Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 22

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Улсын яллагч: Б.Цэцэгмаа,

Нарийн бичгийн дарга: Х.Түмэнчимэг,

Шүүгдэгч М.Отгон-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Д.Дашдорж нарыг оролцуулан,

           

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бууяныхан овогт Мондооны Од-Эрдэнэд холбогдох эрүүгийн 201625021179 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сант суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүрэг, 4-р хороо, Цэргийн хотхоны 548 тоотод оршин суух, регистрийн дугаар МЛ81073118, Буучныхан овогт Мондооны Од-Эрдэнэ.

 

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Яллагдагч М.Од-Эрдэнэ нь 2016.04.22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11-р хороо, Одкон төвийн зүүн талд хохирогч Б.Бавуудоржийг 25-77 УБЛ улсын дугаартай Тоёото спринтер маркийн машинтай явж байхад шалтгаангүйгээр зодож хөнгөн гэмтэл санаатай учруулсан, мөн машиных нь шилийг хагалж 35.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч М.Од-Эрдэнэ мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугийн хувьд маргаангүй гэв.

   

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Бавуудорж /хх-ийн 12/, гэрч Б.Ууганцэцэг /хх-ийн 13/, гэрч Г.Гансүх /хх-ийн 14/, яллагдагч М.Од-Эрдэнэ /хх-ийн 24/ нарын өгсөн мэдүүлгүүд, Шүүх эмнэлэгийн шинжээчийн 2016.04.28-ны 5630 дугаартай дүгнэлт /хх-ийн 16/, М.Од-Эрдэнийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 28/ зэрэг болно.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.Од-Эрдэнэ нь 2016.04.22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11-р хороо, Одкон төвийн зүүн талд хохирогч Б.Бавуудоржийг 25-77 УБЛ улсын дугаартай Тоёото спринтер маркийн машинтай явж байхад шалтгаангүйгээр зодож бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулан догшин авирлан танхайрсан, мөн машиных нь шилийг хагалж 35.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Хохирогч Б.Бавуудоржийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…2016.04.22-ны өдөр би өөрийн 25-77 УБЛ  улсын дугаартай Тоёото спринтер маркийн машинтай Одкон төвийн зүүн талын замаар хойшоо өгсөөд түгжрээд явж байхад үл таних залуу гэнэт гарч ирээд машины хойд талын багаж руу өшиглөөд балбаад эхэлсэн. Тэгэхээр нь буугаад очтол тэр залуу шал согтуу байсан бөгөөд машинд сууна гээд байхаар нь би түлхээд замаас гаргасан. Тэгээд би машиндаа суугаад хөдлөх гэтэл машины хойд талын буруу талын шилийг гараараа цохиж хагалсан. Тэгээд би цагдаа дуудсан. Тэгтэл тэр залуу урагшаа зугтах гэж байгаад боржурт тээглээд унасан. Цагдаа иртэл би барьж байх хугацаанд миний нүүр лүү цохиод байсан. Тэгээд цагдаа ирэхээр нь хүлээлгэж өгөөд өөрөө эмнэлэг явж эргэж ирээд цагдаад өргөдлөө бичиж өгсөн. Одоо хохиролоо бүрэн барагдуулж дууссан гомдол саналгүй…” /хх-ийн 12/,

 

Гэрч Б.Ууганцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…М.Од-Эрдэнэ бид хоёр 2006 онд албан ёсоор гэр бүл болсон. Бид хоёр 3 хүүхэдтэй. Тэр төлөв даруу зантай, шудрага хүн байгаа юм. Ер нь архи уугаад байдаггүй. Тэр өдөр яагаад архи ууж ийм зүйл хийснийг нь ойлгохгүй байна…” /хх-ийн 13/,

 

Гэрч Г.Гансүхийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…Би тэр өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бэлх-111 чиглэлийн машинтай эргүүлийн офицерийн үүргийг цагдаагийн дэд ахлагч Нэргүйн хамт гүйцэтгэж байсан. Тэр өдрийн 12-13 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо Одкон төвийн зам дээр машины шил хагаллаа гэсэн дуудлагын дагуу очсон. Биднийг очиход хохирогч нь гэх залуу согтуу хүнтэй зууралдаад байж байсан. Тэднийг салгаад Од-Эрдэнэ гэгчийг Тамир 120-д хүлээлгэж өгч саатуулах байранд хүлээлгэж өгсөн. Од-Эрдэнэ нэлээн согтуу багаж үлээх чадваргүй байсан. Од-Эрдэнэ нь хохирогийн үүдэн шүд рүү цохиж гэмтэл учруулсан, машины баруун хойд талын цонхны шилийг хагалсан байсан. Мөн машинд дайруулсан гэх зүйл огт яриагүй…” /хх-ийн 14/,

 

Яллагдагч М.Од-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…Би 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гэрээсээ 10 цаг гэж гараад Дэнжийн 1000 руу очиж мах авах гээд гарсан. Гарч яваад 100 айлын ойролцоо Сэлбийн голын эрэг дээр цэргийн найз Мягмарбаатартай тааралдсан. Тэгээд олон жил уулзалдаагүй юм чинь гээд Мягмарбаатартай 0.75 грамм архи ууссан. Тэгээд согтуу явж байгаад Одкон төвийн урд машины хажуугаар өнгөрөхөд тэр машин намайг шүргэчих шиг болсон. Тэгэхээр нь машины багаж хуу цохиход нэг эрэгтэй хүн гарч ирсэн. Тэр хүнтэй муудалцаад байсан. Уурандаа цонхыг цохиод хагалчихсан. Тэгээд нэг мэдэхэд эрүүлжүүлэхэд байсан. Энэ гэмт хэргинй улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна…” /хх-ийн 24/

 

Шүүгдэгч М.Од-Эрдэнийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Бавуудоржийн биед “…уруулын шарх, зулгаралт бүхий зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан…” болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016.04.28-ны дрийн ¹5630 дугаартай дүгнэлт, шүүгдэгчээс шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байх тул М.Од-Эрдэнийг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж бусдын машины шилийг хагалж, биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч М.Од-Эрдэнэд ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлбөрөө сайн дураараа төлсөн зэргийг хөнгөрүүлэн үзэв.

 

Харин түүнийг согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэн үзэх нөхцөлд тооцон үзэв.

 

Шүүгдэгч М.Од-Эрдэнийн хувийн байдал, хохирол төлбөрөө төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

           

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь урьдчилан цагдан хоригдоогүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 293, 294, 298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Буучныхан овогт Мондооны Од-Эрдэнийг догшин авирлаж танхайрсан  гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Од-Эрдэнийг 03 /гурав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар М.Од-Эрдэнэд оногдуулсан 03 жил 01 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч М.Од-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Од-Эрдэнэд оногдуулсан 03 жил 01 сарын хорих ялыг тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд нь хяналт тавих үүргийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан буюу улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Од-Эрдэнэд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

           

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР