Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/126

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Батгэрэл,

Шүүгдэгч: Д.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын ãазрын хяналтын прокурор А.Анхбаяраас Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт ÿëëàх дүгнэлт ¿éëäýæ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай èð¿¿ëñэн шүүгдэгч Т овогт Д-ийн Б-д холбогдох  2135001240137 äóãààðòàé эрүүгийн хэргийг 2021 оны 9 дүгээр сарын  14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 9 дүгээр сарын 17-нд Увс аймгийн Өлгий суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа бизнес эрхэлдэг, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Увс аймгийн Малчин сумын Баян-Э багт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, төрөөс авсан гавьяа шагналгүй Т овогт Д-ийн Б /РД:........../.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Малчин сумын 4 дүгээр багийн нутагт 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Д.Б-той маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

1. Шүүгдэгч Д.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Малчин сумын 4 дүгээр багийн нутагт 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Д.Б-той маргалдаж, зодсон болох нь:

- хохирогч Д.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гэрээсээ морь уралдуулахаар өөрийн мотоциклтой гэрч замдаа Э гэх айлд морь унах хүүхэд хүүхэд авахаар буусан. Э гэх айлд Э түүний эхнэр Хээ мөн Малчин сумын 2-р багт оршин суудаг Б түүний эхнэр Э нар байсан бөгөөд Э Б хоёр дундаа 0,75 литрийн “Эдэн” нэртэй архи тавьчихсан ууж байсан. Харин надад хоёр удаа аяганд хийж өгөхөөр нь уучхаад тухайн айлын хүүхдийг аваад морь уралдуулах газар луу явсан. Морины сунгаа дууссаны дараа тухайн айлд буцаж орохдоо Э гэх хүнээс хүүхдийг нь авч морь унуулмаар байна гэж хэлэхээр орсон. Би тухайн айлд хэсэг суусны дараа нөгөө шилтэй архи нь дуусахад нь Э 1.5 граммын нэрмэл архи гаргаж өгчхөөд гадагш гарч адуу барихаар гарсан. Гэрт Б бид хоёр хоцорсон бөгөөд бид хоёр маргалдаж эхэлсэн. Маргалдсан шалтгаан нь би хавар эр хонь зарж байхдаа Б-д зарах гэж байгаад өөр хүнд зарчихсан. Б нь хувиараа хөдөлмөр эрхэлж манай сумын мал мах түүхий эд авдаг учраас танайх надад хавар хонь зарсангүй зун хонины ноос өгөөгүй гэж над руу агсам тавьж байгаад миний түшиж суусан сандлыг авч миний нүүр лүү цохисон. Төмөр сандлаар цохисон болохоор би цохиулснаас хойших зарим зүйлийг сайн санахгүй байна. Намайг цохисны дараа Э гэх хүн орж ирж Б-г холтгосон гэж манай эхнэрт хэлсэн гэсэн. Би удалгүй өөрийн мотоциклоор гэртээ очсоны дараа миний хамраас их хэмжээгээр цус гарч толгой эргэж өвдөхөөр нь багийн эмч дуудаж цус тогтоох эм болон өвчин намдаах тариа хийлгэсэн. Миний нүүр хэсэгт шалбаралт үүсч духны баруун хэсэгт шалбарсан, зүүн нүд хөхөрсөн, хамар бэртэж хавдсан болохоор гомдолтой байна. Би 2021 оны хавар 