Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/125

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                  

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхтуяа,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,

            Шүүгдэгч: Я.Х  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын ãазрын хяналтын прокурор А.Анхбаяраас Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт ÿëëàх дүгнэлт ¿éëäýæ èð¿¿ëñэн шүүгдэгч Я овогт Яын Хт холбогдох  2135000000138 äóãààðòàé эрүүгийн хэргийг 2021 оны 9 дүгээр сарын   07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2001 оны 02 дугаар сарын 22-нд Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт Увс аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр багийн 6-6 тоотод оршин суух, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, мөн шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт 1 /нэг/ жил хорих ял оногдуулсан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар 1 /нэг/ жил зорчих эрх хязгаарлах ялаар өршөөн солигдсон Я ургийн овогт Яын Х, /РД:ПЮ01222233/.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Я.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Наранбулаг сумын 4 дүгээр багийн  нутагт байрлах Эрүүл мэндийн төвд 2021 оны 8 дугаар сарын 07-ны шөнө Б.Быг зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

1. Шүүгдэгч Я.Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Я.Х нь 2021 оны 8 дугаар сарын 07-ны шөнө Увс аймгийн Наранбулаг сумын 4 дүгээр багийн  нутагт нутагт байрлах Эрүүл мэндийн төвд хохирогч Б.Быг зодсон болох нь:

- хохирогч Б.Бы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2021 оны 8 дугаар сарын 07-нд Увс аймгийн Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвд 24 цагийн ээлжийн жижүүр эмчээр ажиллаж байсан. Шөнө 23:00 цаг өнгөрч байхад Эрүүл мэндийн төв рүү эргэлт, шалгалтаар ороход дотрын эмчийн өрөөнд ахлах сувилагч  О орон дээр сууж байсан бөгөөд танихгүй согтуу залуу өрөөнд зогсож байсан. О намайг ороход “Энэ манай их эмч” гэж хэлэхэд тэр залуу “Тэр чинь надад хамаагүй” гэж хэлээд над руу гүйж ирээд намайг мөрлөөд гараараа толгой руу 2-3 удаа цохиход би өөрийгөө хамгаалж тэр залуутай барьцалдаж аваад 10-15 минут ноцолдож зодолдсон. Тэр согтуу залуу миний цээж рүү өвдөглөсөн. О бид хоёрын дундуур ороод салгаж байтал М гэдэг залуу орж ирээд намайг түлхэж салгаад Хыг аваад гараад явсан. Маргааш нь миний цээж хэсгээр хөндүүрлэж, толгой өвдөж бөөлжиж бие муудахаар нь цагдаад мэдэгдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 4-8, 9-р тал/,

- гэрч Ц.Ггийн мөрдөн байцаалтад өгсөн: “2021 оны 8 дугаар сарын 07-нд Увс аймгийн Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвд 16 цагийн ээлжийн сувилагчаар ажиллаж байсан. Шөнө 23:00 цагийн үед Х эмнэлэг дээр ирээд намайг “Гараад ир. Юм асуух гэсэн юм” гэхээр нь би гарч уулзчихаад явчихсан. Намайг эмнэлэгт байхад ахлах сувилагч орж ирээд “Би ганцаараа гэртээ хонож чадахгүй байна. Хамт эмнэлэгт хоночихъё” гэхээр нь О бид хамт Оийн амьдардаг эмнэлгийн хажууд байдаг хуучин эмийн сангийн  хуучин байшингаас Оийн хөнжил, гудас аваад буцаад эмнэлэгт орж ирээд байж байтал Х гэдэг залуу согтуу ороод ирэхэд нь О “Хэнтэй уулзах гэж байгаа юм бэ?” гэхэд “Хүнтэй уулзаадахъя” гэж хэлээд тэр хоёр маргалдаж байтал Б эмч орж ирэхэд Х гарахдаа Б эмчийг мөрлөөд “Чи замаас холдооч” гэж том дуугараад тэр хоёр барьцалдаж аваад зодолдоход нь О тэр хоёрын дундуур орж салгасан. Б эмч Хыг ажил дээр согтуу ирж танхайрлаа гэж хэлэхэд Х Б эмчийг барьж аваад цээж рүү гараараа 2-3 удаа элэгдэж, хөл рүү нь өшиглөөд хананд шахаад зогсож байтал М, Н хоёр гаднаас орж ирээд салгаад Хыг аваад гараад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12-р тал/,

