Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 151/ШШ2017/00594

 

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 08 өдөр                                        Дугаар 151/ШШ2017/00594                                                           Төв аймаг

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж,

 

             Нэхэмжлэгч Төв аймаг, Зуунмод сум, 2-р баг, Ланс, 16 гудамж, 18 тоотод оршин суух НЮ62102105 регистрийн дугаартай Харчин овогт Дуламын Цэцэгдэлгэрийн хүсэлттэй №506867 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчийг тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрмаа, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний ээж болох Д.Цэцэгдэлгэр нь 1980 оноос одоог хүртэл Төв аймгийн “Хүмүүн” цогцолбор сургуулийн дотуур байранд үйлчлэгчээр ажиллаж байгаа. Тэтгэвэрээ тогтоолгох гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэр дээрх овог нэр зөрсөн. Уг нь Дуламын Цэцэгдэлгэр байх байсан боловч тухайн үеийн боловсон хүчин Нямын Цэцгээ гэж хөдөлмөрийн дэвтрийг нээсэн байна. Ням гэж манай ээжийн өвөө юм. Д.Цэцэгдэлгэр нь өвөө Нямын асрамжид өссөн. Ажилчид нь ээжийг Цэцгээ гэж дууддаг байсан нэрээр нь хөдөлмөрийн дэвтэр нээсэн байх. Тэрнээс бусад бүх бичиг баримт нь Дуламын Цэцэгдэлгэрээр байгаа. Мөн анх ажилд орсон тушаал, Төв аймгийн Зуунмод хотын арван жилийн 1-р дунд сургуулийн захирлын 37, 58 тоот тушаалууд дээр овог нэр нь зөрсөн. Иймд хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болон Төв аймгийн Зуунмод хотын арван жилийн 1-р дунд сургуулийн захирлын 37, 58 тоот тушаалууд дээр бичигдсэн Нямын Цэцгээ нь Дуламын Цэцэгдэлгэр мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

             Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

 

           Нэхэмжлэгч Харчин овогт Дуламын Цэцэгдэлгэр нь НЮ62102105 регистрийн дугаар  бүхий 1962 оны 10 сарын 21-ний өдөр төрсөн гэж  бичигдсэн цахим  иргэний үнэмлэхтэй  байна.  

        

            Нэхэмжлэгч Д.Цэцэгдэлгэрийн Төв аймгийн Зуунмод сумын 10-н жилийн 1-р дунд сургуулиас 1984 оны 04 сарын 10-ны өдөр олгосон №506867 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, мөн Төв аймгийн Зуунмод хотын арван жилийн 1-р дунд сургуулийн захирлын 37, 58 тоот тушаалууд дээр бичигдсэн овог, нэр нь  иргэний үнэмлэх,  төрсний  бүртгэлийн  лавлагаанд бичигдсэнтэй  тохирохгүй байгаагаас дээрх  бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр Харчин овогт Дуламын Цэцэгдэлгэр мөн болохыг шүүхээр тогтоолгох зайлшгүй шаардлага  гарсан  байна. Нэхэмжлэгчээс ирүүлсэн дараах  баримтуудаас үзвэл:

 

             - 2012 оны 07 сарын 30-ны өдөр олгосон иргэний цахим үнэмлэх, Харчин овогт Дуламын Цэцэгдэлгэр /НЮ62102105/ .. гэх бичилт,

 

             -  Дуламын Цэцэгдэлгэрийн 93 дугаартай төрсний гэрчилгээ, “.. 1962 оны 10 сарын 21-ний өдөр төрснийг 1962 оны 11 сарын 04-ний өдөр бүртгэсэн ..” гэх бичилт,

 

             - Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 04 сарын 24-ний өдрийн №00/000235 дугаартай, төрсний бүртгэлийн лавлагаанд  “...1962 оны 11 сарын 04-ний өдөр Баян-Өнжүүл суманд төрсөн, охин Харчин овогт Дуламын Цэцэгдэлгэр, 93-т бүртгүүлсэн төрөлтийн бүртгэлтэй...” гэх бичилт,

 

