Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2023/0390

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                        захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2023/0239 дугаар шийдвэрийг хариуцагч болон гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч “С” ХХК

Хариуцагч Харилцаа холбооны зохицуулах хороо

Гуравдагч этгээд “О” ХХК

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, С.

 Хариуцагчийн өмгөөлөгч Б.Ц

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, Г.

 Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.

Хэргийн индекс: 128/2022/0421/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2023/0239 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр 4.1, 4.2.5, 37 дугаар зүйлийн 37.3, 67 дугаар зүйлийн 67.2, 67.3, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагуудын зарим хэсгийг хангаж, “А” ХХК-д 66ХХ-ХХХХ дугаарлалтыг ашиглах гэрээ байгуулах эрх олгосон Харилцаа холбооны Зохицуулах хорооны 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 3хххххххх дугаартай “А” ХХК-д олгосон сүлжээний дугаарлалтын нэмэлт гэрээ болон 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 3хххххххх дугаартай “О” ХХК-д олгосон сүлжээний дугаарлалтын нэмэлт гэрээг тус тус хүчингүй болгож, “С” ХХК-ийн 6ХХ-ХХХХ дугаарлалтыг ашиглах талаар Харилцаа холбооны зохицуулах хороонд гаргасан хүсэлтүүд нь “А” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн № 21/373 тоот албан бичгээр гаргасан хүсэлтээс цаг хугацааны хувьд эхэнд, түрүүнд болохыг тогтоож, “С” ХХК-тай 66ХХ-ХХХХ сүлжээний дугаарлалтын нэмэлт гэрээ байгуулах эсэх асуудлыг зохих хууль, журамд нийцүүлэн шийдвэрлэхийг Харилцаа холбооны зохицуулах хороонд даалгаж, үлдэх “С” ХХК-ийн гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэхгүй байгаа Харилцаа холбооны зохицуулах хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан А ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн № 21/373 тоот албан бичгээр гаргасан хүсэлтийг бүртгэсэн цахим бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, тус шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон” тус тус шийдвэрлэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, С.Я нар дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэлийн шаардлага: “А” ХХК-ийн 66ХХ-ХХХХ дугаарлалтыг ашиглах гэрээ байгуулах эрх олгосон Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 3хххххххх дугаартай “А” ХХК-д олгосон сүлжээний дугаарлалтын нэмэлт гэрээ болон 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 3хххххххх дугаартай “О” ХХК-д олгосон сүлжээний дугаарлалтын нэмэлт гэрээг тус тус хүчингүй болгох.

Үндэслэл: А. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж заасан. Маргаан бүхий гэрээ нь хууль бус бөгөөд түүний хууль бус алдааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдсон тохиолдолд л нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх ёстой. Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Зохицуулах хороо харилцаа холбооны талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 9.1.2-т “Хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, хугацааг сунгах, тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага болон холбогдох журмыг батлах, гэрээ байгуулах, биелэлтэд хяналт тавих”, 9.1.9-д “Сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх”, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 268 дугаар тогтоолоор батлагдсан Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрмийн 3.1-д “Хорооны дарга дараах бүрэн эрхтэй”, 3.1.4-д “Хороог гадаад, дотоодод итгэмжлэлгүйгээр төлөөлөх”, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.16-д “Мэдээлэл, харилцаа холбооны, технологийн чиглэлээр эрхлэх тусгай зөвшөөрлийн төрлийг”, 15.16.1-д “Радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах”, 15.16.2-т “Харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх”, 15.16.3-д “Контентын үйлчилгээ эрхлэх”, 15.16.4-т “Тоон гарын үсгийн гэрчилгээ олгох” гэж тус тус заасан. Тодруулбал, дугаар олголтын харилцаа нь тусгай зөвшөөрлийн нэг төрөл биш бөгөөд тус хороо нь Харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж, тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчтэй нэмэлт гэрээ байгуулах замаар дугаарлалтыг олгодог нь хуульд нийцсэн тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль /Хүчингүй болсон/, Зөвшөөрлийн тухай хууль болон салбарт мөрдөгдөж буй хууль тогтоомжид сүлжээний дугаарлалтын асуудлыг тусгай зөвшөөрөл гэж заасан асуудал огт байхгүй байхад анхан шатны шүүхийн зүгээс тусгай зөвшөөрөлтэй адилтган дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Б. Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор батлагдсан “Харилцаа холбооны сүлжээний дугаарын ашиглалт үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журам”-ын 6.4-д “Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх холбогдох тусгай зөвшөөрөл шинээр авсан бөгөөд дугаар ашиглах хүсэлт гаргасан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь цахилгаан холбооны сүлжээний дугаарын багцыг шинээр авах бол дугаар ашиглах төлөвлөгөөг, дугаарын багц нэмж авах бол дугаар ашиглах төлөвлөгөө, өмнөх дугаар ашиглалтын тайлан, холболтын байгууламжийн мэдээлэл, үзүүлэлтийг Зохицуулах хороонд ирүүлнэ” гэж, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 74 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Харилцаа холбооны сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2-т “Харилцаа холбооны сүлжээний дугаарыг шинээр авах болон сунгуулахаар хүсэлт гаргагч нь Хүснэгт 1-т заасан нөхцөлийг хангасан байх ба холбогдох баримт бичгийг үнэн зөв бүрдүүлэн, хуудас бүрийг дугаарлан Зохицуулах хороонд хүргүүлнэ”, Хүснэгт 1-ийн 4-т “Албан хүсэлт, Дугаар ашиглах төлөвлөгөө, Ашиглаж буй багцын ашиглалтын талаарх тайлан” гэж, 4.3-т “Сүлжээний дугаарыг олгохдоо дугаарлалтын төлөвлөгөө, дугаарлалтын нөөцөд үндэслэж, эхэнд ирсэн хүсэлтэд эхэлж олгох зарчмыг баримтална” гэж, 4.4-т “Сүлжээний дугаарыг олгох” сунгах асуудлыг Зохицуулах хорооны дарга шийдвэрлэнэ” гэж тус тус заасан. Дээрх журамд заасны дагуу сүлжээний дугаарлалт авах тохиолдолд тухайн хүсэж буй дугаарлалт нь сүлжээний дугаарлалтын төлөвлөгөөнд заавал тусгагдсан байх шаардлагатай бөгөөд төлөвлөгөөнд тусгаагүй буюу үүрэн холбооны үйлчилгээнд ашиглахаар заагаагүй дугаарлалтаас авах хүсэлт гаргах, тухайн дугаарлалтыг хуваарилах боломж огт байхгүй. Нэхэмжлэгч нь дээрх шаардлагуудыг хангаагүй, төлөвлөгөөнд байхгүй дугаарлалтын хүсэлт гаргаж байсан, 2020 он, 2021 онд 6ххх дугаарыг хүссэн өргөдөлдөө “дугаар ашиглах төлөвлөгөөг” огт хавсарган ирүүлж байгаагүй. Тиймээс нэхэмжлэгчийг дугаар хүссэн өргөдлөө хууль журмын дагуу гаргасан гэж үзэх боломжгүй, журмаар шаардсан баримтыг бүрдүүлээгүй нь нэхэмжлэгчийн буруу тул хариуцагчийг хууль зөрчсөн гэж маргах үндэслэлгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдсан, хэргийн оролцогчид уг үйл баримттай маргадаггүй.

2. Нэхэмжлэлийн шаардлага: “С” ХХК-тай 66ХХ-ХХХХ дугаарлалтыг ашиглах талаар Харилцаа холбооны зохицуулах хороонд гаргасан хүсэлтүүд нь “А” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №21/373 тоот албан бичгээр гаргасан хүсэлтээс цаг хугацааны хувьд эхэнд, түрүүнд болохыг тогтоолгох,

Үндэслэл А. Харилцаа холбооны тухай хуулийн 6 дугаар зүйлд /Хуучнаар/ “Харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх”, 6.1.5-д “Сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө батлах”, 9 дүгээр зүйлд “Харилцаа холбооны зохицуулах хорооны бүрэн эрх”, 9.1.9-д “Сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх” гэж заасан. Өөрөөр хэлбэл, хариуцагч байгууллага хуульд зааснаар батлагдсан дугаарын нэгдсэн төлөвлөгөөний дагуу үйл ажиллагааг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй байхаар хуульчилсан. Зөвхөн батлагдсан төлөвлөгөөний дагуу дугаарыг олгох боломжтой. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/104 дүгээр тушаалаар батлагдсан “Монгол Улсын Харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө”-нд 8х-хххххх, 9х-хххххх дугаарлалтыг үүрэн холбооны үйлчилгээнд, 5х-хххххх дугаарлалтыг үүрэн холбоо болон юмсын интернэт, дата үйлчилгээнд ашиглахаар төлөвлөсөн. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/112 дугаар “Монгол Улсын харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай” тушаал батлагдсан. Уг тушаалаар “Эхлэх дугаар “6”, зориулалт “Нөөцөд төлөвлөгдсөн дугаар гэснийг зориулалт “Үүрэн холбоо, зүйлсийн интэрнет дата үйлчилгээнүүдэд” гэж өөрчлөн, томьёолол 13-т 6х-хххххх” гэж тусгасан. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө батлагдсан өдрийн маргааш буюу 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 66хх-хххх, 69хх-хххх дугаарлалтыг хүссэн өргөдлийг гаргасан. Төлөвлөгөө батлагдсаны дараа буюу 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс хойш л үйлчилгээ эрхлэгчид дугаарлалтын хүсэлт гаргах, авах боломжтой болох бөгөөд энэ ч агуулгаараа нэхэмжлэгч болон гуравдагч этгээд дугаарлалт авах хүсэлтээ Зохицуулах хороонд гаргасан. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өмнө гаргасан буюу 2020 онд гаргасан дугаарын хүсэлтийг гуравдагч этгээдээс түрүүнд гаргасан хүсэлт гэж дүгнэсэн.

Хэрвээ нэхэмжлэгчийн авахаар хүсэж буй 66хх-хххх, 69хх-хххх дугаарлалтууд нь 2018 оны нэгдсэн төлөвлөгөөнд орсон бол хариуцагчийн зүгээс эхлэж гаргасан хүсэлт гэж үзэж, олгох боломжтой байсан. Гэвч дээрх дугаарууд нь нэгдсэн төлөвлөгөөнд ороогүй учир хариуцагч “С” ХХК-д дугааруудыг олгох хууль зүйн боломжгүй. Хуулийн этгээд төлөвлөгөөнд ороогүй дугаарыг хүссэн үедээ, хэдэн жилийн өмнө авахаар хандсан хүсэлтүүдийг эхэнд гаргасан гэж үзээд олгох боломжтой гэж шийдвэрлэх юм бол нэгдсэн төлөвлөгөө гаргах, хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуулиар төрийн байгууллагуудад олгох шаардлагагүй юм. Шүүхийн дүгнэснээр хэрэгжүүлэх тохиолдолд нэг аж ахуйн нэгж төлөвлөгөөнд ороогүй бүх дугаарыг авах хүсэлт гаргаж, бусад бүх оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг мөн хөндөх нөхцөл бүрдэх бөгөөд шударга ёсны зарчимд огт нийцэхгүй асуудал үүснэ. “С” ХХК нь дугаарын нэгдсэн төлөвлөгөөнд багтсан дугаараас авах хүсэлт гаргах эрхтэй бөгөөд Харилцаа холбооны зохицуулах хороо зөвхөн хүсэлтийг үндэслэн олгох боломжтой эсэхийг шийдвэрлэх үүрэгтэй. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг дүгнэхдээ нотлох баримтыг буруу үнэлж, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хэн нь эхэлж хүсэлт гаргасан талаарх харилцааг тогтоохдоо цаашид гарах үр дагавар, бусад нэхэмжлэлийн шаардлагатай хэрхэн уялдаж байгаа, үйл баримт, нөхцөл байдлыг дүгнэлгүйгээр, зөвхөн хэрэгт авагдсан баримтын үг үсэг, огноог үндэслэн шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Б. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт “С” ХХК-ийн 66ХХ-ХХХХ дугаарлалтыг ашиглах талаар Харилцаа холбооны зохицуулах хороонд гаргасан хүсэлтүүд нь “А” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №21/373 тоот албан бичгээр гаргасан хүсэлтээс цаг хугацааны хувьд эхэнд, түрүүнд болохыг тогтоолгох” гэжээ. Эндээс үзвэл, нэхэмжлэгчийн хэзээ гаргасан, ямар хүсэлт нь гуравдагч этгээдийн гаргасан 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №21/373 дугаар албан бичгээр гаргасан хүсэлтээс цаг хугацааны хувьд эхэнд болохыг тогтоохоор шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

В. Гуравдагч этгээд нь нэхэмжлэгчээс түрүүлж хүсэлт гаргасан нь хэрэгт авагдсан баримтууд болох бүртгэлийн дэвтэр болон программ, хэргийн оролцогчдын тайлбаруудаар тогтоогдож байх тул хариуцагчийн үйлдэл шударга ёсны зарчимд нийцэхгүй, үндэслэлгүй гэж дүгнэсэн нь буруу. Харин ч дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө батлагдсан даруйд ирсэн хүсэлтийг бүртгэж эхэнд ирүүлсэн хүсэлтийг хянаад, шаардлагад нийцэж байсан тул хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцэх үйлдэл гэж үзэж байна.

