Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/641

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэмүүжин,

улсын яллагч Г.Ган-Эрдэнэ,

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Т.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** овогт***** холбогдох эрүүгийн  ************************ дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *****  оны *** дугаар сарын *** -ний өдөр ***********  хотод төрсөн, **  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ***************** ам бүл **** ,   *********************************************************************** оршин суух,

- урьд *************** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 2019/ШЦТ/***** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, ********** овогт Д.Б /РД:****************  /.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд ***********  20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хуурамч баримт бичиг ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар *********** ХХК-ийн эзэмшлийн *********** улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг хуурамчаар үйлдэн, ашиглан уг тээврийн хэрэгслийг Д.Х нэр дээр шилжүүлэн түүнд 3.400.000 төгрөгийг,    ***** улсын дугаартай Норд бенз маркийн чирэгч тээврийн хэрэгслийн гэрчилгээг хуурамчаар үйлдэн, уг тээврийн хэрэгслийг  *******  ХХК-ийн нэр дээр шилжүүлэн 3.000.000 төгрөгийг, *********** улсын дугаартай тээврийн Норд Бенз маркийн тээврийн хэрэгсэл,  **********************************************  улсын дугаартай чиргүүлүүдийн гэрчилгээг хуурамчаар үйлдэн, уг тээврийн хэрэгслийг “ ********” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн 11.000.000 төгрөгийг ****** улсын дугаартай Норд Бенз маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг хуурамчаар үйлдэн, уг тээврийн хэрэгслийг “************ ” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн 4.000.000 төгрөгийг тус тус залилан авч бусдад 21.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлөх болно…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /1хх 31-34/,

2. Хохирогч Ө.Г:

“...манай *********** ХХК нь ****** аймгийн *********** суманд байх ***************** уурхайгаас ************* сумын нутаг дэвсгэрт байх “********** ” нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг ба манайх нийт 242 хүнд даацын тээврийн хэрэгсэлтэй юм. Тэгээд 2018 оны  03 дугаар сарын эхээр манай компанийн жолооч  ******* улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг гээгдүүлсэн тул манай компанийн зүгээс Авто тээврийн үндэсний төвд уг автомашины гэрчилгээг шинээр нөхөж өгнө үү гэсэн хүсэлтийг 2018 оны 03 дугаар сарын 09-ны өдөр өгсөн чинь уг  ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийнхээ лавлагааг авто тээврийн үндэсний төвөөс авахад манай компанийн эзэмшлийн  ********************************************** улсын дугаартай Норд бенз маркийн чирэгч тээврийн хэрэгсэл “************** ” ХХК-ийн нэр дээр ***********************  улсын дугаартай Норд бенз маркийн чирэгч тээврийн хэрэгсэл, *************** улсын дугаартай хүнд даацын тээврийн хэрэгслийн чиргүүл “************** ” ХХК-ийн нэр дээр, ********************************* улсын дугаартай Норд бенз маркийн чирэгч тээврийн хэрэгсэл, **************************************** дугаартай хүнд даацын тээврийн хэрэгслийн чиргүүл,  ******* ХХК-ийн нэр дээр ********* улсын дугаартай Норд бенз маркийн чирэгч тээврийн хэрэгсэл “********** ” ХХК-ийн  нэр дээр *********** улсын дугаартай  Норд бенз маркийн чирэгч тээврийн хэрэгслийг “************* ” ХХК-ийн нэр дээр *********** улсын дугаартай Норд бенз маркийн чирэгч тээврийн хэрэгсэл Д.Х гэх хүний дээр шилжигдсэн байсан ба 2018 оны  01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд манай компанийн тамга, бланк,улсын бүртгэлийн гэрчилгээ, 2011 онд ажиллаж байсан гүйцэтгэх захирал  Ч.В.Л гарын үсгийг хуурамчаар үйлдэн манай компанийн нэр дээр Д.Г /РД:*********** /, Д.Н \РД: **********\, Р.Б /РД:********  / нар луу шилжүүлж байгаад дээрх компани хувь хүн лүү шилжүүлсэн байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх 18-20/,

3. Хохирогч Б.Б:

“...би “**** ” ХХК-ийн захирал ажилтай юм. 2018 онд байх сар өдрийг нь санахгүй байна, фейсбүүкээр зар харж байхад том оврын авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ зарна гэсэн зарын дагуу зар тавьсан хүний утсаар холбогдоход том оврын автомашины бичиг баримт зарна шууд шилжүүлж өгнө гэж хэлсэн. Тэгээд би утсаар хүнтэй нь уулзаж 10 дугаар хороололд ах гэх хүнтэй уулзаж ****** Норд бенз маркийн том оврын автомашины гэрчилгээг 4.000.000 төгрөгөөр худалдан авахаар гурвалжны авто тээврийн үндэсний төв дээр очиж өөрийн компанийн нэр дээр шилжүүлэн авсан. Харин би 4.000.000 төгрөгийг бэлнээр АТМ-ээс авч өгсөн. ...би *********** ХХК-тай холбогдоход таны авсан автомашины гэрчилгээ манай компанийн нэр дээр байдаг гэж хэлсэн. Тэгээд надад гэрчилгээ зарна гэсэн залууг олж цагдаад хүргэж өгсөн...” гэсэн мэдүүлэг /3 хх 13-14/,

4. Хохирогч Т.Б н:

“...2018 оны 03 дугаар сард Авто тээврийн үндэсний төвөөс нүүрс тээврийн машины бичиг баримт гаргаж өгнө гээд нэрийг нь одоо санахгүй байна, тэр үедээ Улаанбаатар хот, 10 дугаар хороололд нотариатын үүдэнд гадаа уулзсан. Тэгээд уг хүн бичиг баримтыг чинь 3.000.000 төгрөгөөр гаргаж өгнө. Тэгээд уг хүнтэй тохиролцсоны үндсэн дээр 3.000.000 төгрөгөө уг хүнд драгон төвийн Хаан банкны бэлэн тооцооны төвөөс бэлнээр гаргаж өгөөд салаад явсан. Маргааш нь тэр хүн надад өгсөн бичиг баримтын дагуу өдөр нь авто тээврийн үндэсний төв рүү очоод тээврийн хэрэгслийн гэрчилгээ авсан. Тэгээд гэрчилгээгээ аваад болчихсон юм байна гэж бодоод явж байсан чинь нэг сарын дараа ***********  цагдаагийн хэлтсээс залгаж ирж уулз гэсэн. Уг цагдаагийн хэлтэс дээр очиход тээврийн хэрэгслийн гэрчилгээ хуурамч бичиг баримт байна, энэ бичиг баримтаа авто тээврийн үндэсний төвд буцааж өг гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /3хх 68-69/,

5. Хохирогч Д.Х:

“...би 2018 онд ачаа тээвэрт *******аймагт хувиараа ажилладаг байсан. 2018 оны одоо сарыг нь сайн санахгүй байна 2,3 дугаар сард надад том оврын  автомашины бичиг баримт хэрэгтэй байсан бөгөөд фейсбүүк зар харж байхад ачааны автомашины *******аймгийн дугаартай гэрчилгээ зарна гэсэн зарын дагуу нэг залуутай холбогдож, зар харсан тэр өдрөө ***********   дугаар хорооллын Хаан банкны гадаа автомашинд уулзаж *******аймгийн улсын дугаартай ачааны автомашины гэрчилгээг бэлнээр 3.500.000 төгрөгөөр авч, тэр залуугийн хамт ***********  20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ ****** ” ХХК дээр очиж автомашины гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Тэгээд 7 хоногийн дараа ***********  цагдаагийн хэлтсээс дуудаж, компанийн нэр дээр бүртгэлтэй байсан тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлж авсан талаар хэлж мэдүүлэг авсан...” гэсэн мэдүүлэг /3 хх 73-4/,

6. Гэрч Р.Б:

“...би 2017 онд иргэний үнэмлэхээ гээгдүүлээд сонины газраар заруулж тухайн ондоо шинэ иргэний үнэмлэх авсан ба 2018 оны 03 дугаар сард цагдаагийн байгууллагаас хүмүүс ирж таны иргэний үнэмлэхийг ашиглаж нэр дээр чинь тээврийн хэрэгсэл шилжүүлэх бусдаас мөнгө авч залилсан байна гэж ирсэн. Тэр үед надаас ямар нэгэн гэрчийн мэдүүлэг аваагүй. ...миний нэр дээр ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг шилжүүлсэн байсан...” гэсэн мэдүүлэг /3 хх 17-18/,

7. Гэрч С.Д н:

“...саяхнаас өөрийн гэсэн тээвэр үйлчилгээний компанитай больё, хувиараа тээвэр хийдэг том оврын тээврийн хэрэгсэлтэй хүмүүсийг өөрийн компани дээр явуулаад дундаас нь ашиг ольё гэж бодоод 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр “****** ” нэртэй тээврийн компани байгуулсан ба би таньдаг хүмүүстэйгээ энэ талаар хэлсэн байсан юм. Тэгтэл 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Б гэх залуу ************ дугаарын утсаар танай компанийн нэр дээр машин оруулж байгаа гэж бусдаас сонслоо, надад 10 машин байна, танай компанийн нэр дээр *******аймгийн ************** уурхайгаас ***************** чиглэлд нүүрсний тээвэрт явуулъя гэж хэлэхээр нь би тухайн үед машинтай хүн хайж байсан болохоор зөвшөөрөөд маргааш нь уг хүнтэй 22-ын товчооны авто тээврийн үндэсний төв  дээр уулзсан ба уг Б гэх хүн за та ямар ч байсан зөвшөөрлөө хөөцөлдөөд гаргаад  ирээ, би тэр хооронд тээврийн хэрэгслүүдээ янзлаад бэлдээд байж байя  *****************************************, улсын дугаартай Норд бенз маркийн чирэгч тээврийн хэрэгслийн гэрчилгээнүүдийг нэрийг нь мэдэхгүй байна нэг компанийн тамга тэмдэгтэй албан бланк гаргаж ирээд манай компанийн тээврийн хэрэгслүүдийг зөвшөөрөлгүй шилжүүлсэн байна гэж ярихаар нь би нөгөө Б гэх хүний утас руу залгасан чинь  холбогдох боломжгүй  байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх 42/,

8. Хохирогч Л.У :

“...Би одоо “ ****** ” ХХК-ийн захирлаар ажиллаж байгаа. Д.Б нийт 11.000.000 төгрөг нэхэмжилж байна. Б гэх хүнээс 12.400.000 төгрөгийг нэхэмжлэхгүй. Б гэх хүнтэй 2018 оноос хойш холбоогүй байгаа, уг хэрэгтэй ямар ч холбоогүй хүн юм. Би 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Д.Б  өгсөн 11.000.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /3хх 159/,

9. Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /3 хх 79/, шүүгдэгч Д.Б урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /3 хх 84/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.Б холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Д.Б нь хуурч, бичиг баримт ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар үргэлжилсэн үйлдлээр эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчээс нийт 21.400.000 төгрөгийг гаргуулж нэр бүхий хохирогч нарт олгох” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “шүүгдэгч Д.Б нь гэм буруу болон хохирол төлбөрийн асуудал дээр маргахгүй” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан. 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Б холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Д.Б нь:2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд ***********   дугаар хорооны нутаг дэвсгэрт хуурч, баримт бичиг ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар *********** ХХК-ийн эзэмшлийн *********** улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг хуурамчаар үйлдэн, ашиглан уг тээврийн хэрэгслийг Д.Х нэр дээр шилжүүлэн түүнд 3.400.000 төгрөгийг,  ***** улсын дугаартай Норд бенз маркийн чирэгч тээврийн хэрэгслийн гэрчилгээг хуурамчаар үйлдэн, уг тээврийн хэрэгслийг  *******  ХХК-ийн нэр дээр шилжүүлэн 3.000.000 төгрөгийг, *********** улсын дугаартай тээврийн Норд Бенз маркийн тээврийн хэрэгсэл,  ******* улсын дугаартай чиргүүлүүдийн гэрчилгээг хуурамчаар үйлдэн, уг тээврийн хэрэгслийг “******* ” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн 11.000.000 төгрөгийг, ***** улсын дугаартай Норд Бенз маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг хуурамчаар үйлдэн, уг тээврийн хэрэгслийг “*********** ” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн 4.000.000 төгрөгийг тус тус залилан авч бусдад 22.400.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Ө.Г “...2018 оны  03 дугаар сарын эхээр манай компанийн жолооч  ******* улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг гээгдүүлсэн тул манай компанийн зүгээс Авто тээврийн үндэсний төвд уг автомашины гэрчилгээг шинээр нөхөж өгнө үү гэсэн хүсэлтийг 2018 оны 03 дугаар сарын 09-ны өдөр өгсөн чинь уг  ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийнхээ лавлагааг авто тээврийн үндэсний төвөөс авахад манай компанийн эзэмшлийн ****************************************улсын дугаартай Норд бенз маркийн чирэгч тээврийн хэрэгсэл “*********” ХХК-ийн нэр дээр ****************************************дугаартай Норд бенз маркийн чирэгч тээврийн хэрэгсэл, ****************************************** улсын дугаартай хүнд даацын тээврийн хэрэгслийн чиргүүл “********” ХХК-ийн нэр дээр, *********** улсын дугаартай Норд бенз маркийн чирэгч тээврийн хэрэгсэл, ****************************************улсын дугаартай хүнд даацын тээврийн хэрэгслийн чиргүүл, “************” ХХК-ийн нэр дээр *********  улсын дугаартай Норд бенз маркийн чирэгч тээврийн хэрэгсэл  *******  ХХК-ийн  нэр дээр ***** улсын дугаартай  Норд бенз маркийн чирэгч тээврийн хэрэгслийг “********” ХХК-ийн нэр дээр *********** улсын дугаартай Норд бенз маркийн чирэгч тээврийн хэрэгсэл Д.Х  гэх хүний дээр шилжигдсэн байсан ба 2018 оны  01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд манай компанийн тамга, бланк, улсын бүртгэлийн гэрчилгээ, 2011 онд ажиллаж байсан гүйцэтгэх захирал Ч.В.Л ны гарын үсгийг хуурамчаар үйлдэн манай компанийн нэр дээр Д.Г /РД:  *************** /, Д.Н \РД:*********** \, Р.Б /РД:************  / нар луу шилжүүлж байгаад дээрх компани хувь хүн лүү шилжүүлсэн байсан...” гэсэн мэдүүлэг,

- Хохирогч Б.Б “...2018 онд байх сар өдрийг нь санахгүй байна, фейсбүүкээр зар харж байхад том оврын авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ зарна гэсэн зарын дагуу зар тавьсан хүний утсаар холбогдоход том оврын автомашины бичиг баримт зарна шууд шилжүүлж өгнө гэж хэлсэн. Тэгээд би утсаар хүнтэй нь уулзаж 10 дугаар хороололд ах гэх хүнтэй уулзаж ***** Норд бенз маркийн том оврын автомашины гэрчилгээг 4.000.000 төгрөгөөр худалдан авахаар гурвалжны авто тээврийн үндэсний төв дээр очиж өөрийн компанийн нэр дээр шилжүүлэн авсан. 4.000.000 төгрөгийг бэлнээр АТМ-ээс авч өгсөн...” гэсэн мэдүүлэг,

- Хохирогч Т.Б  “...2018 оны 03 дугаар сард Авто тээврийн үндэсний төвөөс нүүрс тээврийн машины бичиг баримт гаргаж өгнө гээд нэрийг нь одоо санахгүй байна, тэр үедээ Улаанбаатар хот, 10 дугаар хороололд нотариатын үүдэнд гадаа уулзсан. ...Тэгээд уг хүнтэй тохиролцсоны үндсэн дээр 3.000.000 төгрөгөө уг хүнд драгон төвийн Хаан банкны бэлэн тооцооны төвөөс бэлнээр гаргаж өгөөд салаад явсан. Маргааш нь тэр хүн надад өгсөн бичиг баримтын дагуу өдөр нь авто тээврийн үндэсний төв рүү очоод тээврийн хэрэгслийн гэрчилгээ авсан...” гэсэн мэдүүлэг,

- Хохирогч Д.Х-ын“...2018 оны одоо сарыг нь сайн санахгүй байна 2, 3 дугаар сард надад том оврын автомашины бичиг баримт хэрэгтэй байсан бөгөөд фейсбүүк зар харж байхад ачааны автомашины *******аймгийн дугаартай гэрчилгээ зарна гэсэн зарын дагуу нэг залуутай холбогдож, зар харсан тэр өдрөө ***********  10 дугаар хорооллын Хаан банкны гадаа автомашинд уулзаж *******аймгийн улсын дугаартай ачааны автомашины гэрчилгээг бэлнээр 3.500.000 төгрөгөөр авч тэр залуугийн хамт ********** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “******* ” ХХК дээр очиж автомашины гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж авсан...” гэсэн мэдүүлэг,