20-оос 30 орчим эр хонь зарах гэж байхад Б нь надад зарчих гэхээр нь би Зүүнговь суманд хүнд зарахаар болсон гэж хэлж байсан. Гэтэл Зүүнговьд байсан хүн авахаа болиход тухайн үед Улаангом сумаас ирсэн ченжид зарчихсан болохоор та нутгийн дүүгээ дэмжиж хэдэн малаа зарсангүй мөн танайх энэ зун надад хонины ноосоо зараагүй гэж агсамнаж эхлэхээр нь би өөрийн эд хөрөнгийг хэнд зарах нь миний хувийн асуудал гэж хэлэхэд миний түшиж сууж байсан сандлаар намайг цохисон. Бид хоёрыг маргалдаж байхад Э гэх хүн хажууд байж байгаад манай хүүхдүүд гэрийн гадна адуу аваад ирчихлээ би гарч морь барин гэж хэлээд гарсан. Намайг цохисны дараа Э орж ирж та хоёр юунаас болж гэрт зодолдож байгаа намайг гарч цусаа угаа гэхэд нь би шууд гэр лүүгээ явчихсан. Б нь Малчин суманд олон жил түүхий эдийн ченж хийж байгаа болохоор олон удаа уулзаж наймаа хийж байсан бөгөөд хоорондоо энгийн харилцаатай байдаг учраас маргалдаж байсан удаа байхгүй харин энэ удаад хавар наймаа хийгээгүй болохоор л хамт архи ууж байхдаа тэр талаар ярьж агсам тавьж намайг цохисон байх. ... Б-тэй маргалдаж намайг сандлаар цохисон болохоор миний толгой манарч эргээд нь байхаар Э гэх айлын гадна хэсэг зогсож байгаад гайгүй болохоор нь шууд гэртээ ирээд байж байтал толгой өвдөж хамраас цус гараад байхаар нь багийн эмчид дуудлага өгөхөд багийн эмч ирээд надад цус тогтоох болон өвчин намдаах эмчилгээ хийж байна гэж хэлсэн мөн миний биед үзлэг хийхэд таны хамрын мөгөөрс хавдсан хугарсан байж болзошгүй мөн аймаг орж толгойн зураг авхуул гэж хэлсэн мөн маргааш нь цагдаа ирээд шинжээч эмчид үзүүл гэж хэлэхээр нь өөрийн машинаар Малчин сумаас Улаангом сум орж нэгдсэн эмнэлэгт орж толгойн зураг авхуулсан бас бариачид толгойгоо бариулсан мөн шинжээч эмчид үзүүлэх гэсэн боловч байхгүй болохоор хоёр хоногийн дараа нийтийн унаанд сууж орж шинжээч эмчид үзүүлсэн. Одоогоор эмчид үзүүлэхэд бичиж эм хэрэглэж байгаа болохоор толгой өвдөх нь гайгүй болсон. Би Д.Б гэх хүнтэй маргалдаж байхад намайг сандлаар цохисны улмаас би эрүүл мэндээрэй хохирч мөн удаа дараа эмнэлэгт үзүүлэх аймгийн төв ордог ажилтай болсон нь надад хүндрэлтэй эдийн засгийн хувьд хохиролтой байгаа. Тухайн үйл явдал болсноос хойш би Б гэх хүнтэй уулзаагүй бөгөөд надад учирсан нийт хохирол нь нэг сая төгрөг бөгөөд тухайн хохирлыг өндөр байна гэж хэлээд надад таван зуун мянган төгрөгийн хохирол барагдуулах талаар хэлсэн гэх боловч би тухайн өгөх гэж байгаа мөнгийг нь авахгүй бөгөөд өөрийн нэхэмжилсэн нэг сая төгрөгийг гаргуулж байж миний хохирол барагдах болно. Д.Б нь миний биед халдсанаас хойш толгой өвдөх, зарим зүйлсийг мартах зэрэг өөрчлөлтүүд гарсан болохоор би гомдолтой байна. 2021 оны 08 дугаар сард хадлан авах, намрын ажил ихтэй байсан болохоор би бараг гэртэй байгаагүй. Гэхдээ Б нь намайг гэртээ байхгүй гэсэн ч манайд ирээгүй мөн надтай утсаар холбогдож уулзаж уучлалт гуйсан зүйл байхгүй.” гэх мэдүүлэг[1],

