Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2021 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/123

 

 

 

 

                                                                      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхтуяа,

           Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Б.Цагцалмаа,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Бунжаа,

            Шүүгдэгч: Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын ãазрын хяналтын прокурор Х.Энхтуулаас  Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэргүүдэд ÿëëàх дүгнэлт ¿éëäýæ èð¿¿ëñэн Э овогт Бгийн Гид õîëáîãäîõ 2135000830123 äóãààðòàé ýð¿¿ãèéí õýðãèéг 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 5 дугаар сарын 23-нд Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, халх ястан,  бага боловсролтой, мэргэжилгүй, хөдөө мал малладаг, ам бүл 6,  эгч, 4 зээгийн хамт Увс аймгийн Зүүнхагай сумын 1 дүгээр багт  оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй  Э овогт Бгийн Г /РД:ОК82052315/.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Б.Г нь Увс аймгийн Зүүнхагай сумын 4 дүгээр багийн нутаг Их гол гэх газарт 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эзэмшлийн улсын дугааргүй, Мустанг-5 загварын тээврийн жолоодож яваад голоор гарч явахдаа  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 3.4.в, 12.3-д заасан заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч  П.Бгийн амь насыг  хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                1. Шүүгдэгч Б.Гийг  цагаатгасан үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05-15-р тал/,

2.  Мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-18-р тал/,

3. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 19-31-р тал/,

4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Зүүнхангай сумын  1 дүгээр багийн нутаг мал маллаж амьдардаг. Миний төрсөн дүү Б.Г жижиг гэрээр манай хажууд хамт байдаг юм.  2021 оны 4 дүгээр сарын 29-ний өглөө эхнэр Б болон дүү Гтой ярилцаад 2021 оны 4 дүгээр сарын 30-нд нүүхээр болж, дүү Г, эхнэр Б нар сумын төв өдөр орж бензин авах, эхнэр эмчид үзүүлэхээр болсон. Би 10 цагийн үед малдаа явахад Г, Б хоёр мотоциклоор сумын төв явахаар болоод гэрт үлдсэн. Би малаа хариулж яваад орой гэртээ ирээд цайгаа ууж байтал 21:00 цагийн үед манай сумын хэсгийн төлөөлөгч Уртнасан надад утсаар Г, Б нар голын усанд урсаж, эхнэр Б нас барсан талаар хэлсэн. Би гэрээс гараад шөнө 00:00 цагийн үед сумын төвд ирэхэд Г уйлаад сууж байсан бөгөөд юу болсон талаар асуухад “Гол үерлэсэн байсан. Гол гаталж яваад унаад ийм зүйл болчихлоо” гэж хэлсэн. Өөр ямар нэгэн зүйл хэлээгүй. Сүүлд Г “гол үерлэсэн байсан болохоор зогсоод харж байгаад чулуу шидэж үзэхэд гайгүй юм шиг харагдахаар нь ороод явж байтал усанд цохиулж унаад урссан, өөрөө арайхийж гараад талийгаачийг араас нь хөөж гүйу байж тогтохоор нь гаргаж авсан гэж хэлсэн. Мотоцикл болон талийгаач нилээд хол урссан байсан. Г оршуулга, буяны ажил болоход 800.000 төгрөг өгсөн.  Манай эхнэр золгүй байдлаар амь насаа алсан учир гомдол байхгүй”  /хх-ийн 34-36, 112-113-р тал/,

