Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/40  

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А,

орчуулагч, хэлмэрч А,

улсын яллагч Ө ,

шүүгдэгчийн өмгөөлөгч К,

шүүгдэгч А  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А т холбогдох эрүүгийн 2113000000024 дугаартай хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Баян-Өлгий аймгийн Б суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Б сумын ** дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, А , регистрийн дугаар БЖ********.

     Шүүгдэгч А  нь иргэн Т ий 300 тооны бог малыг итгэмжлэн хариуцан түүний малчнаар ажиллаж байхад бусдад төлөх ёстой өр төлбөрөө барагдуулах зорилгоор 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хохирогчийн 3 тооны хонийг завшиж,  тээвэрлэн Баян-Өлгий аймгийн Б сумын иргэд болох Ж , Х  нарт нийт 510.000 төгрөгөөр худалдан борлуулж, хөрөнгө завших гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

1. Шүүгдэгч А ээс мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.

Хоёр: Эрүүгийн 2113000000024 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Т ий бог малд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 7-9 дүгээр хуудас/,

2. Хонины толгойг эд мөрийн баримтаар хураан авч, үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 24-27 дугаар хуудас/,

3. Эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээч “А” ХХК-ний мэргэшсэн үнэлгээчин Ж , салбарын мэргэжилтэн М  нарын 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн БӨА-21-15 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 55-57, 63-67 дугаар хуудас/,

4. Хохирогч Т ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 29-35 дугаар хуудас/,

5. Гэрч С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/,

6. Гэрч Х ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дүгээр хуудас/,

7. Гэрч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас/,

8. Гэрч Х ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас/,

9. Гэрч Ж ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас/,

10. Яллагдагч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 88-89 дүгээр хуудас/,  

     11. А ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 94 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 90 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

     Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

     Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

     1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч А  нь иргэн Т ий 300 тооны бог малыг итгэмжлэн хариуцан түүний малчнаар ажиллаж байхад бусдад төлөх ёстой өр төлбөрөө барагдуулах зорилгоор 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хохирогчийн 3 тооны хонийг завшиж, тээвэрлэн Баян-Өлгий аймгийн Б сумын иргэд болох Ж , Х  нарт нийт 510.000 төгрөгөөр худалдан борлуулж, хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

- Хохирогч Т ий бог малд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 7-9 дүгээр хуудас/,

- Хонины толгойг эд мөрийн баримтаар хураан авч, үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 24-27 дугаар хуудас/,

- Эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээч “А” ХХК-ний мэргэшсэн үнэлгээчин Ж , салбарын мэргэжилтэн М  нарын 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн БӨА-21-15 дугаартай “...2020 оны 11 дүгээр сарын байдлаар 1 тооны 5 насны эр хонь 200.000 төгрөг, 1 тооны 6 орчим насны эм хонь 180.000 төгрөг, 1993 онд үйлдвэрлэгдсэн, 2003 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр орж ирж Хьюндай Елантра загварын тээврийн хэрэгсэл 2020 оны 11 дүгээр сарын байдлаар 400.000 төгрөг байх боломжтой ” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 55-57, 63-67 дугаар хуудас/,

- Хохирогч Т ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие тус аймгийн Улаанхус сумын 4 дүгээр баг буюу Согоог багийн төвд оршин суудаг. 2020 оны 11 дүгээр сарын үед байх миний хонин сүргээс 3 тооны хонь алдсан юм. Дээрх алдсан 3 тооны хонь маань зүүн талын чихний үзүүрээр хулгар, баруун талын чихний урд хэсгээс онь имтэй юм. А  нь зун манайхтай хамт Бага булаг гэх газарт зуссан байсан. Тухайн үед ямар нэгэн мал алдагдаагүй байсан. Харин 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Согоог багийн Нарлаг гэх газарт байгаа манай өвөлжөөнд А ийнх нүүж очиж манай малыг хариулсан. Уг өвөлжөөнд А ийн ганц айл байсан.

2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хөлсөөр мал хариулж байсан малчин А  нь хувийн ажилтай гэж аймаг руу явсан ба тус өдөр миний бие өөрийн хонин сүргийг 5 өдөр хариулсан юм. А  аймгийн төв рүү явсан өдөр буюу 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн бог малын сүргийг тоолж бүрэн эсэхийг тоолж үзэхэд нийтдээ 3 тооны хонь дутсан. Тухайн үед ойр орчмын айлуудын малын сүрэгт нийлсэн юм болов уу гэж хүмүүсээс сураглаж асуусан боловч олдоогүй байсан. Харин уг 3 тооны хонь яг хэзээ алдагдсан эсэхийг би мэдэхгүй юм.

