Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/35  

 

             Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А,

            улсын яллагч П,

шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Бахыт,

шүүгдэгч К  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн К д холбогдох эрүүгийн 2013004130012 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баян-Өлгий аймгийн У суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, эдийн засгийн даатгалын мэргэжилтэй, ам бүл 1, ганц бие, Баян-Өлгий аймгийн У сумын ***дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, К , Регистрийн дугаар: БК********.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч К  нь 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багт байрлах “Б” ХХК-ны агуулахын хашаанд байсан төмөр контейнерын /чингэлэг/ хажуу буланд хог хаягдлыг ил задгай шатаасны улмаас контейнер халж, дотор нь байсан ахуйн хэрэглээний ариун цэврийн бараа шатаж, “Б” ХХК-д болгоомжгүйгээр 77.371.301 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

Шүүгдэгч К  мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Хоёр: Эрүүгийн 2013004130012 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 11-14 дүгээр хуудас/,

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 32-36 дугаар хуудас/,

3. Гэрч Х ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 48-51 дүгээр хуудас/,

4. Гэрч Х ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас/,

5. Гэрч К ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас/,

6. “Ашид билгүүн” ХХК-ны 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн БӨА-20/92 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 61-67 дугаар хуудас/, 

7. Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын гал түймрийн улсын байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 03/61 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 76-77 дугаар хуудас/,

8. “Б” ХХК-д учруулсан нийт хохирлыг гаргасан хохирлын хүснэгт /хавтаст хэргийн 89-92 дугаар хуудас/,

9. Яллагдагч К ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 87-88 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч К ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч К  нь 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багт байрлах “Б” ХХК-ны агуулахын хашаанд байсан төмөр контейнерын /чингэлэг/ хажуу буланд хог хаягдлыг ил задгай шатаасны улмаас контейнер халж, дотор нь байсан ахуйн хэрэглээний ариун цэврийн бараа шатаж, “Б” ХХК-д болгоомжгүйгээр 77.371.301 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 11-14 дүгээр хуудас/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр миний бие “Ф” хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх үед 11 цаг 15 минутын орчимд агуулахын нярав К  гэх залуу фейсбүүк хаягаар шатаж буй контейнерын бичлэгийг илгээсэн тэр үед би эмнэлэгт эмчилгээ хийлгэж байсан тул эмчилгээгээ дуусгаад агуулах руу явж очих үед гэр ахуйн бараа хадгалдаг байсан 40 тонн багтаамжтай контейнер дотор байсан бараа материал шатсан тул манай ажилтан нар бүгдийг нь замын эсрэг талд байрлах өөрсдийнхөө амьдарч байгаа хашаа руу зөөж байсан. Уг шатсан контейнер дотор ахуйн хэрэглээний ОО-ын цаас, ширээний салфетка, гал тогооны салфетка, халаасны салфетка. гал тогооны алчуур, нунтаг боок саван, нүүр гарын саван, эдийн саван, шүдний оо зэрэг нийт 135.000.000 орчим төгрөгийн бараа хадгалж байсан гэж хэлж болно.

...Би хохирлоо нэхэмжлэхгүй, надад гомдол санал байхгүй. Манай ажилтан К  нь санаатай гал гаргаж контейнерт гал алдаагүй, нэгэнт болгоомжгүйгээр гал алдсан тул би хохирол болох 77.371.301 төгрөгийг нэхэмжлэх бодолгүй байгаа. Одоо К  манай компанид ажиллаж байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-36 дугаар хуудас/,