5. Гэрч Ц.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2021 оны 4 дүгээр сарын 29-ний үдээс хойш мотоциклтойгоо Зүүнхангай сумын төвийн урд талын Их гол руу адуугаа тууж оруулж усалсан. Тухайн үед уулын цас  хайлсан учраас голын ус ихэссэн байсан. Голын гарам хэсэгт голынхоо цаад талд сумын төв рүү орох хэсэгт цэнхэр өнгийн мотоциклтой, хүрэн өнгийн дээлтэй эрэгтэй, ардаа эмэгтэй хүн судалчихсан гол гатлах гээд зогсож байсан. Би адуугаа гол руу оруулчхаад бензин авахаар голоос 300-400 метрт байсан шатахуун түгээх станц дээр ирж бензин аваад буцаад ирэхэд мотоциклтой хоёр хүн байгаагүй юм. Гол дагаад адуу явсан эсэхийг харах гээд голынхоо хойт талаар шороон замаар уруудаад явж байтал нөгөө хүрэн дээлтэй залуу гараараа даллаж дуудахаар нь яваад очиход Г байсан ба дээл нь норчихсон, яарч сандарсан байдалтай “намайг тэр доошоо хүргээд өгөөч” гэхээр нь сундлаад 100 метр орчим явж байтал “Зогсоорой. Энд бууя” гэж хэлэхээр нь зогсоход буугаад урагшаа гол руу гүйгээд явчихсан. Г яарч сандарсан байдалтай байсан болохоор юу болсон талаар асууж амжаагүй, өөрөө ч ямар нэгэн зүйл хэлээгүй. Тэр үед голд хүн урсаж байгаа нь харагдаагүй. Би Гийг буулгачхаад буцаад адуугаа туугаад явчихсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40-р тал/,

6. Гэрч Ж.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр би Зүүнхангай сумын төвийн урд талын постонд би үүрэг гүйцэтгэж байсан. Тэр өдөр уулын цас хайлаад голын ус ихэссэн байна. Пост их голоос 300-400 орчим метр зайтай байдаг. 18:00 цагийн үед голын урд талын эрэг дээр мотоциклтой 2 хүн ирээд гатлаганы орчим зогсоход нь би гол гаталж болохгүй гээд гараараа зангасан. Тэр хүмүүс харсан үгүйг мэдэхгүй, тэндээ зогсож байна. Тэгтэл гэр хорооллоос манай сумын Б суудлын жижиг машинтай эхнэр болон С нарын хамт ирээд “Гол гарч болох болов уу?” гэж асуухад нь “Гол үерлэчихсэн байхад яаж гардаг юм бэ?” гэж хэлэхэд “Гэрийнхээ харалдаа очоод явган гарч болох болов уу?” гэж асуухаар нь “Хамаагүй тэгж гач болох юм уу? явж үзээд болохгүй бол буцаарай” гэж хэлэхэд тэд нар хөдөлсөн бөгөөд би хойш эргээд алхтал машин дотор байсан хүмүүс “Уначихлаа” гэхээр нь эргээд харахад голын эрэг дээр байсан хоёр хүн усан дотор уначихсан, хүний гар, хөл бололтой зүйл харагдаад доошоо урссан. Би пост руу орж сумын цагдаа Б руу залгаж энэ талаар хэлчихээд гараад ирэхэд Б машинтайгаа явчихсан байсан. Би мотоциклоо асаагаад голын эргэлттэй хэсэг дээр очиход цагдаа Б мотоциклтой гараад ирсэн бөгөөд би хоёр зэрэг голын эрэг дээр ирсэн.  Тэгтэл дээлтэй залуу /Б.Г/ мотоциклоос буугаад гол руу орох гээд гүйхэд нь Б тэр залуу /Б.Г/-г бариад авахад тэр гол руу орно гээд уйлаад зүтгээд байсан. Голын цаад талын ирмэг дээр нэг эмэгтэй хүн чулуунд тээглээд зогссон байсан баг тэр хөдлөхгүй нас барсан байдалтай байсан. Б намайг дуудаад “Энэ залууг ус руу оруулж болохгүй, барьж бай” гэж надад бариулчхаад Б эмнэлэг дуудсан. Тэгтэл нэг хүн “Дахиад урсчихлаа” гэж хэлэхэд нөгөө дээлтэй залуу /Б.Г/  гүйгээд явчихсан бөгөөд Б цагдаа “Тэр залууг бариад аваарай. Гол руу оруулж болохгүй аюултай шүү” гэж хэлэхээр нь мотоциклтой тэр залуугийн араас яваад гол руу орох гэж байхад нь барьж аваад эргээд хартал голын цаад талд Бын машин ирж зогсоод С бууж гол руу гүйж ороод нөгөө эмэгтэйг голын урд эрэгт гаргасан. Тэр үед тухайн эмэгтэй аль эрт нас барсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 44-46-р тал/,

