Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 777

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Дүгнэлт гаргагч: Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх С.У .

Хариуцагч: Мэргэжлийн хяналтын хэлтсийн эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Н.Э .

Дүгнэлтдээ: “Мэргэжлийн хяналтын хэлтсийн эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Н.Э ын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн *** дугаар шийтгэлийн хуудсаар А*** амаржих газрын эх барих эмэгтэйчүүдийн их эмч П.С***, 00121 дугаар шийтгэлийн хуудсаар их эмч Ш.Х*** нарт тус бүр торгуулийн шийтгэл оногдуулахдаа зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу хэрэглэн хариуцлага хүлээлгэсэн гэж үзэж хүчингүй болгох” шаардлага бүхий гомдлын хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа, дүгнэлт гаргагч С.У , хариуцагч М.Э  нар оролцлоо. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Дүгнэлт гаргагч Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх С.У  шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “Баянзүрх дүүргийн прокурорын газрын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор С.У  би, Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Н.Э  2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Ш.Х***, П.С*** нарт Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 200.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан материалыг хянахад

Иргэн Н.Т нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр  “охин  Т.Б***

 

 

 нь 32 настай, 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр А*** амаржих газар төрөхөөр хэвтсэн. Эмч С***, Х*** нар миний охинд сэдээлт хийх тариа хийж       өөрөөр   нь   төрүүлсэн,  кесаров  хагалгаа  хийж  төрүүлээгүй.  Төрөлтийг 

алдаатай явуулснаас шалтгаалж хүүхдийн тархи гэмтэж, улмаар 7 хоногийн дараа нас барсан. Иймд эмч нар нь эмнэлгийн зохих ёсны стандартыг зөрчсөн, эмнэлгийн үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүй” талаар Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэст гомдол гаргажээ.

Мэргэжлийн хяналтын хэлтсийн эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Н.Э  нь дээрх гомдлыг шалгаад зөрчилд нотлох баримт бүрдүүлэх, шалгаж тодруулах шаардлагагүй, зөрчил шалгах ажиллагаа явуулах шаардлагагүйгээр хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэх боломжтой гэж А*** амаржих газрын эх барих эмэгтэйчүүдийн их эмч П.С***, Ш.Х*** нарыг эх барихын тусламж, үйлчилгээнд тавигдах шаардлагыг биелүүлээгүй болох нь хяналт шалгалтаар болон холбогдогчийн мэдүүлгээр тогтоогдож байна гэж үзэн тэдэнд Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар тус бүрт нь 200.000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан байна.

Материалд хохирогч Т.Б***, холбогдогч П.С***, Ш.Х*** нараас мэдүүлэг авсан байх ба П.С***, Ш.Х*** нар нь эх барихын тусламж үйлчилгээнд тавигдах ямар шаардлагыг биелүүлээгүй болох нь материалаас харагдахгүй, өөрөөр хэлбэл гаргасан зөрчил нь ил тодорхой биш, Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлд заасан “Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэргийн шинжтэй байна.

Мөн эмч П.С***, Ш.Х*** нар нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй үндэслэлээр Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч цагдаагийн ахлах дэслэгч М.Б*** 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна. Иймд Мэргэжлийн хяналтын хэлтсийн эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Н.Э  нь Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 200.000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан нь үндэслэлгүй байна гэж үзэж Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Мэргэжлийн хяналтын хэлтсийн эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Н.Э ын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Дүгнэлт гаргагчийн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн прокурорын газрын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор С.У  би, Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Н.Э  2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Ш.Х***, П.С*** нарт Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 200.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан материалыг хянахад иргэн Н.Т нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “охин Т.Б*** нь 32 настай, 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр А*** амаржих газар төрөхөөр хэвтсэн. Эмч С***, Х*** нар миний охинд сэдээлт хийх тариа хийж өөрөөр нь төрүүлсэн, кесаров хагалгаа хийж төрүүлээгүй. Төрөлтийг алдаатай явуулснаас шалтгаалж хүүхдийн тархи гэмтэж, улмаар 7 хоногийн дараа нас барсан. Иймд эмч нар нь эмнэлгийн зохих ёсны стандартыг зөрчсөн, эмнэлгийн үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүй” талаар Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэст гомдол гаргажээ.

