Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 909

 

 

 

 

 

 

 

   2021         08          12                                  2021/ШЦТ/909

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, С.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

          Нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

          Иргэдийн төлөөлөгч Э.Оюунбилэг,

          Улсын яллагч Б.Энхбат,

          Хохирогч Э.Бархасболд,

          Хохирогч Б.Мөнхжаргал /цахимаар/,

          Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхжаргал

          Шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг,

          Шүүгдэгч Ц.У, түүний өмгөөлөгч Н.Жамъяндорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

 

          Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан Хардэл овогт Ц.Ут, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигон овогт Ч.Бт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2009 00438 0434 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

            Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Ц.У, Ч.Б нар нь гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн хүүхэд гэдгийг мэдсээр байж, хоёр түүнээс олон хүнийг худалдаалах гэмт хэргийг үйлдэхдээ Б.Мөнхжаргал, насанд хүрээгүй 16 настай Б.Шижиртуяа нарыг 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд “бусдад биеийг нь үнэлүүлж, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулж, ашиг олох” зорилгоор хохирогч нарыг “орлогоо хувааж авна” гэж хууран мэхэлж, тэдгээрийг “алгадах, үсдэх” зэргээр хүч хэрэглэн, “та нар биеэ үнэлэхгүй, зугтах юм бол ах нартаа өгнө, нохой шиг зодно” зэргээр хүч хэрэглэхээр заналхийлж, эмзэг байдлыг далимдуулж, эрхшээлдээ оруулан элсүүлж, Баянгол, Баянзүрх дүүргүүдийн нутаг дэвсгэрт байрлах нийтийн байр, зочид буудлуудад орогнуулж, хяналтдаа байлгаж, цахим орчинд “Санхүү авна” гэсэн зар байршуулж, зарын дагуу холбогдсон хүмүүстэй “хэзээ, хаана, ямар хугацаанд, ямар төлбөртэйгөөр цагаар, хоногоор биеийг нь үнэлүүлэх” асуудлыг зохион байгуулж, худалдан авагчдын байгаа газарт буюу зочид буудал болон бусад газар луу хохирогч нарыг 61-22 УБГ улсын дугаартай Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэн хүргэх, буцаан авах, хохирогч нарын биеэ үнэлж олсон орлогыг хураан авах зэргээр Улаанбаатар хотын дүүргүүдийн нутаг дэвсгэр дамжин бусдад худалдаалсан,

 

Шүүгдэгч Ц.У нь үргэлжилсэн үйлдлээр хүүхэд гэдгийг мэдсээр байж, хоёр, түүнээс олон хүнийг худалдаалж, энэ гэмт хэргийг байнга тогтвортой үйлдэхдээ насанд хүрээгүй 16 настай Б.Шижиртуяаг 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс, Э.Мандахнаранг 2020 оны 01 дүгээр 10-ны өдрөөс тус тус эхлэн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд “бусдад биеийг нь үнэлүүлж, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулж, ашиг олох” зорилгоор хохирогч нарыг “орлогоо хувааж авна” гэж хууран мэхэлж, тэдгээрийг “алгадах, үсдэх” зэргээр хүч хэрэглэн, “та нарыг биеэ үнэлэхгүй, зугтах юм бол ах нартай өгнө, нохой шиг зодно” зэргээр хүч хэрэглэхээр заналхийлж, эмзэг байдлыг далимдуулж, эрхшээлдээ оруулан элсүүлж, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууц, нийтийн байруудад орогнуулж, хяналтдаа байлгаж, цахим орчинд “Санхүү авна” гэсэн зар байршуулж, зарын дагуу холбогдсон хүмүүстэй “хэзээ, хаана, ямар хугацаанд, ямар төлбөртэйгөөр цагаар, хоногоор биеийг нь үнэлүүлэх” асуудлыг зохион байгуулж, хохирогч нарын биеэ үнэлж олсон орлогыг хураан авах зэргээр Улаанбаатар хотын дүүргүүдийн нутаг дэвсгэр дамжин бусдад худалдаалсан,

 

Яллагдагч Ц.У нь 2020 оны 10 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Венус” /Venus/ бааранд Э.Бархасболдтой маргалдаж, түүнийг согтуурсны улмаас өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй болохыг мэдсээр байж газар унагаах, пивоны шилээр цохих зэргээр зодож, эрүүл мэндэд “баруун өлмий ясны далд хугарал, баруун чихний хэнгэрэг хальсны цоорол, хэвлийд зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.У мэдүүлэхдээ: “...Миний бие 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд Бтай цуг бусдын биеийг үнэлүүлж зарсан гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б ах эхлээд санал тавьж Шижиртуяа, Мөнхжаргал бид гурав дэмжиж хамтран  биеэ үнэлж Б ах 30 хувийг, бид өөрсдөө 70 хувийг авдаг байсан. Б ах 30 хувийг авдаг байсан шалтгаан нь машинаараа зөөж бид нарыг буулгах газар нь буулгаж авах  ёстой газраас авдаг байсан учраас 30 хувийг авдаг байсан. 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс эхлээд 01 дүгээр сарын 29-ны өдөр хүртэл Шижиртуяатай нийлж хамт биеэ үнэлдэг байсан. Биеэ үнэлж Баянгол дүүргийн 8 дугаар хорооны 11 дүгээр байрны 48 тоотын голын өрөөг түрээсэлдэг байсан. Тэр хугацаанд зодож дарамталсан зүйл байхгүй. Цуг биеэ үнэлээд хоолны мөнгөө олоод байрны түрээсээ төлөөд явдаг байсан. 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 15-ны өдрийн хугацаанд Мандахнаран над руу чат бичиж манай гэрт хүрч ирсэн. Шижиртуяа бид хоёр хувиараа гарч байгаа цуг гарах уу гэхэд тэгье бид хоёртой цуг биеэ үнэлж эхэлсэн. 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхэлж Мандахнаран, Шижиртуяа хоёр нь Баянгол дүүргийн 02 дугаар хороо болох нийтийн байранд тусдаа гарч амьдардаг болсон. Түүнээс хойш 02 дугаар сарын 07-ны өдрөөс 10-ны өдөр хүртэл найз залуу болох Хантүмэнтэй Бөмбөгөр худалдааны төвийн хажуу талын нийтийн байрыг түрээсэлж хамт амьдардаг байсан. Тэр үед Шижиртуяа, Мандахнаран нар ирж очин байдаг байсан. Тэр байрнаас 7 хоноод гараад 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлүүлээд 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүртэл Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо болох 41б  байрны 55 тоотод найз залуугийн хамт нүүж орсон. 01 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш Шижиртуяа, Мандахнарантай хааяа хааяа уулздаг байсан. Үүнээс биш зодож дарамталж мөнгө авсан зүйл байхгүй. Миний зүйл ангийг бууруулж өгнө үү гэж хүсэж байна. Бархасболдыг зодсон гэх гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б мэдүүлэхдээ: “...: Би 2018 оноос 2019 онд эрэл компанид мужааны ахлахаар ажилдаг байсан. 2019 оны 11 сард эрэл компани татан буугдаж би таксинд явж эхэлсэн. Би сар гаруй таксинд явсан. Би Утэй урьд холбоогүй байсан. Таксинд явж эхлэхэд хаанаас дугаар олсныг мэдэхгүй байна 21 дүгээр хороололд хүрээд ир ахаа гэж дуудахаар нь очтол хоёр охинтой байсан. Ахаа 21 дүгээр хорооллоос хороолол руу нүүх гэж байгаа юм. Та нүүлгээд өг бензиний 20.000 төгрөг өгье гэхээр нь тэг тэг гээд маргааш нь нүүхээр болсон. Маргааш нь намайг дуудахаар нь очтол хорооллын Өргөөгийн хойд талын байранд очсон. Тэгээд та юу хийгээд байна гэхээр нь би таксинд явж байна. Сая ажилгүй болсон гэхэд манай хоёр найз орой үдэш зөөгч хийдэг юм. Та оройгуур явж байвал хүргэж өгч байгаач гэхээр нь тэгье гэж хэлээд явсан. Маргааш орой нь 11 цагийн алдад дуудахаар нь очиж аваад 10 дугаар хорооллын автобусны буудлын арын зам дээр буусан. Би буцаагаад хороолол хүргэж өгөөрэй гэсэн. Маргааш нь таксинд явж байхад 11 цагийн үед ирж аваарай гэж хэлсэн. Би Уийг хорооллоос аваад оффис руу яваад Шижиртуяа гэх охиныг авсан. Хаа хүрэх вэ гэхэд 10 дугаар хороолол орно гэхээр нь буулгасан. Маргааш нь Уээс миний утсыг авсан бололтой над руу залгаад хүрээд ирээч гэсэн. 10 дугаар хороолол уу гэхэд офицер гэсэн. Тэндээс буудлаа авсан. Би Уээс энэ хоёр нь юу юм бэ гэхэд зүгээрээ наад хоёр чинь найз залуутайгаа уулзаад явж байгаа юм гэж хэлсэн. Миний хамтран амьдардаг эмэгтэй уурлаад байхаар нь эдгээр улсуудтай ахиж холбогдоогүй. Би дөрөв хоног хамт яваад ахиж холбогдоогүй. Би 2020 оны 1 сар өнгөрөөд хөдөө ажлаар явсан. Одоо тэр газартаа ажиллаж байна....” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Бархасболд мэдүүлэхдээ: “...2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байх би “Даа хүрээ” захад байж байгаад өөрийн найз Одгэрэлтэй холбоо барьсан. Тэр үед Одгэрэл өөрийн найз Оюунболдтой явж байсан. Бид нар уулзаад манай ажлын тэнд согтууруулах ундаа хэрэглээд түүнээсээ гараад “Мона” гэх газар ууж байгаад би тасарсан. Тасраад байж байхад Оюунболор өөрийн найз залуутай ирээд бид нар “Сансар”-ын бааранд орсон. Би тэнд юу болсон талаар санахгүй байна. Өглөө 5 цагт сэрхэд миний биеийн байдал муу байсан. Чихний хэнгэрэг цоорсон, хөл хугаралтай байсан. Би тийм болохоор цагдаа дээр очоод ийм зүйл болсон гээд гомдол гаргасан....” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Мөнхжаргал  мэдүүлэхдээ: “...Надад нэхэмжилж байгаа зүйл байхгүй. У Шижиртуяа бид гурав 21 дүгээр хороололд хамт амьдардаг байсан. Б манайд ирээд Шижиртуяа У бид гурвыг авч яваад буудалд аваачаад биеэ үнэлүүлэх санал гаргасан. Санал тавихад нь би үгүй гэхэд Б ах найзуудтайгаа уурлаад байсан. Би 10 хоног хамт яваад, сүүлийн хоног дээр нь буудлаас ирж авахад дахин хамт явахыг хүсэхгүй байсан болохоор Шижиртуяагийн хамт “бие засчихаад ирье” гэж хэлээд байрнууд дундуур гараад такси бариад зугтахад У машинтай араас хөөж таксиг урдуур нь хашиж зогсоогоод бид хоёрыг авч явах гэхэд нь би таксины жолоочыг миний таньдаг хүн болоод худлаа хэлээд өгчих гэж Уийг хуурч таксинаас буулгүй үлдэхэд тэр Шижиртуяаг хүчээр авч явсан. Дараа нь Шижиртуяагийн ар гэр намайг цагдаад өгсөн байсан. Яагаад өгсөн юм бэ гэж асуухад манай хүүхэд алга болоод удаж байна гэсэн. Үүнээс болж би Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст мэдүүлэг өгсөн. Намайг Шижиртуяагийн биеийг үнэлүүлсэн гэж цагдаад өгсөн байсан....” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхжаргал мэдүүлэхдээ: “...Манай охин Шижиртуяа гэрээсээ гараад явахад нь би өөрөө нялх хүүхэдтэй, аавтай нь муудалцсан тусдаа амьдарч байсан. Манай охин ажил хийнэ гээд гараад явсан. Ажилд орно гэж гараад алга болоод ор сураггүй болохоор нь санаа зовоод цагдаад хандсан. Хэдэн сарын дараа зодуулаад хохирсон байдалтай олдлоо гэхээр нь яваад очтол Мандахнаран нэлээн цус нөж болсон манай охины үс нь сэгсийсэн байдалтай байсан. Яагаад ийм зүйл болсон юм гэхэд биеэ үнэлэх гэж яваад цагдаад баригдсан юм шиг байсан. Цагдаа нь “яагаад ингэж явж байгаа юм бэ” гээд утсыг нь хурааж авахад тэр 2 Ут цагдааг баригдсан аа хэлтэл цаадах нь “баригдсан юм бол яах гэж намайг холбогдуулж байгаа юм” гээд зодсон байсан. Би Баянзүрх дүүргээс охиноо аваад гэртээ харьсан. Хажууд нь байхгүй байсан болохоор сайн мэдэхгүй байна. Шижиртуяа одоо өөр хүнтэй амьдраад жирэмсэн болсон, удахгүй төрөх гэж байгаа тул шүүх хуралд оролцохгүй гэсэн. Энэ хэрэг гараагүй охин минь гэртээ байсан бол ажил хийгээд цалин олоод надад болон дүү нартаа туслах байсан. Цалин хөлсний дундаж хэмжээгээр хохирол төлбөр өгвөл зүгээр байна....” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-46-51/, Иргэн Б.Энхжаргалаас гэмт хэргийн талаар гаргасан гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /1хх-2-3/, “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 1602 дугаартай тогтоол /1хх-41/, Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Эрдэнэбатын гэх тэмдэглэл /1хх-52-53/, Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Б.Шижиртуяагийн мэдүүлгүүд /1хх-150-153, 159-163, 164-166/, хохирогч Э.Мандахнарангийн мэдүүлгүүд /1хх-169-170, 171-172, 173-174/, хохирогч Б.Мөнхжаргалын мэдүүлгүүд /1хх-178-180, гэрч Б.Энхжаргалын мэдүүлэг /1хх-181-182/, гэрч П.Алтанзулын мэдүүлэг /1хх-183/, гэрч И.Учралбаярын мэдүүлэг /1хх-188-189/, гэрч И.Учралбаярын хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-54-56/, гэрч Ц.Бямбадоржийн мэдүүлэг /1хх-190/, гэрч Р.Шарбандийн мэдүүлэг /1хх-190/, гэрч Б.Батбаатарын  мэдүүлэг /1хх-192/, гэрч Р.Энхбатын мэдүүлэг /1хх-193/, гэрч Эргишбайв Элдиярийн мэдүүлэг /1хх-195-196/, гэрч Жомолов Исламжонын мэдүүлэг /1хх-200-201/, гэрч Э.Хантөмөрийн мэдүүлэг /1хх-205-206/, гэрч И.Баасансүрэнгийн мэдүүлэг /1хх-225-226/, гэрч Ч.Сувд-Эрдэнийн мэдүүлэг /1хх-237-238/, иргэний нэхэмжлэгч Ц.Ариунсанаагийн мэдүүлэг /1хх-247-248/, хохирогч Б.Шижиртуяагийн нас тоолсон тэмдэглэл /2хх-141, 188-190/, хохирогч Б.Шижиртуяагийн амьжиргааны түвшин доогуур болохыг баталсан баримт /2хх-186/, хохирогч Э.Мандахнарангийн амьжиргааны түвшин доогуур болохыг баталсан баримт /2хх-203/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 3196 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-250, 2хх-1-3/,  Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2369 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хх-9-11/, яллагдагч Ц.Уийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн мэдүүлэг /2хх-39-41/, хохирогч Э.Бархасболдын мэдүүлэг /3хх-70/, гэрч Б.Одгэрэлийн мэдүүлэг /3хх-84-91/, гэрч Д.Оюунболорын мэдүүлэг /3хх-94-103/, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 11683 дугаартай шинжээчийн дүгнэлт /3хх-105-107/, “Кости Эстимэйт” ХХК-ийн 21/97 дугаартай хөрөнгийн үнэлгээ /2хх-6-18/, Сэтгэц эрүүл мэндийн үндэсний төвийн “Шүүх сэтгэц эмгэг судлал”-ын 346, 377 дугаартай дүгнэлтүүд /2хх-24-25, 33-34/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хорих ангийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 01/590 дугаартай албан бичиг /3хх-25/, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 3/0147 дугаартай албан бичиг /3хх-22/, Эрүүгийн цагдаагийн албаны 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 11б/4587 дугаартай албан бичиг /3хх-23/, яллагдагч Ц.Уийн мэдүүлэг /2хх-112-113, 117-123, 3хх-8-12/, яллагдагч Ч.Бын мэдүүлэг /2хх-ийн 241-247/, Утасны дуудлагын лавлагаанууд /1хх-ийн 92-105, 109-115, 117-125, 132-140/, гэрч Ч.Пүрэвсүрэнгийн мэдүүлэг /1хх-207-209/, гэрч Т.Цасанболорын мэдүүлэг /1хх-215-222, 229-230/, насанд хүрээгүй гэрч Ц.Хичээнгүйгийн мэдүүлэг /1хх-ийн 233-234/, гэрч Д.Отгонцэцэгийн мэдүүлэг /1хх-241-242/,  зээлийн гэрээний хуулбар /2хх-124-131/, яллагдагч Ц.Уийн төрсний гэрчилгээний лавлагаа /2хх-136/, яллагдагч Ч.Бын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суух газрын тодорхойлолт /2хх-137, 154/, хохирогч Б.Шижиртуяагийн төрсний бүртгэлийн лавлагаа /2хх-141/, хохирогч Э.Мандахнарангийн иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-143/, хохирогч Б.Мөнхжаргалын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух газрын тодорхойлолт /2хх-146-147, 210/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болох байдал үгүй, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Ц.У, Ч.Б нар нь гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, хоёр түүнээс олон хүнийг худалдаалах гэмт хэргийг үйлдэхдээ Б.Мөнхжаргал, Б.Шижиртуяа нарыг 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд “бусдад биеийг нь үнэлүүлж, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулж, ашиг олох” зорилгоор хохирогч нарыг “орлогоо хувааж авна” гэж хууран мэхэлж, тэдгээрийг “алгадах, үсдэх” зэргээр хүч хэрэглэн, “та нар биеэ үнэлэхгүй, зугтах юм бол ах нартай өгнө, нохой шиг зодно” зэргээр хүч хэрэглэхээр заналхийлж, эмзэг байдлыг далимдуулж, эрхшээлдээ оруулан элсүүлж, Баянгол, Баянзүрх дүүргүүдийн нутаг дэвсгэрт байрлах нийтийн байр, зочид буудлуудад орогнуулж, хяналтдаа байлгаж, цахим орчинд “Санхүү авна” гэсэн зар байршуулж, зарын дагуу холбогдсон хүмүүстэй “хэзээ, хаана, ямар хугацаанд, ямар төлбөртэйгөөр цагаар, хоногоор биеийг нь үнэлүүлэх” асуудлыг зохион байгуулж, худалдан авагчдын байгаа газарт буюу зочид буудал болон бусад газар луу хохирогч нарыг 61-22 УБГ улсын дугаартай Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэн хүргэх, буцаан авах, хохирогч нарын биеэ үнэлж олсон орлогыг хураан авах зэргээр Улаанбаатар хотын дүүргүүдийн нутаг дэвсгэр дамжин бусдад худалдаалсан,