7. Гэрч Ц.Сий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Зүүнхангай сумын төв  орж ирчхээд 18:00 цагийн үед Б, түүний эхнэр О нараар гэртээ хүргүүлэхээр постон дээр очиход ээлжинд гарч байсан Б “Ус ихтэй голоор гарахгүй” гэж хэлэхээр нь тэгвэл доошоо яваад гэрийнхээ харалдаа  очоод алхаад харьчихна” гэж хэлээд хөдлөхөд голын цаад талаас мотоциклтой 2 хүн гол гаталж яваад усанд урсаж харагдсан. Бид 3 машинтайгаа гол руу очиход машин явах хэсэгт ус дэлгэсэн байсан болохоор би буугаад тэр хоёрыг араас хүрээд ирээрэй гэж хэлчихээд гол руу гүйхэд голд урсаж байсан залуу голоос гараад нэг мотоциклтой хүний ард суугаад доошоо явж харагдсан. Би айж, сандраад ухаан орж гараад гүйж байтал сумын цагдаа Б нар голын эрэг дээр ирчихсэн харагдаж байсан. Би голын эрэг дээр ирэхэд тэр эмэгтэй хөвж харагдахаар нь би гол руу ороод тэр эмэгтэйгийн дээлний захаас арай хийж голын урд эрэгт хуурай газар гаргасан. Уснаас гаргаж ирээд цээжин дээр нь дарахад тэр эмэгтэй эрт нас барчихсан байсан. Усан дотор урсаж байхдаа тэр эмэгтэй нас барсан байдалтай гар, хөлөө хөдөлгөхгүй урсаж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 47-49-р тал/,

8. Гэрч Б.Оы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Нөхөр бид  хоёр 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр гэртээ ямаа самнаж байтал авга эгч С “гол гаргаад гэрт хүргээд өгөөч” гэж утсаар ярихаар нь нөхөр Б бид хоёр С эгчийг сумын төвд байдаг гэрээс нь аваад 18:00 цагийн үед нөхөр Б, С эгч бид гурав машинтай  постон дээр очиход ээлжинд гарч байсан Б “Гол үерлэсэн ус ихтэй байна, гарахгүй” гэж хэлэхээр нь тэнд зогсож байтал голын цаад талын эргээс сумын төв рүү мотоциклтой, эрэгтэй, эмэргтэй 2 хүн гол руу орж ирээд гол дотор унаад урсаад доошоо явсан. Бид гурав машинтай го дагаад уруудаж явахад эрэгтэй хүн голын наад талд гарчихсан гол дагаад уруудаад гүйж байсан. Бид гурав дэлгэсэн усыг тойроод голын хошуу эрэгт очиход цагдаа ирчихсэн байсан ба бид нар ирээд зогсоход С эгч машинаас буугаад шууд гол руу гүйж ороод гол дотор байсан эмэгтэй голын урд эрэг рүү чирч гаргасан. Тухайн үед гол дотор байсан эмэгтэйг нас барсан байна гэж тэнд байсан цагдаа болон С эгч нар хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51-р тал/,

9. Гэрч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр эхнэр бид  хоёр гэртээ ямаа самнаж байтал 18:00 цагийн үед эхнэрийн авга эгч С “гол гаргаад гэрт хүргээд өгөөч” гэж эхнэр лүү утсаар ярьсан. Эхнэр бид хоёр Сийг сумын төвд байдаг гэрээс нь аваад постон дээр очиход ээлжинд гарч байсан Б “Гол үерлэсэн ус ихтэй байна. Та нар гарч болохгүй” гэж хэлэхээр нь тэнд зогсож байтал голын цаад талын эргээс сумын төв рүү мотоциклтой, эрэгтэй, эмэгтэй 2 хүн гол руу орж ирээд гол дотор унаад урсаад доошоо явсан. Бид гурав машинтай гол дагаад уруудаж явахад эрэгтэй хүн голын наад талд гарчихсан гол дагаад уруудаад гүйж байсан. Бид гурав дэлгэсэн усыг тойроод голын хошуу эрэгт очиход цагдаа ирчихсэн байсан ба бид нар ирээд зогсоход С эгч машинаас буугаад шууд гол руу гүйж ороод гол дотор байсан эмэгтэй голынхоо урд эрэг рүү чирч гаргасан. Тухайн үед гол дотор байсан эмэгтэйг нас барсан байна гэж тэнд байсан цагдаа болон С эгч нар хэлж байсан. С эгч эхнэр бид хоёрыг харьж бай гэж хэлэхээр нь бид хоёр гэртээ харьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 52-54-р тал/,

