Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 27

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Пугануйч овогт Нэнжвандангийн Цэдэнпүрэвийг Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчсөнөөс хоёр хүний амь насыг хохиросон, бусдын бие махбодид хүнд, хүндэвтэр гэмтлийг учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэт зааснаар шүүгдэгч Н.Цэдэнпүрэвт Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасч, 7 /долоо/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн камерын бичлэг бүхий СД-ийг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргасугай.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүлжилсэн 2015.12.18-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, хохиролд тооцуулахаар АЯ 0195510 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

7. Шүүгдэгч Н.Цэдэнпүрэвийн ¹497377 тоот жолооны үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Лицензийн төвд хүргүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч Н.Цэдэнпүрэвийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

 

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цэдэнпүрэвээс гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 10.068.741 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ганчимэгт, 6.316.012 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунжаргалд, 1.637.450 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Далхжавт, 627.000 төгрөгийг гаргуулж, хохирогч С.Одсүрэнд, 6.043.000 төгрөгийн гаргуулж, иргэний нэхэмжлэгч Зэвсэгт хүчний 084-р анги, Ч.Батболдод тус тус олгосугай.

 

10. Хохирогч Б.Далхжав, С.Одсүрэн болон иргэний нэхэмжлэгч нар нь  цаашид гарах эмчилгээний зардал болон бусад зардлаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунжаргал нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүгээ тус тус нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

 11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.4, 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар шүүгдэгчээс 1.000.000 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунжаргалд  олгуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

  

 

12. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Цэдэнпүрэвт урьд бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

13. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

14. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      И.ГАНБАТ

                    ШҮҮГЧИД                                     Л.БААТАР

               Г.МӨНХЗУЛ