Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/101

2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр                         Дугаар 2021/ШЦТ/101                                       Ханбогд сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ган-Эрдэнэ,

Шүүгдэгч: Ц.Э /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Э-т холбогдох эрүүгийн 2129000000095 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ц.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 21 цагийн үед Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Могойт 1-р баг, Улаан шороот гэх газар өөрийн амьдардаг зөөврийн сууцандаа баз хүргэн Х.Буяннэмэхтэй хувийн таарамжгүй харьцаа буюу газрын гэрчилгээ нэр дээр шилжүүлж авах асуудлаас маргалдаж, улмаар түүний зүүн нүдэн тус газарт баруун гараараа нэг удаа цохиж, мөн түүнийг түлхэж унагаснаас зурагтны хагарсан шилэнд баруун гарын шуу хэсэгт зүсэгдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Э-т холбогдох эрүүгийн 2129000000095 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Э мэдүүлэхдээ:

Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчид хохиролд 146.650 төгрөгийг төлсөн. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх санал гаргаж, прокурортой ялаа тохиролцож орж ирсэн гэв.

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6/,

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-15/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Буяннэмэхийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-23/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Буяннэмэхээс дахин авсан мэдүүлэг /хх-ийн 25/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Буяннэмэхийн гаргасан хүсэлт /хх-ийн 26/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч И.Мягмардолгорын өгсөн мэдүүлэг /хх-ийн 34/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч И.Мягмардуламын өгсөн мэдүүлэг /хх-ийн 36/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Отгонцагааны өгсөн мэдүүлэг /хх-ийн 38/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн №352 дугаартай “Хүний биед хийсэн шүүх шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45-46/,

-Хохирогч Х.Буяннэмэхийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 50-53/,

-Ц.Э-ын оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хохирол төлсөн баримт, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, үл хөдлөх эд хөрөнгийн жагсаалтын лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 58, 61, 64, 88, 89/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Ц.Э-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 85/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч Ц.Э нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 21 цагийн үед Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Могойт 1-р баг, Улаан шороот гэх газар өөрийн амьдардаг зөөврийн сууцандаа баз хүргэн Х.Буяннэмэхтэй хувийн таарамжгүй харьцаа буюу газрын гэрчилгээ нэр дээр шилжүүлж авах асуудлаас маргалдаж, улмаар түүний зүүн нүдэн тус газарт баруун гараараа нэг удаа цохиж, мөн түүнийг түлхэж унагаснаас зурагтны хагарсан шилэнд баруун гарын шуу хэсэгт зүсэгдэж эрүүл мэндэд “биед баруун шуунд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:  