З. Нэхэмжлэлийн шаардлага: “С” ХХК-тай 66ХХ-ХХХХ сүлжээний дугаарлалтын нэмэлт гэрээ байгуулах эсэх асуудлыг зохих хууль, журамд нийцүүлэн шийдвэрлэхийг Харилцаа холбооны зохицуулах хороонд даалгах,

Үндэслэл: А. Хариуцагч хууль бус үйлдэл гаргасан, нэхэмжлэгч хуульд заасан үүргээ биелүүлсэн, ямар нэгэн зөрчил гаргаагүй, хариуцагчид шийдвэр гарах сонгох боломжгүй байхгүй тохиолдолд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх боломжтой. Гэтэл нэхэмжлэгч нь дээр дурдсанчлан дугаарлалт хүсэх өргөдөлдөө холбогдох баримтуудыг хавсаргаагүй нь хүсэлтийг буцаах, хүлээн авахгүй байх хууль зүйн үндэслэлийг бүрдүүлж байна. Мөн нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа байсаар байхад шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй болсон. Шүүх нь нэхэмжлэлийн уг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн боловч хариуцагчид зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах гэсэн байдлаар шийдвэрлэж байгаа нь шүүхийн шийдвэр ойлгомжгүй, хэрхэн биелэгдэх нь талуудад тодорхойгүй байдлыг үүсгэж байна. Өөрөөр хэлбэл, гэрээ байгуулах эсэх асуудал нь хариуцагчийн эрх хэмжээний, сонгох боломжийн асуудал гэж үзсэн үү, эсвэл гэрээ байгуулахыг даалгах нь зөв, гэхдээ шүүх бус хариуцагч өөрөө шууд ийм шийдвэр гаргах ёстой гэсэн байдлаар дүгнэсэн эсэх нь ойлгомжгүй байна.

Б. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан. Шүүхийн шийдвэрийн 28 дахь талд "... 66ХХ-ХХХХ дугаарлалтыг ашиглах гэрээ байгуулах эрхийг “С” ХХК-д олгож гэрээ байгуулахыг Харилцаа холбооны зохицуулах хороонд даалгах” шаардлагыг нэхэмжлэгчийн томьёолсон байдлаар хангаж шийдвэрлэх боломжгүй, ... нэмэлт гэрээ байгуулах эсэхийг асуудлыг зохих хууль, журамд нийцүүлэн шийдвэрлэхийг Харилцаа холбооны зохицуулах хороонд даалгах гэсэн байдлаар томьёолон хангаж шийдвэрлэлээ” гэжээ.

Эндээс үзвэл шүүх нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг өөрөө өөрчлөн, хүрээг тодорхойлж шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг зөрчжээ. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Харилцаа холбооны зохицуулах хорооны зүгээс “А” ХХК, “О” ХХК-уудтай байгуулсан 3хххххххх тоот гэрээг хүчингүй болгосон. Гэвч энэхүү гэрээгээр 66хх, 66хх дугаарлалтын ашиглалтын асуудлыг зохицуулсан бөгөөд 60хх дугаарлалттай холбоотой ямар ч гомдол, маргаан байхгүй болно. Нэхэмжлэгч тал ч 60хх дугаарлалттай холбоотой маргадаггүй. Гэтэл маргаан байхгүй, бусад иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй дугаарлалтын асуудлыг хамтатган шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн асуудал болсон. Иймд дээрх үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2023/0239 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, холбогдох хэсэгт гомдол гаргаж байх тул шийдвэрийг хүчингүй болгож, давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “1. Гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан анхан шатын шүүхийн Шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалт дахь нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байна.

2. НЭГ. “С” ХХК-ийн 66хх-хххх дугаарлалтыг ашиглах талаар, Хороонд гаргасан хүсэлтүүд нь АЭМН-ийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 21/373 тоот албан бичгээр гаргасан хүсэлтээс цаг хугацааны хувьд эхэнд, түрүүнд болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шүүхийн шийдвэр үндэслэлгүй болох тухайд:

Нэг.1  Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хэн алин нь дугаар хүсэх эрх нээгдсэн өдөр-өөс өмнө 66хх-хххх дугаарлалтыг авах “хүсэл зориг”-оо Хороо болон Агентлаг”-т хандан илэрхийлж байжээ. Хороо болон Агентлаг нар нь талуудын дээрх “хүсэл зориг”-ийн талаарх албан бичгүүдэд тухай бүр хариу өгч дугаарлалт төлөвлөгөөнд тусгагдаагүй учраас олгох боломжгүй талаар мэдэгдэж (асуудлыг хааж, мухарлаж) байжээ. Гэтэл шүүх дугаар хүсэх эрх нээгдсэн өдрөөс өмнөх зөвхөн нэхэмжлэгчийн хүсэл зоригийн огноог харгалзан үзэж, дүгнэсэн байх боловч гуравдагч этгээдийн гаргаж байсан, хавтаст хэрэгт авагдсан адил агуулгатай дугаар хүсэх эрх нээгдсэн өдрөөс өмнөх хүсэл зоригийн илэрхийллүүдийг огт харгалзаж үзээгүй, үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна. Түүнчлэн, дугаар хүсэх эрх нээгдсэн өдрөөс өмнөх талуудын гаргасан “хүсэл зориг”-ийн илэрхийлэлд Хороо хариу өгч хаасан байх  ба хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байгаа байдлыг ч мөн шүүх харгалзан үзэхгүй, дүгнэлт хийхгүй орхигдуулжээ.

Нэг.2. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын дугаар хүсэх эрх нээгдсэн өдрөөс өмнө гаргасан аливаа хүсэл зоригийн илэрхийлэл нь хууль зүйн хувьд үр дагавар үүсгэхгүй. Учир нь дугаар хүсэх эрх нээгдэхээс өмнө 66хх-хххх дугаарлалт нь дугаарлалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй буюу Хороонд тус дугаарыг бусдад олгох эрх үүсээгүй, оролцогч нарын хэн алин нь ‘‘албан хүсэлт” гаргах урьдчилсан нөхцөл бүрдээгүй байсан нөхцөл байдлыг шүүх харгалзан үзээгүй, энэ талаар дүгнэлт хийгээгүй нь нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн байна. “Хүсэл зориг” болон “албан хүсэлт” гэсэн хоёр ойлголт нь энэхүү маргаан бүхий нөхцөлд хоёр тусдаа агуулга, эрх зүйн үр дагавар бүхий байна. “Хүсэл зориг” нь хэдийд ч илэрхийлж болох, хэлбэр болон агуулгын хувьд хуулийн шаардлага, босго тавиагүй, бусдад үүрэг үүсгэхгүй ойлголт. Харин “албан хүсэлт” бол хууль болон журамд заасан гаргах урьдач нөхцөл шаардах, хэлбэрийн болон агуулгын босго шаардлага бүхий байх ба нэгэнт гаргасан бол эрх зүйн үр дагавар буюу Хороонд үүрэг үүсгэх баримт бичиг юм. Гуравдагч этгээд нь Дугаар хүсэх эрх нээгдсэн өдөр албан хүсэлтэд тавигдах Харилцаа холбооны тухай хууль, 74 тоот журам болон 41 тоот журмын аль алиных нь шаардлагыг бүрэн хангаж, төлөвлөгөөгөө хавсарган (шинэ үйлчилгээ эрхлэгч учир тайлан хавсаргаагүй) өгсөн. Өгөхдөө хамгийн түрүүнд өгсөн. Харин нэхэмжлэгчийн хожуу гаргасан хүсэлт нь хууль болон 74 болон 41 тоот журмын аль алиных нь шаардлагыг огт хангаагүй, тайлан, төлөвлөгөөгөө хавсаргаагүй “хүсэл зориг”-ийн илэрхийлэл төдий нэг нүүр байсан. Гэтэл шүүх энэхүү бодит нөхцөл байдлын талаар авагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнээгүй шийдвэр гаргажээ. Тайлан, төлөвлөгөө байхгүй, өмнө авсан 4 сая орчим дугаарын ашиглалт ямар түвшинд байгаа, шинэ дугаарлалт авах хэрэгцээ шаардлага бодитоор үүссэн эсэхийг үнэлж дүгнэсний үндсэн дээр “үр ашигтай” байх зарчимд нийцсэн гэж Хороо үзвэл “С” ХХК-д шинэ дугаарлалт нэмж олгох журам үйлчилдэг.

Нэг.З. Шүүх “шударга ёсны зарчим” нь захиргааны үйл ажиллагааны үндсэн зарчим байна гэж үндэслэл бүхий дүгнэжээ. Гэтэл шударга ёсны зарчмын нэг бүрэлдэхүүн нь ижил, тэгш гараа, нөхцөлөөр хангах явдал юм. Тийм ч учраас “Төлөвлөгөө” гэж батлан, тийнхүү Төлөвлөгөөнд үндэслэн тухайн нэг дугаарлалтыг авах хүсэлтээ гаргах ижил, тэгш боломжоор бүгдийг нэгэн зэрэг хангаж өгдөг. Ийм зарчим байхгүй бол одоо үйлчилгээ эрхэлж буй этгээдүүд бүх дугаарыг урьдчилан хүсэлт гаргаж орхиход тухайн зах зээлд ирээдүйд шинээр орж ирэх хэнд ч дугаарлалт авах эрх үүсэх боломжгүй болох байлаа. Гэтэл гарааны ижил, тэгш боломжоор хангах, шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлж байгаа үйл явдал буюу маргаан бүхий дугаарлалтыг төлөвлөгөөнд шинээр нэмж оруулсан 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Агентлагийн тогтоолыг шүүх огт үнэлж дүгнэхгүй шийдвэрээ гаргажээ. Дээр дурдсан үндэслэлүүдээр шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн болон хуулийг буруу хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул тус нэхэмжлэлийн шаардлагыг хангасан Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

ХОЁР. “а) АЭМН-д 66хх-хххх дугаарлалтыг ашиглах гэрээ байгуулах эрх олгосон Хорооны 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн үйлдэл хууль бус болохыг тогтоолгох, б) 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 3хххххххх дугаартай “А” ХХК-д олгосон сүлжээний дугаарлалтын нэмэлт гэрээ, 2022 оны 5 дугаар сарын 3-ний өдрийн 3хххххххх дугаартай “О” ХХК-д олгосон сүлжээний дугаарлалтын нэмэлт гэрээг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шүүхийн шийдвэр үндэслэлгүй болох тухайд:

Хоёр.1. Нэхэмжлэгчийн гаргасан “эх” шаардлага нь “АЭМН-ийн 2021 оны 12-дугаар сарын 21-ний өдрийн 11 цаг 01 минутад хүлээн авсан 21/373 тоот албан хүсэлтийг үндэслэн АЭМН-ийн 66хх-хххх дугаарлалтыг ашиглах гэрээ байгуулах эрх олгосон Хорооны 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, 66хх-хххх дугаарлалтыг ашиглах гэрээ байгуулах эрхийг “С” ХХК-д олгон, гэрээ байгуулахыг хороонд даалгах” гэсэн агуулгатайгаар гаргасан байсан. Өөрөөр хэлбэл хариуцагчийн үйлдэл хууль бус эсэхийг тогтоож, түүний үндсэн дээр нэхэмжлэгчид дугаарлалт олгохыг буюу гэрээ байгуулахыг даалгаж шийдвэрлүүлэхээр шаардлагаа томьёолжээ. Гэтэл шүүх энэхүү нэхэмжлэлийн шаардлагын эхний хэсгийг салган авч нэхэмжлэгчийн өөр нэхэмжлэл болох гуравдагч этгээдтэй байгуулсан сүлжээний дугаарлалтын гэрээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлтэй нийлүүлэн угсарч, өөрчлөн тодорхойлоод үнэлэлт дүгнэлт өгч, шийдвэр гаргасан нь хууль хэрэглээний хувьд үндэслэлгүй байна.

Хоёр.2. Түүнчлэн шүүх шийдвэрийн тогтоох хэсгийнхээ 1 дэх заалтаар “АЭМН-д 66хх-хххх дугаарлалтыг ашиглах гэрээ байгуулах эрх олгосон Хорооны 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн үйлдэл хууль бус болохыг тогтоож” гэж шийджээ. Энэ нь хариуцагч болон гуравдагч этгээд нарын хооронд 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан Сүлжээний дугаарлалтын нэмэлт гэрээ биш, тийнхүү гэрээ байгуулах зөвшөөрөл олгосон үйлдэл байх ёстой, энэ нь захиргааны акт мөн болно, тэр нь хууль бус байна гэж нэхэмжлэгч үзээд гаргасан шаардлага байна. Гэтэл шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 26-дугаар хуудасны 5 дахь догол мөрөнд “...66 дугаарлалтыг гуравдагч этгээдэд олгохоор шийдвэрлэсэн ямар нэг захиргааны акт гараагүй байна” болон 6 дахь догол мөрөнд “...Шийдвэргүйгээр шууд дугаарлалтын нэмэлт гэрээ байгуулсан нь үндэслэлгүй байна” гэж буюу хариуцагч эс үйлдэхүй гаргасан гэж дүгнэжээ. Шүүх ийнхүү “эс үйлдэхүй” гэж дүгнэж байгаа бол “...үйлдэл хууль бус болохыг тогтоож” шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй, ойлгомжгүй, логик уялдаагүй байна. Шүүх “эрх олгосон үйлдэл” гэж дугаарлалтын гэрээ байгуулсан үйлдлээс тусгайлан салгаж томьёолон хангаж байгаа мөртлөө тус “эрх олгосон үйлдэл” гэдгийг аль, ямар үйлдэл болохыг тодорхойлоогүй орхигдуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4 дэх заалтыг ноцтой зөрчсөн байна.