- Гэрч Х ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гэрээсээ контейнерийн түлхүүр аваад агуулахад очиход К  гартаа мод барьсан байсан уу, мод мэт шар өнгийн зүйл барьчихсан гал унтрааж байсан тул чи юу хийгээд гал шатааж байна вэ гэж хэлэхэд хог шатаагаагүй, шатаж байгаа хогийг унтрааж байна гэж хэлж байсан. ...Агуулахын хашаанд 12 цаг 00 минутанд очоод агуулахын түлхүүрийг гэртээ орхисноо санаад О тэй цуг К ийг агуулахын хашаанд үлдээгээд гэртээ очоод ирэх хооронд гал түймэр гарсан байсан. Гал түймэр ойролцоогоор орон нутгийн цагаар 12 цагаас 12 цаг 20 минутын орчимд гарсан гэж бодож байна. Түлхүүр аваад агуулахын хашаанд очиход К  ганцаараа асаж буй галыг унтрааж байсан ба өөр хэн нэгэн хүн байгаагүй К  тухайн үед их айж сандарсан байдалтай, гарч буй галыг ганцаараа унтрааж дийлэхгүй байна, тухайн асаж буй галд ойрхон байсан контейнерээс галыг жаахан холдуулах арга хэмжээ авч байтал контейнер дотроос утаа гарсан байдалтай байсан тул уг контейнерийн түрхүүрийг эзэмшдэг В , К  нарыг хурдан дуудахгүй юм бол болохгүй юм байна гэж хэлээд бүх хүмүүст мэдэгдэх арга хэмжээг авч Онцгой байдал, Цагдаагийн байгууллагад дуудлагыг өгсөн. Гал гарсан шалтгааныг тухайн үед бүгд сандралтай байсан тул уг гал юунаас болж гарсан эсэхийг тогтоож чадаагүй бөгөөд хэрэг гарснаас хойш хэдэн өдрийн дараа Цагдаагийн байгууллагаас дуудсан тул би К тэй утсаар ярьж холбогдоод оройн түрээсийн байранд нь очиж уулзаад болсон асуудлыг лавлаад чамайг байхад хэн нэгэн хүн гал тавиад явчихсан уу, эсвэл чи гал гаргасан уу, гэж гал гарсан шалтгааныг асуухад К  шатаасан болохоо надад хэлсэн. Тэр үед чи тамхи татдаггүй биз дээ, мөн гэр хороололд амьдардаггүй тул шүдэнз, асаагуур яахаараа чамд байдаг билээ, уг галыг юугаараа асаасан юм бэ гэж асуухад: “миний халаасанд гэрлийг нь ашиглаж байсан асаагуур байсан тэр асаагуураар хог шатаасан боловч гал их хэмжээгээр асаж, контейнер шатаж эхлээд барааны захирал, эзэд нь ирээд ямар    тэнэг            новш нь энийг шатаасан бэ гэж чанга дуугаар орилоод байсан тул айсандаа халаасанд байсан асаагуурыг агуулахын хашаа давуулаад шидчихсэн” гэж хэлсэн. Улмаар юунаас болж контейнер шатсан асуудлыг сайтар тодруулахад агуулахын хашааг цэвэрлээд хашаан дотор байсан хэрэгцээгүй барааны кордон цаас, гялгар уут зэргийг бөөгнүүлж шатаасны улмаас гал их хэмжээний дүрэлзэж асаад контейнерийн төмөр хэт их халсны улмаас дотор байсан бараануудаас шатамхай бараа материал шатсан гэдгийг надад хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48-51 дүгээр хуудас/

- Гэрч Х ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Шатсан контейнер нь агуулахын хашаанд байсан ба уг контейнер дотор ариун цэврийн ахуйн хэрэглээний бараанууд хадгалдаг байсан. Тухайлбал шүдний оо, угаалгын нунтаг, эдийн саван, амны, ширээний салфетка, ариун цэврийн цаас, гар нүүрийн саван, нойтон салфетка, ариун цэврийн өрөөний үнэртүүлэгч, гал тогооны алчуур, хүнсний скоч, цэвэрлэгээний нунтаг зэргийн 10 нэрийн 172 төрлийн бараа байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас/,

- Гэрч К ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...В ын хамт замын эсрэг талд гараад агуулахад /шатсан агуулахад/ очоод авах ёстой байсан бараагаа нэмж аваад Н , Е  нартай цуг ачаад агуулахын хашааны хаалгыг хаагаад замын эсрэг талын агуулахаас гаргаж бэлдсэн бараагаа ачаад Цамбагарав-1, супер маркетад бид дөрөв хамт ирээд бараагаа буулгаад дууссаны дараа АПУ-гийн доор байх агуулахаас бараа гаргаж дуусаад Супермаркет-1 дэлгүүрийн менежерт бараагаа хүлээлгэж өгөх гэж байтал К  над руу залгаад агуулахын хашаанд байх контейнерын хажууд хог шатаасан байна хурдан ирээрэй гэж хэлэхээр нь гал түймэр гарсан гэдгийг мэдсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас/,