- гэрч Б.Э-ий мөрдөн байцаалтад өгсөн: “Тухайн өдөр манай гэрт сумын төвөөс манай найз Б нь гэр бүлийн хамт 16 цагийн үед ирсэн. Манайд эхнэр хүүхэд бүгд байсан бөгөөд хүмүүс ирсэн болохоор хоол цай хийж өгөөд сууж байтал манай багийн оршин суугч буюу Б 16 цаг өнгөрч байхад өөрийн морийг сунгаанд явуулж байна танай хүүхдээр морь унуулмаар байна гэж хэлээд манай нэг хүүхдийг аваад явсан. Удалгүй морины сунгаа дууссаны дараа Б ирэхэд Б-гийн ууж байсан 0,75 литрийн "Эдэн" гэх архи нь дуусаагүй байсан. Миний хувьд бүдүүн гэдэсний хагалгаанд орсон болохоор архи уудаггүй учраас Б ганцаараа уусан учраас дуусаагүй байсан. Б морины сунгаа дуусчихлаа гэж хэлээд Б-тэй хамт нөгөө дуусаагүй архийг хувааж уусан. Архи нь дууссаны дараа тэр хоёр нэрмэл архи байна уу гэхээр би 1 литрийн савтай нэрмэл архи гаргаж өгсөн. Тухайн манай эхнэр мөн Б-гийн эхнэрийн хамт айл руу явчихсан байсан. Удалгүй манай хүүхдүүд гэрийн гадна адуу туугаад ирэхээр нь би морь барихаар гадагш гарахад нөгөө хоёр нэрмэл архи уугаад үлдсэн, гэрт тэр хоёроос өөр хүн байгаагүй бүгд адуу ирсэн болохоор морь барихаар гарсан байсан. Удалгүй би морио барьчхаад гэрт орж ирэхэд Б нь хамраас нь цус гарсан байдалтай суучихсан харин Б нь босоод зогсчихсон тэр хоёр хоорондоо хэрэлдэж байхаар нь Бг гар гэж хэлээд Б-оос юу болж байгаан гэрээр дүүрэн цус болчихсон байхаар нь та гарч наад цусаа угаа гэхэд гэрээс гараад цусаа угаахгүйгээр шууд гэр лүүгээ явчихсан. Буцаад гэрт орж ирэхэд манай гэрийн дугуй төмөр хөлтэй модон сандлын нэг төмөр хөл нь хазайчихсан байхаар энэ хоёр нэгнийгээ цохихдоо сандал ашигласан байна гэж бодоод энэ сандал яагаад эвдчив гэж Б-гээс асуухад бид хоёр маргалдаж би гэнэт сандлаар цохисон уу шидсэн үү сайн санахгүй байна гэж хариулсан. Удалгүй Б-ыг  явсны дараа эхнэр нь буюу Бүрэнхүү ирээд Б манай гэрийн гадна сууж байхад нь нүүр лүү нь ташиж чи яагаад хүн зоддог юм тэр цохисон хүнээ очиж хар гэж хэлчхээд явахаар нь би Б-гийн машиныг нь барьж гэрт нь хамт очиход Б-г цагдаад өгчихсөн өөр чамтай ярих юм байхгүй гэхээр нь бид хоёр гэр лүүгээ буцаад явсан.  ...Намайг гэрээс гарахаас өмнө Б, Б нар нь гэрийн баруун талд баганы хажууд байсан. Би гэрийн гадна морь барьж дууссаны дараа гэрлүү явж байхад тэр хоёрын дуу нь чанга сонсогдоод байхаар нь гэрлүү ороход тийм зүйл байсан. Намайг гэрээс гарахаас өмнө Б нь Б-ыг хавар эр хонь зарахдаа та нутгийн чэнждээ яагаад өгөөгүй юм адилхан чэнж хүн авах гэж байхад та нутгийн дүүдээ өгчихгүй яасан юм гэж хоорондоо ярилцаж байсан. Тэр хоёр тэрнээс болж маргалдаж нэг нэгийгээ цохисон байх гэхдээ намайг орж ирэхэд барьцалдаж бариагүй тус тусдаа байсан. Б-ын хамраас их цус гарч манай гэрийн хулдаасан дээр дуссан болохоор манай эхнэр цусыг арчиж цэвэрлэсэн. Б нь манайд ирэхдээ архи уусан байдалтай ирсэн болохоор 0,75 литрийн архи гаргаж өгөөд ганцаараа тал хүртэл нь ууж байтал Б морь унуулах хүүхэд авахаар ирлээ гэж хэлээд ууж байсан архинаас хоёр хундагыг уучхаад явсан. Морины сунгаа дууссаны дараа ирэхэд нөгөө архи нь талаас доош нь орчихсон байсныг тэр хоёр хувааж ууж дуусгасан. Архи дуусчихлаа өөр юм байна гэхээр 1 литрийн нэрмэл архи гаргаж өгсөн. Б-ыг явсны дараа гэрт ороход нэрмэл архины сав хоосон. Б Б хоёр тэгтлээ согтсон зүйл байхгүй гэрээс гар гэхэд зүв зүгээр унаж дусахгүйгээр гэрээс гарсан болохоор гагүй байсан байх гэж бодож. Харин нь Б ганцаараа архи уусан болохоор нэлээн согтсон байсан маргааш нь өчигдөр яагаад Б-ыг цохичов гэж асуухад хавар надад мал зараагүй болохоор л тэрийгээ хэлж маргалдаж байгаад сандлаар цохьсан уу шидсэн үү сайн санахгүйл байна гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг [2],