Хоёр.З. Түүнчлэн шүүх сүлжээний дугаарлалтыг олгох эрхийг Хорооны даргад олгосон журам буюу 74 тоот журам хүчин төгөлдөр болоогүй байсан учраас хууль бус болсон гэсэн утга бүхий дүгнэлт хийхдээ Хорооны 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн тогтоол буюу захиргааны акт тухайн батлагдсан өдрөөсөө хүчин төгөлдөр болсон үйл баримтад дүгнэлт өгөөгүй байна. Тийнхүү хүчин төгөлдөр болсон тогтоолын 2 дугаар заалтад “Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан тус хорооны 2019 оны "Харилцаа холбооны сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журам батлах тухай" 41 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай’’ гэж тусгажээ. Өөрөөр хэлбэл Шүүхийн Шийдвэрийн 27-дугаар хуудасны 3 дахь догол мөрөнд “...41 тоот тогтоолын хавсралтаар батлагдсан журам үйлчилж байсан гэж үзэхээр байх ба...', гэж дүгнэсэн нь үндэслэлгүй буюу 41 тоот журам өмнө дурдсанчлан хүчингүй болсон байсан байна. Иймд, Хорооны эрх барих дээд байгууллага нэгэнт нэгдсэн хуралдаанаа хийж дугаарлалт олгож гэрээ байгуулах эрхийг Хорооны даргад өгсөн (74-р журмыг батлах замаар) байсан учраас Хорооны дарга уг гэрээг байгуулсан бодит нөхцөл байдлыг Шүүх харгалзан үзээгүй байна. Нөгөөтэйгүүр, хэрэгт авагдсан баримтаас харахад Сын дугаарлалтын бүх гэрээнүүдийг (41 тоот журам хэрэгжиж байсан үед байгуулагдсан) Хорооны дарга байгуулсан буюу Гуравдагч этгээдтэй яг адил журмаар өгчээ. Тэгэхээр ийнхүү Хорооны дарга гэрээ байгуулах замаар дугаарлалтыг олгодог практик нэгэнт тогтоод, урт хугацаанд хэрэгжиж ирсэн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ болжээ. Хороо хууль болон нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээг баримтлан бусад бүх оператор компаниудад дугаарлалт олгосон нийтлэг журмын дагуу Хорооны дарга гарын үсэг зурж гэрээг байгуулсан байгаа байдал болон С дугаарлалт бүрээ адил журмаар авсан байдалд шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна.

Хоёр.4. Шүүх шийдвэрийнхээ 26 дугаар хуудасны 1 дэх догол мөрөнд тусгай зөвшөөрөл олгох, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах, гэрээ байгуулах бүрэн эрх ..хорооны даргад олгогдоогүй, харин зохицуулах хороонд олгогдсон байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь, нэгдүгээрт, сүлжээний дугаарлалт олгох нь Зөвшөөрлийн тухай хууль (хуучин ААҮАТЗтХ21-д Ч мөн адил)-д заасан тусгай зөвшөөрлийн жагсаалтад ороогүй буюу Хорооны олгодог “тусгай зөвшөөрөл” биш юм. Хоёрдугаарт, Харилцаа холбооны тухай хуулийн 8.2-т “Зохицуулах хороо нь дарга, орон тооны бус 6 гишүүнээс бүрдэнэ” гэж заасан буюу Хороо гэдэгт Хорооны дарга багтаж байгаа тус хуулийн зохицуулалтыг шүүх шийдвэрээ гаргахдаа харгалзан үзээгүй, хэрэглээгүй байна.

Гуравдугаарт, Хорооны Дүрмийн 4.1-т “Хорооны үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр хуралдаан байна” гэж заасан байх ба “үндсэн” хэлбэр гэдэг нь “туслах”, эсхүл “бусад” хэлбэр байж болохыг үгүйсгээгүй, хязгаарлаагүй буюу зөвшөөрсөн Харилцаа холбооны тухай ' хуулийн 8.2-т заасан заалттай нийцсэн байгааг шүүх үнэлж дүгнээгүй байна.

Хоёр.5. Шүүх Шийдвэрийнхээ 26 дугаар хуудасны 7 дахь догол мөрөнд “Захиргааны актыг үндэслэн захиргааны гэрээ байгуулах нь үндэслэл бүхий байх захиргааны үйл ажиллагааны зарчимд нийцнэ” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Захиргааны ерөнхий хуульд Захиргааны гэрээ байгуулахын өмнө заавал зөвшөөрсөн захиргааны акт гарсан байх ёстой гэсэн хуулийн заалт, зохицуулалт байхгүй. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д захиргааны үйл ажиллагааны хэлбэрийн нэг нь захиргааны гэрээ байх тухай хуульчилсан. Тэгэхээр захиргааны үйл ажиллагааны нэг хэлбэрийг явуулахын тулд нөгөө хэлбэрээр нь заавал зөвшөөрөл олгосон байх урьдач нөхцөл байна гэж Шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Хоёр.6. Нэхэмжлэгчийн гаргасан “эх” шаардлага нь “Харилцаа холбооны зохицуулах хорооноос үүрэн-холбооны үйлчилгээнд ашиглах 66хх-хххх дугаарлалтыг “А” ХХК-д ашиглуулахаар тус компанитай байгуулсан захиргааны гэрээг хүчингүй болгуулах’’ гэсэн агуулгатай байсан. Гэтэл шүүх өөрөө “ойлгомжтой” болгох нэрийдлээр “2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 3хххххххх дугаартай “А” ХХК-д олгосон сүлжээний дугаарлалтын нэмэлт гэрээ, 2022 оны 5 дугаар сарын 3-ний өдрийн 3хххххххх дугаартай “О” ХХК-д олгосон сүлжээний дугаарлалтыг нэмэлт гэрээг тус тус хүчингүй болгуулах” гэж өөрчлөн “томьёолон” шийдвэрийн Үндэслэх болон Тогтоох хэсэгт тусгаж шийдвэр гаргасан нь хууль хэрэглээний хувьд үндэслэлгүй байна. Учир нь Шүүхийн тодорхойлсон шаардлагад тусгагдсан 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 3хххххххх дугаартай болон 2022 оны 5 дугаар сарын 3-ний өдрийн 3хххххххх дугаартай гэрээнүүд нь зөвхөн 66хх-хххх дугаарлалт биш нэхэмжлэгчийн маргаагүй 66хх-хххх дугаарлалтыг мөн олгосон гэрээ юм. Тэгэхээр шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг ноцтой зөрчжээ.

Дээр дурдсан үндэслэлүүдээр шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн болон хуулийг буруу хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул дээр хоёр дахь хэсэгт дурдсан “а” болон “б”-д тодорхойлогдсон нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

ГУРАВ. "66хх-хххх дугаарлалтыг “С” ХХК-д олгож гэрээ байгуулахыг Хороонд даалгах'' тухай нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн хангасан тухайд:

3.1. Нэхэмжлэгчийн гаргасан “эх” шаардлага нь “а) “С” ХХК-ийн гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэхгүй байгаа Хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, б) 66хх-хххх дугаарлалтыг “С” ХХК-д олгож гэрээ байгуулахыг Хороонд даалгах” гэсэн агуулгатай байсан. Гэтэл шүүх өөрөө нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн, таслан “томьёолох” замаар “а” болон “б” хоёр хэсгийг тусад нь салган шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсэгт тусгаж шийдвэр гаргасан нь хууль хэрэглээний хувьд үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасан захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоогоод, түүний үндсэн дээр захиргааны акт гаргахыг даалгах төрлийн шүүхийн шийдвэр гаргах зохицуулалтад хамаарч байна. Гэтэл шүүх шийдвэрийнхээ 28 дахь талд “Үүнээс үзэхэд, хариуцагчийг нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээргүй байна” гэж дүгнээд дээр дурдсан нэхэмжлэлийн шаардлагын “а” хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтуудад суурилсан, үндэслэл бүхий байх боловч тийнхүү эс үйлдэхүй байхгүй гэж үзсэн мөртлөө дээрх нэхэмжлэлийн шаардлагын “б” хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, логик уялдаагүй холбоогүй байна.

3.2. Түүнчлэн, хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад дугаар хүсэх эрх нээгдсэн өдөр гаргасан нэхэмжлэгчийн хүсэлт (өмнөх хүсэлтүүд нь ч мөн адил) нь хууль болон 74 болон 41 тоот тогтоолоор батлагдсан журмын аль алиных нь шаардлагыг огт хангаагүй, тайлан, төлөвлөгөөгөө хавсаргаагүй байсан. Тайлан, төлөвлөгөө байхгүй, өмнө авсан 4 сая орчим дугаарын ашиглалт ямар түвшинд байгаа, шинэ дугаарлалт авах хэрэгцээ шаардлага бодитоор үүссэн эсэхийг үнэлж дүгнэсний үндсэн дээр “үр ашигтай” байх зарчимд нийцсэн гэж Хороо үзвэл “С” ХХК-д шинэ дугаарлалт нэмж олгох журам үйлчилдэг. Гэтэл шүүх энэхүү бодит нөхцөл байдлыг үнэлж дүгнэлгүйгээр шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. Дээр дурдсан үндэслэлүүдээр шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн болон хуулийг буруу хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул “С” ХХК-тай 66хх-хххх сүлжээний дугаарлалтын нэмэлт гэрээ байгуулах эсэх асуудлыг зохих хууль, журамд нийцүүлэн шийдвэрлэхийг Хороонд даалгаж” шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ж, Ч.Д нар гомдолд гаргасан хариу тайлбартаа: “...Тус шүүхэд “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй Харилцаа холбооны зохицуулах хороо “цаашид ХХЗХ гэх”-нд холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2023/0239 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан давж заалдах журмаар гаргасан гомдолд дараах тайлбарыг гаргаж байна.

Нэг. “А” ХХК-ийн 66хх-хххх дугаарлалтыг ашиглах гэрээ байгуулах эрх олгосон Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн үйлдэл хууль бус болохыг тогтоолгох, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 3хххххххх дугаартай “А” ХХК-д олгосон сүлжээний дугаарлалтын нэмэлт гэрээ болон 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 3хххххххх дугаартай “О” ХХК /хуучнаар “А” ХХК/-д олгосон сүлжээний дугаарлалтын нэмэлт гэрээг тус тус хүчингүй болгох шаардлагын тухайд:

1.1. Харилцаа холбооны зохицуулах хорооны гомдолд: Дугаарын олголтын харилцаа нь тусгай зөвшөөрлийн нэг төрөл биш бөгөөд тус хороо нь Харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж, тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчтэй нэмэлт гэрээ байгуулах замаар дугаарлалтыг олгодог нь хуульд нийцсэн тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй. Сүлжээний дугаарлалтын асуудлыг тусгай зөвшөөрөл гэж заасан асуудал огт байхгүй байхад анхан шатны шүүхийн зүгээс зөвшөөрөлтэй адилтган дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж маргажээ. Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Зохицуулах хороо харилцаа холбооны талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 9.1.2-т “хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, хугацааг сунгах, тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага болон холбогдох журмыг батлах, гэрээ байгуулах, биелэлтэд хяналт тавих” гэж зааснаас үзвэл “Үүрэн холбооны сүлжээний дугаарлалтын нэмэлт гэрээ байгуулах эрх Харилцаа холбооны зохицуулах хорооны даргад олгогдоогүй. Хуулийн дээрх заалтад зааснаар Харилцаа холбооны зохицуулах хорооны шийдвэрлэвэл зохих асуудлыг нэрлэн заасны дотор тусгай зөвшөөрөлд нэмэлт өөрчлөлт оруулах, гэрээ байгуулах асуудлыг Хороо хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэхээр тусгайлан заасан байхад энэхүү маргааны тухайд, Харилцаа холбооны зохицуулах хорооноос нэмэлт гэрээ байгуулах эсэхийг хэлэлцэж, шийдвэрлээгүй байхад Хорооны дарга дангаар шийдвэрлэж, тусгай зөвшөөрөлд нэмэлт оруулж, хуулиар олгогдоогүй эрх эдэлсэн болох нь тогтоогддог. Тодруулбал, Харилцаа холбооны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Засгийн газар харилцаа холбооны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 5.1.2-т “Харилцаа холбооны зохицуулах хороо байгуулах, түүний дүрмийг батлах” гэж зааснаар Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 268 дугаар тогтоолын хавсралтаар “Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрэм” батлагдсан ба уг дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.1 -д “Харилцаа холбооны зохицуулах хороо нь өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгж, иргэн харилцаа холбооны зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, зөвлөмж, шийдвэр гаргах чиг үүрэг бүхий байгууллага мөн” болохыг, 1.3-д “Хорооны үндсэн зорилго нь хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, харилцаа холбооны талаар төрөөс баримталж байгаа бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, радио давтамжийн зурвасыг хуваарилах, дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, үйлчлэгч, хэрэглэгчдийн эрх ашгийг тэнцвэртэй хамгаалах, бүх нийтийн үйлчилгээний үүргийн хэрэгжилтийг хангуулах, үйлчлэгчийн шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэхэд оршино” гэж тодорхойлж, Энэхүү үндсэн зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дээрх дүрмийн 2.1 -т “Хороо нь Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйл, ... заасан бүрэн эрхээс гадна дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 2.1.5-д “харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, хуулийн этгээдээс тайлан, ... гаргуулан авах”, 2.1.7-д “хууль тогтоомж болон энэ дүрэмд заасан бусад чиг үүрэг” зэрэг чиг үүрэгтэй байхаар, ХХЗХ-ны дүрмийн 4.1-т “Хорооны үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр хуралдаан байна. Хорооны хуралдаанд гишүүдийн олонх оролцсон тохиолдолд хуралдааны ирц бүрдсэн гэж үзнэ”, 4.3-д “Хорооны хуралдаанаар энэ дүрмийн 2.1-д зааснаас гадна дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ”, 4.4-д “Хорооны хуралдааны шийдвэр нь тогтоол хэлбэртэй байх бөгөөд хуралдааны явцад тэмдэглэл хөтөлнө”, 4.5-д “Хорооны тогтоолд Хорооны дарга, гишүүд, хурлын тэмдэглэлд Хорооны дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна”, 4.6-д “Хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ. Санал тэнцсэн тохиолдолд асуудлыг хуралдаан даргалагчийн саналаар шийдвэрлэнэ” гэж зааснаар хэрэгжихээр тус тус журамлагдсан.