Мэргэжлийн хяналтын хэлтсийн эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Н.Э  нь дээрх гомдлыг шалгаад зөрчилд нотлох баримт бүрдүүлэх, шалгаж тодруулах шаардлагагүй, зөрчил шалгах ажиллагаа явуулах шаардлагагүйгээр хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэх боломжтой гэж А*** амаржих газрын эх барих эмэгтэйчүүдийн их эмч П.С***, Ш.Х*** нарыг эх барихын тусламж, үйлчилгээнд тавигдах шаардлагыг биелүүлээгүй болох нь хяналт шалгалтаар болон холбогдогчийн мэдүүлгээр тогтоогдож байна гэж үзэн тэдэнд Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар тус бүрт нь 200.000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан байна.

Материалд хохирогч Т.Б***, холбогдогч П.С***, Ш.Х*** нараас мэдүүлэг авсан байх ба П.С***, Ш.Х*** нар нь эх барихын тусламж, үйлчилгээнд тавигдах ямар шаардлагыг биелүүлээгүй болох нь материалаас харагдахгүй, өөрөөр хэлбэл гаргасан зөрчил нь ил тодорхой биш, Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлд заасан “Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэргийн шинжтэй байна.

Мөн эмч П.С***, Ш.Х*** нар нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй үндэслэлээр Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч М.Б*** 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр  зүйлийн   3   дахь   хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна. Иймд Мэргэжлийн хяналтын хэлтсийн эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Н.Э  нь Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 200.000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан нь үндэслэлгүй байна гэж үзэж Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Мэргэжлийн хяналтын хэлтсийн эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Н.Э ын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичсэн болно” гэв. 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч ***д овогтой Э  би иргэн Н.Т***гээс 2017 оны 12 дугаар сарын 13- ны өдөр “миний охин Т.Б*** нь 32 настай, 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр А*** амаржих газар төрөхөөр хэвтсэн. Эмч С***, Х*** нар миний охинд сэдээлт хийх тариа хийж өөрөөр нь төрүүлсэн, кесарев хагалгаа хийж төрүүлээгүй. Төрөлтийг алдаатай явуулснаас шалтгаалж хүүхдийн тархи гэмтэж, улмаар 7 хоногийн дараа нас барсан. Дээрх эмч нар эмнэлгийн стандартыг зөрчсөн, эмнэлгийн үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүй” талаар гаргасан гомдлыг хүлээн авч хяналт шалгалт явуулаад олсон нь:

Т.Б*** нь 2017 оны 11 дугаар сарын 16-ны өдөр илүү тээлттэй, сэдээлтээр төрүүлнэ гэсэн  урьдчилсан оноштойгоор хэвтсэн. Хэвтсэн өдрөө ургийн зүрхний бичлэг хийлгэн, өвдөлт жигдрээгүй тул ажиглалтад хоносон байна. Энэ үед ургийн жин 3.6-3.9 кг байсан байжээ. Маргааш өдөр нь эмч нар зөвлөлдөн эхэд сэдээх эмчилгээний эхний тунг явуулан, савны амсар нээгдэлтээс шалтгаалан сэдээлтээр төрүүлэх үү эсвэл кесарев хагалгаа хийх үү гэдгээ  шийднэ гэж Зөвлөх эмч Ганболд, тасгийн эрхлэгч эмч Хонгорзул нар хэлсэн байдаг. Ингээд энэ талаар төрөх эмэгтэйд хэлж ойлгуулаад, тэр өдрийн жижүүр эмч нарт сэдээх эмчилгээ хийе, савны амсрын нээлтийг ажиглая, нээлт удаашралтай бол хагалгаа хийгээрэй гээд ажлын  цаг дууссан тул явсан байна. 14 цагийн үед Х*** эмч үзсэн. Х*** эмч үзээд савны амсар 4 хуруу нээлттэй байна, сэдээх эмчилгээ хийнэ гэсэн. Сэдээх эмчилгээний эхний тариаг 14.30  үед дараагийн тунг 16.30 цагийн үед хийсэн. Хийсэн тарианы үйлчилгээ дунджаар 2 цаг орчим болдог. Гурав дэх давтан тунг 19 цагийн үед хийсэн бөгөөд энэ хугацаанд умайн амсрын нээлт болон ургийн зүрхний цохилтыг байнга хянаж байсан байна. Ингээд 22 цагийн үед өөрөөр нь төрүүлсэн байдаг.