- Шүүгдэгч Д.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 13 цагт Малчин сумын 2-р багаас буюу өөрийн гэрээсээ Малчин сумын 4-р багт оршин суух Э гэх айлд очихоор гэр бүлийн хамтаар өөрийн эзэмшлийн портер машинаар явсан. Тухайн айл нь хөдөө байдаг болохоор амрах мөн буцахдаа гэртээ түлшний мод авахаар очсон. 16 цагийн үед Шангийн ус нэртэй газар Э гэх айлд очиход гэр бүлийн хамтаар байсан бөгөөд бид нарыг очсоны дараа хоол цай хийж өгч удалгүй Э авдраасаа 0,75 литрийн “Эдэн” нэртэй архи задалсан бөгөөд би уг архийг бараг ганцаараа ууж эхэлсэн харин Э нь бүдүүн гэдэсний хагалгаанд орсон болохоор архи уудаггүй, миний эхнэр Э Э-ий эхнэр Хээ нар тухайн архинаас уулзаагүй Э бид хоёр юм яриад сууж байхад тус багт оршин суух Б нь ирж морины сунгаанд морьдоо аваад явж байна танай хүүхдээр унуулмаар байна гэж хэлэхээр нь ямар баяр болох талаар асуухад удахгүй том баяр болно гэхээр нь ууж байсан архинаасаа хоёр удаа хийж өгөхөд уучхаад манай хүү Б, Э-ий хүү М нарыг аваад явсан. Удалгүй цаг орчмын дараа Б морины сунгаа дуусчихлаа гээд хүүхдүүдийг авч ирсэн. Э Б бид гурав тус архийг тойруулж ярилцангаа ууж дуусахад Э дахин 1,5 литрийн савтай нэрмэл архи гаргаж өгсөний дараа гэрийн гадна адуу ирчихлээ би гарч морь барин гэж хэлээд гарсан. Тухайн үед гэрт Б байсан бөгөөд Э, Хээ нар айл руу явчихсан байсан. Б бид хоёр нэрмэл архи хувааж ууж байхдаа Б нь 2021 оны хавар надад олон тооны эр хонь зарах гэж байгаад Малчин суманд ирсэн гадны хүнд зарсан талаар нь ярьж маргалдаж эхэлсэн. Согтуу байсан болохоор та гадны хүнд мал зарж нутгийн дүүгээ дэмжихгүй байна гэхэд Б би малаа хэнд зарахаа чамаар заалгах юмуу гэхэд миний уур хүрч түшиж сууж байсан сандлаар нь нүүрэн тус газар нь нэг удаа цохисны дараа гаднаас Э орж ирээд та хоёр яагаад гэрт зодолдож байгаа юм гэрийн хулдаас цус болсон байна гэрээс гар, Б-ыг гарч цусаа угаа гэхээр нь бид хоёр гадагш гарсан. Б нь гэрийн гадна хэсэг зогсож байгаад өөрийн мотоциклыг асууж гэр лүүгээ явах замдаа хоёр удаа унасан. Удалгүй Б-ын эхнэр Бүрэнхүү ирж намайг хоёр удаа ташиж чи яагаад настай хүнийг зоддог юм, гэрт очиж зодсон хүнээ өөрөө очиж үз гэж хэлчхээд явсан. Би тухайн үед согтуу байсан болохоор өөрийн машиныг Эгээр бариулж Б-ын гэрт очиход Б толгойгоо боочихсон орон дээр хэвтэж байсан. Бүрэнхүү гэх эмэгтэй над руу уурлаж бие нь өвдөөд байгаа болохоор багийн эмчид дуудлага өгсөн мөн чамайг цагдаад өгч шалгуулна гээд байхаар нь би хэрүүл маргаан үүсэж магадгүй гэж бодоод гараад явчихсан. Удалгүй цагдаагийн байгууллагад дуудагдаж эхэлсэн бөгөөд одоог хүртэл Б-той уулзаагүй байгаа гэхдээ учирсан хохирлыг барагдуулах болно. Би тухайн согтуу байсан болохоор урьд өмнө наймаа хийх гэж байгаад хийгээгүй болохоор нь тэр талаар ярьж маргалдаж байгаад нэг мэдэхэд л цохисны дараа Э гаднаас ороод ирсэн. Гэхдээ барьцалдаж зодолдсон зүйл байхгүй түргэн уурнаас л болоод цохисон байх. Би тухайн асуудал болсноос нэг өдрийн дараа гэрт нь очиж уучлалт гуйхаар очсон боловч Б унтаж байсан харин түүний эхнэр Бүрэнхүү нь над руу уурлаж цагдаад шалгуулна төлбөр мөнгийг хуулийн дагуу гаргуулна эмчид үзүүлнэ гээд байхаар нь хэрүүл маргаан үүсэхээс сэргийлээд гараад явчихсан. Хохирлын хувьд 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 1.000.000 төгрөгийг хохирогч Б-ын 5807010959 дугаар дансанд шилжүүлж хохирлыг барагдуулсан.” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 295 дугаартай шинжээчийн “1. Д.Б-т биед гэмтэл тогтоогдлоо. 2. Хамар ясны хугарал, Баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун бугалга, зүүн өвдөгт цус хуралт. Баруун хөмсөгт зулгаралт гэмтлүүд учирсан байна. 3 Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заагдсан хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. 5 Хамар ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 -д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун бугалга, зүүн өвдөгний цус хуралт. Баруун хөмсөгний зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй ба алганы дүрмээр биеийн нийт гадаргуугийн 1 хувиас бага талбайг хамарч байгаа тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 -д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно. 6 Дээрх гэмтлүүд нь хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт[3]-ээр хохирогч Б.Б-ын биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч Д.Б нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Б.Б-ын биед Хамар ясны хугарал, Баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун бугалга, зүүн өвдөгт цус хуралт. Баруун хөмсөгт зулгаралт гэмтлүүд учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч мөрдөн байцаалтын шатанд 1.000.000 төгрөг нэхэмжлэж байгаа талаараа мэдүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Д.Б нь хохирогч Б.Б-ын 5807010959 дугаартай дансанд 2021 оны 9 дүгээр сарын 14-нд 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн Хаан банкны дансны хуулгаар нотлогдож байгаа тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Д.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Б урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа[4]-аар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар гэрч Г.Э-гийн өгсөн: “Би 2003 онд Д.Б-тэй гэр бүл болж амьдралаа зохиож эхэлсэн бөгөөд гэр бүл болоод арван найм дахь жил болж байна. Манай гэр бүл одоогоор таван хүүхэдтэй, хамгийн том нь одоо 12 дугаар ангид орж байгаа. Нөхөр Б нь гэр бүл болсноос хойш мал мах түүхий эдийн наймаа хийх ажил хөдөлмөр эрхэлж амьдарч байгаа. Гэр бүл болохоос өмнө Малчин суманд байсан бөгөөд одоог хүртэл тогтвор суурьшилтай амьдарч байна. Зан араншингийн хувьд тайван дөлгөөн бөгөөд жилд цөөн тоогоор найз нөхөдтэйгээ архи уудаг бөгөөд цөс ихтэй учраас согтотлоо архи уудаггүй, уусан үедээ ч гэсэн даруу төлөв байдаг. Гадуур найз нөхөдтэйгээ нийлж сууж байгаад гэртээ согтуу ирэх үе цөөнгүй байсан гэхдээ гэртээ ирээд гэр бүлийн маргаан үүсгэж байсан удаа байхгүй мөн хүүхдүүдийг хүртэл эрүүл болон согтуу байх үедээ хатуу үг хэлдэггүй гэр бүлийн маргаан үүсгэж байсан нь ховор байдаг ерөнхийдөө төлөв даруу хүн гэж хэлж болно. Манай нөхөр Б нь Увс аймаг Малчин сумын дунд сургууль төгссөн бөгөөд айлын хоёр дахь хүүхэд дээрээ нэг ах гурван дүүтэй ам бүл тавуулаа гэж явдаг байсан. Ээж нь өнгөрснөөр аав Дэлгэр нь Дархан хотод дүү нартай нь цуг амьдардаг. Малчин суманд хувиараа хөдөлмөр эрхэлж амьдардаг өөрийн эзэмшлийн малыг нь ах Б нь маллаж өсгөж өгч байдаг. Б нь хааяа архи согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэг боловч бусадтай хэрүүл маргаан үүсгэдэггүй мөн миний болон хүүхдүүдийн үгийг сайн ойлгодог учраас их согтсон үед унтаж амраарай гэж хэлэхэд үг сөрөхгүйгээр унтаж амардаг болохоор зан араншингийн хувьд тайван гэж хэлж болно.” гэх мэдүүлэг [5], гэрч Б.Б-гийн өгсөн: “Би 2004 оноос хойш Увс аймгийн Малчин суманд багийн даргаар тасралтгүй ажиллаж байгаа. Дэлгэр овогтой Б нь Малчин сумын 4 дүгээр багт харьяалагддаг бөгөөд манай багт Малчин ажилтай байсан. Б нь 2000 оноос 2015 он хүртэл хөдөө мал маллаж байгаад өөрийн малыг төрсөн ахындаа тавьж гэр бүлээрээ сумын төвд оршин суух болсон. 2012 оноос 2016 он хүртэл Малчин сумын 4 дүгээр багийн нийтийн хурлын даргаар ажиллаж байсан. Тухайн үед би бас багийн даргаар ажиллаж байсан болохоор олон удаа хамтарч ажиллаж байсан. Малчин сумын төв рүү орсноос хойш хувиараа хөдөлмөр эрхэлж Малчин суманд мал мах түүхий эдийн чэнж хийж одоог хүртэл амжилттай хөдөлмөрлөж амьдарч байгаа гэр бүлийн нэг юм. Зан байдлын хувьд тогтвортой даруу төлөв янз бүрийн хэл ам хэрүүл тэмцэлд оролцоод байдаггүй Малчин сумын ихэнх иргэдийг сайн таньдаг боломжийн хүн гэж хэлж болно. Архи согтууруулах ундааны зүйл бага хэрэглэдэг. Тухайн хэрэгт холбогдсон учир нь наймаа буцааснаас болж согтуу байхдаа маргалдаж цохисон асуудал болсон. Хэрэгт холбогдож байгаа талаар анх удаа сонсож байгаа болохоор урд өмнө нь хэрэг зөрчилд нэг их холбогдоод байдаггүй байсан. би одоог хүртэл багийн дарга ажилтай байгаа болохоор архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд явж байсныг олон удаа харж байгаагүй харин хүмүүсээс сураг сонсоход хааяа нэг л найз нөхөдтэйгөө нийлдэг гэсэн гэхдээ хэрүүл маргаан гаргахгүйгээр унтаж амардаг гэж хэлж байсан. Мөн урьд өмнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан удаа байхгүй болохоор гэр бүлийн харилцааны хувьд тогтвортой, бусад хүмүүстэй хүртэл эелдэг харилцаатай хүний нэг юм.” гэх мэдүүлэг[6], гэрч Б.Б-ын өгсөн: “Би 2004 оноос хойш Увс аймгийн Малчин суманд багийн даргаар тасралтгүй ажиллаж байгаа. Дэлгэр овогтой Б нь Малчин сумын 4 дүгээр багт харьяалагддаг бөгөөд манай багт Малчин ажилтай байсан. Б нь 2000 оноос 2015 он хүртэл хөдөө мал маллаж байгаад өөрийн малыг төрсөн ахындаа тавьж гэр бүлээрээ сумын төвд оршин суух болсон. 2012 оноос 2016 он хүртэл Малчин сумын 4 дүгээр багийн нийтийн хурлын даргаар ажиллаж байсан. Тухайн үед би бас багийн даргаар ажиллаж байсан болохоор олон удаа хамтарч ажиллаж байсан. Малчин сумын төв рүү орсноос хойш хувиараа хөдөлмөр эрхэлж Малчин суманд мал мах түүхий эдийн чэнж хийж одоог хүртэл амжилттай хөдөлмөрлөж амьдарч байгаа гэр бүлийн нэг юм. Зан байдлын хувьд тогтвортой даруу төлөв янз бүрийн хэл ам хэрүүл тэмцэлд оролцоод байдаггүй Малчин сумын ихэнх иргэдийг сайн таньдаг боломжийн хүн гэж хэлж болно. Архи согтууруулах ундааны зүйл бага хэрэглэдэг. Тухайн хэрэгт холбогдсон учир нь наймаа буцааснаас болж согтуу байхдаа маргалдаж цохисон асуудал болсон. Хэрэгт холбогдож байгаа талаар анх удаа сонсож байгаа болохоор урд өмнө нь хэрэг зөрчилд нэг их холбогдоод байдаггүй байсан. би одоог хүртэл багийн дарга ажилтай байгаа болохоор архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд явж байсныг олон удаа харж байгаагүй харин хүмүүсээс сураг сонсоход хааяа нэг л найз нөхөдтэйгөө нийлдэг гэсэн гэхдээ хэрүүл маргаан гаргахгүйгээр унтаж амардаг гэж хэлж байсан. Мөн урьд өмнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан удаа байхгүй болохоор гэр бүлийн харилцааны хувьд тогтвортой, бусад хүмүүстэй хүртэл эелдэг харилцаатай хүний нэг юм.” гэх мэдүүлэг[7]- хэрэгт авагдсан байна.

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг тус тус харгалзан торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон тавцантай, төмөр сандлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Б-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Т овогт Д-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-г 550 /таван зуун тавь/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон тавцантай, төмөр сандлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  Д.Б-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Б.ГАНСҮХ

 

 

[1] /хх-ийн 32-33, 35-36-р тал/

[2] /хх-ийн 39-40-р тал/

[3] /хх-ийн 21-22-р тал/

[4] /хх-ийн 63-р тал/

[5] /хх-ийн 42-р тал/

[6] /хх-ийн 44-45-р тал/

[7] /хх-ийн 47-р тал/