Дээрх хууль болон журмын заалтуудаас үзэхэд, хариуцагчаас маргаан бүхий 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 3хххххххх дугаартай “А” ХХК-д олгосон сүлжээний дугаарлалтын нэмэлт гэрээ1 болон 2022 оны 5-р сарын 03-ны өдрийн 3хххххххх дугаартай “О” ХХК-д олгосон сүлжээний дугаарлалтын нэмэлт гэрээг2 байгуулахдаа “ХХЗХ хуралдаагүй, хуралдааны тэмдэглэл гараагүй, хэрхэн хэлэлцэж ийм шийдвэр гаргасан нь тодорхой бус” байсан нь хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Энэ тохиолдолд Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасан “тусгай зөвшөөрөлд нэмэлт оруулах” талаарх Харилцаа холбооны зохицуулах хорооны бүрэн эрхийг уг Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга дангаараа хэрэгжүүлсэн болох нь тогтоогддог. Нөгөөтээгүүр хариуцагчийн дугаар олголтын харилцаа нь тусгай зөвшөөрлийн нэг төрөл биш гэж маргаж огт үндэслэлгүй ярианы үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл нь дугаарлалттай салшгүй холбоотой, уг тусгай зөвшөөрөл нь дугаарлалт олгох байдлаар хэрэгждэг. Өөрөөр хэлбэл Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга дангаар Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 53 тоот тогтоол болон “О” ХХК /хуучнаар “А” ХХК-тай байгуулсан Мэдээлэл холбооны үйлчилгээ эрхлэх 14хххххх тоот тусгай зөвшөөрлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулан 2021 оны 12 дугаар  сарын 24-ний өдрийн 3хххххххх дугаартай “А” ХХК-д олгосон сүлжээний дугаарлалтын нэмэлт гэрээ болон 2022           оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 3хххххххх дугаартай “О” ХХК-д олгосон сүлжээний, дугаарлалтын нэмэлт гэрээг тус тус байгуулсан нь дээрх хуулийн шаардлагад нийцээгүй болно. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах шийдвэрийг  гаргана” гээд 106.3.1-д  “Захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг шийдвэр гаргахаар хуульчилсан. Хариуцагч Харилцаа холбооны зохицуулах хорооноос дээрх хууль болон 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 3хххххххх дугаартай “А” ХХК-д олгосон сүлжээний дугаарлалтын нэмэлт гэрээ болон 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 3хххххххх дугаартай “О” ХХК-д олгосон сүлжээний дугаарлалтын нэмэлт гэрээ байгуулсан нь нэхэмжлэгч “С” ХХК-ийн төрийн хязгаарлагдмал нөөц болох “66хх-хххх дугаарлалт”-ыг шударгаар, хууль ёсны дагуу олж авах, тус дугаарлалтыг гэрээний үндсэн дээр эзэмшиж, ашиглах, түүнийг зориулалтын дагуу ашигласнаас бий болсон үр шимийг хүртэх эрх болон “С” ХХК-ийн Өрсөлдөөний хуулиар хамгаалагдсан Харилцаа холбооны салбарт шударгаар өрсөлдөх субъектив эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтойгоор зөрчигдөж байна.

1.2. Харилцаа холбооны зохицуулах хорооны гомдолд: Төлөвлөгөөнд тусгаагүй буюу үүрэн холбооны үйлчилгээнд ашиглахаар заагаагүй дугаарлалтаас авах хүсэлт гаргах, тухайн дугаарлалтыг хуваарилах боломж огт байхгүй. Нэхэмжлэгч нь дээрх шаардлагуудыг хангаагүй, төлөвлөгөөнд байхгүй дугаарлалтын хүсэлт гаргаж байсан. 2020 он, 2021 онд 6хххх дугаарыг хүссэн өргөдөлдөө “дугаар ашиглах төлөвлөгөөг” огт хавсарган ирүүлж байгаагүй. Тиймээс нэхэмжлэгчийн дугаар хүссэн өргөдлөө хууль журмын дагуу гаргасан гэж үзэх боломжгүй, журмаар шаардсан баримтыг бүрдүүлээгүй нь нэхэмжлэгчийн буруу тул хариуцагчийг хууль зөрчсөн гэж маргах үндэслэлгүй, энэ талаар баримт хэрэгт авагдсан, хэргийн оролцогчид уг үйл баримттай маргадаггүй гэжээ. “Эхэнд ирүүлсэн хүсэлтийг эхэнд олгох” зарчмын дагуу бол Харилцаа холбооны зохицуулах хорооны дүгээс 66хх-хххх багц дугаарлалтыг ашиглах талаар “С” ХХК-ийн зүгээс өмнө гаргасан удаа дараагийн хүсэлтүүдийг шийдвэрлэж, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/112 тоот тушаалаар батлагдсан “Дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө”-ний дагуу 66хх-хххх багц дугаарлалтыг “С” ХХК-д эхэнд шууд олгох учиртай байсан. Харилцаа холбооны зохицуулах хорооны зүгээс “С” ХХК-ийн гаргасан 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 20/1579 тоот, 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 20/3945 тоот, 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 21/4185 тоот, мөн 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 21/10010 тоот албан хүсэлтүүдэд хариу өгөөгүй, хүсэлтүүдэд дурдсан асуудлыг шийдвэрлээгүй байсан болно. Харин Зохицуулах хорооны 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 04/790 тоот албан бичгээр ирүүлсэн хариу болон мөн Зохицуулах хорооны даргаас Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргад хүргүүлсэн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 01/1814 тоот албан бичигт “Тус хороонд үйлчилгээ эрхлэгчдээс үүрэн холбоо, зүйлсийн интернэт, дата үйлчилгээнд 6х-хххххх гэсэн шинэ багцын дугаарлалт ашиглах хүсэлтийг удаа дараа ирүүлсээр байна” гэснээс тус тус үзэхэд “Дугаарын нэгдсэн төлөвлөгөө”-нд нэмэлт, өөрчлөлт оруулж, 6х-хх-хххх дугаарлалтыг үүрэн холбоо, зүйлсийн интернэт, дата үйлчилгээнд ашиглах боломжийг бүрдүүлмэгц, Зохицуулах хороо “С" ХХК-ийн хүсэлтүүдийг шийдвэрлэнэ гэсэн хүлээлттэй байсан болно. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 4-р зүйлийн 4.1-т “Захиргааны үйл ажиллагаанд Монгол улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ” гэж заасан ба үүнээс үзэхэд шударга ёсны зарчим нь захиргааны үйл ажиллагааны үндсэн зарчим байна. Мөн хуулийн 4-р зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална 4.2.8-д “Иргэн хуулийн этгээдийн хууль ёсны итгэлийг хамгаална” гэж, мөн Зохицуулах хорооны 2019 оны 41-р тогтоолоор батлагдсан “Харилцаа холбооны сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журам”-ын 1,4-т заасны дагуу “Зохицуулах хороо нь дугаарлалтын төлөвлөгөөний дагуу дугаарыг үйлчилгээ эрхлэгчид “Ил тод, шударга зарчмаар хуваарилан олгоно” гэж тус тус заасны дагуу Зохицуулах хороо нь 2020 оноос хойш “Дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө”-нд нэмэлт, өөрчлөлт оруулж, бх-хх-хххх дугаарлалтыг үүрэн холбоо, зүйлсийн интернэт, дата үйлчилгээнд ашиглах боломжийг бүрдүүлэх талаар эхнээс нь санал, санаачилга, хүсэлтүүдийг гаргаж ирсэн, мөн дугаарлалтын төлөвлөгөөний дагуу 66-хх-хххх багц дугаарлалтыг өөрийн үйлчилгээнд үр ашигтай ашиглана гэж “итгэж” байсан “С” ХХК-ийн хууль ёсны итгэлийг хамгаалж, 66-хх-хххх багц дугаарлалтыг “С” ХХК-нд олгох нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна.

Хариуцагчийн гомдолд Харилцаа холбоо, мэдээллийн Технологийн газрын даргын 2021 оны 12-р сарын 20-ны өдрийн А/112 дугаар “Монгол Улсын харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай” тушаал батлагдаж үйлчилж эхэлснээс хойш гуравдагч этгээд нь цаг хугацааны хувьд эхэнд хүсэлт гаргасан тул гуравдагч этгээдэд маргаан бүхий дугаарлалтыг олгосон нь гэж тайлбарлаж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй, үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсэгт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийж, “С” ХХК-ийн дугаарлалтын багцыг авахаар гуравдагч этгээдээс цаг хугацааны хувьд өмнө нь хүсэл зоригоо илэрхийлж байсан, хүсэлт гаргаж байсан нь нотлогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй шийдвэр болсон.

2.2. Харилцаа холбооны зохицуулах хорооны гомдолд: Нэхэмжлэгчийн хэзээ гаргасан ямар хүсэлт нь гуравдагч этгээдийн гаргасан 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 21/373 дугаартай албан бичгээр гаргасан хүсэлтээс цаг хугацааны хувьд эхэнд болохыг тогтоохоор шийдвэрлэсэн нь ойлгомжгүй гэсэн байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн “Тогтоох” нь хэсгийн 1 дэх заалтын З дахь догол мөрт “С” ХХК-ийн 66хх-хххх дугаарлалтыг ашиглах талаар Харилцаа холбооны зохицуулах хороонд гаргасан хүсэлтүүд нь “А” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №21/373 тоот албан бичгээр гаргасан хүсэлтээс цаг хугацааны хувьд эхэнд, түрүүнд болохыг тогтоож гэж заасан. Харин шүүхийн шийдвэрийн “Үндэслэх” нь хэсэгт  “С” ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс өмнө ббхх-хххх дугаарлалтыг авахаар хүсэл зоригоо илэрхийлж, 2020 оны 02-р дугаар сарын 11-ний өдрийн 20/1579 тоот, 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 20/3945 тоот, 2020 оны 4-р сарын 30- ны өдрийн 20/5039 тоот, 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 20/4872 тоот албан бичгүүдээр Харилцаа холбооны зохицуулах хороо болон Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт удаа дараа хүсэлт гаргаж хандаж байсан нь тогтоогдож байна гэж дүгнэсэн. Эндээс үзвэл “С” ХХК-ийн дээрх хүсэлтүүд нь гуравдагч этгээдийн гаргасан 2021 оны 12- дугаар сарын 21-ний өдрийн 21/373 тоот албан бичгээр гаргасан хүсэлтээс цаг хугацааны хувьд эхэнд буюу түрүүнд гаргасан болохыг тогтоосон гэдэг нь ойлгомжтой байна. Харилцаа холбооны зохицуулах хорооны гомдолд: Гуравдагч этгээд нь нэхэмжлэгчээс түрүүлж хүсэлт нь гаргасан болох нь бүртгэлийн дэвтэр болон программ, хэргийн оролцогчдын тайлбаруудаар тогтоогдож байх тул хариуцагчийн үйлдэл шударга ёсны зарчимд нийцэхгүй, үндэслэлгүй гэж дүгнэсэн нь буруу. Харин ч дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө батлагдсан даруйд ирсэн хүсэлтийг бүртгэж эхэнд бүртгүүлсэн хүсэлтийг хянаад, шаардлагад нийцэж байсан тул хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн шударга ёсны зарчимд нийцэх үйлдэл гэж маргажээ. Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн цахим бүртгэлийн хуулбар, ирсэн бүртгэлийн дэвтрийн хуулбар, “С” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 21/18126 тоот албан бичиг, тус албан бичгийн ард дарагдсан дардасны огноо, “А” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 21/373 тоот албан бичиг тус албан бичгийн ард дарагдсан дардасны огноо зэрэг нотлох баримтуудаас, гуравдагч этгээд нь 2021 оны 12-р сарын 21-ний өдрийн 11 цаг 01 минутад, нэхэмжлэгч нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 14 цаг 42 минутад тус тус маргаан бүхий дугаарлалтыг авахаар хүсэлт гаргасан. Энэ нь зөвхөн 2021 оны 12-р сарын 21-ний өдрийн тухайд л гаргасан хүсэлтийг бүртгэл юм. “С” ХХК 66хх-хххх дугаарлалтыг багцыг авах тухай хүсэлтийг 2020 оноос хойш гаргасаар ирсэн болох нь хэрэгт цугларсан баримтаар хангалттай нотлогдож байна. Түүнчлэн Харилцаа холбооны зохицуулах хорооноос 66хх-хххх дугаарлалтын багцыг гуравдагч этгээдэд олгох тухай шийдвэрлэсэн үйлдэл болон гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээ нь хууль зөрчсөн болохыг анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн гэдгийг дурдах нь зүйтэй байна.