- Хохирогч Л.У-ын“...“...Би “******* ” ХХК-ийн захирлаар ажиллаж байгаа. 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Д.Б өгсөн 11.000.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч  Р.Б“...2017 онд иргэний үнэмлэхээ гээгдүүлээд сонины газраар заруулж тухайн ондоо шинэ иргэний үнэмлэх авсан ба 2018 оны 03 дугаар сард цагдаагийн байгууллагаас хүмүүс ирж таны иргэний үнэмлэхийг ашиглаж нэр дээр чинь тээврийн хэрэгсэл шилжүүлэх бусдаас мөнгө авч залилсан байна гэж ирсэн. ...миний нэр дээр *****  улсын дугаартай тээврийн хэрэгслийг шилжүүлсэн байсан...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч С.Д “...2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Б гэх залуу 99516987 дугаарын утсаар “танай компанийн нэр дээр машин оруулж байгаа гэж бусдаас сонслоо, надад 10 машин байна, танай компанийн нэр дээр *******аймгийн ************************** чиглэлд нүүрсний тээвэрт явуулъя” гэж хэлэхээр нь би тухайн үед машинтай хүн хайж байсан болохоор зөвшөөрөөд маргааш нь уг хүнтэй 22-ын товчооны авто тээврийн үндэсний төв  дээр уулзсан ба уг Б гэх хүн за та ямар ч байсан зөвшөөрлөө хөөцөлдөөд гаргаад  ирээ, би тэр хооронд тээврийн хэрэгслүүдээ янзлаад бэлдээд байж байя гээд *********************************************улсын дугаартай Норд бенз маркийн чирэгч тээврийн хэрэгслийн гэрчилгээнүүдийг нэрийг нь мэдэхгүй байна нэг компанийн тамга тэмдэгтэй албан бланк гаргаж ирээд манай компанийн тээврийн хэрэгслүүдийг зөвшөөрөлгүй шилжүүлсэн байна гэж ярихаар нь би нөгөө Б гэх хүний утас руу залгасан чинь  холбогдох боломжгүй  байсан...” гэсэн мэдүүлэг,

- Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Залилан мэхлэх гэмт хэрэг нь хуурч мэхлэх, итгэл эвдэх гэх зэрэг бусад аргаар бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө олж авах хэлбэрээр үйлдэгддэг ба, хуурах гэдэг нь үйлдлээр бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдлыг бий болгох замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг хэлэх ба илрэх арга нь худал хэлэх, хуурамч баримт бичиг үйлдэх гэх зэрэг бусад байдлаар илэрнэ.

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч Д.Б нь “нүүрс тээврийн машины бичиг баримт гаргаж өгнө” гэж хуурч, бичиг баримт ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар үргэлжилсэн үйлдлээр эзэмшигч, өмчлөгч нарын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан байна. 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.Б ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

“Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг хохирогч шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.  

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Х-д 3.400.000 төгрөг,  *******  ХХК-д 3.000.000 төгрөг, “******* ” ХХК-д 11.000.000 төгрөг, “******” ХХК-д 4.000.000 төгрөгийн хохирол тус тус учирсан байх ба шүүгдэгч Д.Б нь хохирогч нарт учруулсан дээрх хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байна. Иймд шүүгдэгч Д.Б-иас нийт 21.400.000 төгрөгийг гаргуулж, хохирогч нарт олгохоор шийдвэрлэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Д.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч уг дүгнэлтийг дэмжсэн болно.

Шүүх: шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Д.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаагийн бүртгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүхээс шүүгдэгч Д.Б-ийг“хуурч, бичиг баримт ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар үргэлжилсэн үйлдлээр эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар буюу хохирогч нарт учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй, мөн түүний хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл энэ хэрэгт баривчлагдсан 2 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцов.

Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөхөөр заасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.2 дахь хэсэгт “...өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй”, 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна”, 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна” гэж тус тус хуульчилсан байна.

 Шүүгдэгч Д.Б-ийн хувьд өршөөл үзүүлэх тухай хуульд өмнө нь хамаарагдаж байгаагүй, байнга оршин суух хаягтай, хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хуульд заасан дээрх шаардлагуудыг хангаж байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “...Эрүүгийн хуульд заасан Залилах /Эрүүгийн хуулийн 17.3дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ ...гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан ... хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Б оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэв.

Харин шүүгдэгч Д.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулав.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн *******************  дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ********** овогт Д.Б “Хуурч, бичиг баримт ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар үргэлжилсэн үйлдлээр эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ийг  /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл баривчлагдсан 2 /хоёр/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Б оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-иас нийт 21.400.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Х-д 3.400.000 төгрөг,  *******  ХХК-д 3.000.000 төгрөг, “******* ” ХХК-д 11.000.000 төгрөг, “  ******* ” ХХК-д 4.000.000 төгрөг тус тус олгосугай.

7. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Д.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч нар, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              М.ДАЛАЙХҮҮ