Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 1930

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2017/01930

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш би,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Их тойруу 68-1, Логос төвд байрлах Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 502 байрны 1504 тоотод оршин байрлах Агар арвижих ХХК-д /5336643/ холбогдох,

102,324,390 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Агар арвижих ХХК нь 2015 оноос 2017 оны хооронд ажиллагсдадаа олгосон хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх ёстой нийгмийн даатгалын шимтгэлийн 68,216,260 төгрөгийн өр хуримтлуулсан боловч одоог хүртэл төлөөгүй байна.

Иймд Агар арвижих ХХК нь тус компанид ажиллаж буй даатгуулагчдын эрх ашгийг удаа дараа хохирож, тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгоход хүндрэлтэй байна. Нийгмийн даатгалын өр 68,216,260 төгрөг, алданги 34,108,130 төгрөг, нийт 102,324,390 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Эрдэнэчимэг, хариуцагч Агар арвижих ХХК-ийн захирал С.Гантөгс нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 102,324,390 төгрөгийн 34,108,130 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 68,216,260 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор 10,000,000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор 10,000,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор 20,000,000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 28,216,260 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч Агар арвижих ХХК-иас 102,324,390 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 102,324,390 төгрөгийн 34,108,130 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 68,216,260 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор 10,000,000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор 10,000,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор 20,000,000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 28,216,260 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь зохигчийн шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталгаажуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй, Агар арвижих ХХК-д холбогдох 102,324,390 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 102,324,390 төгрөгийн 34,108,130 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 68,216,260 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор 10,000,000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор 10,000,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор 20,000,000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 28,216,260 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 499,031 төгрөгийн тал хувь болох 249,515.5 төгрөгийг Агар аривижих ХХК-иас гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

4.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй. 

 

 

 

ШҮҮГЧ                                     Э.ЭНЭБИШ