 

Шүүгдэгч Ц.У нь үргэлжилсэн үйлдлээр, хоёр, түүнээс олон хүнийг худалдаалж, энэ гэмт хэргийг байнга тогтвортой үйлдэхдээ Б.Шижиртуяаг 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс, Э.Мандахнаранг 2020 оны 01 дүгээр 10-ны өдрөөс тус тус эхлэн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд “бусдад биеийг нь үнэлүүлж, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулж, ашиг олох” зорилгоор хохирогч нарыг “орлогоо хувааж авна” гэж хууран мэхэлж, тэдгээрийг “алгадах, үсдэх” зэргээр хүч хэрэглэн, “та нарыг биеэ үнэлэхгүй, зугтах юм бол ах нартай өгнө, нохой шиг зодно” зэргээр хүч хэрэглэхээр заналхийлж, эмзэг байдлыг далимдуулж, эрхшээлдээ оруулан элсүүлж, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууц, нийтийн байруудад орогнуулж, хяналтдаа байлгаж, цахим орчинд “Санхүү авна” гэсэн зар байршуулж, зарын дагуу холбогдсон хүмүүстэй “хэзээ, хаана, ямар хугацаанд, ямар төлбөртэйгөөр цагаар, хоногоор биеийг нь үнэлүүлэх” асуудлыг зохион байгуулж, хохирогч нарын биеэ үнэлж олсон орлогыг хураан авах зэргээр Улаанбаатар хотын дүүргүүдийн нутаг дэвсгэр дамжин бусдад худалдаалсан,

 

Шүүгдэгч Ц.У нь 2020 оны 10 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Венус” /Venus/ бааранд Э.Бархасболдтой маргалдаж, түүнийг согтуурсны улмаас өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй болохыг мэдсээр байж газар унагаах, пивоны шилээр цохих зэргээр зодож, эрүүл мэндэд “баруун өлмий ясны далд хугарал, баруун чихний хэнгэрэг хальсны цоорол, хэвлийд зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь тус тус хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.У, Ч.Б нар бүлэглэн хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн талаарх нотлох баримтуудаас

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-46-51/,

 

Иргэн Б.Энхжаргалаас 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр цагдаагийн байгууллагад ирүүлсэн “..Насанд хүрээгүй Батмөнх овогтой Шижиртуяа нь Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 81-1-3Б тоотоос гараад сураггүй алга болсон..” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /1хх-2-3/,

 

“Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 1602 дугаартай тогтоол /1хх-41/,

 

Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Эрдэнэбатын “..Б.Шижиртуяа нь зарын дагуу 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүрэг КТМС-ийн замын урд талд байрлах “Тэргэл” нэртэй зочид буудалд 404 тоот өрөөнд хонож байсан хүмүүстэй бэлгийн харьцаанд орж, 260,000 төгрөг авч тэндээсээ гарч ирээд Ут уг мөнгийг нь өгсөн гэсний дагуу уг зочид буудлын ресейпшнтэй холбогдсон...” /1хх-52-53/ гэх тэмдэглэл,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Б.Шижиртуяагийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр өөрийн гэрээсээ гарч яваад өөрийн найз болох Хосоо, Хонгороо нартай уулзаж Бөмбөгөр худалдааны төвд байх хоолны газарт зөөгчөөр ажилласан юм. Орой нь ажлаа тараад өөрийн найз Мөнхжаргал болон гэрийнхээ тэнд байдаг найзуудтайгаа Фейсбүүк хаягаар харилцаж офицеруудын ордны орчим байдаг зочид буудалд хамт очиж хоносон юм. Маргааш өглөө нь би Мөнхжаргалтай хамт буудлаас гарч яваад 21 дүгээр хорооллын гэр хороололд байдаг тэдний гэрт нь очсон юм. Мөнхжаргал нь тэндээ өөрийн аав болон хойд ээжтэйгээ хамт амьдардаг юм. Би тэдний гэрт нэг сар орчим амьдарсан юм. Би тэдний гэрт байхдаа ямар нэгэн ажил хийдэггүй байсан юм. Гэтэл нэг сар гарангын дараа Мөнхжаргалын гэрт түүний найз нь гэх У гэдэг эмэгтэй ирж тэдний гэрт бид нартай хамт амьдрах болсон юм. Тэр охин ганцаараа, мөн заримдаа Мөнхжаргалын хамт орой үдшийн цагаар гарж явчихаад шөнө ороод ирдэг байсан юм. Мөнхжаргалын гэрт У бид нар 10 гаран хоног хамт амьдарсан бөгөөд тэр үед Уранаа, Мөнхжаргал бид хоёрыг өөрийн нагац ах болох Б гэдэг хүнтэй 2019 оны 12 сарын эхээр танилцуулсан юм. Тэгээд тэнд архи дарс ууцгаасан бөгөөд би архи уусандаа болоод согтоод тасарсан байсан юм. Нэг сэрсэн чинь Болдоо гэдэг ахтай нь би хамт унтаж байсан юм. Тэгээд би Мөнхжаргал, Урнаа хоёр луу залгаж яриад уулзаж Мөнхжаргалын гэрт очиж хоноцгоосон юм. Тэр өдрийн маргааш нь Урнаа “Болдоо гээд манай ах байгаа юм. Ах маань бид нарыг хүмүүстэй уулзаж дотно харилцаанд ороод мөнгө олох арга байна. Та нарт олсон мөнгөний 70 хувийг нь өөрсдөд чинь өгнө гэж ярьж байна” гэж хэлсэн юм. Тэгээд Мөнхжаргал бид хоёр зөвшөөрч Уранаагийн ах Б гэж хүнтэй уулзсан юм. Б ах нь өөрийнхөө 61-22 УБГ улсын дугаартай улаан өнгийн Тоёота Приус-20 маркийн автомашинтай ирээд уулзаад бидэнд “Цагдаад баригдвал намайг танихгүй, миний автомашиныг мэдэхгүй, такси барьсан юм гэж хэлээрэй. Та нар яагаад ийм ажил хийж байгаа юм бэ гэвэл амьдралын шаардлагаар хийж байгаа юм гэж хэлээрэй. Цаана чинь өөр хүн байгаа юу гэвэл байхгүй гэж хэлээд өөр өөрсдийн араа даагаарай. Ганцаараа гэж хэлбэл цагдаа нар яаж ч чадахгүй” гэж хэлсэн юм. Тэр өдрийн маргаашаас нь эхлэн Урнаагийн нээсэн Фейсбүүкийн хуурамч “Huslen Huslee” гэх хаягаас “+21 ороод учраа ол”, “Санхүү өгөө, аваа" гэх мэтийн группүүдэд “19 настай өндөр цэвэрхэн, туранхай хоёр охин байна. Яг одоо ЭС /S/ авна” гэсэн зар байршуулаад зарынхаа доор нь Б ахын 88675961 /88615967/ гэсэн гар утасны дугаарыг нь тавьдаг болсон юм. Тэр зарын дагуу хүмүүс залгахад нь Урнаа гар утсаар нь ярьж цаад хүмүүстэй нь тохиролцоод Урнаа, Б ах, Мөнхжаргал бид хоёрыг өөрийн автомашинаараа авч яваад тухайн хүний хэлсэн газарт явж очоод Мөнхжаргал бид хоёрын хэн нэг нь очиж тухайн хүнтэй бэлгийн харилцаанд орж нэг удаа унтахад 60,000 төгрөг, нэг цаг болох юм бол 100,000 төгрөг, харин хоногоор биеэ үнэлэхээр бол 300,000 төгрөг Урнаа очиж мөнгийг нь эхэлж аваад дараа нь бид хоёр тухайн хүнтэй нь унтдаг байсан юм. Ийм маягаар 10 орчим хоног болсон бөгөөд өдөрт хамгийн багадаа 100,000 төгрөгөөс 300,000 хүртэл олж байсан юм. Энэ мөнгийг Урнаа, Б ах хоёрын аль нэг нь бүх мөнгийг авчихдаг байсан юм. Мөнхжаргал бид хоёрт тэд нэг ч төгрөг өгдөггүй байсан бөгөөд бид хоёртой хамт энд тэндхийн зочид буудалд өрөө хөлслөөд хонож өнждөг байсан юм. Тухайн Б гэдэг хүнтэй хамт 10 орчим хоног биеэ үнэлж явахад Мөнхжаргал бид хоёр Урнаа, Б хоёроос нэг ч төгрөг авч байгаагүй. Тэгээд Б ах нь найзуудтайгаа хамт архи уугаад олсон мөнгөө үрээд байдаг болохоор нь Мөнхжаргал намайг орхиод тэдэнтэй нийлэхгүй гээд зугтаагаад яваад өгсөн юм. Урнаа ч гэсэн мөн Б ахтайгаа хамт байхаа болиод Урнаа бид хоёр тэгээд байр түрээслүүлнэ гэсэн зарын дагуу 3, 4 дүгээр хорооллын 11 дүгээр байрны эхний орцны 3 дугаар давхар 48 тоотод байдаг айлын хажуу өрөөг нэг сарын 300,000 төгрөгөөр хөлсөлж хоёулаа амьдарч эхэлсэн. Биднийг тэр байранд нэг хонож байхад Урнаагийн найз залуу нь гээд Анхбаяр /өөрийгөө Хантөмөр гэж дууддаг/ залуу хамт амьдрах болсон юм. Урнаа мөн өмнөх шигээ Фейсбүүкт “19 настай охин байна. Эс авна” гэсэн зар байршуулаад зарынхаа доор 8817-1979 гэсэн дугаараар хүмүүстэй холбогдож тухайн хүмүүстэй тохиролцвол байгаа газарт нь очиж Урнаа эхэлж очиж тэр хүмүүсээс нь мөнгийг нь авсны дараа би очиж тухайн хүнд нь биеэ үнэлж унтах болсон юм. Би Урнаатай хамт 2019 оны 12 дугаар сарын 20-ны орчмоос 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл ганцаараа байсан бөгөөд Урнаагийн байршуулсан зарын дагуу холбогдсон хүмүүстэй байнга Урнаа эхэлж очиж мөнгийг нь бэлнээр аваад тэгээд би тухайн хүмүүстэй нь унтаж биеэ үнэлэх болсон юм. Тэр хугацаанд Урнаа надад мөнгө өгдөггүй байсан юм. Гэтэл Урнаагийн найз гээд Мандахнаран гэдэг охиныг Урнаа дагуулан бидний түрээслэн амьдарч байсан 3, 4 дүгээр хорооллын байранд ирж надтай танилцуулсан юм. Тэгээд тэр танилцуулсан өдөр нь зар байршуулаад тэрний дагуу залгасан хүмүүстэй нь Урнаа очиж уулзан мөнгийг нь тохирч бид хоёрыг хүмүүстэй унтуулж биеийг нь үнэлүүлэх болсон юм. Бид нарын амьдарч байсан түрээсийн байрны хугацаа дуусах дөхөж байсан учраас бид нар тухайн 3, 4 дүгээр хороололд байсан байрнаасаа 01 дүгээр сарын 30-ны өдөр гарсан юм. Тэгээд Урнаа, Мандахнаран түрээсэлж өгсөн байсан 3, 4 дүгээр  хорооллын хойшоо явахад байдаг “Энхболдын зам”-ын дагуу байрладаг /22 дугаар хорооны дээхэн байдаг/ 2 давхар нийтийн байрны өрөөнд нь Урнаа, Анхбаяр бид нар өөрсдийн хувцас, эд зүйлсээ авч очиж орхиод өөрсдөө зочид буудалд нэг хоноод тэндээсээ гарч Бөмбөгөрийн хажууханд байдаг нийтийн байранд нэг өрөөн түрээсэлсэн боловч тэндээ 7 хоноод л гарсан юм. Тэгээд тэр байрнаас гарч Сансарт байдаг “Тайж” нэртэй зочид буудлын хажуугаар урагшаа эргээд 41 Б байрны 3 дугаар  орцны 4 давхарт 55 тоот нэг өрөө байрыг бид нар түрээслэн амьдрах болсон юм. Энэ хугацаанд Урнаа Фейсбүүкт зар байршуулан бид хоёрыг биеийг байнгын үнэлүүлж мөнгийг нь Урнаа л авдаг байсан юм. Мөн энэ хугацаанд Урнаа бид хоёрыг биеэ үнэлж мөнгө олохгүй болохоор бидэнд уурлаж “Би та хоёрыг хөдөө хээр нохой шиг нүдээд хаясан байхад та хоёрыг хэн ч олохгүй шүү. Би та хоёрыг өөрийн нагац ах Б, Жавхаа, Түвшинжаргал зэрэг ах нартаа өгнө шүү. Тэд нарт та хоёрыг зарчхаж чадна шүү. Та нар цагдаад мэдэгдвэл танай гэрийнхэн чинь юу ч олж долоохгүй. Би та нарыг хөдөө хээр алаад хаячихна” гэх зэргээр дарамталдаг байсан. Тэгээд Урнаа бид хоёрыг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр бид хоёр зарын дагуу хоёр хүнтэй уулзахад тэр хүмүүс нь цагдаа нар байсан бөгөөд бид хоёрын нэр хаягийн бичиж аваад явсан юм. Бид хоёр тэр талаар Урнаа руу залгаж хэлэхэд Урнаа хороололд ирээд Энхбаярын замын хажууд байдаг нийтийн байранд ирж Мандахнаран бид хоёрыг зодсон юм. Тэгээд бид хоёрыг цагдаагийн хэлтэс рүү авч яваад Урнаа харин яваад өгсөн юм. Анх эхлээд би гэртээ харихгүй олон хоносон учраас ямар ч мөнгөгүй болсон байсан бөгөөд У надад “амархан их мөнгө олох боломж байна” гэж ятгаж байгаад миний биеийг үнэлүүлсэн юм. Гэвч тэр эхэндээ надад “мөнгө өгнө” гэж ярьдаг байсан боловч надад ямар ч мөнгө өгч байгаагүй. Тэгээд сүүлдээ намайг тэр байнга дарамталж “зугтаавал нохой шиг зодоод хөдөө хээр хаяна, эсвэл өөр хүмүүст зарна” гэх зэргээр дарамталж, заримдаа миний биед халдаж зодох болсон юм. Тэгээд би Урнаагаас айсандаа болоод биеэ үнэлэх болсон бөгөөд тэр надад ямар ч мөнгө өгч байгаагүй. Харин зарим өдөр хүн залгахгүй, биднийг авахгүй болохоор уурлаж биднийг дарамталдаг байсан. Урнаа намайг “цагдаагийн байгууллагад хандах юм бол тэд нар чинь намайг яаж ч чадахгүй” гэж ярьдаг байсан юм. Мөн би цагдаад энэ талаар мэдэгдэх юм бол намайг ч мөн адил цагдаа нар баривчлаад хорьж магадгүй гэж бодоод айсандаа хэлж чадаагүй юм. Урнаа эхэндээ надад мөнгө өгнө гэж хуурч биеийг минь үнэлүүлдэг байсан боловч сүүлдээ намайг дарамталж хүчээр биеийг минь үнэлүүлэх болсон. У мөнгө олж ирсэнгүй гэж намайг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр зодуулсан асуудалдаа Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст өргөдөл гаргаж өгсөн байгаа. Харин миний бие ямар нэгэн өвчин туссан эсэхийг би үзүүлмээр байна. Мөн У гэдэг хүн намайг зодож, дарамталж, хүчээр биеийг минь үнэлүүлж байсан явдалд маш их гомдолтой байна. Би сэтгэл санаа, бие эрхтнээрээ хохирсон явдалдаа маш их гомдолтой байна. У намайг байнгын дарамтад байлгадаг байсан юм...” /1хх-150-153/ гэх мэдүүлэг,