ГУРАВ. “С” ХХК-тай 66хх-хххх сүлжээний дугаарлалтын гэрээ байгуулах эсэх асуудлыг зохих хууль, журамд нийцүүлэн шийдвэрлэхийг Харилцаа холбооны зохицуулах хороонд даалгах шаардлагын тухайд:

3.1. Харилцаа холбооны зохицуулах хорооны гомдолд: Нэхэмжлэгч дугаарлалт хүсэх өргөдөлдөө холбогдох баримтуудыг хавсаргаагүй нь хүсэлтийг буцаах, хүлээн авахгүй байх хууль зүйн үндэслэлийг бүрдүүлж байна. Мөн нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа байсаар байхад шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, шүүхийн шийдвэр ойлгомжгүй, хэрхэн биелэгдэх нь талуудад тодорхойгүй байдлыг үүсэж байна гэж маргажээ. 2021 оны 12 дугаар  сарын 21-ний өдөр нэхэмжлэгч “С” ХХК-ийн хариуцагч ХХЗХ-нд 21/18126 тоот “Үүрэн холбооны үйлчилгээний багц дугаарлалт хүсэх тухай” албан бичгээр11 “66-хх-хххх болон 69-хх-хххх гэсэн багц дугаарлалтыг авч сүлжээндээ ашиглах хүсэлт гаргасан. Үүний хариуд Харилцаа холбооны зохицуулах хорооны зохицуулах хорооны Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын дарга Б.М-гийн 2022 оны 1-р сарын 07-ны өдрийн 04/37 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичигт12 “Тус хороонд танай компаниас 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 21/18126 тоот албан бичгээр 66-хх-хххх болон 69-хх-хххх дугаарлалтын багцыг нэмж авах хүсэлтийн дагуу 69-хх- хххх дугаарлалтын багцыг олгохоор гэрээний төслийг боловсруулан хүргүүлсэн” гэж дурдсан. Мөн ХХЗХ-ны Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын дарга Б.М-гийн 2022 оны 3-р сарын 14-ны өдрийн 04/355 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичигт13 “ ... “С”ХХК-ийн ббхх-хххх болон 69хх-хххх дугаарлалтын авах хүсэлт нь А ХХК-ийн хүсэлтийн дараа ирсэн тул 'Харилцаа холбооны сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбоотой журам ”-ын дагуу эхэлж хүсэлт гаргасан 69хх-хххх дугаарлалтын олгох боломжтой тул гэрээ байгуулахаар гэрээний төслийг 2021 оны 12 дугаар сарын 23-нд хүргүүлсэн ... ” гэсэн байна.

Эндээс дүгнэхэд нэхэмжлэгч “С” ХХК-ийн хариуцагчид хүргүүлсэн 66хх-хххх болон 69-хх-хххх сүлжээний дугаарлалтыг хүсэлт шаардлага хангаж байсныг илтгэж байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэгч дугаарлалт хүсэх өргөдөлдөө холбогдох баримтуудыг хавсаргаагүй нь хүсэлтийг буцаах, хүлээн авахгүй байх хууль зүйн үндэслэлийг бүрдүүлж байна гэх гомдол огт үндэслэлгүй.

3.2. Харилцаа холбооны зохицуулах хорооны гомдолд: Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлыг өөрөө өөрчлөн хүрээг тодорхойлж шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг зөрчсөн гэж маргажээ. Нэхэмжлэгчийн зүгээс Нийслэл дэх захиргааны хэргийн Анхан шатны шүүхэд 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр тус шүүхэд гаргасан “нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж” “А” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 11 цаг 01 минутад хүлээн авсан 21/373 тоот албан хүсэлтийг үндэслэн “А” ХХК-нд ббхх-хххх дугаарлалтыг ашиглах гэрээ байгуулах эрх болгосон ХХЗХ-ны 2021 оны 12-р сарын 24-ны үйлдэл хууль бус болохыг тогтоож, ббхх-хххх дугаарлалтыг ашиглах гэрээ байгуулах эрхийг “С” ХХК-д олгож, гэрээ байгуулахыг ХХЗХ-нд даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Анхан шатны шүүх: Нэхэмжлэгчийн уг шаардлагын хүрээнд Харилцаа холбооны тухай хуулийн болон журмын зохицуулалтаас үзэхэд, дугаарлалт олгох гэрээ байгуулах эсэх асуудал нь ХХЗХ-ны хуулиар олгогдсон эрх хэмжээний асуудал байх тул “ббхх-хххх дугаарлалтыг ашиглах гэрээ байгуулах эрхийг “С” ХХК-д олгож гэрээ байгуулахыг ХХЗХ-нд даалгах” шаардлагыг нэхэмжлэгчийн томьёолсон байдлаар хангаж шийдвэрлэх боломжгүй байна. Ийм учир дээрх шаардлагыг шүүх “С” ХХК-тай 66хх-хххх сүлжээний дугаарлалтын нэмэлт гэрээ байгуулах эсэх асуудлыг зохих хууль, журамд нийцүүлэн шийдвэрлэхийг ХХЗХ-нд даалгах гэсэн байдлаар томьёолон хангаж шийдвэрлэсэн.

Энэ нь Харилцаа холбооны тухай хууль болон холбогдож журмаар Хариуцагчид олгосон эрхэд хүндэтгэлтэй хандаж, “С” ХХК-тай ббхх-хххх сүлжээний дугаарлалтын нэмэлт гэрээ байгуулахдаа, хууль журамд нийцүүлэн шийдвэрлэхийг ХХЗХ-нд даалгаж шийдвэрлэсэн. Энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх өөрөө өөрчлөн, хүрээг тодорхойлж шийдвэр гаргасан зүйл огт биш юм. Нөгөөтээгүүр нэхэмжлэгч “С” ХХК-ийн “66хх-хххх дугаарлалтыг ашиглах гэрээ байгуулах эрхийг “С” ХХК-д олгон, гэрээ байгуулахыг Харилцаа холбооны зохицуулах хороонд даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчийн томьёолсон байдлаар хангаж шийдвэрлэх боломжтой. Учир нь хариуцагч нь гуравдагч этгээдтэй хууль болон холбогдож журмыг зөрчиж 66хх-хххх дугаарлалтыг ашиглах гэрээ байгуулах эрх олгосон, гэрээ байгуулсан, мөн “С” ХХК-ийн 66хх-хххх дугаарлалтыг ашиглах эрх талаар хариуцагчид гаргасан хүсэлтүүд нь цаг хугаиааны хувьд гуравдагч этгээдээс эхэнд, түрүүнд гаргасан болох нь тогтоогдсон. Иймд “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3-р сарын 16-ны өдрийн 128/ШШ2023/0239 дүгээр шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн тул хариуцагч Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 04-р сарын 25-ны өдрийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү“ гэжээ.

Нэг. “С” ХХК-ийн 66хх-хххх дугаарлалтыг ашиглах талаар ХХЗХ-нд гаргасан хүсэлтүүд нь “А” ХХК-ийн 2021 оны 12-р сарын 21-ний өдрийн 21/373 тоот албан бичгээр гаргасан хүсэлтээс цаг хугацааны хувьд эхэнд, түрүүнд болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Харилцаа холбоо, зүйлсийн интернэт, Дата үйлчилгээ ... 6х-хххххх гэсэи шинэ багцын дугаарлалт ашиглах хүсэлтийг удаа дараа ирүүлсээр байна ...” Мөн тус хорооны 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн №04/434 тоот албан бичигт “ ... Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөнд 6-аар эхлэх дугаарлалт нь нөөцөд гэж тодорхойлогдсон бөгөөд хуваарилалт хийх боломжгүй юм” гэсэн хариу ирүүлж байсан. Дээрх үйл баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч нь маргаан бүхий дугаарлалтын багцыг авахаар гуравдагч этгээдээс цаг хугацааны хувьд өмнө нь хүсэл зоригоо илэрхийлж байсан, хүсэлт гаргаж байсан нь мөн тодорхой байна. Нөгөөтээгүүр гуравдагч этгээдийн гомдолд “Дугаар хүсэх эрх нээгдсэн өдөр” гэх нэр томьёог зориудаар бий болгон түүнийгээ өөрт ашигтайгаар тайлбарлан маргаж байх бөгөөд хууль, холбогдох журамд зааснаар “Дугаар хүсэх эрх нээгдэх өдөр” гэх тусгайлан заасан өдөр огт байхгүй болно.

2. Гуравдагч этгээдийн гомдолд: Дугаар хүсэх эрх нээгдсэн өдрөөс өмнөх талуудын гаргасан хүсэл зоригийн илэрхийлэлд Хороо хариу өгч хаасан байх ба хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байсан гэж маргажээ. ХХЗХ-ны зүгээс Нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтүүдэд ирүүлсэн хариу албан бичиг хэргийн материалд авагдсан. Харин Гуравдагч этгээдийн гаргасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн, хариу хүргүүлж байсан эсэх нь тодорхойгүй, энэ талаар хэргийн материалд баримт байхгүй болно. Нэхэмжлэгчийн зүгээс нэг л асуудлаар /66хх-хххх багц дугаарлалтыг ашиглах талаар/ ХХЗХ-нд удаа дараа хандаж, хүсэлт гаргасаар ирсэн байхад хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэж маргаж байгаа нь огт үндэслэлгүй.

3. Гуравдагч этгээдийн гомдолд: Дугаар хүсэх эрх нээгдсэн өдрөөс өмнө гаргасан аливаа хүсэл зоригийн илэрхийлэл нь хууль зүйн үр дагавар үүсгэхгүй. Учир нь Дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөнд ббхх-хххх дугаарлалт тусгагдаагүй байсан гэж маргажээ. Нэхэмжлэгчийн удаа дараа гаргаж байсан дээрх хүсэлтүүд нь ХХМТГ-ын даргын 2021 оны 12-р сарын 20-ны өдрийн А/112 дугаар “Монгол Улсын харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай” тушаал, түүний хавсралт “Дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө” батлагдах суурь шалтгаан нөхцөл болсон. Тодруулбал ХХМТГ-аас ХХЗХ-нд хүргүүлсэн 2020 оны 05-р сарын 13-ны өдрийн 1/491 тоот албан бичигт9 “ Тусгазарт СХХК-иас 4 сарьш 22-ны өдрийн 20/4872 тоот албан бичгээр Монголулсын харилцаа холбооны сулжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөнд нэмэлт оөрчлөлт оруулах хүсэлт ирүүлснийг чиг үүргийн дагуу шилжүүлж байна. Иймд уг саналыг судлан үзэж холбогдох хууль тогтоомжийн дагуу санал ирүүлнэ үү” гэх албан бичиг. Мөн ХХЗХ-ны “С” ХХК-д ирүүлсэн 2020 оны 05-р сарын 12-ны өдрийн 04/790 тоот албан бичигт 10 “Тус хороонд танай компаниас ирүүлсэн “Монгол улсын харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө”-нд бх-хх-хххх дугаарлалттай холбоотойгоор нэмэлт, оөрчлөлт оруулах санал ирүүлснийг хүлээн авч танилцаад Харилцаа холбооны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5 дахь заалтын дагуу Харилцаа холбооны асуудал эрхэлсэн торийн захиргааны байгууллагад уламжилсан болно” гэх албан бичиг. Мөн ХХЗХ-ны “С” ХХК-д ирүүлсэн 2021 оны 10-р сарын 19-ны өдрийн 04/1823 тоот албан бичигт11 “Танай компани нь үүрэн холбоо, зүйлсийн интернэт, дата үйлчилгээнд ашиглах зориулалтаар ббхххххх болон 69хххххх дугаарлалтыг авах хүсэлтийгудаа дараа гаргаж байсан. ... Харилцаа холбооны зохицуулах хороо нь Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9-д заасан бүрэн эрхийн хүрээнд сүлжээний дугаарлалтын иэгдсэн толовлөгоөнд нэмэлт, өорчлөлт оруулах саналаа Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт уламжилсан богоод дугаарлалтьт нэгдсэн төловлөгөөнд нэмэлт өөрчлөлт өрсон тохиолдолд хүсэлтээ гаргах боломжтой” гэх зэрэг албан бичгээс тодорхой харах боломжтой. Энэ ч утгаараа “Дугаарын нэгдсэн төлөвлөгөө”-нд нэмэлт, өөрчлөлт оруулж, 6х-хх-хххх дугаарлалтыг үүрэн холбоо, зүйлсийн интернэт, дата үйлчилгээнд ашиглах боломжийг бүрдүүлмэгц, ХХЗХ “С" ХХК-ийн хүсэлтүүдийг шийдвэрлэнэ гэсэн хүлээлттэй байсан болно. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 4-р зүйлийн 4.1-т “Захиргааны үйл ажиллагаанд Монгол улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ” гэж заасан ба үүнээс үзэхэд шударга ёсны зарчим нь захиргааны үйл ажиллагааны үндсэн зарчим байна. Мөн хуулийн 4-р зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална 4.2.8-д “Иргэн хуулийн этгээдийн хууль ёсны итгэлийг хамгаална” гэж, мөн Зохицуулах хорооны 2019 оны 41-р тогтоолоор батлагдсан “Харилцаа холбооны сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журам”-ын 1.4-т заасны дагуу “Зохицуулах хороо нь дугаарлалтын төлөвлөгөөний дагуу дугаарыг үйлчилгээ эрхлэгчид “Ил тод, шударга зарчмаар хуваарилан олгоно” гэж тус тус заасны дагуу Зохицуулах хороо нь 2020 оноос хойш “Дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө”-нд нэмэлт, өөрчлөлт оруулж, бх-хх-хххх дугаарлалтыг үүрэн холбоо, зүйлсийн интернэт, дата үйлчилгээнд ашиглах боломжийг бүрдүүлэх талаар эхнээс нь санал, санаачилга, хүсэлтүүдийг гаргаж ирсэн, мөн дугаарлалтын төлөвлөгөөний дагуу 66-хх-хххх багц дугаарлалтыг өөрийн үйлчилгээнд үр ашигтай ашиглана гэж “итгэж” байсан “С” ХХК-ийн хууль ёсны итгэлийг хамгаалж, 66-хх-хххх багц дугаарлалтыг “С” ХХК-нд олгох нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна.