- гэрч Э.Нийн мөрдөн байцаалтад өгсөн: “2021 оны 8 дугаар сарын 07-ны шөнө 23:00 цагийн үед М ирээд гадна уулзаж байгаа би явлаа гээд Эмнэлэг рүү орж Г эгчтэй уулзахаар ороход Х Б эмчийг хананд шахаад авчихсан зогсож байхаар нь буцаж гүйгээд Мыг дуудаад хамтдаа эмнэлэг орж Хыг салгаж аваад явсан” гэх мэдүүлэг  /хх-ийн 13-14-р тал/,

- гэрч Л.Цын мөрдөн байцаалтад өгсөн: “Манай гэр эмнэлгийн хажуугийн жижиг байшинд амьдардаг. 2021 оны 8 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө 01:00  цагийн үед ахлах сувилагч О манай гэрт уйлчихсан орж ирээд “Эмнэлэг дээр байтал Хуягаа гэдэг залуу согтуу орж ирээд бид  нарыг цохиод байна” гэхээр нь “Салаад яваад өглөө. Та надад баран болоод миний хажууд байгаад өгөөч” гэхээр нь хамт эмнэлэг ороод юу болсон талаар асуухад “ Хуягаа гэдэг залуу согтуу орж ирээд Б эгчтэй маргалдаад, зодчихоод явчихлаа” гэж хэлсэн”  гэх мэдүүлэг  /хх-ийн 16-17-р тал/,

- гэрч Г.Оийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвд ахлах сувилагчаар ажилладаг бөгөөд эмнэлгийн хажууд амьдардаг. 2021 оны 8 дугаар сарын 07-ны шөнө 23:00 цагийн үед Эрүүл мэндийн төв ороход жижүүр сувилагч Г ээлжинд байсан. Би гэртээ ганцаараа байсан болохоор эмнэлэг дээр хамт хонохоор болж, Гтай хамт орж хөгжил, гудасаа аваад эмнэлэг орсон. 23 цаг 40 минутын үед гаднаас архи уучихсан бололтой залуу орж ирэхээр нь би “Чи ямар ажилтай яваа юм бэ?” гэж асуухад “Гтай уулзах гэж байна” гээд намайг мөрлөөд авахаар нь “Чи согтуу байгаа юм уу? ” гэж хэлээд өрөөний гэрлээ асаасан. Тэгтэл тэр залуу “Чи хэн юм бэ?” гээд над руу чанга дуугарахаар нь “Миний өрөөнөөс гарч,уулзах хүнтэйгээ уулз” гэхэд Гтай хамт хамт цаашаа явсан. Буцаж ирээд “Чи утсаараа хэнийг дуудах гээд байна. Дуудах хүн байвал ар талаа дуудаарай” гээд янз бүрийн зүйл яриад байхаар нь би урдаас нь хэрэлдэж байтал Б эмч гаднаас орж ирэхэд нь “Гтай уулзах гээд нэг согтуу залуу ирчхээд, уулзах хүнтэйгээ уулзахгүй, хэрүүл хийгээд байна” гэхэд нөгөө залуу гүйж очоод Б эмчийг мөрлөж авахад нь Б эмч чагнуураа ширээн дээр тавиад тэр хоёр барьцалдаад авахад Б эмчийн хоолойг боогоод ханад шахаад авахаар нь би дундуур нь орж салгасан. Тэр хоёр маргалдаад зогсож байгаад Б эмчийн нүүрэн тэс газарт гараараа нэлээд хэдэн удаа цохиход урдаас нь барьцалдаж аваад ноцолдож байгаад түр салахад дахин Б эмчийг хананд шахаад хоолойг нь боохоор нь би очоод салгах гээд оролдож байтал гаднаас дээлтэй залуу орж ирээд салгаад согтуу залууг аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19-р тал/,