 

 Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Б.Шижиртуяагийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр өгсөн: “..Хамгийн анх Бтай уулзсан өдрийн маргааш нь Б, Мөнхжаргал, У бид гурвыг Мөнхжаргалын гэрт хүргэж өгсөн ба У “гарч ахтайгаа уулзаадахъя” гэж гараад Бтай машинд нь уулзаж байгаад буцаж орж ирээд Мөнхжаргал бид хоёрт “мөнгө олох амархан арга байна. Хүнтэй мөнгөөр бэлгийн харьцаанд орох ажил. Мөнхжаргал та хоёр хүмүүстэй бэлгийн харьцаанд ороод мөнгө олно, олсон мөнгөнийхөө 50-70 хувийг та нар өөрсдөө авна. Үлдсэн хувийг Б ах бид хоёр хувааж авна. Б ах бид нарыг машинаараа зөөж, өгч байна” гэсэн. Ингээд хэсэг бодож байгаад Мөнхжаргал бид хоёр зөвшөөрсөн. Бид хоёрыг зөвшөөрсний дараа У “биеэ үнэлж байгаад цагдаад баригдуул ганцаараа гэж хэлээрэй, Б ахын машин тэргийг мөн мэдэхгүй такс гэж хэлээрэй, ямар учраас биеэ үнэлж байгаа вэ гэвэл амьдралын шаардлагаар ингэж байна гэж хэлээрэй” гэж зааж өгсөн. Ингээд энэ өдрөөс хойш 4-5 хоногийн дараа анх Бтай, Мөнхжаргал, У бид дөрөв машинаар нь Сүхбаатарын талбай орчимд явж байгаад үл таних хүнийг Б машиндаа дуудаж суулгаад “хүүхэн байна авах уу” гээд нөгөө хүнд Мөнхжаргал, бид хоёрыг харуулсан. Уг залуу нь намайг авахаар болоод нэг буудлын гадна Б ах хүргэж өгсөн. Ингээд би нөгөө хүний хамт буудал орж 50,000 төгрөгөөр нэг удаа бэлгийн харьцаанд орчхоод мөнгө аваад гарч ирж байсан. Үүнээс хойш байнга биеэ үнэлэх болсон. Мөнхжаргал хоёр хоног биеэ үнэлж байгаад болилоо гээд явсан. У бид хоёр 4 хоног Б ахтай нь хамт явж байгаад болиод өөрсдөө тусдаа явдаг болсон. Анх бол У намайг хорьж, цагдаж айлгаж сүрдүүлж байсан асуудал байхгүй. Харин 2020 оны 01 дүгээр сараас Мандахнарантай нийлдэг болсноос хойш Мандахнаран бид хоёрыг айлгаж, заналхийлдэг, заримдаа цохиж зоддог болсон. У Мандахнаран бид хоёрыг “хэрвээ надаас зугтаах юм бол хээр аваачиж, шалдан хаяна шүү, эсхүл ах нартай өгч заруулна, гэрийнхэн чинь яаж ч чадахгүй шүү” гэх мэтээр дарамталдаг болсон. Мөн “мөнгө олж ирэхгүй бол та хоёр хоол идэхгүй шүү, унтахгүй шүү өдөрт дор хаяж 300,000 төгрөг олж ирж бай” гэдэг байсан....Би биеэ үнэлж мөнгө олдог болсноос хойш Ут дор хаяж 4-5 сая төгрөг өгсөн....Би Ут өөрийгөө “2001 оны 18 настай” гэж хэлж танилцаж байсан. Сүүлд нь У Мөнхжаргалаас миний насыг мэдсэн байсан...” /1хх-154-158/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Шижиртуяагийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: “....Би Ц.Утэй 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс эхэлж Баянгол дүүргийн Өргөөгийн урд байрлалтай 11 дүгээр байрны 3 давхар 48 тоотод хажуу өрөө түрээсэлж хамт амьдрах болсон. Үүнээс өмнө Ц.Уийн өөрийн ах Ч.Б гэх улаан өнгийн Приус-20 маркийн машинтай нэг хүнтэй танилцуулж байсан тэр үед Ц.У тэр үед Б гэх ахтай ярилцаж байгаад Мөнхжаргал бид хоёрыг биеийг бусдад үнэлүүлж мөнгө олохоор ярьж тохирсон байсан. Тэгээд Ц.У болон Ч.Б нар нэг удаа машинтай хамт явж байх үедээ “та хоёр бусдад биеэ үнэл, тэгээд олсон мөнгөнийхөө 50 хувийг ав, үлдсэн 50 хувийг бид хоёр авъя” гэж ярьж байсан боловч Мөнхжаргал бид хоёрын биеэ үнэлж олсон мөнгөнөөс огт бид хоёрт өгдөггүй байсан ба Ч.Б, Ц.У хоёрын аль нэгэн авдаг байсан. Тухайн үед Ц.У анхандаа Мөнхжаргал бид хоёрт ямар нэгэн байдлаар хүч хэрэглэдэггүй гайгүй байдаг байсан боловч сүүлдээ дарамталж “ах нартай өгнө” гэх мэтээр сүрдүүлж Мөнхжаргал бид хоёрын биеийг бусдад үнэлүүлдэг байсан. Тухайн үед Мөнхжаргал бид хоёр Ц.Уээс зугтаая гэж боддог байсан боловч чадаагүй. Сүүлдээ Мөнхжаргал зугтгагдаад явчихсан тэр цагаас хойш У.Утэй би хамт амьдарч байгаа Мандахнаран гэх эмэгтэйтэй танилцаад Ц.У Мандахнаран бид хоёрыг биеийг үнэлүүлж эхэлсэн, бид хоёрын олсон мөнгийг өгдөггүй байсан ба “ах нартай өгч, хөдөө хаяна, та хоёр зугтгавал та хоёрыг хаанаас бол хаанаас олно” гэх мэтээр дарамталдаг байсан. 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын сүүл хүртэл хугацаанд Баянгол дүүргийн 11 дүгээр байрны 48 тоотод хамт амьдарч байгаад Мандахнаран бид хоёрыг Баянгол дүүргийн 22 дугаар хороо, 37 дугаар тоот нийтийн байранд өрөө авч өгөөд бид хоёрыг тусад нь амьдруулж байсан ба өөрөө тэр үед 11 дүгээр байрандаа өөрийн найз залуу Хантөмөртэй хамт амьдардаг байсан. Мандахнаран бид хоёр биеэ үнэлж олсон мөнгө Ц.Уийн гэрт нь ихэвчлэн аваачиж өгдөг байсан. Тэгээд Ц.У Баянгол дүүргийн 11 дүгээр байрны 48 тоотод байж байгаад 2020 оны 01 дүгээр сарын сүүлээр Бөмбөгөр худалдааны төвийн ойролцоох нийтийн байранд найз залуугийнхаа хамтаар байж байгаад удалгүй тэндээсээ 2020 оны 02 дугаар сарын эхээр цагаан сараас өмнө Сансарын 41 дүгээр байрны 55 тоотод байр түрээсэлж эхэлсэн тэр үед Мандахнаран бид хоёр Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Энхболдын зам дагуух 37 дугаар байрандаа амьдарч байсан. Анх Б.Мөнхжаргал бид хоёрын биеийг Ц.У бусдад үнэлүүлдэг байх үед Ч.Б ах оролцоотой байсан ба Ц.У “би Б ахтай тохирсон байгаа мөнгө олох амархан арга байна, та хоёр бусдад биеэ үнэл, тэгээд олсон мөнгөнийхөө 50 хувийг Мөнхжаргал та хоёр ав, үлдсэн хувийг нь Б ах бид хоёр авъя” гээд Ч.Б ахын машинд хамт байхад тэгж ярьж байсан, тэгж тохиролцсон боловч Ч.Б, Ц.У нар Б.Мөнхжаргал бид хоёрт мөнгө өгч байгаагүй. Нэг удаа Ч.Б ах Ц.У, Б.Мөнхжаргал бид дөрөв Сүхбаатарын талбайн ойролцоо явж байх үед зам дагуу явж байсан хүнтэй Ц.У ярьж тохироод тэр хүн Мөнхжаргал бид хоёрын намайг сонгож би тэр хүнтэй буудалд орох үед Ч.Б ах хүргэж өгч байсан, энэ мэтээр хэсэг хугацаа өнгөрч байгаад 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Ц.У бид хоёр Баянгол дүүргийн 11 дүгээр байрны 48 тоот байрыг түрээсэлснээс хойш Б ахтай дахиж уулзаагүй. Ч.Б ах Б.Мөнхжаргал бид хоёрын биеийг бусдад үнэлүүлэх ажилд бол оролцож байсан. Харин Мандахнаран бид хоёрын биеийг бусдад үнэлүүлэх ажилд бол оролцож байгаагүй...” /хх-159-163/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Шижиртуяагийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-46-51/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Шижиртуяагийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр дээрх байранд анх Ц.Уийн хамтаар орж байсан. Удалгүй 2-3 хоногийн дараа Ц.Уийн найз залуу Хантөмөр гэх залуу ирээд бид гурав тухайн байранд хамт амьдарч байсан. Түүнээс хойш 2020 оны 01 дүгээр сарын 10-ны үед Э.Мандахнаран Ц.Утэй утсаар холбогдоод найз нь гээд ирж байсан. Би тэр Мандахнарантай танилцаж байсан. Би 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хугацаанд буюу Мандахнаранг анх ирэх хүртэл мөн л урьдын адил бусдад биеэ үнэлж байсан ба Ц.У утсаар үйлчлүүлэгч олж, тухайн үйлчлүүлэгчтэй би бэлгийн харьцаанд ордог байсан. Ц.У “Өргөө” кино театр дээр үйлчлүүлэгч нарыг дуудаж ирүүлээд намайг хамт дагуулж гараад мөнгийг нь өөрөө аваад тэгээд намайг тухайн хүнтэй хамт үлдээгээд явдаг байсан, би тэр хүмүүстэй нь хорооллын ойролцоо буудалд орж биеэ үнэлдэг байсан Дээрх хугацаанд өдөр бүр 2-3 хүнтэй бэлгийн харьцаанд ордог байсан боловч мөнгө, төгрөг огт авч байгаагүй Ч.Бын машинтай Ц.У нарын хамтаар ер нь бол бүх дүүргийн нутаг дэвсгэрээр явж анх эхэлж хүн хайж олдог байсан, тэгээд сүүлдээ Б ах зар дээр нэг дугаар байршуулаад тэгээд миний биеийг үнэлүүлж байсан. Би аль аль буудалд орж биеэ үнэлж байсан талаараа бол санахгүй байна. Ц.У найз залуугийнхаа хамтаар Сансарт байрлаж байсан, би Мандахнарангийн хамтаар хороололд Энхболдын зам дагуу нийтийн байранд байр түрээсэлж байх үедээ хамгийн сүүлд Баянзүрх дүүргийн Сансарын колонийн ойролцоо л бусдад биеэ үнэлээд олсон мөнгө Ц.Ут өгчхөөд Уээс таксины мөнгө аваад Энхболдын зам дагуу байх нийтийн байр дээрээ очоод байж байгаад цагдаад баригдаад утсаа хураалгаж байсан. Тэгээд хүний утсаар Ц.Утэй холбогдож болсон асуудлын талаар хэлсэн, хэсэг хугацааны дараа Ц.У өөрийнхөө хамаатны Сувдаа гэх эгчийн хамтаар ирээд тэгээд Э.Мандахнаран бид хоёрыг “та хоёр намайг цагдаад барьж өгдөг хэн юм бэ” гэж уурлаад үсдэж аваад зодсон, би тэр үед салгах гэж байгаад бас үсдүүлсэн, тэр үед Мандахнаран цагдаад дуудлага өгөөд цагдаа нар удалгүй ирээд бид нарыг аваад явж байсан, үүнээс хойш бид нар цагдаад шалгагдаж эхэлсэн. У.У 2020 оны 01 дүгээр сарын 10-ны үеэр Э.Мандахнаранг ирэхээс өмнө намайг насанд хүрээгүй гэдгийг мэдсэн. Мөнхжаргалыг зугтгагдаад явчихсан байх үед Мөнхжаргалтай У.У чатаар харилцаж байх үед Мөнхжаргал Ц.Ут хандаж “наад Шижиртуяа чинь насанд хүрээгүй” гэж хэлсэн байсан, энэ талаар Ц.У өөрөө надад хэлж байсан юм. Намайг насанд хүрээгүй гэдгийг мэддэг байсан ч гэсэн миний биеийг бусдад үнэлүүлж байсан. Ц.У намайг гэртээ харихгүй гэрээсээ зугтааж явсан талаар мэддэг байсан...” /1хх-164-166/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Мандахнарангийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр өгсөн: “....