Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 151/ШШ2017/00589

 

 

 


 

 

 

 

 

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 151/ШШ2017/00589

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж,

          Нэхэмжлэгч Төв аймаг, Баян сум, 3-р баг, Цавчир дашгай, 10 гудамж, 5 тоотод оршин суух Боржигон овогт Хишигсүрэнгийн Хорол /НВ66062001/-н улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итэгмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ, нарийн бичгийн дарга О.Нямдорж нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Х.Хорол нь 1966 онд төрсөн. Одоо 51 настай, хуулийн дагуу 50 настайдаа 4 хүүхдээр тэтгэвэрт орох гэтэл зарим ажилласан хугацааны тушаал шийдвэр архивас гарахгүй байх тул шүүхэд хандсан. Х.Хорол нь Эрүүлийг Хамгаалах Яамны Харъяа Төв аймгийн Баян сум дахь Хөдөлмөр эмчилгээний газар буюу одоогийн /СМДӨАЭАХХГ/-т 1985 оны 01 сарын 03-ний өдрөөс 1986 оны 08 сарын 01-ний өдөр хүртэл цэвэрлэгчээгр, 1986 оны 08 сарын 01-ний өдрөөс 1987 оны 05 сарын 14-ний өдөр хүртэл мөн сумынхаа сумын клубт цэвэрлэгчээр, 1987 оны 05 сарын 14-ний өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл Төв аймгийн Баян сумын “Цацралт” нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ. 

 

            Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

 

              Х.Хорол нь Эрүүлийг Хамгаалах Яамны Харъяа Төв аймгийн Баян сум дахь Хөдөлмөр эмчилгээний газарт 1985 оны 01 сарын 03-ний өдрөөс 1986 оны 08 сарын 01-ний өдөр хүртэл цэвэрлэгчээр, Төв аймгийн Баян сумын клубт 1986 оны 08 сарын 01-ний өдрөөс 1987 оны 05 сарын 14-ний өдөр хүртэл цэвэрлэгчээр, Төв аймгийн Баян сумын “Цацралт” нэгдэлд 1987 оны 05 сарын 14-ний өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор дараах нотлох баримтуудыг ирүүлжээ.

Үүнд:

            -  Төв аймгийн Архивын тасгийн 2013 оны 04 сарын 03-ны өдрийн 839 дугаартай цалингийн түүвэрт “... Тус аймгийн Баян сумын Цацралт нэгдэлд малчин байсан Р.Хоролын 1987, 1988, 1989, 1990 онуудын цалин...”-гэх бичилт,

 

            - 1988 оны 01 сарын 24-ний өдөр нэгдлийн даргаас Р.Хорлоод олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

 

  • Төв аймгийн Баян сумын МПН “Цацралт” нэгдийн даргын 1987 оны 03 сарын 20-ны

өдрийн 10 дугаартай ажилд томилох тухай тушаалд “...Клубын цэвэрлэгч Дулмаагийн эрүүл мэнд нь муудаж, эмчилгээнд  явах шаардлагатай болсон тул цэвэрлэгчээр түр Р.Хорлоог 03 сарын 03-ны өдрөөс авч ажлуулах..” гэх бичилт,

 

  • Төв аймгийн Баян сумын МПН “Цацралт” нэгдийн даргын 1987 оны 05 сарын 14-ний

өдрийн 36 дугаартай ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаалд “.. Клубт цэвэрлэгчээр түр ажиллаж байсан Р.Хорлоог 05 сарын 10-ны өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлж мөн өдрөөс Цавчир бригадад саальчнаар томилсон..” гэх бичилт,

 

  • Төв аймгийн Баян сумын “Цацралт” нэгдлийн Ерөнхий хороогоос 1990 оны 07 сарын

20-ны өдөр, Р.Хорлоод олгосон талархалын хуудас,

 

  • Гурванбулаг сумын Сүхбаатарын туг нэгдлийн зөвлөлөөс 1984 оны 05 сарын 31-ний

өдөр Р.Хорлоод олгосон Баярын бичиг,

 

  • Баян сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаанаас Р.Хоролд олгосон баярын бичигт “...Сумын

