| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00504/И |
| Дугаар | 151/ШШ2017/00595 |
| Огноо | 2017-06-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 151/ШШ2017/00595
| 2017 оны 06 сарын 08 өдөр | Дугаар 151/ШШ2017/00595 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж,
Нэхэмжлэгч Дундговь аймаг, Сайнцагаан сум, 4-р баг, Үйзэн гэх газарт оршин суух ЗК66101006 регистрийн дугаартай Боржигон овогт Баянтогтохын Эрдэнэбатын улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Очирхуяг, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Очирхуяг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Эрдэнэбат нь 9 настайдаа 1-р ангид орж байсан. 1980 онд илгээлтээр Баянцагаан суманд ээж, аав дээрээ туслах малчнаар ажилд гарсан. Дундговь аймгийн техникумийг төгсөөд 1985 онд мал зүйчээр ажиллаж байгаад малчин болсон. Төв аймгийн Баянцагаан сумын Өрнөх-Амьдрал нэгдэлд 1981 оны 09-р сарын 01-ний өдрөөс 1984 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл малчнаар, Баянцагаан сумын “Алтат” бригадад 1985 оны 07-р сарын 08-наас 1993 оны 12-р сарын 31 хүртэл зоотехникч, мал зүйчээр тус тус ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Б.Эрдэнэбат нь Төв аймгийн Баянцагаан сумын Өрнөх-Амьдрал нэгдэлд 1981 оны 09-р сарын 01-ний өдрөөс 1984 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл малчнаар, Төв аймгийн Баянцагаан сумын “Алтат” бригадад 1985 оны 07-р сарын 08-ны өдрөөс 1993 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл зоотехникч, мал зүйчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор дараах нотлох баримтуудыг ирүүлжээ.
Үүнд:
- Төв аймгийн Архитвын тасгийн 2017 оны 03 сарын 28-ны өдрийн 327 дугаартай Эрдэнэбатын цалингийн түүвэр дэх “.. 1981 оны 09 сараас 12 сар хүртэл, 1982 оны 01 сараас 12 сар хүртэл, 1985 оны 07 сараас 12 сар хүртэл, 1986 оны 1, 2 сарын тус тус цалингийн түүвэр..”,
- Төв аймгийн Баянцагаан сумын “Өрнөх-амьдрал” нэгдлийн зөвлөлийн даргын 1985 оны 07 сарны 08-ны өдрийн 79 дугаартай ажилд томилох тухай тушаалд “..М.Эрдэнэбатыг “Алтат” бригадад дунд мэргэжлийн зоотехнигчээр 1985 оны 07 сарын 08-ны өдрөөс эхлэн ажлуул..” гэх бичилт,
- Төв аймгийн Өмч хувьчлалийн комиссын 1991 оны 12 сарын 27-ны өдрийн 24 дугаартай Баянцагаан нэгдлийн “Өрнөх-Амьдрал” нэгдлийг хувьчлах тухай тогтоол,
-№519294 дугаартай 1983 оны 01 сарын 11-ний өдөр гишүүнээр элссэн М.Эрдэнбатын Үйлдвэрчний эвлэл, Гишүүний бат илэрхийлэлд “.. 1983, 1984, 1985, онуудын бичилттэй,
- Б.Эрдэнэбатын Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Мандах” нэгдлээс 1993 оны 05 сарын 15-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
- Гэрч П.Баасанжав: Б.Эрдэнэбат нь 1980 онд Төв аймгийн Баянцагаан сумын Алтат бригадад илгээлтээр ирсэн ба Төв аймгийн Баянцагаан сумын Өрнөх-Амьдрал нэгдэлд 1981 оны 09-р сарын 01-ний өдрөөс 1984 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл малчнаар, Баянцагаан сумын “Алтат” бригадад 1985 оны 7-р сарын 8-наас 1993 оны 12-р сарын 31 хүртэл зоотехникч, мал зүйчээр тус тус ажиллаж байсан нь үнэн гэх мэдүүлэг,
-гэрч М.Лхагвадорж: Б.Эрдэнэбат нь Төв аймгийн Баянцагаан сумын Өрнөх-Амьдрал нэгдэлд 1981 оны 09-р сарын 01-ний өдрөөс 1984 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл малчнаар, Баянцагаан сумын “Алтат” бригадад 1985 оны 7-р сарын 8-наас 1993 оны 12-р сарын 31 хүртэл зоотехникч, мал зүйчээр тус тус ажиллаж байсан нь үнэн гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд ирүүлсэн байна.
Б.Эрдэнэбатын хөдөлмөрийн дэвтэр өөрт нь болон архивт хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Түүний хүсэлтээр Баянцагаан сумын “Алтат” бригадад хамт ажиллаж байсан гэрч П.Баасанжав, М.Лхагвадорж нараас хууль сануулж авсан мэдүүлэг, Төв аймгийн Архитвын тасгийн лавлагаа, Төв аймгийн Баянцагаан сумын “Өрнөх-амьдрал” нэгдлийн зөвлөлийн даргын тушаал, Төв аймгийн Өмч хувьчлалийн комиссын тогтоол, -№519294 дугаартай 1983 оны 01 сарын 11-ний өдөр гишүүнээр элссэн М.Эрдэнбатын Үйлдвэрчний эвлэл, Гишүүний бат илэрхийлэл, Б.Эрдэнэбатын Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Мандах” нэгдлээс 1993 оны 05 сарын 15-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэргийг ач холбогдолтой нотлох баримт гэж дүгнэв.
Иймд Төв аймгийн Архивын тасгийн 2017 оны 03 сарын 28-ны өдрийн 327 дугаартай Эрдэнэбатын цалингийн түүвэр дэх “.. 1981 оны 09 сараас олгосон цалингийн түүврийн лавлагааг үндэслэн Төв аймгийн Баянцагаан сумын Өрнөх-Амьдрал нэгдэлд 1981 оны 09-р сарын 01-ний өдрөөс анх ажилд орсон өдрийг, Төв аймгийн Баянцагаан сумын “Өрнөх-амьдрал” нэгдлийн зөвлөлийн даргын 1985 оны 07 сарны 08-ны өдрийн 79 дугаартай ажилд томилох тухай тушаалд “..М.Эрдэнэбаатарыг “Алтат” бригадад дунд мэргэжлийн зоотехнигчээр 1985 оны 07 сарын 08-ны өдрөөс эхлэн ажлуул..” гэх билчилтийг үндэслэн Төв аймгийн Баянцагаан сумын “Алтат” бригадад 1985 оны 7-р сарын 8-ны өдрөөс ажилд орсон өдрийг тус тус тогтоож зөрчигдсөн эрх ашгийг сэргээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ЗК66101006 регистрийн дугаартай Боржигон овогт Баянтогтохын Эрдэнэбат нь Төв аймгийн Баянцагаан сумын “Өрнөх-Амьдрал” нэгдэлд 1981 оны 09-р сарын 01-ний өдрөөс 1984 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл малчнаар,
Төв аймгийн Баянцагаан сумын “Алтат” бригадад 1985 оны 7-р сарын 8-наас 1993 оны 12-р сарын 31 хүртэл зоотехникч, мал зүйчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