10. Гэрч Н.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 18 цаг 58 минутанд  сумын төвийн урд постон дээр очиход ээлжинд гарч байсан Б “Голд 2 хүн мотоциклтой ороод урсчихлаа” гэж утсаар мэдэгдсэн. Би дуудлагын дагуу сумын төвийн урд талын гол руу очиход  Г гооос гараад ирчихсэн байсан ба “Хэнтэй явсан бэ?” гэж асуухад “Нэг эмэгтэй  хүнтэй хамт явсан, тэр хүн гарч ирээгүй байна” гэж хэлсэн. Гол дагаад доошоо мотоциклтой явахад голын эргэлттэй хэсэгт нэг эмэгтэй хүн усанд хөвж явсан ба тэр хүн ямар нэгэн хариу үйлдэл гаргахгүй, амьсгаагүй, нас барсан байдалтай толгой нь ус руу орсон, хувцас нь хөвж харагдсан. Тэр үед Г ус руу орох гээд байхаар нь Гийг барьж байгаад болсон явдлын талаах хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн. Тухайн үед тэр хүнийг урсаж байхад манай сумын Б машинтай гол дагаад явж байсан бөгөөд тухайн хүний цогцос дахин урсахад Бын машинаас С эгч буугаад гол руу гүйж ороод талийгаачийн цогцосыг голынхоо урд хэсэг рүү  гаргасан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 57-59-р тал/,

11. Гэрч Ч.Л /эмч/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2021 оны 4 дүгээр сарын 29-ний 20:0 цагийн үед манай сумын цагдаа Б над руу утсаар залгаж “Усанд хүн урсаж байна” гэсэн дуудлага өгсөн. Би урд Их голын  урд хэсэгт очиход манай сумын 1 дүгээр багийн Б гэдэг эмэгтэй усанд урсаж нас барсан байдалтай” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56-р тал/,

12. Шүүгдэгч Б.Гийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан “Бгийн Г /ОК82052315/-ийг Alcotest 68-20 багажаар үлээлгэж шалгахад 0.38%-ийн согтолттой байсан” гэх тэмдэглэл, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 68-69-р тал/,

13. Шинжээчийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 20 дугаартай  Н.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Талийгаач П.Бгийн биенд дух, зүүн хацар, хэвлий, бүсэлхийн баруун ар хэсэгт, зүүн гуя, баруун, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд энэ гэмтлүүдийг авсанаас хойш хэдэн ч өдөр амьдрах чадвартай. П.Бгийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй, П.Б нь живэлтийн улмаас амьсгалын замд ус орж амьсгал бүтэлт үүсгэн амьсгалын хурц дутагдлаар нас барсан байна. Талийгаачийн цусанд 2%, ходоодны агууламжинд 1.0% промили спиртийн агууламж илэрч байна. Нас барах үедээ согтолттой байсан” гэх дүгнэлт /хх-ийн 74-78-р тал/,

14. Цагдаагийн Ерөнхий газрын “Бгийн Г /ОК82052315/ “А” ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй гэх лавлагаа /хх-ийн 87-р тал/,

15. Шинжээч нарын 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 12-ны өдрийн “Б.Г нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) , эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 3.7.в-д “зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж тус тус заасныг зөрчсөн байна. Зам тээврийн осол гарахад нөлөөлсөн шууд шалтгаан нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 3.7.в, 12.3  заалтуудыг зөрчсөнөөс болсон байна” гэх дүгнэлт /хх-ийн 101-103-р тал/,