Хохирогч Т.Б***, холбогдогч П.С***, Ш.Х*** нарын өгсөн мэдүүлэг болон холбогдох  бичиг баримтуудыг үзэж шалгасан шалгалтаа үндэслэн:

Хэдийгээр их эмч П. С***, Ш.Х*** нар нь сэдээх эмчилгээг стандартын дагуу явуулсан боловч өвчтөний тухайн цаг үеийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгч чадаагүй, процедурын алдаа гаргасан.

28-аас дээш насны анхны төрөгчид шаардлагатай үед цаг алдалгүй кесарев хагалгаа хийнэ гэсэн эмчилгээ, үйлчилгээний түгээмэл үйлдлийг зөрчсөн нь өөрөө зөрчлийн хэрэг болсон.

Нас барсан хүүхдийн эмгэг анатомын задлан шинжилгээний хариуд хүүхдийн хүйн урт байх ёстой хэмжээнээс 20 орчим см богино байгаа нь хүүхдийг эхийн хэвлийд байх үеэс эхлүүлэн тархины цусан хангамжийн архаг дутмагшилд оруулсан нь хүүхдийг нас барахад нөлөөлсөн зэрэг нь Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйл Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль зөрчих хэсгийн 2.2 Эх барихын тусламж, үйлчилгээнд тавигдах шаардлагыг биелүүлээгүй заалтыг зөрчсөн байна.

Дээрх зөрчилд авагдах арга хэмжээнд учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жил хүртэл хугацаагаар хасаж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан.

Мэргэжлийн хяналтын байгууллага нь эмчийн эмчлэх эрхийн тусгай зөвшөөрлийг хасах эрхгүй ба Эрүүл мэндийн хөгжлийн төв эсхүл Шүүхийн байгууллагад дээрх эрх нь бий.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2017 оны 09 дүгээр сарын 14- ний өдрийн А/149 дүгээр тушаал “Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралгүй асуудлын жагсаалт”-ын б.Эрүүл мэндийн хяналтын чиглэлээр хэсгийн 83-т Эмчилгээний төлбөр, нэхэмжилсэн төлбөр мөнгөтэй холбоотой гомдлыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн нэгдүгээр хэсгийн 43.1-т “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн, түүнийгээ нөхөн төлүүлэх буюу сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа иргэн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ”, тус хуулийн хэрэгжилтэд 8.1-т заасан хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулахдаа мөрдөнө заалтын дагуу хяналтын байгууллага төлбөр мөнгөтэй холбоотой асуудал нь чиг үүрэгт хамааралгүй асуудлын жагсаалтад орсон.

Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 2.2 дахь хэсгийн хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэсгийг баримтлан их эмч Ш.Х***, П.С*** нарыг тус тус 200.000 мянган төгрөгөөр торгосон болно” гэжээ.

Хариуцагч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Нанзад овогтой Э  би иргэн Н.Т***гээс 2017 оны 12 дугаар сарын 13- ний өдөр “ миний охин Т.Б*** нь 32 настай, 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр А*** амаржих газар төрөхөөр хэвтсэн. Эмч С***, Х*** нар миний охинд сэдээлт хийх тариа хийж өөрөөр нь төрүүлсэн, кесарев хагалгаа хийж төрүүлээгүй. Төрөлтийг алдаатай явуулснаас шалтгаалж хүүхдийн тархи гэмтэж, улмаар 7 хоногийн дараа нас барсан. Дээрхи эмч нар эмнэлгийн стандартыг зөрчсөн, эмнэлгийн үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүй” талаар гаргасан гомдлыг хүлээн авч хяналт шалгалт явуулсан. 

