Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 151/ШШ2017/00597

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 151/ШШ2017/00597

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж,

          Нэхэмжлэгч Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 12-р хороо, Булгийн 3 гудамж, 204 тоотод оршин суух НИ66100301 регистрийн дугаартай Боржигон овогт Базарваанийн Тэрбишийн улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун, нарийн бичгийн дарга О.Нямдорж нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Нэхэмжлэгч ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Тэрбиш нь 1966 онд Төв аймгийн Баянцогт суманд төрсөн. 6-р ангиа төгсөөд Баянцогт сумын Сангийн аж ахуйн Гунын фермд түр хугацаагаар анх ажилд орж байсан. Тухайн үед аав маань хараагүй болж, Б.Тэрбиш бага байсан болохоор сангийн аж ахуйн даргаас хий гэсэн ажлуудыг тасралтгүй хийгээд явж байсан. Хөдөлмөрийн дэвтэр үрэгдэж, архиваас ажилд орсон тушаалууд нь гарсан боловч тухайн онуудад ажлаас чөлөөлсөн, өөр ажилд шилжүүлэн ажиллуулж байсан талаарх тушаалууд олдохгүй байх тул шүүхэд хандсан. Иймд Төв аймгийн Баянцогт сумын Сангийн аж ахуйн Гунын ферм болон сангийн аж ахуй, захиргаа аж ахуй, бусад хэсгүүдэд 1980 оны 07 сарын 17-ны өдрөөс 1991 оны 04 сарын 01-ний өдөр хүртэл санитер, саальчин, талхчин, данс хөтлөгчөөр тус тус тасралтгүй ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэв.

           Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

 

             Б.Тэрбиш нь Төв аймгийн Баянцогт сумын Сангийн аж ахуйн “Гун”-ын ферм, Сангийн аж ахуйн бусад хэсгүүдэд санитер, саальчин, талхчин, данс хөтлөгчөөр 1980 оны 07 сарын 17-ны өдрөөс 1991 оны 04 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор дараах нотлох баримтуудыг ирүүлжээ.

           Үүнд:

           -  Төв аймгийн Баянцогт сумын Сангийн аж ахуйн даргын 1980 оны 07 сарын 02-ны өдрийн 140 дугаартай ажилд томилох тухай тушаалд “..Б.Тэрбишийг “Гун”-ын фермд сантераар 07 сарын 17-ноос ..” гэх бичилт,

           - Төв аймгийн Баянцогт сумын Сангийн аж ахуйн даргын 1983 оны 10 сарын 20-ны өдрийн 194 дугаартай ажилд томилох ба чөлөөлөх тухай тушаалд “.. Б.Тэрбишийг саальчнаар .. 10 сарын 13-наас түр томилсон” гэх бичилт,

           - Төв аймгийн Баянцогт сумын Сангийн аж ахуйн даргын 1985 оны 05 сарын 06-ны өдрийн 113 дугаартай ажилд томилох тухай тушаалд “... Б.Тэрбиш, Хоролмаа .. нарыг талхчнаар түр томилсон..” гэх бичилт,

           - Төв аймгийн Баянцогт сумын Сангийн аж ахуйн даргын 1985 оны 05 сарын 24-ний өдрийн 129 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаалд “.. хавсралтын 40-д Данс  хөтлөгч Б.Тэрбишт 1985 оны 05 сараас  ..” гэх бичилт,

           - Төв аймгийн Баянцогт сумын Сангийн аж ахуйн даргын 1991 оны 04 сарын 10-ны өдрийн 65 дугаартай Сангийн аж ахуй татан буугдсантай холбогдуулан ажилчин албан хаагчдын хөдөлмөрийн гэрээг цуцлах ажлаас чөлөөлж, шилжүүлэх тухай тушаалд “.. 39-Үр тарианы Гансүх даргатай “Алтантүрүү” аж ахуйн ажилчидын 9 дугаарт Б.Тэрбишийг 1991 оны 04 сарын 01-ний өдрөөс Тогоочийн ажлаас чөлөөлж, шилжүүлсэн ..” гэх бичилт,

           - Төв аймгийн Архивын тасгийн 2017 оны 06 сарын 08-ны өдрийн 570 дугаартай 1981 оны Б.Тэрбишийн цалингийн түүвэрт “.. 3, 6, 9, 12 сарын ..” гэх бичилт,            

 

           -  Гэрч М.Пагмасүрэн: Б.Тэрбиш нь 1982 онд 8 дугаар анги төгсөхөөсөө өмнө зуны амралтаар ажил хийдэг байсан. Ээж Чанцал нь Төв аймгийн Баянцогт сумын “Гун”-н фермд тугалчин, Б.Тэрбиш нь санитерч буюу малын эмчийн туслах, талхчин, Аагент, төвийн дэлгүүрт худалдагч зэргээр тус тус Сангийн аж ахуйн өгсөн үүрэг даалгавараар шилжин ажиллаж байсан. Ер “Гунийн ферм”-д 1980 оноос 1991 оныг дуустал ажилласан нь үнэн гэх мэдүүлэг,

 

   -гэрч Н.Адъяасүрэн: Төв аймгийн Баянцогт сумын Сангийн аж ахуйн “Гун”-ын ферм, Сангийн аж ахуйн бусад хэсгүүдэд санитер, саальчин, талхчин, данс хөтлөгчөөр 1980 оны 07 сарын 17-ны өдрөөс 1991 оны 04 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан нь үнэн гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд ирүүлсэн байна.

             Б.Тэрбишийн хөдөлмөрийн дэвтэр, ажлаас чөлөөлсөн тушаалууд өөрт нь болон архивт хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.    

             Түүний хүсэлтээр Төв аймгийн Баянцогт сумын Сангийн аж ахуйн “Гун”-ын фермд хамт ажиллаж байсан гэрч М.Пагмасүрэн, Н.Адъяасүрэн нараас хууль сануулж авсан мэдүүлэг, Төв аймгийн Баянцогт сумын Сангийн аж ахуйн даргын тушаалууд, цалингийн түүвэр зэргийг ач холбогдолтой нотлох  баримт гэж  дүгнэж, Төв аймгийн Баянцогт сумын Сангийн аж ахуйн даргын 1980 оны 07 сарын 02-ны өдрийн 140 дугаартай ажилд томилох тухай тушаалд “..Б.Тэрбишийг “Гун”-ын фермд сантераар 07 сарын 17-ноос ..” гэх бичилтийг үндэслэн Төв аймгийн Баянцогт сумын Сангийн аж ахуйн “Гун”-ын фермд анх ажилд орсон өдрийг,  Төв аймгийн Баянцогт сумын Сангийн аж ахуй нь 1991 оны 04 сарын 10-ны өдөр татан буугдсан нь Төв аймгийн Баянцогт сумын Сангийн аж ахуйн даргын 1991 оны 04 сарын 10-ны өдрийн 65 дугаартай Сангийн аж ахуй татан буугдсантай холбогдуулан ажилчин албан хаагчдын хөдөлмөрийн гэрээг цуцлах ажлаас чөлөөлж, шилжүүлэх тухай тушаалаар тогтоогдож байх тул уг өдрөөс ажлаас гарсан өдрийг тус тус тогтоож зөрчигдсөн эрх ашгийг сэргээх нь зүйтэй байна.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

      ТОГТООХ нь:

        1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар НИ66100301 регистрийн дугаартай Боржигон овогт Базарваанийн Тэрбиш нь Төв аймгийн Баянцогт сумын Сангийн аж ахуйн “Гун”-ын ферм, Сангийн аж ахуйн бусад хэсгүүдэд 1980 оны 07 сарын 17-ны өдрөөс 1991 оны 04 сарын 01-ний өдөр хүртэл санитер, саальчин, талхчин, данс хөтлөгч зэргээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг  дахь  Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Л.ОЮУНЦЭЦЭГ