             -  Дугаар В-00996166 дугаартай Дуламын Цэцэгдэлгэрийн Эрүүл мэндийн Даатгалын гэрчилгээ,

             - гэрч П.Нэргүй: Дуламын Цэцэгдэлгэр гэх овог нэртэй нь үнэн. Дулам гэдэг нь өөрийнх нь ээж, Бид хамт ажилладаг байсан ба Д.Цэцэгдэлгэрийг бид Цэцэгээ гэж дууддаг байсан гэх мэдүүлэг,

 

            -гэрч Д.Сосорбурам: Би төрсөн эгч нь Бид бүгд ээж Дуламаар овоглож явдаг. Ажлынхан нь Цэцэгээ гэж дууддаг байсан. Д.Цэцэгдэлгэр манай ээжийн аав буюу өвөө Нямын асрамжид өссөн болохоор ажил ороход нь овог нэрийг зөрүүтэй бичсэн байх тэрнээс Дуламын Цэцэгдэлгэр гэж эрх олгосон баримт бичиг дээр бичигддэг нь үнэн гэх мэдүүлэг

 

            -гэрч Л.Цэцэгсайхан: 1985 оноос хойш ажилд орсон өдрөөс хойш таньдаг болсон. 2014 он хүртэл хамт ажилласан ажиллаж байх хугацаандаа Цэцэгдэлгэрийг Цэцэгээ гэж дууддаг байсан. Тэгээд тухайн үеийн боловсон хүчин андуурч бичсэн байх Дуламын Цэцэгдэлгэр гэдэг нь үнэн гэх мэдүүлэг, зэрэг баримтуудыг тус тус ирүүлсэн байна.   

 

     Д.Цэцэгдэлгэрийн анх ажилд орсон тушаал болон Төв аймгийн Зуунмод сумын 10-н жилийн 1-р дунд сургуулиас 1984 оны 04 сарын 10-ны өдөр олгосон №506867 дугаартай хөдөлмөрийн дэвтэр дээрх овог, нэр зөрсөн нь түүний НЮ62102105 регистрийн дугаартай Харчин овогт Дуламын Цэцэгдэлгэр гэх иргэний үнэмлэхийн хуулбар, №763240 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр, №93 дугаартай төрсний гэрчилгээ зэрэг эрх олгосон баримт бичгүүдээр тогтоогдож байгаа ба түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

    Иймд хэрэгт ирүүлсэн 2012 оны 07 сарын 30-ны өдөр олгосон иргэний цахим үнэмлэх, Дуламын Цэцэгдэлгэрийн 93 дугаартай төрсний гэрчилгээ, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 04 сарын 24-ний өдрийн №00/000235 дугаартай, төрсний бүртгэлийн лавлагаа, Дугаар В-00996166 дугаартай Дуламын Цэцэгдэлгэрийн Эрүүл мэндийн Даатгалын гэрчилгээ, №763240 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр, гэрч нараас хууль сануулж авсан мэдүүлэг зэргийг ач холбогдолтой нотлох баримт гэж дүгнэж, Төв аймгийн Зуунмод сумын 10-н жилийн 1-р дунд сургуулиас 1984 оны 04 сарын 10-ны өдөр олгосон №506867 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, мөн Төв аймгийн Зуунмод хотын арван жилийн 1-р дунд сургуулийн захирлын 37, 58 тоот тушаалуудын жинхэнэ эзэмшигч нь НЮ62102105 регистрийн дугаартай Харчин овогт Дуламын Цэцэгдэлгэр мөн болохыг тус тус тогтоох үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

             1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д зааснаар НЮ62102105 регистрийн дугаартай Харчин овогт Дуламын Цэцэгдэлгэр нь Төв аймгийн Зуунмод сумын 10-н жилийн 1-р дунд сургуулиас олгосон №506867 дугаартай хөдөлмөрийн дэвтэр,

             Төв аймгийн Зуунмод хотын арван жилийн 1-р дунд сургуулийн захирлын 37, 58 тоот тушаалуудын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тус тус тогтоосугай.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг  дахь  Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Л.ОЮУНЦЭЦЭГ