1987 оны цөцгийн тосны төлөвлөгөөг биелүүлэхэд хөдөлмөрийн өндөр амжилт гаргаж, 6750 литр сүү саах төлөвлөгөөгөө 100,2 хувиар биелүүлсэн явдалд талархаж, баярын бичиг, үнэ бүхий зүйлээр шагнав..” гэх бичилт,

           

          -  Төв аймгийн Баян сумын МХЗЭ-ийн хорооноос 1990 оны 02 сарын 14-ний өдөр Р.Хоролд олгосон Баярын бичигт “... 19-р их хурлынхаа шийдвэрийг амьдралд бүтээлчээр хэрэгжүүлж яваа танд ажилд тань улам их амжилт, амьдралд тань аз жаргал хүсч, үнэ бүхий зүйлээр шагнав...” гэх бичилт,

         

           - БНМАУ-н Эрүүлийг хамгаалах яамны харъяа хөдөлмөр эмчилгээний газрын даргын 1985 оны 01 сарын 25-ны өдрийн 13 дугаартай ажилд томилох тухай тушаалд “... 1985 оны 01 сарын 18-ны өдрөөс эхлэн Р.Хорлоог цэвэрлэгчээр ажил томиох ..” гэх бичилт,

 

  • БНМАУ-н Эрүүлийг хамгаалах яамны харъяа хөдөлмөр эмчилгээний газрын даргын

1985 оны 10 сарын 22-ны өдрийн 110 дугаартай ажил томилох тухай тушаалд “ .. 10 сарын 16-ны өдрөөс үйлчлэгчээр Р.Хорлоог томилох ...” гэх бичилт зэрэг нотлох баримтуудыг ирүүлсэн байна.

 

             Х.Хоролын ажилд орж, чөлөөлсөн тушаал нь өөрт болон архивт хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

            Иймд Төв аймгийн Архивын тасгийн лавлагаа, Төв аймгийн Баян сумын МПН “Цацралт” нэгдийн даргын тушаалууд,  БНМАУ-н Эрүүлийг хамгаалах яамны харъяа хөдөлмөр эмчилгээний газрын даргын тушаалууд, Баярын бичиг, талархал, мөн түүний тухайн  цаг үед  ажиллаж байсан  байдлыг хөдөө аж ахуйн нэгдлийн  гишүүний хөдөлмөрийн  дэвтрийн хуулбар  дээр  ажилласан  хоног  авсан  хөлс  гэж 1987 оноос эхлэн бичигдсэн байдал зэргийг ач холбогдолтой нотлох баримт гэж  дүгнэж, БНМАУ-н Эрүүлийг хамгаалах яамны харъяа хөдөлмөр эмчилгээний газрын даргын 1985 оны 01 сарын 25-ны өдрийн 13 дугаартай ажилд томилох тухай тушаалд “... 1985 оны 01 сарын 08-ны өдрөөс эхлэн Р.Хорлоог цэвэрлэгчээр ажил томиох гэх бичилтийг үндэслэн нь Эрүүлийг Хамгаалах Яамны Харъяа Төв аймгийн Баян сум дахь Хөдөлмөр эмчилгээний газарт 1985 оны 01 сарын 03-ний өдрөөс цэвэрлэгчээр ажилд орсон өдрийг тогтоож зөрчигдсөн эрх ашгийг сэргээх нь зүйтэй байна.

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

      ТОГТООХ нь:

           1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар НВ66062001 регистрийн дугаартай Боржигон овогт Хишигсүрэнгийн Хорол нь нь Эрүүлийг Хамгаалах Яамны Харъяа Төв аймгийн Баян сум дахь Хөдөлмөр эмчилгээний газар буюу одоогийн Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх албадан хөдөлмөр хийлгэх газарт 1985 оны 01 сарын 03-ний өдрөөс 1986 оны 08 сарын 01-ний өдөр хүртэл цэвэрлэгчээр,

             Төв аймгийн Баян сумын клубт 1986 оны 08 сарын 01-ний өдрөөс 1987 оны 05 сарын 14-ний өдөр хүртэл цэвэрлэгчээр,

              Төв аймгийн Баян сумын “Цацралт” нэгдэлд 1987 оны 05 сарын 14-ний өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг  дахь  Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Л.ОЮУНЦЭЦЭГ