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-7-15/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Ц.Буяннэмэхийн өгсөн “... сумаас  хойш 13 км-т байх Э-ын зөөврийн сууц байрлах Улаан шороотын бууцан дээр 19 цагийн үед ирцгээгээд Э бид 2 шар айраг ууж сууж байгаад манайх амьдарч буй бууцныхаа гэрчилгээг өөр дээрээ шилжүүлмээр байна гэж хэлснээс болж Э уурлаж, ”чи анх юутай ирсэн юм бэ” гээд бид маргалдаад сууж байтал Э миний зүүн нүд рүү баруун гараараа 1 удаа цохисон. Тэгэхэд нь би босоод Э ч босоод бид 2 ноцолдож зууралдацгаагаад би хаалганы баруун талд  байх цахилгааны тэжээлийн шар хайрцган дээр байх зурагттай цуг шатны уруу унахдаа зурагтын нүүрний хагарсан шилэнд баруун гарынхаа шуу хэсгийг зүсээд цус гарахад нь буцаж ороод цусаа тогтоож, гар боох санаатай орох гэтэл Э үүдэндээ зогсоод сууцандаа оруулахгүй гээд өөдөөс аяга, халбага, ганжин, точил зэрэг гэрийнхээ эд зүйлсийг шидэж байгаад довжоон дээрээ суусан байхад нь би гүйж очоод хөлөөрөө нүүр рүү нь тийрсэн. Тэгээд дотогш орох гэтэл оруулахгүй бид 2 зууралдаж ноцолдож байгаад салахад Энхбаяр гэрээсээ хутга барьж гарч ирээд ална шүү гэж байсан....Э бид 2 тус бүр 5 шар айраг ууцгаасан, ... бид 2 нэлээн согтсон байсан ...”гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч И.Мягмардолгорын өгсөн “...хэсгийн төлөөлөгч Мягмардуламын утас руу залгаж Буяннэмэх, Э хоёр зодолдсон талаар хэлсэн. Тэгээд бид 2-ыг очиход Буяннэмэхийн баруун гар зүсэгдсэн, Э-ын нүүр нь цус болсон, зөөврийн сууцны шат болон усны сав зэрэг зүйл цус болсон байдалтай шатны доод талд зурагт унаад урд шил нь  хагараад тэр хавиар бутарсан , сууцны ойр орчим аяга, гутал, хүнсний ногоо, точил, ганжин зэрэг зүйлсийг тараагаад хаясан байсан ...” гэх мэдүүлэг  /хх-ийн 34/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч И.Мягмардуламын өгсөн “...хэсгийн төлөөлөгч миний утас руу залгаад Э, Буяннэмэх 2 согтуу хоорондоо зодолдсон байна гэж хэл дуулгасан. Тэгээд бид 2-ыг очиход Буяннэмэхийн баруун гарын шуу хэсэг зүсэгдэж цус гоожоод  цус нь хатаад тогтсон байсан. Э-ын  нүүр цус болсон байсан....бууцны газрын гэрчилгээний нэр шилжүүлэх асуудлаас болж маргалдсан гэж байсан ....” гэх мэдүүлэг /хх-ийн 36/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 352 дугаартай  “1.Х.Буяннэмэхийн биед баруун шуунд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Баруун шууны шарх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийг үйлчлэлээр, зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр  хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. 3.Х.Буяннэмэхийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 4.Х.Буяннэмэхийн биед учирсан гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт/хх-ийн 45-46/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Ц.Э-ын яллагдагчаар өгсөн“... Би тухайн өдөр 5-6 лааз шар айраг уусан байсан. Өвөлжөөний газрын гэрчилгээний эзэмшигчийн нэр шилжүүлэх асуудлаас болж маргалдсан. ....Тухайн үед  би зүүн нүд рүү нь баруун гараараа нэг удаа цохисны улмаас Х.Буяннэмэхийн зүүн нүдний доод зовхи хэсэг хөхөрч хавдсан, зууралдаж ноцолдож байгаад  хаалга руу түлхэхэд шатны уруу унахдаа зурагтны нүүрний хагарсан шилэнд баруун гарын шуу хэсгийг зүссэн байсан ...эмчилгээ эм тарианы зардалд 146.650 төгрөгийг төлсөн. Би ийм хэрэг үйлдсэндээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 85/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос  шүүгдэгч  Ц.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймээс шүүгдэгч Ц.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

Хохирогч Х.Буяннэмэхийн эрүүл мэндэд “баруун шуунд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 352 дугаартай” дүгнэлт /хх-ийн 45-46/-ээр тогтоогдож байна.   

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн Х.Буяннэмэхийг хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хх-20/

Хохирогч Х.Буяннэмэх нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болох нь хохирогчоос ирүүлсэн “Х.Буяннэмэх миний бие нь энэ болсон хэргийн талаар Ц.Э-аас нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал үгүй учир хэргийн материалтай танилцах, шүүх хуралд оролцохгүй байгаагаа илэрхийлж байна” гэсэн хүсэлтээр, шүүгдэгч Ц.Э нь хохирогч Х.Буяннэмэхэд хохиролд 146.650 төгрөг төлсөн болох нь хохирол төлсөн баримт, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлгээр тус тус нотлогдож байна. /хх-26, 61/

Иймд шүүгдэгч Ц.Э-аас хохирогч Х.Буяннэмэхэд 146.650 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдах нь зүйтэй.

Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:

Шүүгдэгч Ц.Э нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 21 цагийн үед Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Могойт 1-р баг, Улаан шороот гэх газар өөрийн амьдардаг зөөврийн сууцандаа баз хүргэн Х.Буяннэмэхтэй хувийн таарамжгүй харьцаа буюу газрын гэрчилгээ нэр дээр шилжүүлж авах асуудлаас маргалдаж, улмаар түүний зүүн нүдэн тус газарт баруун гараараа нэг удаа цохиж, мөн түүнийг түлхэж унагаснаас зурагтны хагарсан шилэнд баруун гарын шуу хэсэгт зүсэгдэж эрүүл мэндэд “биед баруун шуунд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах”-аар гаргасан санал нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон, шүүгдэгч Ц.Э нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-64/-аар тогтоогдож байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Х.Буяннэмэх нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч Ц.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /Таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Шүүгдэгч Ц.Э нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З овогт Ц-ын Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-т оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ц.Э нь хохирогч Х.Буяннэмэхэд хохиролд 146.650 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч Ц.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ДАВААНАРАН