У 2020 оны 01 дүгээр сард надтай чатаар холбогдоод “би найз залуутайгаа бас нэг найзтайгаа цуг байр түрээсэлж байгаа хүрээд ирээч” гээд намайг дуудсан. Тэгээд би Уийн түрээсэлж байгаа 3, 4 дүгээр хорооллын 11 дүгээр байранд очсон. Тэр байр олон орцтой, би орцных нь дугаарыг санахгүй байна. Тэнд Шижиртуяа, У түүний найз залуу Хантөмөр нартай хамтдаа амьдрах болсон. Тэгээд би Шижиртуяатай танилцаж байсан. Намайг очсоны орой бид дөрөв гарч хорооллын эцсийн “Шонхор” караоке орж пиво уусан. Тэр үед Урнаагийн ах Болдоо ирж байсан юм. Тэгээд бид нар буцаад байрандаа орсон. Тэгэхэд Урнаа нь “чи Шижирээтэй хамт гарчхаад ир гадаа хоёр хүн байгаа. Та хоёрыг буудалд ороод мөнгөө авсны чинь дараа би “та хоёрын эгч болж ороод та хоёрыг зодож нүдээд гаргачихна. Ямар ч хүнтэй унтаж хэвтэх асуудал байхгүй” гэж байсан. Тэгээд гарахад хоёр залуу байсан ба тэр хоёртой уулзсан. Түүнээс хойш Урнаа намайг Шижирээтэй хамт гаргах болсон. Шижирээ бид хоёр олсон мөнгөө шууд авчраад Урнаад өгдөг байсан. Бид хоёр иймэрхүү байдлаар 2020 оны 01 дүгээр сараас 10-аас эхлээд 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Урнаад зарагдсан. Надад очоод амьдрах газар байхгүй, бас надад ямар ч мөнгө, төгрөг байгаагүй учраас би Уийг дагаад амьдарч байсан юм аа. У надад мөнгө өгнө гээд итгэл найдвар төрүүлээд байлгаад байдаг байсан юм. Би тэрнээс зугтаагаад явчих юм бол “Ах нартаа өгөөд заруулчихна шүү” гээд айлгаад байдаг байсан. Ер нь бол зайлж болно, та нараас өөр охин байгаа гэдэг байсан, гэнэт хаяад явчих юм бол хориулж байгаад заруулна гэж айлгадаг байсан. Ер нь бол утас луу хүн залгахгүй тохиолдолд “хүнээ ол, зараа ойр ойрхон шинэчил” гээд уурлаад байдаг юм. Бас Хан-Уул дүүрэгт амьдардаг Оросуудтай уулзаж байхад араас ирээд тэдний 00-ийн өрөөнд Шижиртуяаг алгадаж байсан тохиолдол байгаа. У “би та хоёрыг гуйхгүй шүү, та хоёрыг нохой шиг зодоод хөдөө аваачаад хаячихна шүү, эсхүл ах нартаа өгчихнө шүү” гээд орилж байсан. Бас “та хоёр өмсөж байгаа хувцсаа тайлаад эндээс шалдан зайл” гэж айлгаж байсан тохиолдол байгаа. Уийн өөрийнх нь нээсэн гэх “Хүслэн, Хүслэн” гэх фейсбүүк хаягаар хүмүүс чат бичээд 9972-4276 гэх дугаараар холбогдоод ирдэг байсан. Хүмүүстэй чат бичиж утсаар холбогдож мөнгө олохгүй бол У уурлаад байдаг юм. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, Уээс холдож л байвал сайн байна..” /1хх-169-170/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Мандахнарангийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: “..2020 оны 01 дүгээр сарын 10-ны үед санагдаж байна. Ц.У над руу утсаар залгаж намайг гэртээ дуудсан ба тухайн үед “Баянгол дүүрэг 3, 4 дүгээр хороолол Өргөөгийн арын 11 дүгээр байрны 48 тоотод найз залуу болон найзтайгаа хамт байр түрээсэлж байгаа” гэж хэлсэн, тухайн үед би Ц.Уийн амьдарч байгаа тухайн газарт очсон. Тэгээд тэнд би очоод Б.Шижиртуяа гэх охинтой танилцсан. Ц.У Б.Шижиртуяа бид хоёрыг шөнө, орой гараад байгаа болохоор манай найз залуу мэдчих гээд байна” гээд Баянгол дүүрэг 3, 4 дүгээр хороолол Өргөөгийн арын 11 дүгээр байрны 48 тоот байрнаас 2020 оны 01 дүгээр сарын сүүлээр Баянгол дүүрэг 3, 4 дүгээр хороолол, Энхболдын зам гэх нэртэй газарт нийтийн байранд оруулж өгч байсан. Мөн Баянзүрх дүүргийн Сансарт 41 дүгээр байранд бас амьдарч байсан, тэнд Ц.У найз залуутайгаа байдаг байсан ба Б.Шижиртуяа бид хоёр өдөр бүр байнга биеэ үнэлүүлсний мөнгийг аваачиж өгөөд Нийтийн байрандаа очиж хонодог байсан...” /1хх-171-172/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Мандахнарангийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр өгсөн: “...Ц.У ер нь бол миний биеийг үнэлүүлэхдээ Нийслэл хотын аль ч хамаагүй дүүрэг, ямар ч хамаагүй буудлаар биеэ үнэлж байсан. Яг тэр дүүрэг тийм нэртэй буудал, тийм байр гээд хэлчих боломж байхгүй. Б.Шижиртуяа бид хоёр хамгийн сүүлд Баянзүрх дүүргийн Сансарын колонкын ойролцоо байх /нэрийг нь сайн санахгүй байна/ буудалд 40-50 орчим насны хоёр эрэгтэй хүнд биеэ үнэлээд миний санаж байгаагаар 200,000 төгрөгийг Ц.Ут тухайн буудлын гадаа гаргаж өгч байсан, тэгээд тэр өдрөө бил үү маргааш өдөр нь бил үү нэг хүнтэй уулзах гэж очиход тэр хүн нь цагдаа байж таараад тэгээд тэр цагдаад утсаа хураалгаад хүний утсаар Ц.Утэй холбогдож болсон асуудлын талаар хэлсэн, хэсэг хугацааны дараа Ц.У өөрийнхөө хамаатны Сувдаа гэх эгчийнхээ хамтаар ирээд тэгээд Б.Шижиртуяа бид хоёрыг “та хоёр намайг цагдаад барьж өгдөг хэн юм бэ” гэж уурлаад намайг үсдэж аваад зодсон, тэр үед би түрээсэлж байсан байрныхаа нэг залуугийн утсаар цагдаад дуудлага өгөөд цагдаа нар удалгүй ирээд бид нарыг аваад Баянгол дүүргийн цагдаа дээр авч ирж байсан. Үүнээс хойш бид нар цагдаад шалгагдаж эхэлсэн. 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс хойш миний хувьд бусдад биеэ үнэлээгүй...2020 оны 01 дүгээр сард Ц.У бид хоёр чатаар холбогдоход “би нөхөр, хамаатныхаа дүүгийнхээ хамтаар амьдарч байгаа” гэж хэлж байсан. Тэгээд “намайг нэг манайхаар хүрээд ирээч” гэж хэлж байсан. Намайг Ц.Уийн гэрт очих үед Ц.У, түүний найз залуу гэх эрэгтэй, мөн Б.Шижиртуяа нар хамт байсан. Ц.У, Б.Шижиртуяаг насанд хүрээгүй гэдгийг мэдсэн байсан байх. Би нэг удаа Уээс “Б.Шижиртуяаг хэдэн настай юм бэ” гэж асууж байсан, тэгэхэд “2003, 2004 оных” гэж хэлж байсан, тэгэхээр насанд хүрээгүй гэдгийг нь мэдэж л байсан..” /1хх-173-174/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Мөнхжаргалын: “...Б, У хоёр Шижиртуяа бид хоёрыг “та хоёр ажил хийхгүй юм уу, өндөр цалинтай өдрийн 500,000-800,000 төгрөгийн цалинтай ажил байна, та хоёрт яг тохирох ажил, та хоёрыг байр болон хоолоор хангаж өгнө” гэсэн. Би тэр үед нь “ажил хийхгүй гэртээ байсан нь дээр” гэсэн боловч У намайг хүчээр авч яваад “Кино үйлдвэр”-т байх нэрийг нь мэдэхгүй зочид буудалд оруулсан. Тэр үед Б ах надад хэлэхдээ “ах нь хүнд зээлүүлсэн мөнгө авах ёстой, та хоёр надад тус бол” гэсэн. Тэгээд бид нар тэр шөнө гадуур яваад У нь утсаар яриад хүн олоод, олсон хүнтэй нь уулзаад мөнгийг нь аваад, өгсөн мөнгөнийхөө оронд Шижиртуяаг үлдээгээд явдаг байсан. Би тэд нарыг хууль бус ажил хийж байгааг мэдээд “гэртээ харилаа, надад таалагдахгүй байна” гэсэн чинь Б ах “буудлаас хувцсаа аваад яв” гэхээр нь буудал руу орсон чинь намайг алгадаж аваад намайг дарамталж эхэлсэн. Тэрнээс хойш би биеэ үнэлж эхэлсэн. Тэгээд 10 гаран өдөр тэд нартай тийм ажил хийгээд тэсэхгүй зугтаад гэртээ очсон. Тэгээд аавдаа хэлээд “хүмүүс зодох гээд дарамтлаад байгаа, хоёулаа өөр газарт байр түрээслэх үү” гэсэн чинь аав зөвшөөрөөд бид хоёр Зурагтад очиж хашаа түрээсэлж амьдарсан. Миний биеийг У, Б нар хүчээр үнэлүүлж ашиг олдог байсан. Энэ үйлдэлд У нь интернэтэд “Санхүүгийн дэмжлэг авна” гэсэн зар тавиад, тухайн зарын дагуу ярьсан хүмүүст нь Шижиртуяа бид хоёрыг өгөөд оронд нь мөнгө авдаг байсан. Харин Б нь жолоочийн үүрэг гүйцэтгэж, бид нарыг захиалсан хүмүүст хүргэж өгдөг байсан. Намайг У, Б хоёр дарамтлаад “энэ ажлыг хийхгүй бол 70-н давхарт авч очиж булна” гээд байдаг байсан. Би энэ асуудлаас болоод биеэ үнэлсэн. Ч.Б, Ц.У нар нь намайг заналхийлдэг байсан, Б нь нэг удаа намайг алгадаж авсан. Тэгээд “энэ ажлыг хийхгүй бол ална, 70 давхарт аваачиж булна, амьд явахыг чинь харна” гэх зүйлээр дарамталдаг байсан. Миний биеийг үнэлүүлж олсон мөнгийг Б, У хоёр зарцуулдаг байсан. Б нь байнга архи уудаг байсан...” /1хх-178-180/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Энхжаргалын: “...Би Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 81-1-3б тоотод нөхөр 5 хүүхдийн хамт амьдардаг юм. Манай том охин болох Шижиртуяа нь 16 настай бөгөөд Хархорин зах дээр хоолны борлуулагч хийдэг байсан. Манай охин Шижиртуяа нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ажилдаа явлаа гэж гэрээсээ гараад гэртээ ирэхгүй байгаа болохоор нь цагдаагийн байгууллагад хандаж байна. Өмнө нь гэрээсээ гараад бас алга болж байсан юм. Тэгээд хүрээд ирдэг болохоор цагдаад мэдэгдээгүй явсан юм...” /1хх-181-182/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Алтанзулын: “...Би Шижиртуяатай 2019 оны 10 сарын 31-ний өдөр буюу Халловений баяраар хүүхдийн парк дээр тааралдсан. Тэр үед Шижиртуяа тухайн үед миний дүү болох Хонгорзул, Хосцэцэг хоёртой хамт явж байсан юм. Тэрнээс хойш 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн орой 21 цаг өнгөрч байхад Шижирээ манай гэрт орж ирчхээд гараад явсан байсан бөгөөд тэрнээс хойш гэртээ ирээгүй гэсэн. Би тэр үед нь гэртээ байгаагүй юм. Тэрнээс хойш би Шижиртуяатай огт уулзаагүй. Харин Шижиртуяа маргааш нь над руу фейсбүүк мессенжерээр чат бичсэн бөгөөд би түүнийг гэртээ ирж хоноогүй гэдгийг нь сонсчхоод чатаар загнасан юм. Тэгэхэд Шижирээ миний фейсбүүк хаягийг блоклочихсон юм. Харин одоогоос 7 хоногийн өмнө буюу 2020 оны 01 дүгээр сарын 02-ны шөнө 02 цаг 26 минутад над руу чат бичсэн боловч нээх олигтой зүйл бичээгүй. Хаана байгаагаа ч хэлээгүй. Миний бодлоор Урнаа гэдэг охинтой хамт байгаа юм шиг байна лээ. Тэр Урнаа гэдэг охин нь 9946-4734 дугаартай юм байна лээ. Гэр нь хаана байдаг талаар нь бол сайн мэдэхгүй байна...” /1хх-183/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч И.Учралбаярын: “...Би өөрийнхөө “Bold Uchral” гэх фейсбүүк хаягаас VIP гэсэн фейсбүүк групп рүү орсон. Уг групп дээр “Хүслэн Хүслээ” гэсэн хаяг дээр пост байсан. Постын утга нь “хоёр охин С туслалцаа авна” гэсэн пост зар байсан. Уг зарын дагуу 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр өөрийн фейсбүүкийн мессенжер хаягаас уг хаяг руу “Танилцах уу? туслалцаа хэрэгтэй юу” гэсэн утгатай мессеж илгээсэн. Уг хаягаас “уулзаж болно, орой уулзаж болно” гэсэн утгатай мессеж над руу илгээсэн байсан. 9932-4276 дугаарын утсанд холбогдоход эмэгтэй хүн утас авсан бөгөөд түүнтэй “Натур” худалдааны төвийн ойролцоо байдаг “Сод” зочид буудал дээр уулзахаар тохиролцсон. Утсаар холбогдоход эмэгтэй хүн байсан, тэр эмэгтэй “нэг цаг бэлгийн харьцаанд ороход 100,000 төгрөг” гэсэн. Би түүнд “80,000 төгрөг өгье тэгээд уулзъя” гэсэн, тэр зөвшөөрсөн, тэгээд бид хоёрын Натурын замд уулзахаар тохиролцсон. Танилцах зорилготой байсан, танилцаад таалагдах юм бол дотно харьцаанд орох зорилготой байсан, тийм учраас 9932-4276 дугаарын хэрэглэгчийг дуудсан...” /1хх-188-189/ гэсэн мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч И.Учралбаярын “/Bold Uchral/ гэсэн нэртэй фейсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-54-56/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Бямбадоржийн: “...