4. Гуравдагч этгээдийн гомдолд: “Хүсэл зориг” болон “албан хүсэлт” гэсэн хоёр ойлголт нь энэхүү маргаан бүхий нөхцөлд хоёр тусдаа агуулга, эрх зүйн үр дагавар бүхий байна. Гуравдагч этгээдийн албан хүсэлт нь шаардлагыг бүрэн хангасан, Нэхэмжлэгчийн хүсэлт нь хууль болон журмын аль алиных нь шаардлагыг хангаагүй “хүсэл зориг”-ийн илэрхийлэл төдий нэг нүүр байсан гэж маргажээ. Захиргааны эрх зүйд “хүсэл зориг” болон “албан хүсэлт” гэсэн нэр томьёог өөр гэж тодорхойлж хүсэл зоригт тавигдах шаардлага, албан хүсэлтэд тавигдах шаардлага гэх мэтээр тухайлсан босго, шалгуур, шаардлага тавьсан ойлголт огт байхгүй. Хэрэв эдгээр ойлголтыг өөр гэж үзвэл ялгаж салгах ч боломжгүй. Маргаан бүхий энэ тохиолдолд ббхх-хххх дугаарлалтын багцыг ашиглах хүсэл зоригоо албан бичгээр илэрхийлж Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлж буй хэлбэр юм. Харин Нэхэмжлэгч болон Гуравдагч этгээдийн гаргасан “66хх-хххх дугаарлалтын багц ашиглах талаарх хүсэлт” нь хууль болон холбогдох журамд заасан шаардлагыг хангасан эсэх, ямар шалгуур үзүүлэлтээр Гуравдагч этгээдэд ббхх-хххх дугаарлалтын багцыг олгосон талаар “ХХЗХ хуралдаагүй, хуралдааны тэмдэглэл гараагүй, хэрхэн хэлэлцэж ийм шийдвэр гаргасан нь тодорхой бус” атлаа Гуравдагч этгээдэд олгосон болох нь хэрэгт авагдсан баримт, Хариуцагчийн тайлбараар нотлогддог. Энэ тохиолдолд Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасан “тусгай зөвшөөрөлд нэмэлт оруулах” талаарх ХХЗХ-ны бүрэн эрхийг уг Хорооны дарга дангаараа хэрэгжүүлсэн болох нь тогтоогддог.

5. Гуравдагч этгээдийн гомдолд: “О” ХХК-д гарааны ижил, тэгш боломжоор хангах шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлж байгаа үйл явдал буюу маргаан бүхий дугаарлалтыг төлөвлөгөөнд шинээр нэмж оруулсан 2021 оны 12-р сарын 20-ны өдрийн ХХМТГ-ын тогтоолыг шүүх огт дүгнэхгүй шийдвэрээ гаргасан гэж маргажээ. ХХМТГ-ын дээрх тогтоол нь Гуравдагч этгээдэд зориулагдан тэдэнд гарааны ижил тэгш боломжоор хангахаар тусгайлан гарсан тогтоол огт биш. Харилцаа холбооны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5-д зааснаар Харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу ХХМТГ нь “сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө батлах”, ХХЗХ нь мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9-д заасан сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх бүрэн эрхтэй байгууллагууд. Өөрөөр хэлбэл ббхх-хххх дугаарлалтыг ХХМТГ-аас урьдчилан төлөвлөж, дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөг баталж өгдөг бөгөөд тус төлөвлөгөөнд орсон дугаарлалтыг харилцаа холбооны компаниуд ХХЗХ-нд хүсэлт гарган эзэмшиж, иргэдэд шилжүүлэн ашиглагддаг. Иймд Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар “С” ХХК-ийн 66хх-хххх дугаарлалтыг ашиглах талаар ХХЗХ-нд гаргасан хүсэлтүүд нь “А” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №21/373 тоот албан бичгээр гаргасан хүсэлтээр цаг хугацааны хувьд эхэнд түрүүнд болохыг тогтоож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн гэж үзэж байна.

Хоёр. “А” ХХК-д 66хх-хххх дугаарлалтыг ашиглах гэрээ байгуулах эрх олгосон ХХЗХ-ны 2021 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн үйлдэл хууль бус болохыг тогтоолгох, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 3хххххххх дугаартай “А” ХХК-д олгосон сүлжээний дугаарлалтын нэмэлт гэрээ болон 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 3хххххххх дугаартай “О” ХХК-д олгосон сүлжээний дугаарлалтын нэмэлт гэрээг тус тус хүчингүй болгуулах тухай болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

1. Гуравдагч этгээдийн гомдолд: Нэхэмжлэгчийн гаргасан “эх” шаардлага нь “А” ХХК-ийн 2021 оны 12-р сарын 21-ний өдрийн 11 цаг 01 минутад хүлээн авсан 21/373 тоот албан хүсэлтийг үндэслэн “А” ХХК-нд ббхх-хххх дугаарлалтыг ашиглах гэрээ байгуулах эрх олгосон ХХЗХ-ны 2021 оны 12-р сарын 24-ны өдрийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, ббхх-хххх дугаарлалтыг ашиглах гэрээ байгуулах эрхийг “С” ХХК-д олгож, гэрээ байгуулахыг ХХЗХ-нд даалгах” гэсэн агуулгатайгаар гаргасан байсан. Өөрөөр хэлбэл Хариуцагчийн үйлдэл хууль бус эсэхийг тогтоож, түүний үндсэн дээр нэхэмжлэгчид дугаарлалт олгохыг буюу гэрээ байгуулахыг даалгаж шийдвэрлүүлэхээр шаардлагаа томьёолсон. Гэтэл шүүх энэхүү нэхэмжлэлийн шаардлагын эхний хэсгийг салган авч нэхэмжлэгчийн өөр нэхэмжлэл болох Гуравдагч этгээдтэй байгуулсан сүлжээний дугаарлалтын гэрээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлтэй нийлүүлсэн угсарч, өөрчлөн тодорхойлоод үнэлэлт дүгнэлт өгч, шийдвэр гаргасан нь хууль хэрэглээний хувьд үндэслэлгүй гэж маргажээ.

2.  Гуравдагч этгээдийн гомдолд: Шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсэгт “... 66 дугаарлалтыг гуравдагч этгээдэд олгохоор шийдвэрлэсэн ямар нэг захиргааны акт гараагүй байна”, “ ... шийдвэргүйгээр шууд дугаарлалтын нэмэлт гэрээ байгуулсан нь үндэслэлгүй байна гэж буюу хариуцагч эс үйлдэхүй гаргасан гэж дүгнэсэн. Гэтэл шүүх ийнхүү “эс үйлдэхүй” гэж дүгнэж байгаа бол “ ... үйлдэл хууль бус болохыг тогтоож” шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй гэж маргажээ. Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “Өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгж, иргэн харилцаа холбооны зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргах чиг үүрэгтэй Харилцаа холбооны зохицуулах хороо ажиллана”, 9 дүгээр зүйлийн 9.1-т “Зохицуулах хороо харилцаа холбооны талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 9.1.2-т “хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, хугацааг сунгах, тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага болон холбогдох журмыг батлах, гэрээ байгуулах, биелэлтэд хяналт тавих”-аар хуульчлагдсан. “Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрэм”17 /цаашид “Дүрэм”гэх/-ийн 1 дүгээрзүйлийн 1.1-т “Харилцаа холбооны зохицуулах хороо нь өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгж, иргэн харилцаа холбооны зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, зөвлөмж, шийдвэр гаргах чиг үүрэг бүхий байгууллага мөн” болохыг, 1.3-т “Хорооны үндсэн зорилго нь хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, харилцаа холбооны талаар төрөөс баримталж байгаа бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, радио давтамжийн зурвасыг хуваарилах, дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, үйлчлэгч, хэрэглэгчдийн эрх ашгийг тэнцвэртэй хамгаалах, бүх нийтийн үйлчилгээний үүргийн хэрэгжилтийг хангуулах, үйлчлэгчийн шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэхэд оршино” гэж тодорхойлсон. Энэхүү үндсэн зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дээрх дүрмийн 2.1-т “Хороо нь Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйл, ... заасан бүрэн эрхээс гадна дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 2.1.5-д “харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, хуулийн этгээдээс тайлан, ... гаргуулан авах”, 2.1.7-д “хууль тогтоомж болон энэ дүрэмд заасан бусад чиг үүрэг” зэрэг чиг үүрэгтэй байхаар зохицуулсан. Харилцаа холбооны зохицуулах хорооны үйл ажиллагааны зохион байгуулалт нь Дүрмийн 4.1-т “Хорооны үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр хуралдаан байна. Хорооны хуралдаанд гишүүдийн олонх оролцсон тохиолдолд хуралдааны ирц бүрдсэн гэж үзнэ”, 4.3-т “Хорооны хуралдаанаар энэ дүрмийн 2.1-т зааснаас гадна дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ”, 4.4-д “Хорооны хуралдааны шийдвэр нь тогтоол хэлбэртэй байх бөгөөд хуралдааны явцад тэмдэглэл хөтөлнө”, 4.5-д “Хорооны тогтоолд Хорооны дарга, гишүүд, хурлын тэмдэглэлд Хорооны дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна”, 4.6-д “Хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ. Санал тэнцсэн тохиолдолд асуудлыг хуралдаан даргалагчийн саналаар шийдвэрлэнэ” гэж зааснаар хэрэгжихээр тус тус журамлагдсан.

Дээрх хууль болон дүрмийн зохицуулалтаас үзэхэд, Хариуцагчаас 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 3хххххххх дугаартай “А” ХХК-д олгосон сүлжээний дугаарлалтын нэмэлт гэрээ болон 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 3хххххххх дугаартай “О” ХХК-д олгосон сүлжээний дугаарлалтын нэмэлт гэрээг байгуулахдаа “Хороо хуралдаагүй, хуралдааны тэмдэглэл гараагүй, хэрхэн хэлэлцэж ийм шийдеэр гаргасан нь тодорхой бус” байгаа нь хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбараар нотлогддог. Энэ тохиолдолд Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасан “тусгай зөвшөөрөлд нэмэлт оруулах” талаарх Зохицуулах хорооны бүрэн эрхийг уг Хорооны дарга дангаараа хэрэгжүүлсэн болох нь тодорхой байна. Иймд анхан шатны шүүхээс ХХЗХ-ноос хууль болон дүрэмд заасны дагуу Гуравдагч этгээдтэй захиргааны гэрээ буюу сүлжээний дугаарлалтын нэмэлт гэрээ байгуулах нь зүйтэй гэж үзсэн холбогдох шийдвэргүйгээр /эс үйлдэхүй/ шууд дугаарлалтын нэмэлт гэрээ байгуулсан үйлдэл /захиргааны акт/ нь хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна.

3. Гуравдагч этгээдийн гомдолд: Шүүх сүлжээний дугаарлалтыг олгох эрхийг ХХЗХ-ны даргад олгосон журам буюу 74 тоот журам хүчин төгөлдөр болоогүй байсан учраас хууль бус болсон гэсэн утга бүхий дүгнэлт хийхдээ ХХЗХ-ны 2021 оны 12-р сарын 17-ны өдрийн тогтоол буюу захиргааны акт тухайн батлагдсан өдрөөсөө хүчин төгөлдөр болсон үйл баримтад дүгнэлт өгөөгүй. Дээрх тогтоолоор 41 тоот журам хүчингүй болсон байсан. ХХЗХ-ны эрх барих дээд байгууллага нэгэнт нэгдсэн хуралдаанаа хийж дугаарлалт олгож гэрээ байгуулах эрхийг ХХЗХ-ны даргад өгсөн байсан учраас ХХЗХ-ны дарга уг гэрээг байгуулсан бодит нөхцөл байдлыг шүүх харгалзан үзээгүй гэж маргажээ. Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн захиргааны хэм хэмжээний актыг бүртгэсэн өдрөөс хойш 10 өдрийн дотор “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтлүүлнэ. Мөн зүйлийн 67.2-т “Захиргааны хэм хэмжээний акт нь энэ хуулийн 67.1-д заасны дагуу нийтэлснээр хүчин төгөлдөр болно. Захиргааны хэм хэмжээний актад дагаж мөрдөх хугацааг өөрөөр зааж болно. 67.3-т “Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй” гэж хуульчилсан. ХХЗХ-ны 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 74 тоот тогтоолын хавсралтаар батлагдсан “Харилцаа холбооны сүлжээний дугаарын ашиглалт үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журам” нь Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 5660 дугаарт бүртгэгдсэн болох нь тус бүртгэлийн дардас тэмдгээр тогтоогдож байна. Захиргааны ерөнхий хуулийн зохицуулалт болон захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн огноо зэргээс үзэхэд, Гуравдагч этгээдтэй 2021 оны 12-р сарын 21-ний өдрийн сүлжээний дугаарлалтын нэмэлт гэрээ байгуулах үед дээрх 2021 оны 12-р сарын 17-ны өдрийн 74 тоот тогтоолын хавсралтаар батлагдсан журам хүчин төгөлдөр болоогүй байсан. Харин маргаан бүхий захиргааны гэрээг байгуулах үед буюу 2021 оны 12-р сарын 24-ны өдөр хуучин журам буюу ХХЗХ-ны 2019 оны 10-р сарын 23-ны өдрийн 41 тоот тогтоолын хавсралтаар батлагдсан “Харилцаа холбооны сүлжээний дугаарын ашиглалт үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журам” үйлчилж байсан болно. Гуравдагч этгээдийн гомдолд дурдсанчлан ХХЗХ-ны 2021 оны 12-р сарын 17-ны өдрийн 74 тоот тогтоол болон түүний хавсралтаар батлагдсан “Харилцаа холбооны сүлжээний дугаарын ашиглалт үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журам” нь цаг хугацааны хувьд тус тусдаа хүчин төгөлдөр болсон гэж маргаж байгаа нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл журмыг баталж буй тогтоол, тогтоолын хавсралтаар батлагдаж буй журам нь Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагыг хангасан тохиолдолд л хүчин төгөлдөр мөрдөгдөж учиртай.