Т.Б*** нь 2017 оны 11 дугаар сарын 16-ны өдөр илүү тээлттэй, сэдээлтээр төрүүлнэ гэсэн урьдчилсан оноштойгоор хэвтсэн. Хэвтсэн өдрөө ургийн зүрхний бичлэг хийлгэн, өвдөлт жигдрээгүй тул ажиглалтад хоносон байна. Энэ үед ургийн жин 3.6-3.9 кг байсан байжээ. Маргааш өдөр нь эмч нар зөвлөлдөн эхэд сэдээх эмчилгээний эхний тунг явуулан, савны амсар нээгтэлтээс шалтгаалан сэдээлтээр төрүүлэх үү эсвэл кесарев хагалгаа хийхүү гэдгээ шийднэ гэж Зөвлөх эмч Ганболд, тасгийн эрхлэгч эмч Хонгорзул нар хэлсэн байдаг. Ингээд энэ талаар төрөх эмэгтэйд хэлж ойлгуулаад, тэр өдрийн жижүүр эмч нарт сэдээх эмчилгээ хийе савны амсрын нээлтийг ажиглая, нээлт удаашралтай бол хагалгаа хийгээрэй гээд ажлын цаг дууссан тул явсан байна. 14 цагийн үед Х*** эмч үзсэн. Х*** эмч үзээд савны амсар 4 хуруу нээлттэй байна, сэдээх эмчилгээ хийнэ гэсэн. Сэдээх эмчилгээний эхний тариаг 14.30 үед дараагийн тунг 16.30 цагийн үед хийсэн. Хийсэн тарианы үйлчилгээ дунджаар 2 цаг орчим болдог. Гурав дахь давтан тунг 19 цагийн үед хийсэн бөгөөд энэ хугацаанд умайн амсрын нээлт болон ургийн зүрхний цохилтыг байнга хянаж байсан байна. Ингээд 22 цагийн үед өөрөөр нь төрүүлсэн байдаг. Хохирогч Т.Б***, холбогдогч П.С***, Ш.Х*** нарын өгсөн мэдүүлэг болон холбогдох бичиг баримтуудыг үзэж шалгасан шалгалтаа үндэслэн хэдийгээр их эмч П. С***, Ш.Х*** нар нь сэдээх эмчилгээг стандартын дагуу явуулсан боловч өвчтөний тухайн цаг үеийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгч чадаагүй, процедурын алдаа гаргасан. 28-аас дээш насны анхны төрөгчид шаардлагатай үед цаг алдалгүй кесарев хагалгаа хийнэ гэсэн эмчилгээ, үйлчилгээний түгээмэл үйлдэпийг зөрчсөн нь өөрөө зөрчлийн хэрэг болсон. Нас барсан хүүхдийн эмгэг анатомын задлан шинжилгээний хариуд

хүүхдийн хүйн урт байх ёстой хэмжээнээс 20 орчим см богино байгаа нь хүүхдийг эхийн хэвлийд байх үеэс эхлүүлэн тархины цусан хангамжийн архаг дутмагшилд оруулсан нь хүүхдийг нас барахад нөлөөлсөн зэрэг нь Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйл. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль зөрчих хэсгийн 2.2 Эх барихын тусламж, үйлчилгээнд тавигдах шаардлагыг биелүүлээгүй заалтыг зөрчсөн байна.

Дээрх зөрчилд авагдах арга хэмжээнд учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жил хүртэл хугацаагаар хасаж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан. Мэргэжлийн хяналтын байгууллага нь эмчийн эмчлэх эрхийн тусгай зөвшөөрлийг хасах эрхгүй ба Эрүүл мэндийн хөгжлийн төв эсхүл Шүүхийн байгууллагад дээрх эрх нь бий. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/149 дүгээр тушаал” Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралгүй асуудлын жагсаалт”-ын б.Эрүүл мэндийн хяналтын чиглэлээр хэсгийн 83-т Эмчилгээний төлбөр, нэхэмжилсэн төлбөр мөнгөтэй холбоотой гомдлыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн нэгдүгээр хэсгийн 43.1-т “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн, түүнийгээ нөхөн төлүүлэх буюу сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа иргэн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ”, тус хуулийн хэрэгжилтэд 8.1-т заасан хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулахдаа мөрдөнө заалтын дагуу хяналтын байгууллага төлбөр мөнгөтэй холбоотой асуудал нь чиг үүрэгт хамааралгүй асуудлын жагсаалтад орсон. Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 2.2 дах хэсгийн хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэсгийг баримтлан их эмч Ш.Х***, П.С*** нарыг тус тус 200.000 мянган төгрөгөөр торгосон болно.

ҮНДЭСЛЭХ НЬ;

Баянзүрх дүүргийн прокурорын газрын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор С.У  тус дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Н.Э ын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн *** дугаар шийтгэлийн хуудсаар А*** амаржих газрын эх барих эмэгтэйчүүдийн их эмч П.С***, 00121 дугаар шийтгэлийн хуудсаар их эмч Ш.Х*** нарт тус бүр торгуулийн шийтгэл оногдуулахдаа зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу хэрэглэн хариуцлага хүлээлгэсэн гэж үзэж хүчингүй болгох дүгнэлт ирүүлжээ.

Шүүх дараахь үндэслэлээр Прокурорын дүгнэлт үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор тус дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагчийн А*** амаржих газрын эх барих эмэгтэйчүүдийн их эмч П.С***, Ш.Х*** нарт тус бүр торгуулийн шийтгэл оногдуулахдаа зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу хэрэглэн хариуцлага хүлээлгэсэн гэж үзэж 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 09 дугаар дүгнэлт гаргасан байна.

Тэрээр их эмч П.С***, Ш.Х*** нарт эх барихын тусламж, үйлчилгээнд тавигдах шаардлагыг биелүүлээгүй нь тогтоогдсон гэж Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар тус бүр 200000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлд заасан “Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэргийн шинжтэй байхад хуулийг буруу хэрэглэсэн гэж үзжээ.

Гэвч улсын байцаагч их эмч П.С***, Ш.Х*** нар төрөлтийн үеийн сэдээх эмчилгээг стандартын дагуу явуулсан боловч өвчтөний тухайн цаг үеийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгч чадаагүй, процедурын алдаа гаргасан, 28-аас дээш насны анхны төрөгчид шаардлагатай үед цаг алдалгүй кесарев хагалгаа хийнэ гэсэн эмчилгээ, үйлчилгээний түгээмэл үйлдлийг зөрчсөн нь Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль зөрчих” хэсгийн 2.2-т заасан “Эх барихын тусламж, үйлчилгээнд тавигдах шаардлагыг биелүүлээгүй.” гэснийг зөрчсөн гэж торгох шийтгэл оногдуулсан.

Шүүх хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны материал, хэрэгт авагдсан нотлох баримтууд хэргийн оролцогчдын тайлбарыг үнэлээд улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 00121, ***, дугаар шийтгэлийн хуудаснууд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж дүгнэв.

Улсын байцаагч Н.Э ын Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан “Эх барихын тусламж, үйлчилгээнд тавигдах шаардлагыг биелүүлээгүй бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэснийг үндэслэн их эмч Ш.Х***ыг 00121, П.С***г *** дугаар шийтгэлийн хуудсаар тус тус 200000 төгрөгөөр торгож зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдсэнийг холбогдогч нар хүлээн зөвшөөрч торгуулиа төлсөн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дараахь үндэслэлийн  аль    нэг  нь  тогтоогдвол  эрх  бүхий  албан  тушаалтан  зөрчлийг  хялбаршуулсан 

журмаар хянан шийдвэрлэнэ.”, 1.2 дахь хэсэгт “зөрчил үйлдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол;” гэсэнтэй нийцсэн байна.

Харин Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлд заасан “Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэргийн шинжтэй байхад Зөрчлийн хуулийг хуулийг буруу хэрэглэсэн гэж үзсэн Прокурорын дүгнэлт үндэслэл муутай болжээ.

Учир нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, Цагдаагийн ахлах дэслэгчийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн тогтоолыг үндэслэн томилогдсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 305 дугаар дүгнэлтээр “....төрөлтийг стандарт, удирдамжийн дагуу удирдаж, арга хэмжээг зөв авсан гэж дүгнэлээ.” гэсэн дүгнэлт гарсан байх ба тус дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 947 дугаар “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоолоор мөрдөн шалгах ажиллагаагаар “Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэг бүртгэлтийг хааж шийдвэрлэсэн байна.

Ийнхүү мэргэжлийн шинжээчдийн дүгнэлт, эрх бүхий байгууллагын шийдвэрээр эрүүгийн гэмт хэргийн шинжгүй гэж шийдвэрлэсэн нь улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэн холбогдогч их эмч нарт торгох шийтгэл оногдуулсан гэж үзсэн Прокурорын дүгнэлт үндэслэлгүй болохыг давхар нотолж байна гэж үзэв.

Иймд Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын тус дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Н.Э ын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 00121, *** дугаар шийтгэлийн хуудаснуудыг хүчингүй болгуулах дүгнэлт үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг үндэслэн ТОГТООХ нь:

 

1.Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Н.Э ын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 00121 дугаар шийтгэлийн хуудсаар их эмч П.С***, *** дугаар шийтгэлийн хуудсаар их эмч Ш.Х*** нарт тус бүр торгуулийн шийтгэл оногдуулахдаа зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу хэрэглэн хариуцлага хүлээлгэсэн гэж үзэж хүчингүй болгуулахаар ирүүлсэн тус дүүргийн Прокурорын газрын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор С.Уянгын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар Прокурорын дүгнэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас  чөлөөлөгдөхийг дурдсугай. 

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийн гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           А.НАСАНДЭЛГЭР