Би 2020 оны 02 дугаар сарын эхээр Фейсбүүкт байршуулсан байсан Санхүү авна гэсэн зарын дагуу утсаар нь холбогдож арай өндөр туранхай биетэй охинтой нь Модны хоёроос баруун дөрвөн зам явахад замын баруун талд байдаг зочид буудалд уулзаж, нэг цаг бэлгийн харилцаанд ороод 6,.000 төгрөг өгч байсан. Мөн түүнээс хэд хоногийн дараа утсаар нь ярьж байгаад уулзахаар тохирч 3, 4 дүгээр хорооллын эцэст байдаг зочид буудалд нэг цаг бэлгийн харилцаанд ороод 60,000 төгрөг өгөхөөр тохиролцоод уулзсан юм. Тэр үед нөгөө миний уулзаж байсан биеэ үнэлдэг эмэгтэй бас нэг махлаг, намхан эмэгтэйтэй хамт ирсэн бөгөөд тэр махлаг эмэгтэй нь надаас 60,000 төгрөгийг нь аваад явсан. Харин би өндөр туранхай эмэгтэйтэй хамт буудалд орж бэлгийн харилцаанд ороод салж байсан юм. Тийм учраас надад утасны дугаар нь байсан юм...” /1хх-190/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Р.Шарбандийн: “...Би том оврын ачааны шаланз автомашин жолоодож ачаа бараа зөөдөг юм. 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр би өөрийн жолооддог том оврын “Норд Бенз” маркийн автомашинаа жолоодож хотод ирээд автомашинаа 22-ын товчооны хашаанд байрлуулж орхиод хамт жолоочоор ажилладаг Батбаатар гэдэг хүнтэй, мөн машин засдаг Энхбат нарын хамт явж зочид буудалд хонохоор тохиролцсон юм. Тэгээд 22 цаг өнгөрч байхад Сансарт байдаг “Тэргэл” нэртэй зочид буудалд орж 404 дугаартай өрөөг 45,000 төгрөгөөр хөлсөлж орсон юм. Тэнд орсныхоо дараа нь Батбаатар бид хоёр “биеэ үнэлэгч хөлсөлж авъя” гэж тохиролцсон юм. Тэр үед гаднаас Энхбатыг авахаар түүний найз нь ирсэн бөгөөд тэрээр “энэ дугаар луу залгаад яриад үз дээ, надад энэ дугаарыг нэг хүн өгч байсан юм. Биеэ үнэлдэг хүн байж магадгүй” гэж хэлхээр нь Батбаатар тэр дугаар луу нь залгаад ярихад эмэгтэй хүн утсыг нь аваад “нэг цаг нь 100,000 төгрөгөөр биеэ үнэлнэ” гэхээр нь тохиролцож байгаад зочид буудлаа зааж өгсөн юм. Нэг цаг орчмын дараа утсаар яриад хоёр охин ирсэн. Тэгээд Энхбат, өөрийн найзтайгаа тэр хоёр охиныг ирэхэд нь зөрөөд гарч явж таарсан юм. Бид хоёр тэр хоёр охинтой 280,000 төгрөгөөр 2 цаг байхаар тохиролцож мөнгийг нь өгөөд бэлгийн харилцаанд орцгоосон. Тэгээд тэр хоёр охин 03 цаг өнгөрч байхад гар утас нь дугараад “Бид хоёрыг авах хүн ирж байна, бид хоёр явлаа” гэж хэлээд гараад явсан юм. Тэгээд Батбаатар бид хоёр тэндээ хоночхоод өглөө нь гараад явцгаасан. Би тэр хоёр эмэгтэйг харвал танина. Нэг охин нь намхан, бага зэрэг махлаг биетэй, 17 орчим насны охин байсан. Харин нөгөө охин нь туранхай, өндөр биетэй мөн 17-18 орчим насны охин байсан. Би тэр өндөр туранхай охинд нь дөнгөж уулзаад тохиролцоод бэлэн 280,000 төгрөг өгсөн. Тэр өндөр охин надаас мөнгө аваад байж байхад түүний гар утас руу эмэгтэй хүн залгаад тэр авч ярихад нөгөө хүн нь “мөнгө аваад гараад ир” гэж байгаа бололтой, өндөр охин мөнгө авч гараад утсаар ярьсан эмэгтэйдээ өгчхөөд ороод ирэх шиг болсон, би лав тэгж ойлгосон..” /1хх-191/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Батбаатарын: “...Би “Сидар” ХХК-д том оврын ачааны автомашин жолооддог юм. 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр машинаа барьж хотод ирчхээд 22-ын товчоонд байдаг байгууллагынхаа хашаанд машинаа орхиод өөрийн хамт ажилладаг Шарбанди, Энхбат, Бямбаа нартай хамт хотын төв рүү орж Бямбаагаас салаад Энхбат, Шарбанди бид гурав зочид буудал хөлсөлж хонохоор шийдээд хайсан боловч олдохгүй байсан учраас явж байгаад 22 цаг өнгөрөөд 23 цаг болж байх үед Сансарын орчим байдаг зочид буудалд 45,000 төгрөгөөр хоёр ортой өрөө хөлсөлж орсон юм. Усанд орчхоод байж байтал гаднаас манай ажлын Бямбаа орж ирсэн юм. Тэгээд Шарбанди бид хоёр “биеэ үнэлэгч байдаг гэсэн хаагуур байдаг юм” гээд ярьж байтал Бямбаа “зар дээр бол янз бүрийн биеэ үнэлдэг хүмүүсийн дугаар байдаг ш дээ” гээд гар утсан дээрээсээ нэг утасны дугаар гаргаж ирээд эхлээд Бямбаа өөрөө залгаж ярьчхаад “энэ дугаар луу залгавал биеэ үнэлдэг юм шиг байна” гэхээр нь Шарбанди тэр дугаар луу залгаж яриад байгаа зочид буудлынхаа хаягийг зааж өгөөд салгасан юм. Тэр хүмүүс нь “нэг цаг унтахад 100,000 төгрөг” гэж байна гэж байсан. Нэг цаг гаран болсны дараа бидний байсан зочид буудлын өрөөнд утсаар ярьсан хоёр охин ирсэн бөгөөд Энхбат, Бямбаа хоёр тэдэнтэй зөрөөд гарч явсан юм. Шарбанди бид хоёр тэр охидтой ярилцаад хоёр цаг бэлгийн харьцаанд ороод 280,000 төгрөг өгөхөөр тохиролцож өндөр охинд нь нийт 280,000 төгрөг бэлнээр өгсөн бөгөөд тэр өндөр охин нь гар утсаар нэг эмэгтэй хүнтэй яриад гадагшаа гарч яваад биднээс авсан мөнгөө өгчхөөд эргэж орж ирсэн. Тэгээд би арай туранхай өндөр охинтой нь бэлгийн харьцаанд ороод харин Шарбанди намхан охинтой нь бэлгийн харьцаанд орсон. Хоёр цаг болсны дараа тэр охид гар утсаараа яриад “биднийг авах хүн ирчихлээ” гээд гараад явцгаасан юм. Шарбанди бид хоёр тэр буудалдаа хоночхоод маргааш нь гараад явцгаасан юм. Тэр хоёр орж ирчхээд байж байхад нь тэдний гар утас руу цаанаас нь нэг хүн залгаж ярилцаж байгааг нь сонсоход буудлын гадна нэг эгч нь хүлээж байгаа бололтой юм яриад байсан. Тэгээд тэр хоёртой мөнгөө тохиролцоод тэдэнд өгсний дараа өндөр охин нь биднээс мөнгө авч тэр эгчдээ гаргаж өгчхөөд орж ирэх шиг болсон..” /1хх-192/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Р.Энхбатын: “...Тэгээд бид гурав явж байгаад Сансарын 805 дугаар цэргийн ангийн замын урд талд байдаг “Тэргэл” нэртэй зочид буудалд ороод 45,000 төгрөгөөр хоёр ортой өрөө хөлсөлж авсан бөгөөд уг өрөөндөө ороод байж байтал манай ажлын Бямбаа гэдэг залуу намайг авахаар тэр буудалд ирсэн юм. Батбаатар, Шарбанди хоёр “биеэ үнэлэгч авмаар байна. Биеэ үнэлэгч зардаг хүн байна уу?” гэж ярихаар нь Бямбаа “ийм нэг дугаар байна. Энэ дугаар луу залгаад үзээдэхье” гээд тэр утас руугаа залгаж ярьчхаад “Энэ дугаар дээр байгаа хүмүүс биеэ үнэлдэг гэж байна” гээд тэр дугаараа Батбаатар ахад өгч яриулж байсан. Түүнийг ярьснаас хойш хэсэг хугацааны дараа гаднаас хоёр охин ороод ирсэн юм. Би тэр охидыг ирэхээр нь Бямбаатай хамт зөрөөд гарч яваад гэртээ харьсан юм...” /1хх-193/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Кыргызстаны Бүгд Найрамдах улсын иргэн Эргишбайев Элдияр /Ergeshbayev Eldiar/-ийн: “....Би Мандахнаран, Шижиртуяа нарыг танина. Нөгөөдхийг нь харж байсан санагдаад байна. Тэгэхдээ танихгүй. Морат дээрх хүмүүсийг фейсбүүкээр танилцаад, тэгээд дуудаад авч ирж байсан. Би хэрхэн яаж дуудсаныг нарийн сайн мэдэхгүй Морат л холбогдоод авч ирж байсан. Бид хамтдаа Монгол улсад үйл ажиллагаа явуулах “МАБЭ ТЕКС” ХХК-д ажиллаж байсан юм. Мөн тус компаниас олгосон Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ивээл хотхоны 41/Б/-107 тоотод хамтдаа амьдардаг байсан юм. Морат 2020 оны 02 дугаар сарын дундуур Оросын холбооны улс руу нутаг руугаа буцсан. Тэр одоо Монголд ирэхгүй байх. Түүний хийж гүйцэтгэх ёстой ажил дууссан. Тэр гагнуурчнаар ажилладаг байсан. Моратыг урьд өмнө хэдэн удаа уулзсаныг мэдэхгүй. Миний хувьд нэг л удаа уулзаж байсан. 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр билүү, 15-ны өдөр шиг санагдаж байна. Ажлаас олгосон Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ивээл хотхоны 107 тоотод байх квартертаа дуудаад уулзаж байсан. Яг өдрийг нь санахгүй байна. 2 сарын дундуур байсан. Морат утсаараа оролдож байгаад л дуудчихаж байсан. Тэр “Gооglе”-с орчуулга хийдэг программ татаад түүгээрээ Монгол охидуудтай утсаараа харилцдаг байсан. Тэр хоёр манай гэрт ирээд хоночхоод явсан. Бид хамтдаа хоол идээд, бага зэрэг архи уусан. Тэгээд би Шижиртуяа гэх хүүхэнтэй унтлагын өрөөнд орсон. /Шижиртуяагийн эрэн сурвалжлалтын зургийг заав/. Тэд шөнө 22 цагийн үед ирсэн. Маргааш нь хэдэн цагт явсныг мэдэхгүй санахгүй байна. Миний хувьд түүнтэй хоёр удаа бэлгийн харьцаанд орсон. Эхнийх нь 00 цаг 00 минутын үед дараагийнх нь шөнө дунд 03 цаг 00 минутын үед байсан. Шижиртуяа гэх охин өөрийгөө Хүслэн 20 настай гэж танилцуулж байсан. Нөгөө охин нь өөрийгөө хэн гэж танилцуулж байсныг одоо санахгүй байна. Олон зүйл яриад л байсан. Би чинь Монгол хэл мэдэхгүй шүү дээ Нэг хүн нь цагийн 100,000 төгрөг гэж байсан. Бид хоол унд бэлдчихсэн байсан болохоор тохиролцоод цагийн 50,000 төгрөг болгосон. Тэгээд би тэр Хүслэн гэх охинд 100,000 төгрөг төлсөн. Харин Морат нөгөө эмэгтэйд хэдэн төгрөг өгсөн эсэхийг мэдэхгүй. Анх ирэхдээ хоёулхнаа ирсэн. Дараа нь нэг махлаг эмэгтэй орж ирж, хоол идчихээд тэр хоёрыг дагуулаад гарсан. Тэд ярихдаа сестра /эгч/ гэж ярьж байсан. Энэ зураг дээрх У гэх эмэгтэй тэр эмэгтэйтэй нь адилхан харагдаад байна...” /1хх-195-196/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Үзбекстаны Бүгд Найрамдах улсын иргэн Жомолов Исламжон /Jamolov Tslojon/-ийн: “...Би энэ зураг дээрх хүмүүсээс Ц.У гэх эмэгтэйг харж байсан юм байна. Би энэ эмэгтэйг нэг удаа харж байсан. Бидний амьдардаг байранд ирчихсэн сууж байсныг би тод санаж байна. Би “МАБЭ ТЕКС” ХХК-наас олгосон. Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ивээл хотхоны 41/Б/-107 тоотод урьд өмнө Морат гэх Оросын холбооны улсын иргэн, Элидар гэх Кыргызстан улсын иргэдтэй хамт амьдарч байсан юм. Тэр хоёрын нэг нь л дуудаж байсан байх. Хэн нь дуудсаныг тодорхой сайн мэдэхгүй байна аа. Цаг хугацаа нь одоогоос 2 сарын өмнө харж байсан юм шиг санагдаж байна. Морат, Элидар бид гурвын амьдарч байгаа квартөр байр гурван өрөөтэй байсан юм аа. Тэгээд бид ажлаасаа ирсний дараа би спальное помошение /унталагынхаа өрөөнд/ ороод унтаж байгаад шөнө хүмүүс хоорондоо яриад байхаар нь нойрноосоо сэрсэн. Тэгээд гал тогооны өрөөнд ороод цай уух гэж байхад энэ зураг дээрх эмэгтэй ганцаараа гал тогооны өрөөнд сууж байсан. Тухайн үед манай хоёрын нэг нь л дуудсан юм байхдаа гэж бодоод өнгөрч байсан. Өглөө сэрээд ажилдаа явах гэж байхад нөгөө эмэгтэй байхгүй байсан. Өөр хүн хамт байсан эсэхийг мэдээгүй ээ...” /1хх-200-201/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Хантөмөрийн: “....