа миний нүүр хэсэгт цохиход миний баруун нүд хамар хоёр хавдаж хамраас маш их цус гарсан бөгөөд дээрх гэмтлийг Ц гэх залуу учруулсан. ...Би эмчилгээтэй холбоотой баримтуудаа цуглуулж байгаа бөгөөд нүдний дурангийн хагалгаанд орчхоод нэгдсэн байдлаар гаргасан өгнө. Надад холбогдогч нараас тодорхой хэмжээний нөхөн төлбөрийг төлж барагдуулсан бөгөөд дахин баримтаар нэхэмжилнэ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8, 11, 14 дүгээр хуудас),

Гэрч М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 04 цагийн үед найзууд болох А, Б, Ц, У нартай Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “О” лоунжийн ойролцоох авто машины зогсоол дээр пиво ууцгаасан. Тэгээд намайг гэрээс дуудаад байна гээд түрүүлээд зам хөндлөн гараад явахад араас нь А, Ц хоёр “гэрт чинь хүргээд өгье” гээд хүрээд ирсэн. Би тухайн үед өсгийтэй гуталтай явж байгаад бүдрээд газар уначхаад байж байхад үл таних нэг эрэгтэй хүн өнгөрсөн. Тэр үед Ц тухайн согтуу залууд хандаад “эмэгтэй хүн рүү юугаа хараад байгаа юм, цаашаа яваач” гэхэд тэр залуу Ц “чи бол май шүү” гээд маргалдаж эхэлсэн бөгөөд А тухайн согтуу залуу дээр очоод “та одоо явчихаа, бид нар асуудалд ормооргүй байна” гэхэд Ц рүү салаавч гаргасан. Тэгэхэд Ц уурлаад тухайн согтуу залуу руу дөхөөд очиход тэр залуу А дээгүүр Ц нэг удаа гараараа цохиход нь Ц хариуд нь тухайн залууг зөрүүлээд цохиод газар уначихаар нь дээрээс нь Ц нэг удаа цээжин хэсэгт өшиглөсөн. Тухайн үед тэр залуугийн хамраас цус гараад дээшээ хараад хэвтэж байснаа “нэг сая төгрөг өгчих эсвэл цагдаа дуудлаа” гэхэд Ц “цагдаагаа дууд аа” гээд уурлаад машин руу явчихсан ба удалгүй цагдаа нар ирээд Ц нөгөө согтуу залуутай хамт аваад явсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дугаар хуудас),

Гэрч Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би 2021 оны 08 дугаар сарын 01-ний үүрийн 04:00 цагийн үед найзууд болох Ц, У, Б, Н, Г нартай Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо “О”-ийн ойролцоох авто машины зогсоол дээр Н машинд пиво ууцгаасан. Тэгээд байж байтал Н “явна” гэж уурлаад түрүүлээд зам хөндлөн гараад алхахаар нь араас нь Ц бид хоёр яваад машинд Б, У, Г гурав хамт үлдсэн. Тухайн үед Ц бид хоёр Н араас яваад очтол хөлөө эвгүй болгочихсон гээд газар сууж байсан ба хажуугаар нь үл таних согтуу ах Н гуя хэсэг рүү хараад зогсоод байхаар нь Ц тэр залууг “яв” гэхэд тэр залуу яваагүй хэрүүл маргаан үүсгэж байсан. Тэгээд шууд Ц тухайн залуу нүүр лүү нь гараараа түлхэх үед хариуд нь Ц нэг удаа нүүр хэсэгт нь цохиод газарт унахаар нь бие хэсэгт нь нэг удаа өшиглөчихөөр нь би дундуур нь ороод салгасан. Удалгүй тухайн машинаас нөгөө гурван найз маань хүрч ирээд юу болсон талаар асуухад тэр залуу “нэг сая төгрөг өг эсвэл цагдаа дуудлаа шүү” гэхэд Ц цагдаагаа дууд гээд цагдаа ч удалгүй хүрч ирээд Ц хохирогч болох залуу хоёрыг аваад явсан. ...Тэр үед Ц л зөвхөн хохирогч болох залуутай маргалдаж муудалцсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дугаар хуудас),

Шүүгдэгч Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би 2021 оны 08 дугаар сарын үүрийн 01-ний үүрийн 04 цагийн үед найзууд болох Н, У, Б, А Г нартай хамт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Ус удирдах газрын авто машины зогсоол дээр байж байсан. Тэр үед манай найз Н түрүүлээд харих гээд явж байгаад хөлөө гэмтээчхээд газар сууж байхад нь чи А очоод байж байхад үл таних согтуу залуу манай найз Н богино банзал өмсчихсөн эдгүй байдалтай сууж байхад нь хараад байхаар нь би тэр залууд хандаад “юугаа харсан юм зүгээр яв” гэхэд тэр залуу над руу ойртож байхад манай найз А дундуур ороод тухайн залууг “явчих аа” гэж байсан. Гэтэл тэр залуу “чи бол май шүү” гээд над руу салаавч гаргахаар нь би яваад очиход тухайн залуу миний шанаа хэсэгт гараараа цохиход нь би зөрүүлээд цохиод газар унахаар нь цээж хэсэгт нь нэг удаа өшиглөсөн. Тухайн үед А намайг болиулаад холдуулахад хохирогч болох залуу “цагдаа дуудлаа эсвэл сая төгрөг өг” гэхээр нь би “цагдаагаа дууд” гэхэд дуудаад удалгүй цагдаа нар ирээд хохирогч болох залуу бид хоёрыг аваад явсан. ...Тэр үед манай найзуудаас хохирогч болох залууд хэн ч гар хүрээгүй бөгөөд А намайг салгасан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дугаар хуудас),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 6624 дугаар: “... 1. Ө биед баруун нүдний ухархайн гадна болон доод ханын хугарал, хамар яс болон таславчийн хугарал, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зулай, дагз, баруун нүд, хамар хонгоор орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас),

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дугаар хуудас),

Хохирогчийн эрүүлийн мэндийн болон хохирлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 35-38, 58 дугаар хуудас),

            Хохирол барагдуулсан дансны хуулга (хавтаст хэргийн 58 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар журам шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Э үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

           

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

           

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч Э нь хохирогч Ө эрүүл мэндэд халдаж хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Хохирогч Ө Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 6624 дугаар дугаар дүгнэлтээр “баруун нүдний ухархайн гадна болон доод ханын хугарал, хамар яс болон таславчийн хугарал, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зулай, дагз, баруун нүд, хамар хонгоор орчмын зөөлөн эдийн няцрал” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Э нь хохирогч Ө эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Э үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчийг хохиролгүй болгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

           

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус зааснаар шүүгдэгч Э.Ц бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

 

Хохирогч Ө “... Э эмчилгээний зардал гаргуулан авсан. Э нь надаас уучлалт гуйсан тул надад одоо гомдол, санал байхгүй” гэх хүсэлт, 3.100.000 төгрөгийг дансаар хүлээж авсан тухай дансны хуулга зэрэг байх тул шүүгдэгч Э хохирогч Ө 9.100.000 төгрөгийг эмчилгээний зардалд өгсөн байна.

 

Мөн хохирогч Ө нь гэмт хэргийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлоо Э-с холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

           

            Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж, Ц уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

 

Шүүх шүүгдэгч Ц эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

           

Шүүгдэгч Ц нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Ц урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ховогт Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ц нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч Ө нь гэмт хэргийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлоо Ц холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

         ШҮҮГЧ                              М.ТҮМЭННАСТ