4. Гуравдагч этгээдийн гомдолд: Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга гэрээ байгуулах замаар дугаарлалтыг олгодог практнк нэгэнт тогтоод, урт хугацаанд хэрэгжиж ирсэн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ юм. ХХЗХ нь хууль болон нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээг баримтлан бусад бух оператор компаниудад дугаарлалт олгосон нийтлэг журмын дагуу ХХЗХ-ны дарга гарын үсэг зурж гэрээг байгуулсан байгаад дүгнэлт өгөөгүй гэж маргажээ. Өмнөх хэсэгт маргаан бүхий 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 3хххххххх дугаартай “А” ХХК-д олгосон сүлжээний дугаарлалтын нэмэлт гэрээ болон 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 3хххххххх дугаартай “О” ХХК-д олгосон сүлжээний дугаарлалтын нэмэлт гэрээг байгуулахдаа ХХЗХ-ны хуралдаанаар шийдвэрлэх асуудлыг ХХЗХ-ны дарга дангаар шийдвэрлэж ббхх-хххх дугаарлалтыг Гуравдагч этгээдэд олгох захиргааны гэрээ байгуулсан хариуцагчийн үйлдэл хууль, холбогдох дүрмийг зөрчсөн болохыг тодорхой дурдсан. Гуравдагч этгээдийн гомдолд Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга гэрээ байгуулах замаар дугаарлалтыг олгодог практик нэгэнт тогтсон гэж маргаж байх бөгөөд Харилцаа холбооны тухай хуульд зааснаар “тусгай зөвшөөрөлд нэмэлт оруулах” /Хуулийн 9.1.2/ нь Харилцаа холбооны зохицуулах хорооны бүрэн эрх байхад Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга дангаар дээрх эрхийг хэрэгжүүлж урьд өмнө нь шууд Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга тусгай зөвшөөрлийн нэмэлт гэрээ байгуулаад явж ирсэн, үүнийг нийтээр хүлээн зөвшөөрсөн гэх тайлбаруудаар Хариуцагчийг зөвтгөх боломжгүй юм.

5. Гуравдагч этгээдийн гомдолд: Сүлжээний дугаарлалт олгох нь Зөвшөөрлийн тухай хуульд заасан тусгай зөвшөөрлийн жагсаалтад ороогүй буюу ХХЗХ-ны олгодог “тусгай зөвшөөрөл” биш. Харилцаа холбооны тухай хуулийн 8.2-т “Зохицуулах хороо нь дарга орон тооны бус 6 гишүүдээс бүрдэнэ” гэж заасан буюу Хороо гэдэгт хорооны дарга багтаж байгаа тус хуулийг зохицуулалтыг шүүх харгалзаж үзээгүй. ХХЗХ-ны дүрмийн 4.1-т “Хорооны үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр хуралдаан байна” гэж заасан байх ба “үндсэн” хэлбэр гэдэг нь “туслах”, эсхүл “бусад” хэлбэр байж болохыг үгүйсгээгүй, хязгаарлаагүй буюу зөвшөөрсөн байгааг шүүх дүгнээгүй гэж маргажээ. Ярианы үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл нь дугаарлалттай салшгүй холбоотой, уг тусгай зөвшөөрөл нь дугаарлалт олгох байдлаар хэрэгждэг тул дугаарлалт олгох захиргааны гэрээ байгуулах эсэх асуудлыг Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т “Зохицуулах хороо харилцаа холбооны талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 9.1.2-т “хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, хугацааг сунгах, тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага болон холбогдох журмыг батлах, гэрээ байгуулах, биелэлтэд хяналт тавих” гэж заасны дагуу ХХЗХ хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх нь хуульд нийцнэ. Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын хувьд мөн Дүрмийн 3.1.2-д “хууль тогтоомж болон энэ дүрэмд заасан бүрэн эрхийн хүрээнд тушаал гаргаж, биелэлтийг хангуулах” гэж зааснаар тушаал гаргаж хэрэгжих бүрэн эрх байна. Энэ эрх нь зөхицуулах хорооны тогтоол гаргах замаар шийдвэрлэх тухайлбал, тусгай зөвшөөрөлд нэмэлт оруулах асуудалд хамааралгүй. ХХЗХорооны даргын бүрэн эрхийн хүрээнд аливаа байгуулагдсан гэрээг ёсчлон гарын үсэг зурах, баталгаажуулах эрхийг үгүйсгээгүй болно.

Мөн гомдолд Харилцаа холбооны зохицуулах хорооны  үйл ажиллагааны зохион байгуулалтын хэлбэрийг “үндсэн хэлбэр”-ээс гадна “туслах хэлбэр” эсхүл “бусдад хэлбэр”-тэй байж болох талаар маргаж байгаа нь Нийтийн эрх зүйн хүрээнд “зөвшөөрснөөс бусдыг хориглоно” гэсэн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчимд тулгуурласан зохицуулалтын арга хэлбэртэй зөрчилдөнө. Мөн ХХЗХ зохион байгуулалтын “үндсэн хэлбэр”/хуралдаан/-ээс өөр ямар хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг нь тодорхойгүй.

6. Гуравдагч этгээдийн гомдолд: Шүүхийн шийдвэрт “Захиргааны актыг үндэслэн захиргааны гэрээ байгуулах нь үндэслэл бүхий байх захиргааны үйл ажиллагааны зарчимд нийцнэ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн Захиргааны гэрээ байгуулахын өмнө заавал зөвшөөрсөн захиргааны акт гарсан байх ёстой гэсэн хуулийн заалт, зохицуулалт байхгүй гэж маргажээ. Маргаан бүхий энэ тохиолдолд ХХЗХ-ноос Гуравдагч этгээдтэй ббхх-хххх дугаарлалтын багц ашиглуулахаар “Сүлжээний дугаарлалтын нэмэлт гэрээ” байгуулахдаа ХХЗХ-ны Дүрмийн 4.1-т “Хорооны үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр хуралдаан байна ...”, 4.3-д “Хорооны хуралдаанаар энэ дүрмийн 2.1-д зааснаас гадна дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ”, 4.4-д “Хорооны хуралдааны шийдвэр нь тогтоол хэлбэртэй байх бөгөөд хуралдааны явцад тэмдэглэл хөтөлнө”, 4.5-д “Хорооны тогтоолд Хорооны дарга, гишүүд, хурлын тэмдэглэлд Хорооны дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна” гэсний дагуу ХХЗХ-ны хуралдаанаас тогтоол гаргах учиртай байна. Тодруулбал Гуравдагч этгээдтэй дугаарлалтын гэрээ байгуулах болсон үндэслэл, шалтгааныг заасан холбогдох тогтоол/захиргааны акт/-ын дагуу уг тогтоолыг үндэслэн захиргааны гэрээ байгуулах нь үндэслэл бүхий байх захиргааны үйл ажиллагааны зарчимд нийцнэ.

7. Гуравдагч этгээдийн гомдолд: Нэхэмжлэгчийн гаргасан “эх” шаардлага нь “ХХЗХ-ноос үүрэн холбооны үйлчилгээнд ашиглах ббхх-хххх дугаарлалтыг А ХХК-д ашиглуулахаар тус компанитай байгуулсан захиргааны гэрээг хүчингүй болгуулах гэсэн агуулгатай байсан. Гэтэл шүүх өөрөө ойлгомжтой болгох нэрийдлээр 2021 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 3хххххххх дугаартай А ХХК-д олгосон сүлжээний дугаарлалтын нэмэлт гэрээ, 2022 оны 5 дугаар сарын 3-ний өдрийн 3хххххххх дугаартай О ХХК-д олгосон сүлжээний дугаарлалтын нэмэлт гэрээг тус тус хүчингүй болгуулах гэж өөрчлөн томьёолсон нь хууль хэрэглээний хувьд үндэслэлгүй. Учир нь дээрх гэрээнд нь зөвхөн ббхх-хххх дугаарлалт биш нэхэмжлэгчийн маргаагүй 66хх-хххх дугаарлалтыг мөн олгосон гэрээ гэж маргажээ. Өмнө дурдсанчлан Нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүхэд гаргасан 2022 оны 04-р сарын 29-ны өдөр гаргасан “Нэхэмжлэлд”19 ХХЗХ-ноос үүрэн холбооны үйлчилгээнд ашиглагдах ббхх-хххх дугаарлалтыг “А” ХХК-нд ашиглуулахаар тус компанитай байгуулсан захиргааны гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн ирүүлсэн хэрэгт авагдсан баримтаас хариуцагч ХХЗХ нь үүрэн холбооны үйлчилгээнд ашиглагдах ббхх-хххх дугаарлалтыг “А” ХХК-нд ашиглуулахаар 2021 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 3хххххххх дугаартай А ХХК-д олгосон сүлжээний дугаарлалтын нэмэлт гэрээ, 2022 оны 5 дугаар сарын 3-ний өдрийн 3хххххххх дугаартай О ХХК-д олгосон сүлжээний дугаарлалтын нэмэлт гэрээг тус тус байгуулсан болох нь тогтоогдсон. Хэдий “С” ХХК-ийн зүгээс үүрэн холбооны үйлчилгээнд ашиглагдах ббхх-хххх дугаарлалтыг “А” ХХК-д ашиглуулахаар олгосон захиргааны гэрээг хүчингүй болгох шаардлага гаргасан хэдий ч ХХЗХ-ноос ббхх-хххх болон бОхх-хххх дугаарлалтыг олгохдоо нэг л гэрээгээр, ижилхэн нөхцөлд холбогдох хууль, дүрмийг зөрчиж дугаар олгосон болох нь тодорхой байх тул дээрх гэрээнүүдийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна.

Гуравдагч этгээдийн гомдолд: Нэхэмжлэгчийн гаргасан “эх” шаардлага нь а/Сийн гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэхгүй байгаа ХХЗХ-ны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, б/ ббхх-хххх дугаарлалтыг Сд ХХК-д олгож гэрээ байгуулахыг ХХЗХ-нд даалгах гэсэн агуулгатай байсан. Гэтэл шүүх өөрөө нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн, таслан томьёолох замаар а болон б хоёр хэсгийг тусад нь салган шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсэгт тусгаж шийдвэр гаргасан нь хууль хэрэглээний хувьд үндэслэлгүй. Шүүх шийдвэрийнхээ 28 дахь талд “Үүнээс үзэхэд, хариуцагчийг нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээргүй байна” гэж дүгнээд дээр дурдсан нэхэмжлэлийн шаардлагын а хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтуудад суурилсан, үндэслэл бүхий байх боловч тийнхүү эс үйлдэхүй байхгүй гэж үзсэн мөртлөө дээрх нэхэмжлэлийн шаардлагын б хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж маргажээ. Нэхэмжлэгч нь 2022 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр гаргасан “Нэхэмжлэл” 20-ийн 3 дахь шаардлага нь “66хх-хххх дугаарлалтыг “С”ХХК-д олгож гэрээ байгуулахыг ХХЗХ-нд даалгах” гэж тодорхойлж гаргасан бол 2022 оны 08 дугаар сарын 09-ны өдөр гаргасан “Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага”21-ийн 2 дахь шаардлага нь “66хх-хххх дугаарлалтыг ашиглах гэрээ байгуулах эрхийг “С ” ХХК-д олгож, гэрээ байгуулахыг ХХЗХ-нд даалгах ”21 гэж тодорхойлж өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах байдлаар шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн уг нэхэмжлэлийн шаардлага нь бусад гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудаас бие даасан тусдаа нэхэмжлэлийн шаардлага юм. Энэ ч утгаараа шүүхээс уг шаардлагын бусад нэхэмжлэлийн шаардлагуудаас тусдаа дүгнэлт өгч хангаж шийдвэрлэсэн. Гуравдагч этгээдийн гомдолд нэхэмжлэлийн уг шаардлагыг бусад нэхэмжлэлийн шаардлагатай нэгтгэж шийдвэрлэх ёстой гэж маргаж байгаа нь үндэслэлгүй.

2. Гуравдагч этгээдийн гомдолд: Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад Дугаар хүсэх эрх нээгдсэн өдөр гаргасан нэхэмжлэгчийн хүсэлт нь хууль болон тогтоолоор батлагдсан журмын аль алиных нь шаардлагыг огт хангаагүй, тайлан төлөвлөгөөгөө хавсаргаагүй, өмнөх 4 сая орчим дугаарын ашиглалт ямар түвшинд байгаа, шинэ дугаарлалт авах хэрэгцээ шаардлага бодитоор үүссэн эсэхийг үнэлж дүгнэсний үндсэн дээр “үр ашигтай” байх зарчимд нийцсэн гэж ХХҮХ-ноос үзвэл Сд шинэ дугаарлалт нэмж болгох журам үйлчилдэг. Гэтэл шүүх энэхүү бодит нөхцөл байдлыг үнэлж дүгнэлгүйгээр шийдвэр гаргасан нь үндэслэлгүй гэж маргажээ. 2021 оны 12-р сарын 21 -ний өдөр нэхэмжлэгч “С” ХХК-ийн хариуцагч ХХЗХ-нд 21/18126 тоот “Үүрэн холбооны үйлчилгээний багц дугаарлалт хүсэх тухай” албан бичгээр23 “66-хх-хххх болон 69-хх-хххх гэсэн багц дугаарлалтыг авч сүлжээндээ ашиглах хүсэлт гаргасан. Үүний хариуд “Харилцаа холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын дарга Б.М-гийн 2022 оны 1-р сарын 07-ны өдрийн 04/37 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичигт “Тус хороонд танай компаниас 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 21/18126 тоот албан бичгээр 66-хх-хххх болон 69-хх-хххх дугаарлалтын багцыг нэмж авах хүсэлтийн дагуу Харилцаа холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын дарга Б.М-гийн 2022 оны 3-р сарын 14-ны өдрийн 04/355 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичигт “ ... “С” ХХК-ийн ббхх-хххх болон 69хх-хххх дугаарлалтын авах хүсэлт нь А ХХК-ийн хүсэлтийн дараа ирсэн тул “Харилцаа холбооны сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбоотой журам ”-ын дагуу эхэлж хүсэлт гаргасан 69хх-хххх дугаарлалтын олгох боломжтой тул гэрээ байгуулахаар гэрээний төслийг 2021 оны 12 дугаар сарын 23-нд хүргүүлсэн ...” гэсэн байна.