...А  надад учруулсан хохирлыг бүрэн төлж өгч барагдуулсан болохоор миний зүгээс ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-35 дугаар хуудас/

- Гэрч С ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...А  миний төрсөн ах болох Т ий малыг хариулахаар Б сумаас Улаанхус сумын 4 дүгээр багт эхнэр, 2 хүүхдийн хамт нүүж ирсэн. А  нь тус сумын 4 дүгээр багийн нутаг “Нарлаг” гэх газарт миний ах Т ий хуучин байшиндаа байрлаж малыг нь малласан юм. 2020 оны 10 дугаар сарын сүүлээр эхэлж 2020 оны 12 дугаар сар дуустал малыг нь хариулсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/,

- Гэрч Х ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Т  нь 2020 оны 10 дугаар сарын сүүлээр А ийг өөрийн малыг нь маллахаар хөлсөлж авч ирсэн байсан ба 2020 оны 12 дугаар сар дуустал А  нь Т ий малыг хариулсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дүгээр хуудас/,

- Гэрч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Хадам дүү болох А  Т ийн малыг хариулж байх үед түүний малыг зарсан асуудал үүссэн байх тул Тий малыг хариулахаа больж дахиж 2020 оны 12 дугаар сарын сүүлд Б сумын төвд нүүж очиж байшин хөлсөлж сууж байгаа юм. Түүний Т ийн малыг зарсан асуудлаар цагдаад шалгагдаж эхэлсэн үед сонсож мэдсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас/,

- Гэрч Х ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...би А ээс энэ 2 тооны хонины гарал үүслийн бичиг нь хаана байгаа юм гэхэд би өглөө эрт гарсан учраас гарал үүслийн гэрчилгээ авч чадаагүй. Би Улаанхус сумд өөрийн баазын малыг маллана тэдний хөлсөнд өгсөн мал юм аа гэсэн. Би А ээс дахин дахин чи энэ малыг хаанаас авсан вэ, хулгайлж авч ирсэн биш биз гэж асуусан боловч А  миний өөрийн мал гэж хэлсэн юм. Тэгээд би А ийн үгэнд итгэж уг 2 хонийг тус бүрийн 190.000 төгрөгөөр худалдаж авсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас/,

- Гэрч Ж ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...өглөө 06-07 цагийн үед байх миний дүү А нь өөрийн эзэмшлийн улаан хүрэн өнгийн Елентра маркийн тээврийн хэрэгслээр ганцаараа Б сумд байрлалтай манай гэрт ирсэн ба тухайн үед А  машиндаа 3 хонь ачиж ирсэн байна. Тэгээд уг гурван хонины 1 нь эм хонь, хоёр эр хонь байхаар нь миний бие 1 эм хонийг А ээс худалдаж авсан. Тухайн үед миний бие А т бэлнээр 80.000 төгрөг өгсөн ба 50.000 төгрөгийг А ийн надад төлөх ёстой өр төлбөрт тооцсон. Мөн Б сумын иргэн манай хөрш айл болох Х  гэх хүнд тус бүрийн 190.000 төгрөгөөр 2 хонь худалдсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас/,

- Яллагдагч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Миний бие тодорхой эрхэлсэн ажилгүй болохоор 2019 оны 11 дүгээр сараас эхлэн 2020 оны 12 дугаар сар хүртэл манай хамаатан болох Т  гэх хүний малыг хариуцаж маллаж байсан. Би тэр үед нэг малыг 1.000 төгрөгөөр тооцож нийт 300 мал хариулж байсан ба төлбөрийг цаг хугацаанд нь авч байсан. Тэгээд 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн хариуцаж байсан бог мал сүргээс 2 эр хонь, 1 эм хонийг хэнд ч мэдэгдэхгүйгээр авч ирээд Б сумын иргэн Ж  гэх хүнд 1 эм хонийг 130.000 төгрөгөөр худалдсан. Харин үлдсэн 2 эр хонийг Х  гэх хүнд 380.000 төгрөгт худалдсан. Би тэр үед энэ үйлдлийг хэн ч мэдэхгүй байх гэж бодоод ийм гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна. Би өөрийн үйлдсэн хэргээ сайн дураар хүлээн зөвшөөрч байна. Тэр үед надад мөнгөний хэрэгцээ бий болсон үед амар хялбар аргаар мөнгө олох гэсэндээ ийм гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна.

...Би тэр үед өөрийнхөө эзэмшилд ******БӨТ улсын дугаартай Елентра маркийн тээврийн хэрэгсэлтэй байсан ба тэр тээврийн хэрэгслээр ачиж ирж худалдсан. Дараа нь энэ гэмт хэргийг үйлдсэний дараа буюу 12 сарын дундуур Е  гэх хүнд уг тээврийн хэрэгслээ 400.000 төгрөгөөр худалдсан. Уг тээврийн хэрэгсэл одоо Е ын эзэмшилд байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 88-89 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч А  нь иргэн Т ий үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон учраас түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч А ээс шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаан байхгүй гэсэн тайлбарыг гаргаж мэтгэлцээгүй болно.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч А  нь хохирогч Т ий 300 толгой бог малыг 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүлээн авч, итгэмжлэн хариуцсан ба сар болгон хариулж байгаа бог малын толгой тус бүрд 1.000 төгрөгөөр тооцож хөлсөө авч малчнаар ажиллаж байсан байна. Ажиллах хугацаандаа буюу 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хохирогчийн 3 тооны хонийг завшиж,  тээвэрлэн Баян-Өлгий аймгийн Б сумын иргэд болох Ж , Х  нарт нийт 510.000 төгрөгөөр худалдан борлуулж, хувийн өр төлбөрөө төлж хохирогчийн эд хөрөнгийг завшсан байна.

            Тус гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь шүүгдэгчийн шунахайн сэдэлт, амар хялбар аргаар мөнгө олж, өр төлбөрөө барагдуулах гэсэн гэм буруугийн шууд санаатай энэ гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй.

            Иймд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 580.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

            Шүүгдэгч А ийг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнд тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч А ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т д нийт 580.000 төгрөгийн бодит хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т ий зүгээс “шүүгдэгч А  надад учруулсан хохирлыг бүрэн төлж өгч барагдуулсан болохоор миний зүгээс ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй” хэмээн мэдүүлжээ /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/. Иймд шүүгдэгч А ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч А т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч А т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн болно.

Шүүхээс шүүгдэгч А т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч А т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэмт хэргийг санаатай үйлдсэн тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй. Мөн шүүгдэгч А т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч А  нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар нотлогдож байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А т 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 6 цагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

4. Бусад асуудлаар.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч А  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн хонины толгой 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч А  нэр дээр бүртгэлтэй, Баян-Өлгий аймгийн Б сумын 3 дугаар баг, Цагаан хад 12 дугаар гудамж, 1258 А тоотод байршилтай, өмчлөх эрхийн гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний 700 м кв талбайтай газрыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг, мөн иргэн А.Е ын эзэмшилд байгаа ******БӨТ улсын дугаартай, Хьюндай Елантра загварын тээрийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг тус тус хүчингүй болгож, хэргийн хамт ирүүлсэн 000479144 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг шүүгдэгч А т, ******БӨТ улсын дугаартай Хьюндай Елантра загварын тээрийн хэрэгслийн ***********дугаартай гэрчилгээг иргэн А.Е ад тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус хуульчилсан байх тул шүүгдэгч А ийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 510.000 төгрөгийг, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 400.000 төгрөгийг тус тус хурааж, ногдох хөрөнгөөс гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэв. 

Шүүгдэгч А ийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ******БӨТ улсын дугаартай, Хьюндай Елантра загварын тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдсэний дараа иргэн А.Е ад 400.000 төгрөгөөр худалдсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон тул уг тээврийн хэрэгслийн үнийг гаргуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.   

Шүүгдэгч А т урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А ийг 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 6 (зургаа) цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч А т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймгийн Б сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд /Б сумын Засаг даргын тамгын газарт/ гудамж, талбай цэвэрлүүлэх ажил хийлгэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Энэ хэрэгт шүүгдэгч А  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн хонины толгой 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгч А ийн нэр дээр бүртгэлтэй, Баян-Өлгий аймгийн Б сумын 3 дугаар баг, Цагаан хад 12 дугаар гудамж, 1258 А тоотод байршилтай, өмчлөх эрхийн гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний 700 м кв талбайтай газрыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг, мөн иргэн А.Е ын эзэмшилд байгаа ******БӨТ улсын дугаартай, Хьюндай Елантра загварын тээрийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг тус тус хүчингүй болгож, хэргийн хамт ирүүлсэн 000479144 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг шүүгдэгч А т, ******БӨТ улсын дугаартай Хьюндай Елантра загварын тээврийн хэрэгслийн ***********дугаартай гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А , иргэн А.Е  нарт тус тус буцаан олгохыг шүүгчийн туслах Х д даалгасугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А ээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 510.000 төгрөг, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 400.000 төгрөгийг тус тус оногдох хөрөнгөөс гаргуулсан улсын орлого болгосугай. 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч А т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тэднийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг,  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Х.ТАЛГАТ