- “Ашид билгүүн” ХХК-ны 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн БӨА-20/92 дугаартай: “...нэр бүхий 172 төрлийн барааны ширхэг бүрийн үнийг хүснэгтийн дагуу 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар зах зээлийн бөөний ширхэг бүрийн үнэлгээг гаргаж, нийт 760.291 төгрөг байх боломжтойг тодорхойлсон” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 61-67 дугаар хуудас/,  

- Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын гал түймрийн улсын байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 03/61 дугаартай: “Ил задгай хог шатааснаас гал түймэр гарсан байх магадлалтай. Хэвийн хэмжээнээс хэт их халаалт төмрөнд өгснөөр дотор талд агуулахад хураалттай байсан шатамхай материал шатаж эхэлсэн. Тухайн гал агуулахын хойд хэсэгт шатаасан хогоос гарсан байх бүрэн магадлалтай. Контейнерын галын аюултай байдлын талаар дүрэм стандарт байхгүй болно” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 76-77 дугаар хуудас/

- “Б” ХХК-д учруулсан нийт хохирлыг гаргасан хохирлын хүснэгт /хавтаст хэргийн 89-92 дугаар хуудас/,

- Яллагдагч К ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 12 цагийн үед нягтлан бодогч Х , жолооч О  бид гурав Ж ын агуулахын хашаанд очиж ашиглах боломжгүй болсон тоглоомын кордон хайрцагнуудыг солих ажилтай очсон. Тэр үеэр О ийг бөөний төвөөс яаралтай ачаа ачуулах шаардлагатай боллоо гээд Х  гэртээ түлхүүрээ үлдээсэн гэж хашаанаас гарч явсан. Тэр хоёрыг хашаанаас гараад удаагүй байхад би хашаан дотор байсан кордон хайрцагнуудыг контейнерын хажууд шатаасан, урьд нь ч гэсэн хашаанд байгаа хогнуудыг тэр газарт шатаадаг байсан. Тэгтэл контейнерт гал авалцаж дотор нь байсан 00-ын цаас шатсан. Тэгтэл Онцгой байдлын газраас хүмүүс ирээд галыг унтраахаар ус цацсан. Би болгоомжгүйгээр гал гаргаж бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 87-88 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч К ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул гэм буруутайд тооцох тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар маргаан байхгүй хэмээн тайлбарлаж улсын яллагчтай мэтгэлцээгүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч К ийн бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь бүрэн нотлогдсон байх ба шүүгдэгчийн дээрх гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан гэмт хэрэгт хамаарч байна.