- гэрч Я.Мын мөрдөн байцаалтад өгсөн: “2021 оны 8 дугаар сарын 07-ны 23:00 цагийн үед найз Нтай эмнэлгийн саравчинд уулзаад сууж байтал эмнэлэг дотор хүмүүс чанга дуугараад байхаар нь Н орчхоод гарч ирээд “Х согтуу эмнэлэг дотор эмчтэй зодолдож байна” гэхээр нь би эмнэлэг рүү ороход Х нэг эрэгтэй эмчтэй заамдалцаад авчихсан, О сувилагч дундуур нь ороод салгах гээд оролдож байсан. Би тэр хоёрыг салгах гэхэд нэг нэгнийхээ энгэрээс барьчхаад салж өгөхгүй болохоор нь эрэгтэй эмчийн толгой руу нь түлхэж байгаад гарыг салгаад Хыг авч яваад гэрт хүргэж унтуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р тал/,  

- Шүүгдэгч Я.Хын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Гтай уулзахаар эмнэлэг ороход нэг танихгүй сувилагч эмэгтэй намайг “чи согтуу байна. Г байхгүй. Гарч яв” гэхээр нь би маргалдаж байтал гаднаас эрэгтэй эмч орж ирэхээр нь би “Энэ хэн юм бэ?” гэхэд манай их эмч Б” гэхээр нь би эмнэлгээс гарах гэж яваад тэр эмчийг мөрлөөд авахад “чи яагаад байгаа юм бэ?” гээд над руу орилохоор нь би заамдаж аваад нүүр лүү нь гараараа 3-4 удаа цохиход намайг урдаас цохиод бид хоёр барьцалдаад авахад О бид хоёрын дундуур ороод салгах гэж байтал гаднаас манай дүү М гаднаас орж ирээд бид хоёрыг салгаж, намайг гэрт хүргэж өгсөн. Би буруу зүйл хийснээ ойлгож, гэмшиж байна. Хохирогч Б.Бтай өөрөө очиж уулзаж, уучлалт гуйсан. Ээж 1.000.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулж өгсөн.” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 326 дугаартай шинжээчийн “Б.Бы биед тархи доргилт, тархины хаван, баруун гуянд цус хуралт гэмтлүүд учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, тогтоолд заасан хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Тархи доргилт, тархины хаван гэмтэл  нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 43-44-р тал/-ээр хохирогч Б.Бы биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч Я.Х нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Б.Бын биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Я.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Бд учирсан хохирлыг бүрэн барагдуулсан одоо санал гомдол байхгүй гэх хохирогчийн бичсэн хүсэлт нотариатаар баталгаажуулсан баримт /хх-ийн 63-р тал/-аар хохирлоо бүрэн барагдуулсан болох нь нотлогдож байна.

Шүүгдэгч Я.Х нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч Я.Хт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Я.Х нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Я.Х нь Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 70-80-р тал/-оор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт 1 /нэг/ жил хорих ял оногдуулж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар 1 /нэг/ жил зорчих эрх хязгаарлах ялаар өршөөн сольсон байна.

Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар гэрч Ж.Н /хх-ийн 25-26-р тал/, гэрч Б.Г /хх-ийн 27-28-р тал/  нарын мэдүүлэг, хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 64-р тал/, эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн 90-р тал/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэж заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг тус тус харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Я.Хт Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт 1 /нэг/ жил хорих ял оногдуулж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар 1 /нэг/ жил зорчих эрх хязгаарлах ялаар өршөөн сольсон бөгөөд уг тогтоол хүчин төгөлдөр болсон байна.

Зорчих эрх хязгаарлах ял, нийтэд тустай ажил хийлгэх ялыг зэрэг эдлүүлэхэд харшлах зүйл байхгүй энэ тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг урьдах тогтоолоор оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялтай хамтад нь эдлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Я.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Я.Хт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Я овогт Яын Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Хт 380 /гурван зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан  шүүгдэгч Я.Хт Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/99 дугаартай шийтгэх тогтоолоор 1 /нэг/ жил зорчих эрх хязгаарлах ялыг, энэ тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь зэрэгцүүлэн эдлүүлэхээр тогтоосугай.

5. Шүүгдэгч Янь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  Я.Хт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Б.ГАНСҮХ