Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2017/01429

 

 

 

 

 

 

 


 

2017 оны 06 сарын 16 өдөр

        Дугаар 183/ШШ2017/01429

                 Улаанбаатар хот

 

 

      Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

      хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, Скайтел плаза, өөрийн байранд байрлах “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хариуцагч: Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 2б хэсэг, 27 тоотод оршин суух Содном-Очирын Эрдэнэчимэг /РД:УВ65050306/-д холбогдох

худалдах,худалдан авах гэрээний үүрэгт 150.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Эрдэнэчимэг нь 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “Манай үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч “Скайтел ХХК, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн хооронд байгуулсан “Хамтрах ажиллах гэрээ”-нд хамрагдан 150.000 төгрөгний үнэ бүхий Huawei гар утас авч төлбөрийг 3 сар хуваан төлөхөөр тохирсон. С.Эрдэнэчимэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн гар утасны төлбөр 150.000 төгрөгийг төлөөгүй байна. Иймд С.Эрдэнэчимэгээс гар утасны төлбөрийн үлдэгдэл 150.000 төгрөг, нотариатын зардал 4000 төгрөг нийт 154.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч С.Эрдэнэчимэг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: С.Эрдэнэчимэг миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хариу тайлбар өгөх хуулийн хугацаа шаардлаггүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь хариуцагч С.Эрдэнэчимэгт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 154.000 төгрөг  шаардсан байна.

   Уг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Эрдэнэчимэг нь бүрэн хэмжээнд хүлээн зөвшөөрч 154.000 төгрөгийг төлж барагдуулахаар тайлбар гаргасныг нэхэмжлэгч тал мөн хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 5270 төгрөгийг 50 хувиар бууруулан тогтоож хариуцагчаас 2635 төгрөг, улсын орлогоос үлдсэн  50 хувь болох 2635 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон   

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн худалдах, худалдан авах гэрээний үүрэгт шаардсан 154.000 /нэг зуун тавин дөрвөн мянга/ төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагч С.Эрдэнэчимэгийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

    2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Эрдэнэчимэгээс улсын тэмдэгтийн хураамжинд 2635 төгрөг, улсын орлогоос 2635 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Скайтел” ХХК-д олгосугай.

          3. Хариуцагч  үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д заасны дагуу захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч тал хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

    4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэхь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд  дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

                                                                                

 

                                    ШҮҮГЧ                                  Б.МӨНХБАЯР