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хүрээнд улсын яллагчийн саналыг хүлээн авч, шүүгдэгч К ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч К ийн хайхрамжгүй байдал шууд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч К ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б ХХК-д 2080 ОО-80 гр /Cavity Protection 1.691.50х109=184,373.50 төгрөг, 2080 Шүдний оо -100 гр /Shining White 3,825.00, 2080 Шүдний ОО-120 гр /Fresh Up 2.252.50х36=81,090.00, 2080 Шүдний ОО-120 гр /Cavity Protection 2,252.50х36=81.090.00, 2080 Шүдний ОО-120 гр /Green Fresh 2.252.50х36=81.090.00, 2080 Шүдний ОО-125 гр /Pro Mild 2.975.00, 2080 Шүдний ОО-160 гр /Cavity Protection 3.102.50х108=335,070.00, 2080 Шүдний ОО-160 гр /Green Fresh 3,102.50х144=446.760.00, 2080 Шүдний ОО-80 гр /Kids Apple 1.691.50х72=121.788.00, 2080 Шүдний ОО-80 гр /Kids Banana 1.691.50х109= 184.373.50, 2080 Шүдний ОО-80 гр /Kids Strawberry 1.691.50, 2080 Шүдний ОО-125 гр /Pro Clinic 2.975.00х36=107.100.00, 2080 Шүдний ОО-125 гр /Pro Max 2.975.00х72=214.200.00, Anita саван-80 гр 671.50х500=335,750.00, Bi Max у/нунтаг авто-400 гр /100 пятен 2.932.50х125=366,562.50, Bref perfume switch-50 гр 4.241.50х316=1.340.314.00, Dove н/сальфетка-10 ш 331.50х648=214.812.00, Dove н/сальфетка-25 ш 765.00х264=201,960.00, Giv саван цагаан-76 г 637.50х216=137,700.00, Giv саван цэнхэр-76 г 637.50х215=137,062.50, Giv саван чирнээлэн ягаан-76 гр 637.50х216=137,700.00, Giv саван ягаан- 76 гр 637.50х216=137,700.00, Harmony саван-75 гр 671.50х648=435,132.00, Kerasys Саван-85 гр /Vital Energy Bar 1.946.50х288=560.592.00, Kerasys Саван-85 гр /Mineral Balance Bar 1.946.50х144=280.296.00, Kerasys Саван-85 гр /Silk Moisture Bar 1.946.50х217=422.390.50, Kleenex-12ш 13.175.00х67=882,725.00, Labour эдийн саван 1.011.50х400=404,600.00, Lervia саван-90 гр 892.50х424=378.420.00, Losk color-450 гр /хайрц 2.711.50х215=582,972.50, Losk standard-7.2 кг 33.915.00х15=508.725.00, Losk горное озера-410 гр /гар 2.167.50х268=580.890.00, Milk White угаалгын нунтаг-5кг 16,915.00х55=930.325.00, Naturlich ариун цэврийн цаас-8ш /Ногоон 10.625.00х118=1.253.750.00, NC Эдийн Саван 72%-180 гр /С 1.266.50х268=339.422.00, NC Эдийн Саван 72%-180 гр /С 1.266.50х424=536.996.00, Nc Эдийн Саван 72% 180 гр 1.266.50х219=277.363.50, Nc Эдийн Саван 72% 400 гр / 2.677.50х176=471.240.00, Nivea н/сальфетка-40 ш 892.50х120=107.100.00, Nivea н/сальфетка-70ш 1.785.00х398=710,430.00, OK бок саван 1 кг 4.037.50х127=512,762.50, OK бок саван-2.5кг 9,775.00х52=508,300.00, OK бок саван-200 гр 977.50х62=60.605.00, OK бок саван-350 гр 1,572.50х286=449,735.00, OK бок саван-750 гр 3.187.50х137=436,687.50, OK эдийн саван-150 гр 765.00х856=654.840.00, OMO 400 гр 2,371.50х80=189.720.00, Peros цэвэрлэгээний нунтаг-950 гр 2,635.00х105=276,675.00, Persil color-4.5кг 25,415.00х28=711,620.00, Persil duo капсул-360 гр /14ш 16,991.50х40=679,660.00, Persil свеж вернель 450 гр /хайрц 3,357.50х240=805.800.00, Persil свежест от vernel 1.5 кг 10.191.50х40=407,660.00, Persil свежест от vernel-410 гр /Гар 2,507.50х359=900.192.50, Popular эдийн саван-150 гр 935.00х387=361,845.00, Popular эдийн саван-3ш 2,677.50х263=704,182.50, Safeguard саван-90 гр 1,521.50х577=877,905.50, Spark угаалгын нунтаг-1кг 5,601.50х125=700,187.50, Spark угаалгын нунтаг-2,8 кг 17,765.00х28=497,420.00, Stark сальфетка-2ш 4,462.50х120=535,500.00, Stark сальфетка-4ш 8,117.50х80=649,400.00, Stark сальфетка-8 ш 15,937.50х40=637.500.00, Surf-350 гр 1,776.50х143=254.039.50, Tana эдийн саван-160 гр 510.00х408=208.080.00, Viso-130 гр 756.50х126=95,319.00, Viso-350 гр /Ногоон 