У гэдэг эмэгтэй нь миний найз охин. Харин Шижиртуяа, Мандахнаран нар нь түүний найз охидууд байгаа юм. Би Утэй 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр фейсбүүкээр танилцаж байсан юм. Тэгээд түүнээс хойш хааяа үе үе уулздаг байж байгаад 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс хойш 3, 4 дүгээр хорооллын “Өргөө” кинотеатрын урд байдаг 11 дүгээр байрны 1 дүгээр орцны 35 тоот байрыг түрээсэлж амьдрах болсон. Би он сарыг нь сайн санаж байна. Тухайн үед У бид хоёртой Шижиртуяа гэх охин хамт амьдардаг байсан. Харин Мандахнаран 2020 оны 01 дүгээр сард ирсэн. Тэгээд бид дөрөв хамт амьдардаг байсан. Би анх тэднийг зүгээр найзууд гэж боддог байсан. Гэтэл У нь Шижиртуяа, Мандахнаран хоёрыг дарамтлаад байдаг байсан юм байна лээ. Ихэнх тохиолдолдоо тэр хоёрыг айлгаж, дарангуйлсан өнгө аястай байдаг байсан. Жишээлбэл “юм аа хийгээч би чамд хэлсэн биз дээ. Хурдал гялс” гээд айлгасан янзтай өндөр дуугаар яриад байдаг байсан. Би Ут “аятайхан харьцаач, зүгээр байгаач, чи наад зан ааш авираа засаж янзал” гэж хажуугаас нь удаа дараалан хэлж анхааруулсаар байгаад засчих шиг болсон. У Шижиртуяаг хааяа нуруу, цээж, гарын булчин зэрэг рүү нь гараараа цохчихдог байсан. Тэгээд “зүгээр байгаарай би чамайг нохой шиг зодно шүү” гэж яриад байдаг байсан. Энэ зүйл бол олон удаа давтагдаж байсан. Мөн У намайг байхгүйд Мандахнаранг зодож байсан юм байна лээ. Сансарын КТМС-ийн байранд байхад 2020 оны 02 дугаар сард Шижиртуяаг гэр лүүгээ явсаны дараа нь би гаднаас ороход Мандахнаран уйлчихсан сууж байсан. Би “зүгээр үү” гэж асуухад тэр “би Утэй хамт байж чадахгүй юм байна аа. Тэр намайг зодоод дарамтлаад байна” гэж ярьж байсан. Тэгэхдээ би түүнийг яаж зодож, цохиж байсныг хараагүй. Ер нь бол У нь Шижиртуяа, Мандахнаран хоёрыг базчихсан, эрхшээлдээ оруулчихсан байсан. Үг хэлэнгүүт тэр хоёр байж суух газраа олох оо болиод гэр орноо цэвэрлээд эхэлдэг байсан. Би тэр хоёрыг өмөөрөөд “хөөе чи болиоч ээ аятайхан харьцаач” гээд Ут хэлэнгүүт тэр хоёртой намайг хардаад манайхаас та нар хамтдаа зайл гээд хөөгөөд байдаг байсан юм. Тэр хоёр Уийг зодож, цохиж байсан асуудал байхгүй. Уг нь тэр хоёр эмэгтэй нийлээд нэг эмэгтэйг зодолдоод дийлмээр юм гэтэл эсрэгээрээ түүнээс айгаад байдаг байсан ш дээ. Уийн найз гээд Шижиртуяа, Мандахнаран гээд охидууд шөнө оройн цагаар гараад явчихдаг байсан. Тэр хоёрын араас У орцонд тамхи татчихаад ирье гэж хэлээд гараад явчихдаг байсан. Тэгээд У нь удалгүй 10-20 минут болоод буцаад ороод ирдэг байсан. Харин нөгөө хоёр шөнө дунд юм уу эсвэл өглөө үүрээр заримдаа ирдэг байсан. У зарим шөнө найз нартайгаа уулзчихаад ирье гэж хэлээд гараад явчихдаг байсан. Би тэдний утсыг үзэх гэхээр нь утсаа нуугаад надад үзүүлдэггүй байсан. Надад анх У таалагддаг байсан, гэтэл Уийн нахаалны, дээрэнгүй, ухамсаргүй зан чанар нь илэрч тодроод надад сүүлийн үед таалагдахаа больсон. Би түүнээс “салъя” гэж хэлэхэд байнга уйлаад тэр байдал нь өрөвдөлтэй санагдаад салж чаддаггүй байсан юм. У ажил хийдэггүй мөртлөө гэнэт их хэмжээний бэлэн мөнгөтэй болчихдог байсан. Би түүнээс “ямар утгатай мөнгө юм” гэж асуухад “өнчин хүүхдийн тэтгэмжийн мөнгө” буусан. Эсвэл “ах эгч нар минь өгсөн” гээд мөнгөтэй болчихдог. Тэр мөнгөөр хувцас, гутал аваад баар шоуны газраар яваад хоол унд аваад дуусгачихдаг байсан. Миний хувьд хүн худалдаалах болон тэдний биеэ үнэлдэг байсан талаар юу ч мэдэхгүй, харин Шижиртуяа, Мандахнаран нарыг зүгээр л явдалтай охин байна гэж боддог байсан. Гэтэл одоо бодохоор У тэр хоёрыг хэл ам үйл хөдлөлөөрөө айлгаж эрхшээлдээ оруулаад биеийг нь үнэлээд зараад байдаг байсан юм байна...” /1хх-205-206/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч И.Баасансүрэнгийн: “...Баянгол дүүргийн 8 дугаар хорооны 11 дүгээр байрны 48 тоот байр нь 3 өрөө байр юм. Өөрөө тус бүрийг нь түрээсэлдэг байсан би 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Америк руу явахаар болоод өөрийн амьдарч байсан том өрөөг түрээслэхээр болсон, тэр үед буюу 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр надтай хоёр охин ирж уулзаж байсан. Тэр үед надад утасны дугаар, нэрээ тэмдэглүүлж байсан ба маргааш нь ирж уулзаж байранд орох үед гар утасны дугаарыг өөрчилчихсөн байсан би тэр үед “ямар учиртай болох” талаар асуухад “урьд өмнө барьж байсан утасны дугаарын эрх нь хаагдаад өөр дугаар байрж байгаа юм” гэж хэлж байсан. Тэгээд манай том өрөөг У 9946-4734, 8808-7478, Шижиртуяа 8817-7979, 8847-4589 гэх хоёр эмэгтэй түрээсэлж эхэлсэн ба би тухайн үед нэр дугаарыг нь тэмдэглэж авч байсан юм. Тухайн үед У гэх охинтой байр түрээслэх гэрээ байгуулах гэтэл У гэх охин “миний иргэний үнэмлэх байхгүй байна, би үнэмлэхээ сунгуулах гээд өгчихсөн байгаа” гэж худал хэлж байсан. Тэр үедээ би ямар ч байсан ярьж тохирч байгаад 48 тоот байрны том өрөөгөө тэр У, Шижиртуяа гэх нэртэй хоёр охинд сарын 300,000 төгрөгөөр түрээслүүлээд би 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Америкийн нэгдсэн улс руу явсан. Намайг Америкийн нэгдсэн улс руу явсан хойгуур манай байрны том өрөөг түрээсэлж байсан У, Шижиртуяа нарыг манай байрны нөгөө хоёр түрээсэлж байсан хүмүүс “энэ өрөөг чинь түрээсэлж байгаа хоёр охин байнга гаднаас эрэгтэй хүмүүс цуглуулаад архидаад байх юм” гэж хэлэхээр би өөрийн хүүдээ тэр талаар нь хэлэхэд манай хүү Утэй ирж уулзаад “та нар гаднаас хүмүүс цуглуулж архи дарс ууж болохгүй” гэж хоёр удаа анхааруулж хэлээд 3 дахь удаагаа дахиж асуудал гаргаад “хүмүүс цуглуулаад байна” гэхээр нь манай хүү дахин очиж тэр У, Шижиртуяа нарыг байрнаасаа гаргасан байсан. Миний санаж байгаагаар 2020 оны 01 дүгээр сарын сүүлээр л байрнаас гаргасан болов уу гэж бодож байна..” /1хх-225-226/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Сувд-Эрдэнийн: “...2020 оны 02 дугаар сард цагаан сарын дараагаар Ц.У над руу утсаар холбогдож ярьж байх үедээ “манайх Сансарт байр түрээсэлж байгаа та хүүтэйгээ хамт манайд ирээд хоночих” гээд нэг өдөр залгасан. Тэгээд би тэр өдөр Ц.Уийн гэрт очсон ба тухайн үед өөрийн ах Баар гэрт нь хүргүүлж очсон. Намайг гэрт нь очих үед Шижиртуяа, Мандахнаран, мөн Уийн найз залуу гэх нэг эрэгтэй хүмүүс байсан. Би тухайн үед Ц.Уийн гэрт 3 хоносон. Намайг очсон тэр өдөр Шижиртуяа, Мандахнаран гэх хоёр охин нь нүүр амаа будаад орой гэрээс гараад явсан ба маргааш өглөө нь ирсэн, би тухайн үед сэрчихсэн том өрөөнд нь байж байх үед У нөгөө хоёр охиныгоо “гал тогооны өрөөнд уулзъя” гээд гал тогоо руу дагуулаад орох үед нь би 00-ын өрөө орох үедээ гал тогоо руу хартал У баахан 20,000 төгрөгийн дэвсгэрт тоолоод байсан, би тэр үед гайхаад л өнгөрсөн. Удалгүй тэр хоёр охин хоол унд идчихээд гараад явсан, тэгэхээр нь би Уээс “чи яагаад энэ хоёр охиноос ийм их мөнгө аваад байгаа юм бэ” гэхэд У надад хандаж “энэ хоёр охин надад өртэй байсан юм тэгээд өрөө өгч байна” гэж хэлж байсан. Маргааш өглөө нь Шижиртуяа, Мандахнаран гэх хоёр эмэгтэй нь архи уучихсан согтуу орж, ирж байсан тэр үед У нөгөө хоёр охинтой гал тогоонд ороод уулзаад байсан. Тэгсэн тэр хоёр охин гал тогооны өрөөнд хэсэгт унтаж байгаад орой нь сэрээд гараад явсан. Маргааш нь бас л дахиж ирээд Ут тэр хоёр бас мөнгө өгөөд байхаар нь Ут хандаж уурлаад “чамд яахаараа энэ хоёр охин мөнгө авч ирж өгөөд байдаг юм, чи энэ хоёр охиныг бусдад зараад биеийг нь үнэлүүлээд байгаа юм биш үү” гэхэд У “үгүй энэ хоёр охин өөрсдөө биеэ үнэлдэг юм, би хүмүүст зуучилдаг л юм гайгүй эгчээ бид гурав баригдаагүй байгаа” гэж хэлж байсан. Тухайн өдрийн орой У Шижиртуяа, Мандахнаран гэх хоёр эмэгтэй рүү олон удаа утсаар залгаад байсан, гэтэл тэр хоёр утсаа авахгүй байсан тул У надад хандаж “эгчээ хоёулаа хамт яваад тэр хоёр охины түрээсийн байранд нь очоод ирье” гээд байхаар нь У бид хоёр Сансараас таксинд суугаад Шижиртуяа, Мандахнаран нарын түрээсэлдэг гэх түрээсийн байшинд очиж байсан. Тухайн үед У “та таксиндаа суугаад хүлээж бай” гээд өөрөө орсон. Тэгсэн хэсэг хугацааны дараа У Шижиртуяа, Мандахнаран хоёрыг гэрээс нь гаргаж ирээд хоёуланд нь үснээс нь зулгаагаад “та муу хоёр миний үгэнд орохгүй надаас салж явлаа, надаас дээр манай ах нар байгаа шүү” гээд загнаад байсан. Тэгээд байж байтал Мандахнаран “чамд яахаараа зодуулах ёстой юм бэ гээд” цагдаа дуудсан, удалгүй цагдаа нар ирээд тэр гурвыг аваад явсан. Тэгээд би тэндээс яваад Сансарт байх Уийн гэрт очоод амарч байтал шөнө 03 цагийн үед У ганцаараа орж ирсэн, би тэр үед “нөгөө хоёр охин чинь яасан юм бэ” гэхэд “тэр хоёр цагдаа дээр байгаа” гэж хэлж байсан. Би тухайн өдөр Уийн гэрт хоночиход маргааш нь би гэртээ харьсан, үүнээс хойш дахиж Утэй уулзаагүй..” /1хх-237-238/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Ц.Ариунсанаагийн: /“Микро кредит” ББСБ-ын хуульч/ “...Ч.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 110004397 дугаартай зээлийн гэрээг “Микро кредит” банк бус санхүүгийн байгууллагатай байгуулж, 11,120,000 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай, тээврийн хэрэгслийг манай нэр дээр шилжүүлж гэрээ байгуулсан. 61-22 УБГ улсын дугаартай Тоёота приус-20 маркын тээврийн хэрэгсэл нь “Микро кредит” банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байгаа боловч Ч.Б өөрөө тухайн автомашиныг эзэмшиж байгаа. Ч.Б нь 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс эхэлж хуваарийн дагуу зээлээ хэвийн төлж байгаад 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс хойш зээлийн төлөлт нь тасалдаж зээлээ төлөөгүй, одоогийн байдлаар зээлийн төлбөрийн үлдэгдэл нь 1,635,212.38 төгрөг байна...” /1хх-247-248/ гэх мэдүүлэг,

