| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00557/И |
| Дугаар | 151/ШШ2017/00593 |
| Огноо | 2017-06-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 151/ШШ2017/00593
| 2017 оны 06 сарын 08 өдөр | Дугаар 151/ШШ2017/00593 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж,
Нэхэмжлэгч Төв аймаг, Зуунмод сум, 1-р баг, Номт, 28 байр, 18 тоотод оршин суух НЭ62030406 регистрийн дугаартай Боржигин овогт Нямын Наранцэцэгийн хүсэлттэй №110537 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, №119748, №000043464 дугаартай нийгмийн даатгалын дэвтрүүд, №00208256 дугаартай эрүүл мэндийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тус тус тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Наранцэцэг, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Даваасүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Ням овогтой Наранцэцэг нь 1962 онд Заамар суманд төрсөн. Анх иргэний үнэмлэх авахдаа 1963 онд төрсөн гэж авсан байсан. Тухайн үедээ анзаарч байгаагүй. Одоо өндөр настны тэтгэвэрээ тогтоолгох гэхэд бүх бичиг баримт 1963 оноор бичигдсэн тул 1983 оны 07 сарын 05-ны өдөр олгосон Төв аймгийн Барилга угсралтын контороос олгосон №110537 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, №119748, №000043464 дугаартай нийгмийн даатгалын дэвтрүүд, №00208256 дугаартай эрүүл мэндийн дэвтрийн эзэмшигчээр НЭ62030406 регистрийн дугаартай Боржигин овогт Нямын Наранцэцэг мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Боржигин овогт Нямын Наранцэцэг нь НЭ62030406 регистрийн дугаар бүхий 1962 оны 03 сарын 04-ний өдөр төрсөн гэж бичигдсэн цахим иргэний үнэмлэхтэй байна.
Нэхэмжлэгч Н.Наранцэцэг нь 1983 оны 07 сарын 05-ны өдөр олгосон Төв аймгийн Барилга угсралтын контороос олгосон №110537 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, №119748, №000043464 дугаартай нийгмийн даатгалын дэвтрүүд, №00208256 дугаартай эрүүл мэндийн дэвтэр дээр тус тус бичигдсэн НЮ63030461 регистрийн дугаар нь иргэний үнэмлэх дээр бичигдсэнтэй тохирохгүй байгаагаас дээрх бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр НЭ62030406 регистрийн дугаартай Боржигин овогт Нямын Наранцэцэг мөн болохыг шүүхээр тогтоолгох зайлшгүй шаардлага гарсан байна.
Нэхэмжлэгчээс ирүүлсэн дараах баримтуудаас үзвэл:
- 1983 оны 07 сарын 05-ны өдөр олгосон Төв аймгийн Барилга угсралтын контороос олгосон №110537 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт “... Нямын Наранцэцэг, 1963 онд төрсөн ..” гэх бичилт,
Нямын Наранцэцэг нь 1962 оны 03 сарын 04-ний өдөр төрсөн, НЭ62030406 регистрийн дугаар ..” гэх бичилт,
- №119748, №000043464 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр,
- Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газарын 2017 оны 03 сарын 21-ний өдрийн Төрсний бүртгэлийг үндэслэн регистрийн дугаарыг өөрчлөх тухай дүгнэлт,
- гэрч Г.Бээжин: Н.Наранцэцэг нь эхээс 8-уулаа ба айлын 4 дэх охин нь юм. Н.Наранцэцэг нь 1962 оны бар жилийн хавар төрсөн. Тухайн үед төрсний гэрчилгээг авахдаа төрсөн оныг зөрүүтэй бичүүлээд авснаас ийм зүйл болсон. 1962 оны 03 сарын 04-ний өдөр төрсөн нь үнэн гэх мэдүүлэг,
-гэрч Д.Оюунтуяа: Н.Наранцэцэг нь 1962 оны бар жилд төрсөн юм. Намайг 7 дугаар ангид байхад Н.Наранцэцэг нь 4 дүгээр ангид суралцдаг байсан. Бид хамтдаа Төв аймгийн Заамар сумын сургуульд суралцдаг байсан. Н.Наранцэцэг нь төрсний гэрчилгээгээ төрсөн даруйдаа аваагүй сүүлд авсан болохоор төрсөн он нь зөрүүтэй бичигдсэн байх гэж бодож байна. Н.Наранцэцэг нь 1962 оны 03 сарын 04-ний өдөр төрсөн нь үнэн гэх мэдүүлэг ирсэн байна.
1983 оны 07 сарын 05-ны өдөр олгосон Төв аймгийн Барилга угсралтын контороос олгосон №110537 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, №119748, №000043464 дугаартай нийгмийн даатгалын дэвтрүүд, №00208256 дугаартай эрүүл мэндийн дэвтэр дээрх регистрийн дугаар нь түүний НЭ62030406 регистрийн дугаартай Боржигин овогт Нямын Наранцэцэг гэх иргэний үнэмлэхийн хуулбар, Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газарын 2017 оны 03 сарын 21-ний өдрийн Төрсний бүртгэлийг үндэслэн регистрийн дугаарыг өөрчлөх тухай дүгнэлт зэрэг баримт бичгүүдээр тогтоогдож байгаа ба түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд хэрэгт ирүүлсэн 2017 оны 05 сарын 03-ны өдөр олгосон иргэний цахим үнэмлэх, Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газарын 2017 оны 03 сарын 21-ний өдрийн Төрсний бүртгэлийг үндэслэн регистрийн дугаарыг өөрчлөх тухай дүгнэлт, гэрч нараас хууль сануулж авсан мэдүүлэг зэргийг ач холбогдолтой нотлох баримт гэж дүгнэж, 1983 оны 07 сарын 05-ны өдөр олгосон Төв аймгийн Барилга угсралтын контороос олгосон №110537 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, №119748, №000043464 дугаартай нийгмийн даатгалын дэвтрүүд, №00208256 дугаартай эрүүл мэндийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь НЭ62030406 регистрийн дугаартай Боржигин овогт Нямын Наранцэцэг мөн болохыг тогтоох үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д зааснаар НЭ62030406 регистрийн дугаартай Боржигин овогт Нямын Наранцэцэг нь Төв аймгийн Барилга угсралтын контороос олгосон №110537 дугаартай хөдөлмөрийн дэвтэр,
№119748, №000043464 дугаартай нийгмийн даатгалын дэвтрүүд,
№00208256 дугаартай эрүүл мэндийн дэвтэр зэрэг бичиг баримтуудын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тус тус тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