1,776.50х199=353,523.50, Viso 350 гр /Ягаан 1.776.50х73=129,684.50, Viso-800 гр /Ногоон 3,731.50х84=313,446.00, Viso 800 гр /Ягаан 3.731.50х73=272.399.50, Weich-10ш /Цэнхэр 13,770.00х45=619.650.00, Weich-10 ш/Ягаан 14.875.00х25= 371,875.00, Weich-2ш /Цэнхэр 2,966.50х223=661,529.50, White автомат-120 гр 552.50х234=129,285.00, White бок саван-3кг /Улаан 11.475.00х39=447,525.00, White угаалгын нунтаг-1 кг /Улаан 3,952.50х65=256,912.50, White угаалгын нунтаг-1кг /Цагаан 3,952.50х96=379,440.00, White угаалгын нунтаг-1 кг /Ягаан 3,952.50х228=901.170.00, White угаалгын нунтаг-3 кг /Цагаан 11,857.50х28=332,010.00, White угаалгын нунтаг-3кг/Яагаан 11,857.50х25=296,437.50, White угаалгын нунтаг-400 г /Улаан 1,742.50х34=59,245.00, White угаалгын нунтаг-400 г /Яагаан 1,742.50х160=278,800.00, White угаалгын нунтаг-6 кг 22,525.00х11=247,775.00, White угаалгын нунтаг-800 г/Улаан 3,357.50х107=359,252.50, White угаалгын нунтаг-800 г/Цагаан 3.357.50х62=208,165.00, White Эдийн Саван-150 гр/Lavender 722.50х384=277,440.00, White Эдийн Саван-150 гр /Lemon Splash 722.50х400=289.000.00, Zewa плюс-12 ш /Ромашка 8,491.50х82=696,303.00, Zewa плюс-4 ш /Apple 3,391.50х49=166,183.50, Zewa плюс-4ш /Ocean Fresh 3,391.50х72=244,188.00, Zewa плюс-4 ш /White 3.391.50          х72=244.188.00, Zewa плюс-4 ш /Ромашка 3,391.50х24=81.396.00, Zewa плюс-8 ш /Liliac 5,941.50х42=249.543.00, Zewa халаасны сальфетка 10 ш /Deluxe 297.50х600=178,500.00, Zewa халаасны сальфетка  10 ш /Kids 340.00х295=100.300.00, Zewa-4 ш /Cashmere Peach 4,581.50х116=531,454.00, Zewa 4 ш /Delicate Care 4,420.00х38=167,960.00, Zewa 4-ш /Royal Orchid 4.581.50х60=274.890.00, Zewa 8 ш /Aroma Spa 8,925.00х46=410,550.00, Zewa 8 ш /Cashmere Peach 8,925.00х32=285,600.00, Алчуур 3 ш 935.00х1000=935,000.00, Алчуур 6 хос /G&G 2,932.50х550=1,612,875.00, Ариун ширээний сальфетка 100 ш 1,402.50х500=701,250.00, Биолан у/нунтаг авто 1200 гр /Color 5,737.50х50=286,875.00, Биолан у/нунтаг авто 350 гр /Эконом 1,615.00х74=119,510.00, Вазелиновое саван 90 гр 807.50х623=503,072.50, Глицерин гарын тос 50 мл /Облепиха 2,082.50х117=243,652.50, Глицерин гарын тос 50 мл /Ромашка 2,082.50х150=312,375.00, Глицериновое саван 90 гр 807.50х217=175,227.50, Детское крем-мыло 90 г /весна 841.50х360=302,940.00, Детское саван-140 гр /NC 1,266.50х151=191,241.50, Детское саван-90гр 807.50х300=242,250.00, Детское саван 90 гр /Алое вера 807.50х240=193,800.00, Детское саван 90 гр /Чистотел 807.50х154=124,355.00, Дивный сад саван 90 гр /Лимон 841.50х216=181,764.00, Дивный сад саван 90 гр /Малина 841.50х457=384,565.50, Дэлбээ ОО-ын цаас 10 ш 8,075.00х58=468.350.00, Дэлбээ ОО-ын цаас 10 ш /Голгүй 5,227.50х195=1,019,362.50, Дэлбээ ОО-ын цаас 1ш 841.50х470=395,505.00, Дэлбээ ОО-ын цаас 4 ш 3,306.50х270=892.755.00, Дэлбээ хавтгай сальфетка 2.201.50х360=792.540.00, Дэлбээ ширээний сальфетка 841.50х876=737,154.00, Дэлбээ ширээний сальфетка 100 ш/2            1,181.50х478=564.757.00, Дэлбээ Эко ОО-ын цаас даамартай 3.731.50х116=432,854.00, Дэлбээ Эко ОО-ын цаас 10 ш 8,415.00х77=647,955.00, Дэлбээ Эко ОО-ын цаас 10 ш /Голгүй 6,375.00х145=924.375.00, Дэлбээ Эко ОО-ын цаас 1 ш 926.50х709=656.888.50, Дэлбээ Эко ОО-ын цаас 4 ш 3,561.50х170=605.455.00, Ланолиновое саван 90 гр 807.50х408=329.460.00, Лесная полянка саван 3 ш /Земляника 1,827.50х145=264,987.50, Лесная полянка саван 3 ш /Ромашка 1.827.50х80=146,200.00, Лесная полянка саван 5 ш /Клубника 2.507.50х200=501.500.00, Навч АЦЦ 10 ш /Голтой 8.415.00х90=757.350.00, Навч АЦЦ 10 ш /Хулсны 9.180.00х85=780.300.00, Навч АЦЦ 12 ш /Голгүй 8.075.00, 1.211.250.00, Навч АЦЦ 1ш /Голтой 