 

“Кости Эстимэйт” ХХК-ийн 21/97 дугаартай хөрөнгийн үнэлгээ /2хх-6-18/, Сэтгэц эрүүл мэндийн үндэсний төвийн “Шүүх сэтгэц эмгэг судлал”-ын 346, 377 дугаартай дүгнэлтүүд /2хх-24-25, 33-34/,

 

Хохирогч Б.Шижиртуяа нь амьжиргааны түвшний 409.679 босго шугамаас доогуур түвшинд хамрагдаг болохыг баталсан баримт /2хх-186/,

 

Хохирогч Б.Шижиртуяа 2003 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төрсөн болохыг баталсан түүний төрсний гэрчилгээний хуулбар, түүний насыг гэмт хэрэг үйлдэж эхэлсэн төгссөн үеийн цаг хугацаагаар тоолсон мөрдөгчийн тэмдэглэл /2хх-141, 188-190/,

 

Хохирогч Э.Мандахнаран нь амьжиргааны түвшин харьцангуй бага хэрэглээтэй бүлэгт хамрагдаг болохыг баталсан баримт /2хх-203/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн “Б.Шижиртуяагийн биед үзлэг хийсэн” 3196 дугаартай: “Б.Шижиртуяагийн биед зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Б.Шижиртуяагийн охин хальс хуучин урагдалтай байна. Хэзээ бэлгийн харьцаанд орсныг тогтоох боломжгүй. Үтрээний арчдас, наалдцад эр бэлгийн эс илэрсэнгүй. Б.Шижиртуяа нь тэмбүү өвчний архаг халдвартай байна. Б.Шижиртуяа нь ЭХО шинжилгээнд явсан боловч ирээгүй тул уг асуултад хариулах боломжгүй байна. Б.Шижиртуяагийн бэлэг эрхтэнд гэмтэл тогтоогдсонгүй..” /1хх-250, 2хх-1-3х/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Ц.Уийн өгсөн “...Би тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй. Ч.Болбаатар ч гэсэн миний биеийг үнэлүүлсэн. Манай хамаатны ах буюу манай ээжийн дүү Ч.Б нь намайг болон Мөнхжаргал, Б.Шижиртуяа нарыг бусдад зарж биеийг нь үнэлүүлдэг байсан. Миний хувьд Мөнхжаргал, Мандахнаран, Шижиртуяа нарын биеийг үнэлүүлж байсан зүйл байхгүй. Тэд нар сайн дураараа өөрсдөө биеэ үнэлдэг байсан. Би 2018 оноос эхэлж Мөнхжаргалтай нөхөрлөж байсан. Би одоо Мөнхжаргалыг хаана байгааг мэдэхгүй. Утасны дугаарыг нь мэдэхгүй, холбоо бариагүй удаж байна...” /2хх-112-113, 117-123, 3хх-8-12/ гэх мэдүүлгүүд,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Ч.Бын өгсөн “...Би уг гэмт хэргийг үйлдээгүй. 2019 оны 12 дугаар сард санагдаж байна. Намайг 6122 УБГ улсын дугаартай приус-20 маркийн улаан өнгийн тээврийн хэрэгсэлтэй таксинд явж байх үед Ц.У намайг утсаар залгаж 21-ийн автобусны буудал дээр хүрээд ирээч гэж дуудсан тэгээд яваад очиход Ц.У тухайн үед нэрийг нь мэдэхгүй 2 охины хамтаар орж ирж машинд суугаад 21 дүгээр буудлын хойгуур гэр хорооллын араар яваад нэг айлд очсон тэндээс Ц.У цүнхтэй хувцсаа авна гэж байсан  тэгээд тэр айлын гадаа очоод хувцсыг нь аваад өргөөгийн урд талын нэг байрны гадаа очоод би Ц.Утэй болон Шижиртуяа, Мөнхжаргал нарын хамтаар цүнхтэй хувцсыг нь аваад орсон чинь гэрт нь нэг залуу байсан тэгээд хувцсыг нь авад орсон чинь гэрт нь нэг залуу байсан тэгээд хувцсыг нь оруулж өгчхөөд хэсэг юм ярьж сууж байгаад заза ах нь явлаа гээд би гэрээс нь гараад явсан. Үүнээс хойш 7 хоногийн дараа байх би шөнийн 3 цагт таксинд явж байх үед Ц.У нэг караокены зөөгч залуутай маргалдаад байхаар нь салгаад Ц.У түүний найз залуу гэх эрэгтэй мөн Шижиртуяа, Мөнхжаргал нар явж байсан би тэднийг аваад гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд Ц.У ахаа та маргааш юу хийхийн гэхээр нь би маргааш таксинд явна гэсэн маргааш хүрээд ирээч гээд дуудахаар нь би очсон...” /2хх-ийн 241-247/ гэх мэдүүлэг,

 

Утасны дуудлагын лавлагаанууд /1хх-ийн 92-105, 109-115, 117-125, 132-140/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Пүрэвсүрэнгийн өгсөн “... Би Ц.Уийн сайн танихгүй, миний том эгч Цасанчихэрийн хүүхэд юм. Ээж аав нь 2 нь өөд болсон. Ц.У гадуур их тэнэдэг гэж сонссон. Ч.Б нь манай бага дүү одоо хаана байгааг нь сайн мэдэхгүй байна...”/1хх-207-209/ гэх мэдүүлэг,

 

 Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Цасанболорын өгсөн: “... Ц.У нь доороо нэг дүүтэй Хичээнгүй гэдэг. 8 дугаар анги төгссөн. Өөрөө сургуульд явах дургүй. Ер нь бол У ээжийгээ өнгөрснөөс хойш бараг гэртээ тогтож байгаагүй. Эмээ нь хөгшин болохоор хойноос нь хөөцөлдөөд байдаггүй. Хүүхдийн мөнгөө аваад алга болчихдог. Сэтгэл зүйн хувьд маш тогтворгүй. Түргэн ааштай нэг удаа хэрэлдэж байсан...” /1хх-215-222, 229-230/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Ц.Хичээнгүйгийн: “...Ц.Ут шаардлагатай бол тусалдаг мөнгөтэй үедээ мөнгө өгдөг. Хааяа надаас зээлдэг. Бид 2 хамт амьдарч байгаагүй...” /1хх-ийн 233-234/ гэх мэдүүлэг,

 

Зээлийн гэрээний хуулбар /2хх-124-131/,

яллагдагч Ц.Уийн төрсний гэрчилгээний лавлагаа /2хх-136/,

 

яллагдагч Ч.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух газрын тодорхойлолт /2хх-137, 154/,

 

хохирогч Б.Шижиртуяагийн төрсний бүртгэлийн лавлагаа /2хх-141/,

 

хохирогч Э.Мандахнарангийн иргэний үнэмлэхийн лавлагаа /2-хх-143/,

 

хохирогч Б.Мөнхжаргалын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух газрын тодорхойлолт /2хх-146-147, 210/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн “...Э.Мандахнарангийн биед үзлэг хийсэн” 2369 дугаартай:” Э.Мандахнарангийн биед гэмтэл тогтоогдсонгүй. Э.Мандахнаран нь бэлгийн харьцаанд орж байсан байна. Шүүх бактериологийн шинжилгээгээр Э.Мандахнаран нь тэмбүү өвчний идэвхтэй халдвартай байна. Заг хүйтэй, ДОХ, трихомониаз өвчний халдвар илрээгүй. Э.Мандахнаран нь цус 3 дугаар бүлгийн харьяалалтай байна...” /2хх-9-11/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Ц.Уийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн: “...Мандахнарантай 2020 оны 01 дүгээр сарын дунд үеэс эхэлж найзалж эхэлсэн. Харин 21 дүгээр хорооллын арын дэнж дээр байдаг Мөнхжаргалын гэрт 2019 оны 11 дүгээр сард очиход Шижиртуяа гэх охин тэдний гэрт байсан. Шижиртуяа гэрээсээ зугтаагаад оргочихсон, тэгээд энд хэд хонож байна гээд тэднийд амьдарч байсан. Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын дундуур Мөнхжаргалын гэрт очсоноос хойш тэднийд 4-5 хоносон. Тухайн үед Мөнхжаргал, Шижиртуяа бид гурав ямар ч хоолны мөнгөгүй болсон, тэгэхэд Болдоо ах над руу холбогдоод бид дөрөв уулзсан. Тэгээд бид дөрөв 1 дүгээр хорооллын арын зам дагуу байдаг дэн буудалд орж хоносон. Тэнд бид дөрөв ороод архи ууж хоносон. Тэнд Шижиртуяа бид хоёр нэг орон дээр унтаад харин Болдоо ах Мөнхжаргал хоёр өөр орон дээр унтсан.. Тэгээд Болдоо ах “та нар мөнгөгүй, дэмий байж байхаар, би та нарт мөнгө олох арга зааж өгье, та нар фейсбүүк чатад хаяг нээгээд тэр хаяг дээрээ санхүүгийн тусламж авна гэж бичээд байршуул, тэгээд та нар биеэ үнэлээд олсон мөнгө тэнцүү хуваая” гэж санал тавьсан. Болдоо ах “машин тэргээр зөөгөөд хэрэв цагдаа цэрэгтэй орооцолдох юм бол би тэр асуудлыг аргалж өгье” гэж хэлсэн. Тэгээд түүний саналыг бүгдээрээ хүлээн зөвшөөрсөн. Түүний дараа Болдоо ах бид нарыг Мөнхжаргалын гэрт хүргэж өгөөд “та нар энд нүүр амаа будаад хувцас хунараа солиод өөрсдийгөө бэлдээд байж бай, ах нь орой ирээд авъя” гэж хэлээд явсан. Тэгээд бид өөрсдийгөө гоёод байж байхад Болдоо ах өөрийнхөө машинтай орой ирж биднийг авсан. Тухайн үед би өөрийнхөө хэрэглэж болиод орхисон У гэх фейсбүүк хаягтаа “санхүүгийн туслалцаа авна” гэсэн зар тавьсан. Тэр шөнө бид нар 3 хүнтэй уулзсан. Биднээс Мөнхжаргалыг нэг удаа, Шижиртуяаг хоёр удаа авсан....Энэ өдрөөс хойш Болдоо ах Мөнхжаргал, Шижиртуяа бид нар 7-8 хоног байнга хамт байсан. Бид Жуковт байдаг нэрийг үл мэдэх буудалд байрлаж байсан. Тухайн үед би өөрийнхөө хэрэглэж байсан У гэх фейсбүүк хаягаа “Хүслэн Хүслээ”  гэж өөрчилсөн, тэгээд уг хаяг дээрээ “Санхүүгийн туслалцаа авна” гээд Болдоо ахын барьж байсан 8859-5067 гэсэн дугаарыг байрлуулсан. Тэгээд уг дугаар луу залгасан хүмүүстэй Мөнхжаргал, Шижиртуяа хоёрыг ихэнх тохиолдолд нь уулзуулаад хааяа би зарим хүмүүстэй нь уулздаг байсан. Бид нэг удаа бэлгийн харьцаанд ороход 50,000 төгрөг нэг цаг ороход 100,000 төгрөг хоногийн 200,000-300,000 төгрөгөөр явдаг байсан. Бидний биеэ үнэлээд олсон мөнгийг Болдоо ах авдаг байсан, тухайн үед Мөнхжаргал 7-8 хоног яваад биднээс зугтаачихсан. Түүнээс хойш Шижиртуяа бид хоёр нэг хоног Болдоо болон түүний найз нартай хамт байж байгаад тэднээс зугтаагаад өөрсдөө явах болсон. Шижиртуяа бид хоёр 3, 4 дүгээр хорооллын 11 дүгээр байрны 3 дугаар давхарт хажуу өрөөнд байрлах болсон. Тэнд миний хэрэглэдэг “Хүслэн, Хүслээ” гэх хаяг дээр 8017-1979 гэсэн дугаарт зар байрлуулаад тэгээд бид хоёр өөрсдөө тусдаа гарах болсон. Бид хоёр 2019 оны 12 дугаар сарын 10-аас 2020 оны 02 дугаар сар хүртэл тэр байранд түрээсээр амьдарч байсан. Тухайн үед миний найз залуу Хантөмөр бид хоёртой хамт байдаг байсан.. Би найз залуутайгаа хамт байсан болохоор гадуур гарч чаддаггүй, харин Шижиртуяа ганцаараа гардаг байсан. Тэгээд зарим тохиолдолд би Шижиртуяатай уулзсан хүмүүсээс мөнгийг нь авчихдаг байсан. Ингэж байхад Мандахнаран 2020 оны 01 дүгээр сард надтай холбоо бариад ирсэн. Тэгээд бид нар болоод тэр хоёр фейсбүүк миний хаягаар тавьсан зарын дагуу биеэ үнэлэх болсон. Шижиртуяа 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр биднээс салж яваад харин Мандахнаран 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр надаас салаад явсан. Тэр өөрийгөө анх 18 настай гэж надад танилцуулж байсан, харин би түүнийг 2020 оны 01 дүгээр сард насанд хүрээгүй гэдгийг мэдсэн. Мөнхжаргал надад чатаар “наадах чинь 16 настай юм байна лээ, наадах чинь гэр орноос нь хайж байгаа юм байна лээ” гэдгийг хэлсэн. Тэдний яваад олсон мөнгө нь дандаа бэлэн мөнгө байдаг байсан. Тэгээд тэд мөнгө надад өгчихдөг байсан. Учир нь хэрэв цагдаад даруулчих юм уу эсхүл өөр янз бүрийн муухай зантай хүмүүстэй уулзах юм бол алдчихна гээд надад өгдөг байсан...Тухайн үед би бага зэрэг архи уусан байсан. Тэгээд Шижиртуяа надтай дахин харьцахгүй гээд байхаар нь би Мандахнаран тэр хоёрыг зодож байсан тохиолдол байгаа. Энэ тохиолдол Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст бүртгэгдсэн, би Шижиртуяаг ус буцалгагчаар цохисон, бас гараараа хоёроос гурван удаа цохисон...” /2хх-39-41/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хорих ангийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 01/590 дугаартай албан бичиг /3хх-25/,

 

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 3/0147 дугаартай албан бичиг /3хх-22/,

 

Эрүүгийн цагдаагийн албаны 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 11б/4587 дугаартай албан бичиг /3хх-23/,

 