16. Шүүгдэгч Б.Гийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би ах Бын хажууд жижиг гэрээ бариад малаа нийлүүлж маллаад амьдардаг. 2021 оны 4 дүгээр сарын 29-нд манай 2 гэр Зүүнхангай сумын Тариатын бургуй гэдэг газар нутаглаж байсан. Маргааш нь Хан Хөхийн ар луу давж нүүх гэж байсан тул тэр өдөр Б ах, бэргэн эгч Б бид гурав ярилцаад би Б эгчийн хамт сумын төв орж, банкнаас мөнгө авч, бензин, шатахуун, ойр зуурын хэрэглээний зүйл авч ирэх, Б ах гэрт үлдэж малаа хариулахаар тохиролцоод Б ах хониндоо явсан. Б эгч бид хоёр сумын төв явах гэж байгаад манай гэрт 0.5 литрийн нэг шил архи байсныг гаргаад Б эгчид “Үүнийг уучих уу?” гэхэд зөвшөөрөхөөр нь бид хоёр ууж байгаад үлдэгдлийг нь аваад мотоциклтой сумын төв явсан. Замдаа зогсож үлдэгдэл архиа ууж дуусгаад сумын төвийн урд талд Их гол дээр очиход гол үерлэсэн байсан. Бид хоёр гарам дээр зогсоод чулуу шидэж үзэхэд гүн нь гайгүй юм шиг байхаар нь бид хоёр мотоциклтойгоо гол руу ороод дунд хэсэгт нь явж байтал усанд цохиулаад унаж урссан. Би мотоциклоосоо салаад босож чадахгүй гол дагаж урсаж байгаад эсрэг талын эрэг тааралдаж, эрэг дээр гарахад талийгаач голын урсгал дагаад доошоо урсаж байхаар нь араас нь гүйж байтал мотоциклтой хүн тааралдахаар нь зогсоогоод сундалдаж гол дагаж давхиж яваад талийгаач харагдахаар нь буугаад гол руу орох гэхэд намайг хүмүүс бариад оруулаагүй юм. Тэгтэл машинтай хүмүүс ирээд нэг эмэгтэй гол руу гүйж ороод талийгаачийг голын нөгөө эрэгт гаргасан. Эмч, цагдаа нар Б эгчийг үзээд нас барсан байна гэж хэлсэн.  Зүүнхангай сумын төв руу орохдоо заавал Их голоор гардаг. Энэ гол дээр гүүр байдаггүй, хавар уулын цас хайлах, зун бороо их орсон үед ус нь ихэсдэг, бусад үед жаахан устай, машин, мотоцикль байнга гардаг, заримдаа ус нь тасардаг гол юм. Би ийм гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. Би ахынхаа 3 хүүхдийг байнга харж хандаж, туслаж дэмжих ёстой гэдгээ ойлгож байна. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тэдгээрийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөр байх тул үнэн зөв, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

Хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар  шүүгдэгч Б.Г нь 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Увс аймгийн Зүүнхангай сумын 4 дүгээр багийн нутагт Их гол гэх голоор өөрийн эзэмшлийн улсын дугааргүй, Мустанг-5 загварын мотоциклтой гарч явахдаа усанд унаж, сундалдаж явсан   П.Б нь усанд живж нас барсан үйл баримт тогтоогдож байна.

Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хор уршиг учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуульд заасан байна.

Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм нь хуульд нийцүүлэн Засгийн газраас батлаж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд энэ дүрмийг зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон бол гэмт хэрэгт тооцогдоно.

Прокуророос шүүгдэгч Б.Гийг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 3.4.в, 12.3-д заасан заалтуудыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэж яллаж байна.

Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) , эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Гийн амьсгалд 0.38 промиль спирт илэрсэн болох нь Б.Гийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан “Бгийн Г /ОК82052315/-ийг Alcotest 68-20 багажаар үлээлгэж шалгахад 0.38%-ийн согтолттой байсан” гэх тэмдэглэл, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүдээр нотлогдож байна.

Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны  А/138,А/131 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан  "Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах журам”-ын 2.5-т “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%о), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%о) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж заасан тул шүүгдэгч Б.Гийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ.

Гэхдээ согтолтын зэрэг нь тухайн үйлдэлд хэрхэн нөлөөлөх бэ? гэдэгт хууль зүйн дүгнэлт өгөх зайлшгүй шаардлага үүсдэг.

Хор судлалын шинжлэх ухаан хүний цус болон амьсгал дахь спиртийн агууламж 0.5 промилээс бага байгаа тохиолдолд уг спиртийн сөрөг нөлөөлөл бүхий эмнэл зүйн шинж тэмдэг илрэхгүй тул эрүүл гэж дүгнэдэг. Хүний цус болон амьсгал дахь спиртийн агууламж 0.5 – 1.5 промиль байвал ядрах нь амархан, нарийн хөдөлгөөний тэнцвэр алдагдах, нүүр улайх, зүрхний цохилт түргэсэх эмнэл зүйн шинж тэмдэг илрэх тул хөнгөн зэргийн солтолт гэж үздэг.  

Иймд шүүгдэгч Б.Гийн амьсгалд 0.38 промиль спирт илэрсэн,  Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.в-д “зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно” гэж заасныг зөрчиж, улсын бүртгэлд бүртгүүлж, улсын дугаар аваагүй мотоциклоор замын хөдөлгөөнд оролцож явсан нь түүнийг мотоциклтой гол руу орох, голын усанд унахад хүргэсэн шалтгаан, хүчин зүйл болсон гэж үзэх үндэслэл болохгүй юм.

 

Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Учир нь дээрх заалт нь замын хөдөлгөөнд оролцож яваа жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авах үүргийг бий болгосон бөгөөд уг үүргээ зохих ёсоор биелүүлж чадаагүйн улмаас зам тээврийн осол гарсан бол уг заалтыг зөрчсөн гэж үзнэ.

Энэ хэргийн хувьд шүүгдэгч, хохирогч нар гол эрэг дээр зогсож байгаад нэгэнт гол руу ороод явж байхдаа усанд цохигдож унасан тул шүүгдэгч Б.Гийг хурдаа хасах, зогсоох арга хэмжээ аваагүй гэж үзэх боломжгүй юм.

Шүүгдэгч, хохирогч нар гэрээсээ Зүүнхангай сумын төв орох зорилготой гарсан бөгөөд Зүүнхангай сумын төв орохын тул Их гол гэх голоор заавал гарах ёстой бөгөөд голоор гарах гүүр байхгүй тул усаар гарах нь туйлын тодорхой байжээ.

Шүүгдэгч Б.Г нь ус үерлэсэн байдалд бодит дүгнэлт хийж чадахгүйгээр гол руу орж байгаа нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл биш бөгөөд энэ нь хүний зорилгодоо хүрэх зорилгоор өөрийн хүсэл зоригоор хийж байгаа идэвхтэй үйлдэл юм.

Голоор гарах явцдаа урсгал усанд цохигдож унаж байгаа нь хүн /жолооч/-ий хүсэл зоригоос үл хамаарах, урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдалтай гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /Force majeure/  болох байгалийн гамшгийн нэг төрөл болох  үерт өртөгдөж байгаа явдал юм.

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь жолоочийн хөнгөмсгөөр найдсан эсхүл хайхрамжгүй хандсан болгоомжгүй үйлдлийн улмаас  хохирол, хор уршигт хүргэсэн байдаг онцлогтой.

Энэ тохиолдлын хувьд гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /Force majeure/ -ийн улмаас хүний амь нас хохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт тооцохгүй, золгүй явдал гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй гэж дүгнээд  Б.Гид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.14 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Гийг цагаатгаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Г болон түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаагүй болно.  

Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-3, 5 дахь хэсэг, 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.9 дүгээр зүйл, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Э овогт Бгийн Г  Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2135000830123 дугаартай  хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Гийг цагаатгасугай.

2. Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэг цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

      

 

 

     ДАРГАЛАГЧ,

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.ГАНСҮХ