841.50х160=134,640.00, Навч АЦЦ 1ш /Хулсны 918.00х421=386,478.00, Новый Жемчуг ОО 100 мл /Ледяная мята 2,762.50х180=497.250.00, Новый Жемчуг ОО 100 мл /Хвойный бальзам 2.167.50х144=312.120.00, Новый Жемчуг Шүдний ОО 75 мл 1.445.00х108=156,060.00, Новый Жемчуг Шүдний ОО 50 мл 1.266.50х150=189.975.00, Обухов 65 м 722.50х1968=1.421,880.00, Ординарное саван 90 гр /Борное 1.105.00х141=155.805.00, Ординарное саван 90 гр /Медовое 1.105.00х263=290.615.00, Ординарное саван 90 гр /Натуральное 1.105.00х250=276.250.00, Ординарное саван 90 гр /Серное 1.105.00х225=248.625.00, Осенний вальс саван 75 гр /Земляника 510.00х360=183.600.00, Осенний вальс саван 75 гр /Лимон 510.00х170=86.700.00, Осенний вальс саван 75 гр /Облепиха 510.00х120=61.200.00, Өд ОО-ын цаас 10 ш 7.820.00х78=609.960.00, Өд ОО-ын цаас 4 ш 3.306.50х150=495.975.00, Өд ОО-ын цаас 841.50х672=565.488.00, Пемос color 2кг 6.791.50х32=217.328.00, Пемос color 350 гр /хайрц 1.266.50х163=206.439.50, Пемос 350 гр /Гар 1.181.50х169=199.673.50, Тамир 00-ын цаас 70 м 255.00х1584=403.920.00, Урин Soft АЦ цаас 1 ш 1.436.50х546=784.329.00, Урин Soft АЦ цаас 10 ш 14.025.00х48=673.200.00, Урин ОО-ын цаас 841.50х830=698.445.00, Урин ОО-ын цаас 10 ш 7.820.00х47=367.540.00, Урин Эко ОО-ын цаас 765.00х908=694.620.00, Урин Эко ОО-ын цаас 10 ш 7.650.00х32=244.800.00, Уш нянь угаалгын нунтаг 2,4 кг 14,407.50х42=605.115.00, Уш нянь угаалгын нунтаг 4,5 кг 25.415.00х116=2.948.140.00, Уш нянь угаалгын нунтаг 400 гр 2.677.50х354=947.835.00, Уш нянь угаалгын нунтаг 6 кг 32.257.50х41=1.322.557.50, Уш нянь угаалгын нунтаг 800 гр 5,312.50х79=419,687.50, Хүнсний скоч 30 см 7.225.00х108=780.300.00, Хүнсний скоч 35 см 8.925.00х102=910.350.00, Хүнсний скоч 40 см 9.775.00х90=879.750.00, Хүнсний скоч 45 см 10.625.00х94=998.750.00, Цвети Любви саван 90 гр /Лаванда 807.50х432=348.840.00, Шүүдэр н/сальфетка 30 ш 935.00х407=380,545.00, Эко эдийн саван 180 гр 552.50х336=185,640.00 төгрөг, нийт 77.371.301 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт “...Би хохирлоо нэхэмжлэхгүй, надад гомдол санал байхгүй. Манай ажилтан К  нь санаатай гал гаргаж контейнерт гал алдаагүй, нэгэнт болгоомжгүйгээр гал алдсан тул би хохирол болох 77.371.301 төгрөгийг нэхэмжлэх бодолгүй байгаа” /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/ хэмээн мэдүүлсэн тул шүүгдэгч К ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч К ийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч К т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэх тухай,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч К  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэх тухай   дүгнэлтээ тус тус гаргасан байна.

Шүүгдэгч К  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг харгалзан үзлээ. Мөн шүүгдэгч К  урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч К т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К ийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгож, 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэх эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

4. Бусад асуудлын талаар.

Энэ хэрэгт шүүгдэгч К нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

Шүүгдэгч К т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч К ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К ийг 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сар буюу 90 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч К  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч К т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч К т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Х.ТАЛГАТ