Шүүгдэгч Ц.Уийн үйлдсэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн талаарх нотлох баримтууд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Бархасболдын: “...2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өөрийн гэр бүлийн найзууд болох Одгэрэл түүний найз Болор нартай Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр 16 дугаар хорооллын Пабд уулзаад бид нэг шил архи, нэг, нэг пиво уусан, тэндээ сууж байхад Болор танил гэх Урнаа гэх эмэгтэйг дуудсан, ирэхэд нь би нэрийг асуухад Урнаа гэж байсан санагдаж байна. Тухайн эмэгтэйн нөхөр гэх залуу хамт ирсэн, тэндээсээ тавуулаа Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, Венус /Venus/ гэх бааранд орсноо санаж байна...маргааш нь чихнээс шингэн зүйл гараад байхаар нь эмнэлгийг байгууллагад хандахад хоёр чихний хэнгэрэг нь цоорсон, хамрын салст мурийсан, мөн хавдаж байсан хөл нь сарвууны яс нь хугарсан гэх онош тавигдсан, тэгээд хөлөө гипсдүүлээд эмнэлгээр явж байгаад хамт явсан Одгэрэл гэдэг найзаасаа асуухад “сүүлд ирсэн Урнаатай маргалдаад зодолдсон” гэж хэлсэн...” /3хх-70-80/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Одгэрэлийн: “...Оюунболор “чи намайг 00-ын өрөө оръё” гэхэд чи явж чадахгүй согтуу газарт унаад байхаар нь би чамайг босгож буйдан дээр суулгаад эргээд харахад У, Бархасболд хоёр хоорондоо зодолдож байсан гэсэн. У, Бархасболдын толгой руу нь пивоны шилээр цохисон. Тэгээд баарны зөөгч нь ирээд салгасан гэсэн..” /3хх-84-91/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Оюунболорын: “...2020 оны 10 дугаар сарын 04-ний орой би өөрийн найз Одгэрэлийн хамтаар Цайз-16 дээр явж байгаад Бархасболдтой уулзаж “Моно” пабд орж архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд байж байх үедээ Ц.Уийг Одгэрэл утсаар ярьж дуудаад  У бид нарын байсан пабд ганцаараа орж ирээд хэсэг байж байгаад гарч яваад удалгүй эргээд орж ирсэн. “Моно” пабаас гараад Ц.У, Б.Одгэрэл, Э.Бархасболд бид нар Ц.Уийн найз гэх Приус-20 маркийн улсын дугаарыг нь мэдэхгүй машинтай нэрийг нь мэдэхгүй хүнээр “Венус” нэртэй бааранд хүргүүлээд тухайн бааранд Ц.У, Б.Одгэрэл, Э.Бархасболд бид дөрөв ороод тэр Уийн найз гэх залуу нь машинтайгаа яваад өгсөн. Бааранд ороод хүний нэг, нэг пиво уусан. Тухайн үед Одгэрэл, Бархасболд хоёр нэлээд их согтсон байсан, харин У огт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан, миний хувьд бага зэрэг согтолттой л байсан, тэр үед болж байсан бүх зүйлийг мэдэж байгаа. Тэгээд бид хэсэг сууж байгаад У бид хоёр баарны текэн дээр очоод юм яриад байж байгаад эргээд харсан чинь Одгэрэл шалан дээр суугаад буйдангаа налаад унтаж байхаар нь би ганцаараа Одгэрэл дээр очоод татаж босгох гээд хэсэг хугацаанд ноцолдож байх үед ах талд хүмүүсийн чимээ гараад байхаар нь эргээд харахад Бархасболд, У хоёр зодолдож байсан, Бархасболд доор нь Ц.У дээр нь гарч ирээд суучихсан толгой орчимд нь цохиж байсан, Бархасболд, У хоёр хэд хэдэн удаа барьцалдаж авсан ба тэр үед нь би салгах гэж оролдсон, бас Одгэрэл газар тасраад уначихсан байсан болохоор бас босгох гэж оролдсон, хоёр талд л тэд нарыг зохицуулах гэж оролдож байсан. Миний харснаас Ц.У, Бархасболд хоёрыг салгахаар эргэж барьцалдаж аваад хоёр ч удаа У Бархасболдын дээр гарчихсан толгой орчимд цохиод байсан. Тэгээд байж байх үед тухайн баарны гэх хоёр эрэгтэй зөөгч залуу Ц.У, Бархасболд хоёрыг салгаад баарнаас гарсан. Тэр үед би Одгэрэлийг баарнаас авч гаргаж ирээд байж байсан ба Одгэрэлийг хана налуулж зогсоогоод эргээд хартал У гартаа пивоны хагарсан шил барьчихсан хажууд нь Бархасболд нүүр, ам, цамц, өмд нь цус болчихсон байдалтай хамт зогсож байсан. Яг тухайн үед баарны хоёр зөөгч гэх хоёр залуу баарныхаа үүдэнд хоёулаа хамт зогсож байсан ба Ц.У, Бархасболд хоёроос 2 метр зайтай зогсож байсан. Би тухайн үед У дээр очоод гартаа барьсан пивоны хагархай шилийг хаяулаад Бархасболдыг таксинд суулгаад явуулсан. Тухайн баарны хоёр зөөгч болон Утэй хамт ирсэн байсан залуу нар нь Бархасболдыг зодож биед нь гэмтэл учруулсан зүйл байхгүй, тийм боломж байгаагүй. Би хажууд нь хамт байж байсан, намайг харах үед У л Бархасболдын дээр гарчихсан толгой орчимд нь цохиод байсан. Мөн У баарнаас гарч ирээд пивоны хагарсан шил барьчихсан зогсож байсан. “Венус” баарны хоёр залуу, У, Бархасболд нарыг салгаад баарнаас гаргасан, харин Утэй хамт ирсэн гэх залуу нь байрны гадаа машинд унтаж байсан ш дээ. Ц.У нь өөрийн хүсэлтээр л үр хөндүүлсэн 2020 оны12 дугаар сард Одгэрэл, У хоёр ирж надтай уулзаад “хүүхдээ авхуулмаар байна” гэж ярьж байхад нь би “гэдэс чинь зөндөө том болчихсон, чи ийм том болчихсон хүүхдийг авхуулж яах гэж байгаа юм бэ, гаргачхаач” гэхэд У “хүүхдийн өсөлт хэвийн явагдаж байгаа, охин хүүхэд байна гэсэн, гэхдээ би энэ хүүхдийг авхуулна, би өөрөө мэдэж байна” л гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /3хх-94-103/,

 

 “Лазер Мед” эмнэлгийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Э.Бархасболдод компьютер томографын шинжилгээ хийсэн баримт,

 

-Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Э.Бархасболдын биед үзлэг хийсэн баримт /3хх-110-116/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн  №11683 шинжээчийн: “...Э.Бархасболдын биед баруун өлмий ясны далд хугарал, баруун чихний хэнгэрэг хальсны цоорол, хэвлийд зулгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаа хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..” /3хх-105-107/ гэх дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

 

            Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас шинжлэн судлахад шүүгдэгч нар насанд хүрээгүй хохирогч Б.Шижиртуяаг хүүхэд гэдгийг нь мэдсээр байж үйлдсэн гэх хүндрүүлэх шинж нь шүүхийн хэлэлцүүлэг болон нотлох баримт шинжлэн судлахад эргэлзээгүйгээр, хангалттай нотлогдож тогтоогдохгүй байна. 

 

Хүүхэд гэдгийг мэдсээр байж гэдэг нь гэмт этгээд хохирогчийг 18 насанд хүрээгүй гэдгийг түүний гадаад төрх байдал, хоорондын харилцаа эсхүл бусад эх сурвалжаас лавтай сайн мэдэж байсныг ойлгоно.

 

Шүүхээс шүүгдэгч нар нь хохирогчийг хүүхэд гэдгийг мэдсээр байж хүн худалдаалах гэмт хэргийг үйлдсэн гэдэг нь гэрч хохирогч нарын мэдүүлгүүд болон бусад баримтаар нотлогдохгүй, хэрэгт буй яллах талын нотлох баримтаар тооцож үнэлэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал ...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу тэдэнд холбогдох  хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтыг тус тус хасаж өөрчлөх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөгт ...оруулах” гэдэгт хохирогчийн хүсэл зоригоос гадуур түүнийг бусадтай бэлгийн харьцаанд төлбөртэй оруулж, олсон орлогын тодорхой хэсгийг, эсхүл бүх орлогыг өөртөө авч, уг мөнгөөр өөрийн санхүүгийн хэрэгцээ, шаардлагыг хангаж байсныг ойлгоно.

 

Хүчирхийлэлд оруулах зорилгоор хууран мэхэлж гэдэгт хохирогчийг өөрт хамаарал бүхий болгохын тулд үгээр болон үйлдлээр бодит байдлыг нуун дарагдуулах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулсан үйлдлүүд хамаарна. Шүүгдэгч нар нь хохирогч нарт орлогын 50-70 хувийг өгч байна гэж итгүүлж биеийг нь үнэлүүлж эхэлсэн боловч тохирсон байдлаараа мөнгө өгч байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, тийм байдал нотлогдоогүй байна.

Эмзэг байдлыг нь далимдуулан элсүүлэх гэдэгт хохирогчийн эдийн засаг, эрүүл мэнд болон хөгжлийн бэрхшээлтэй байдал, гэр бүлийн таагүй орчин, түүнчлэн амьдрал ахуйн бусад хүнд байдал, хохирогчид үүссэн нэн чухал хэрэгцээ шаардлагыг ашиглан өөрт хамаарал бүхий болгох үйл явцыг авч үзнэ. Хэргээс харахад хохирогч Б.Шижиртуяа нь амьжиргааны түвшний 409.679 босго шугамаас доогуур түвшинд хамрагддаг болохыг баталсан баримт /2хх-186/, мөн энэ байдлаасаа болоод гэрээсээ дайжиж найзынхаараа орогнож байсан эмзэг байдал, хохирогч Э.Мандахнаран нь амьжиргааны түвшин харьцангуй бага хэрэглээтэй бүлэгт хамрагдаг болохыг баталсан баримт /2хх-203/ зэрэг баримтаар харагдаж байна.

Шүүгдэгч Ц.У нь хүн худалдаалах гэмт хэргийг байнга тогтвортой үйлддэг нь гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон гэрч Э.Хантөмөр нь мэдүүлэхдээ “...Ц.У нь гэнэт их хэмжээний мөнгөтэй болсон байдаг. Асуухаар өнчин хүүхдийн тэтгэмжийн мөнгө, эсхүл ах, эгч өгсөн гэж хэлсэн..” гэж мэдүүлсэн. Ц.У нь тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэггүй, орлогын эх үүсвэргүй мөртлөө мөнгөтэй болсон байдаг нь энэ гэмт хэргийг үйлдэж амьдралын эх үүсвэр болгож түрээсийн байрны төлбөр, хувцас, хоол хүнс, зугаа цэнгэл гэх мэт өдөр тутмын хэрэглээндээ байнга зарцуулж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, хохирогч нарын болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэргээс харагдаж байна.

 

Яллагдагч Ц.Ут холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан буюу “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр үйлдэгдсэн байх ба 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт заасан хууль үйлчлэх цаг хугацаанд буюу “2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн”-д хамаарч байна.

 

Мөн Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж байх тул мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар яллагдагч Ц.Ут холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Харин шүүгдэгч Ц.Уийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэг, шүүгдэгч Ч.Бын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг нь тус тус 2021 оны 07 дугаар сарын 02-ны  өдөр  баталсан Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт .”..Өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэгт...” багтаж байгаа тул Өршөөл Үзүүлэх тухай  хуульд  хамрагдах  үндэслэлгүй байна.

 

            Хохирогч Э.Бархасболд шүүгдэгч Ц.Уээс, хохирогч Б.Мөнхжаргал, Э.Мандахнаран, Б.Шижиртуяа нар нь шүүгдэгч Ч.Б, Ц.У нараас гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар баримт гаргаж өгөөгүй тул шүүгдэгч нарыг энэ шүүх хуралдааны хувьд бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. Хохирогч нар нь гэм хорын хохирол, мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Эрүүгийн хариуцлагыг оногдуулахад харгалзан үзэх хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал ноцтой, түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хор уршиг их, шүүгдэгч У урьд нь насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдэж шүүхээс ял шийтгүүлж байсан мөртлөө засран хүмүүжээгүй хувийн байдал, тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар Ц.Ут 13 /арван гурван/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,  урьд цагдан хоригдсон 253 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Ч.Бт 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

           Хэрэгт битүүмжилсэн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 30 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолоор битүүмжилсэн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 61-22 УБГ улсын дугаартай, Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгсэл буюу түүний үнэ 9,200,000 /Есөн сая, хоёр зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар улсын орлого болгож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Самсунг Галакси Эс-7” загварын, хар өнгийн нүүртэй, шаргал өнгийн артай, 35709007487226826 дугаарын имей кодтой 1 ширхэг гар утсыг Ц.Ут буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгоод ТОГТООХ нь:

 

            1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Б, Ц.У нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт буюу хүүхэд гэдгийг мэдсээр байж хүн худалдаалах гэсэн хүндрүүлэх шинжийг хасаж өөрчилсүгэй.

 

             2. Шүүгдэгч Уийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт,

 

             -Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан бусдад биеийг нь үнэлүүлж, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулж, ашиг олох зорилгоор хууран мэхэлж, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эмзэг байдлыг далимдуулж, хяналтдаа байлгаж, хүнийг эрхшээлдээ оруулан элсүүлж, орогнуулж, бусдад худалдаалсан буюу хүн худалдаалах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэм буруутайд,

 

             -Шүүгдэгч Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.2 дахь заалтад заасан бусдад биеийг нь үнэлүүлж, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулж, ашиг олох зорилгоор хууран мэхэлж, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эмзэг байдлыг далимдуулж, хяналтдаа байлгаж, хүнийг эрхшээлдээ оруулан элсүүлж, орогнуулж, бусдад худалдаалсан буюу хоёр, түүнээс олон хүнийг худалдаалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг тус тус баримтлан шүүгдэгч Ут холбогдох 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

         

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ч.Бт 6 /зургаан/ жил хорих ял,

 

            -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Ут 13 /арван гурван/ жил хорих ял тус тус оногдуулсугай.

 

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бт оногдуулсан 6 жил, шүүгдэгч Ц.Ут оногдуулсан 13 жил хорих ялыг тус тус хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Уийн урьд цагдан хоригдсон 253 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

          7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

          8. Хохирогч нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, цаашид гарах эмчилгээний зардал байвал холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

          9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн 61-22 УБГ улсын дугаартай, Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгсэл буюу түүний үнэ 9,200,000 /есөн сая хоёр зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгосугай.

 

          10. Хэрэгт эд мөрийн хураагдан ирсэн “Самсунг Галакси Эс-7” загварын, хар өнгийн нүүртэй, шаргал өнгийн артай, 35709007487226826 дугаарын имей кодтой 1 ширхэг гар утсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц.Ут буцаан олгосугай.

 

          11. Энэ хэрэгт шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

          12. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

          13. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ч.Б, Ц.У нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА

 

                                                    ШҮҮГЧ                                    Ч.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                    ШҮҮГЧ                                     С.ӨСӨХБАЯР