Эндээс дүгнэхэд нэхэмжлэгч “С” ХХК-ийн Хариуцагчид хүргүүлсэн ббхх-хххх болон 69-хх-хххх сүлжээний дугаарлалтыг хүсэлт шаардлага хангаж байсныг илтгэж байна. Иймээс гуравдагч этгээдийн нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт нь хууль болон тогтоолоор батлагдсан журмын аль алиных нь шаардлагыг хангаагүй, тайлан төлөвлөгөөгөө хавсаргаагүй гэх гомдол үндэслэлгүй. Мөн Гомдол гаргагч Гуравдагч этгээд нь “С” ХХК-ийн ббхх-хххх дугаарлалтын багцыг ашиглах хүсэлт нь хууль болон журмын холбогдох шаардлагад нийцсэн эсэхэд дүгнэлт өгөх, үүнтэй маргах эрхгүй болно. Учир нь тухайн асуудал ХХЗХ-ны хуралдаанаар хэлэлцэгдэж шийдвэрлэгдэх хуулиар болон дүрмээр олгосон бүрэн эрхэд хамаарна. Мөн Хариуцагч нь Гуравдагч этгээдтэй ббхх-хххх дугаарлалтыг ашиглуулах тухай “Сүлжээний дугаарлалтын нэмэлт гэрээ” байгуулахдаа Гуравдагч этгээдийн ббхх-хххх дугаарлалтын багц ашиглах хүсэлт, хууль болон журамд заасан шаардлагыг хангасан эсэх, Гуравдагч этгээдэд шинэ дугаарлалт авах хэрэгцээ шаардлага бодитоор бий эсэхийг үнэлж дүгнээгүй энэ талаар ХХЗХ-ны хуралдаанаар хэлэлцэгдээгүй, шийдвэрлээгүй байхад хууль бусаар Хорооны дарга дангаар шийдвэрлэж Гуравдагч этгээдэд болгох захиргааны гэрээ байгуулсан болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2023/0239 дүгээр шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн тул гуравдагч этгээд “О” ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хариуцагч, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлын дагуу хэргийг бүхэлд нь хянахад хууль буруу хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлснээс хэргийн нөхцөл байдалд зөрүүтэй дүгнэлт хийсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэхэд дүгнэлт хийгээгүй  байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлуудын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч “С” ХХК-ийн дараах нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэсэн байна:

-” ХХК-д 66хх-хххх дугаарлалтыг ашиглах гэрээ байгуулах эрх олгосон Харилцаа холбооны Зохицуулах хорооны 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, Үүрэн холбооны үйлчилгээнд ашиглагдах 66хх-хххх дугаарлалтыг ашиглах гэрээг “А” ХХК-д (цаашид “О” ХХК гэх) олгосон Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 12 дугаар сарын 24, 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн нэмэлт гэрээнүүдийг тус тус хүчингүй болгуулах

- С” ХХК-ийн 66хх-хххх дугаарлалтыг ашиглах хүсэлтүүдийг “А” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 21/373 дугаар албан бичгээр гаргасан хүсэлтээс цаг хугацааны хувьд түрүүнд болохыг тогтоох,

- “С” ХХК-ийн хүсэлтүүдийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, 66хх-хххх дугаарлалтыг “С” ХХК-д олгож, гэрээ байгуулахыг Харилцаа холбооны зохицуулах хороонд даалгах.

2. Нотлох баримтыг буруу  үнэлсэн тухайд:

2.1. Анхан шатны шүүх “харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө гарсны дараа гуравдагч этгээд түрүүлж хүсэлтээ өгсөн нь тогтоогдож байх боловч нэхэмжлэгч “С” ХХК нь төлөвлөгөө гарахаас өмнө 2020, 2021 онд удаа дараа хүсэлт гаргаж 66хх-хххх дугаарыг авах хүсэл зоригоо илэрхийлж байсан нь нотлогдсон тул нэхэмжлэгчийн хүсэлтийг түрүүнд гаргасан” гэж үзэж, гуравдагч этгээдтэй байгуулсан нэмэлт гэрээнүүдийг хүчингүй болгож, “С” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах шаардлагыг хангах нэг үндэслэлээ болгож шийдвэрлэсэн атлаа нэхэмжлэгчийн 2020, 2021 онд гаргасан хүсэлтүүдэд нь хариуцагчаас хариуг өгч байсан тул хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргаагүй гэж зөрүүтэй дүгнэлт хийж, “хүсэлтүүдийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.

2.2. Учир нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээд хэн аль нь Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/112 дугаар тушаалаар дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж, “6х-ххххх” дугаарыг олгож болох үндэслэл бий болохоос өмнө хүсэлтүүдээ гаргаж байсан, тухайн үед “нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдаагүй тохиолдолд хэн алинд нь олгох боломжгүй” байснаас үзвэл хариуцагчийн нэхэмжлэгчийн хүсэлтүүдийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй, шийдвэрлэхээс татгалзсан үйл ажиллагаа нь хууль бус, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

2.3. Учир нь шүүхийн тогтоосон нэхэмжлэгчийн хамгийн түрүүнд  хүсэл зоригоо илэрхийлж байсан гэх үйл баримт нь тухайн үед үйлчилж байсан Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1.2, 9.1.9, 9.1.15, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны 41 дүгээр тогтоолоор баталсан “Харилцаа холбооны сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журам”–ын 1 дүгээр зүйлийн 1.4, 1.5, 6 дугаар зүйлийн 6.2, 6.4 дүгээр зүйлд “дугаарлалтын төлөвлөгөө болон дугаарын нөөцөд үндэслэн дугаарыг хуваарилан олгох”-оор заасны дагуу “олгох боломжгүй” гэж хууль ёсны хариу өгөгдсөнөөр шийдвэрлэгдэж дууссан байх бөгөөд хожим нь дугаар олгох боломжийг үүсгэсэн дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан нөхцөл байдал бий болсноос хойш цаг хугацааны хувьд гуравдагч этгээдээс хойно гаргасан нэхэмжлэгчийн хүсэлтийг “... эхэлж гаргасан хүсэлт” гэж үзэх үр дагаварт хүргэх үндэслэл болохгүй.

2.4. Энэ талаарх хариуцагч болон гуравдагч этгээдийн “...Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын дугаар хүсэх эрх нээгдсэн өдрөөс өмнө гаргасан аливаа хүсэл зоригийн илэрхийлэл нь хууль зүйн хувьд үр дагавар үүсгэхгүй. Учир нь дугаар хүсэх эрх нээгдэхээс өмнө 66хх-хххх дугаарлалт нь дугаарлалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй буюу Хороонд тус дугаарыг бусдад олгох эрх үүсээгүй, оролцогч нарын хэн алин нь ‘‘албан хүсэлт” гаргах урьдчилсан нөхцөл бүрдээгүй байсан нөхцөл байдлыг шүүх харгалзан үзээгүй, дээрх журамд заасны дагуу сүлжээний дугаарлалт авах тохиолдолд тухайн хүсэж буй дугаарлалт нь сүлжээний дугаарлалтын төлөвлөгөөнд заавал тусгагдсан байх шаардлагатай бөгөөд төлөвлөгөөнд тусгаагүй буюу үүрэн холбооны үйлчилгээнд ашиглахаар заагаагүй дугаарлалтаас авах хүсэлт гаргах, тухайн дугаарлалтыг хуваарилах боломж огт байхгүй...“ гэх гомдол үндэслэлтэй байна.

3. Хууль буруу тайлбарласан тухайд:

3.1. Анхан шатын шүүх Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-д зааснаар тусгай зөвшөөрөл олгох, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах, гэрээ байгуулах бүрэн эрх Харилцаа холбооны зохицуулах хорооны даргад олгогдоогүй, Хороо хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэхээр хуульд тусгайлан заасан тул Хорооноос гаргасан шийдвэргүйгээр, хорооны дарга гуравдагч этгээдтэй нэмэлт гэрээ байгуулсан нь дээрх хуулийг зөрчсөн, мөн даргад нэмэлт гэрээ байгуулах эрх олгосон 2021 онд батлагдсан 74 дүгээр тогтоолоор батлагдсан журам нь хэм хэмжээний нэгдсэн санд бүртгэгдээгүй байсан тул бүрэн эрх олгогдоогүй этгээд байгуулсан гэж хуулийг тайлбарлан, нэхэмжлэлийг хангах нэг үндэслэлээ болгожээ.

3.2. Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Зохицуулах хороо харилцаа холбооны талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 9.1.2-д “...хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, хугацааг сунгах, тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага болон холбогдох журмыг батлах, гэрээ байгуулах, биелэлтэд хяналт тавих” гэжээ.

3.3. Энэхүү хуульд заасан Хорооны бүрэн эрх болон бусад заалтаар хэргийн оролцогчдын маргасан “сүлжээний дугаар авч, гэрээ байгуулах” асуудлыг тусгайлан зохицуулаагүй байна.

3.4.  Харин тухайн асуудал нь тусгай зөвшөөрөлгүйгээр авах боломжтой, Хорооноос дээрх бүрэн эрхийн хүрээнд Мэдээлэл холбооны үйлчилгээ эрхлэх (ярианы үйлчилгээ) тусгай зөвшөөрлийг олгосны дагуу тусгай зөвшөөрлийн гэрээ байгуулсан этгээдэд зайлшгүй шаардлагатай (сүлжээний дугаар авахгүйгээр тухайн тусгай зөвшөөрлөөр олгосон үйлчилгээг явуулах боломжгүй) асуудал байх тул нэгэнт Хорооноос тусгай зөвшөөрөл олгогдсон этгээдтэй Хорооны дарга нь тухайн гэрээг байгуулсныг эрхээ хэтрүүлсэн гэж үзэхгүй бөгөөд анхан шатны шүүх дээрх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, Хороо уг гэрээг байгуулах шийдвэр гаргаагүй байхад Дарга гэрээ байгуулах эрхгүй гэж үзсэн нь хууль ёсны болж чадаагүй байна.

3.5. Тийм ч учраас Хороо нь Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.15-д “тусгай зөвшөөрөлгүйгээр эрхлэх харилцаа холбооны үйлдвэрлэл, ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журам батлах” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд “Харилцаа холбооны сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журам”-ыг баталсан, Хорооны дарга нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээдтэй Тусгай зөвшөөрлийн гэрээг байгуулахдаа Хороог төлөөлж, харин “Сүлжээний дугаарлалтын нэмэлт гэрээ”-г ялгамжтайгаар шууд өөрөө байгуулсан, нэхэмжлэгч нь энэ талаар буюу гуравдагч этгээдэд ямар нэгэн дугаар олгосон үйл ажиллагаатай маргаагүй, харин өөрийн авахыг хүсэж, эхэлж хүсэлт гаргасан “66хх-хххх” дугаарыг олгож гэрээ байгуулсантай холбоотой маргажээ.

3.6. Маргаан бүхий хариуцагчийн “О” ХХК-тай байгуулсан 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 3хххххххх дүгээр нэмэлт гэрээнд “... Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 53 дугаар тогтоол болон Мэдээлэл холбооны үйлчилгээ (Телефон ярианы) эрхлэх 14хххххх тусгай зөвшөөрлийн гэрээний 4.5 дахь заалтыг үндэслэн” гэж зааснаас үзвэл Хорооны дарга тухайн гэрээг байгуулсныг бүрэн эрх олгогдоогүй, дээрх хуулийг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

4. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй тухайд:

4.1. Дээр дурдсан Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны 41 дүгээр тогтоолоор баталсан “Харилцаа холбооны сүлжээний дугаарын ашиглалт үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журам”-ын 1.6, 6.2, 6.4-д зааснаар шинээр тусгай зөвшөөрөл авсан этгээд дугаар ашиглах хүсэлтдээ ашиглалтын төлөвлөгөөг, харин дугаарын багцыг нэмж авах этгээд нь өмнөх дугаар ашиглалтын тайлан, холболтын байгууламжийн мэдээлэл, үзүүлэлтийг Зохицуулах хороонд ирүүлнэ” гэж, харин 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор дээрх журмыг хүчингүй болгож, шинээр баталсан “Харилцаа холбооны сүлжээний дугаарын ашиглалт үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журам”-ын  4.2 дахь заалтын Хүснэгт 1-ийн 4-д адил зохицуулалтыг тус тус зааснаас үзвэл шинээр болон урьд нь дугаар ашиглаж байсан этгээдийн тухайд хүсэлтэд хавсаргах материалыг ялгамжтай зохицуулсан байна.

4.2. Мөн дээрх 2021 оны журмыг баримталсан нь буруу талаар нэхэмжлэгч маргаагүй, харин тус журмын 4.3-д “Сүлжээний дугаарыг олгохдоо дугаарлалтын төлөвлөгөө, дугаарын нөөцөд үндэслэж, эхэнд ирсэн хүсэлтэд эхэлж олгох зарчмыг баримтална” гэж заасны дагуу “эхэлж хүсэлт гаргасан” байхад 66хх-хххх дугаарыг ашиглах гэрээг байгуулаагүйтэй холбоотой маргасан байхад анхан шатны шүүх уг журамд заасан “эхэнд хүсэл зоригоо илэрхийлсэн” үйл баримт тогтоогдсоноор нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлээ болгосон атлаа улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй, хүчин төгөлдөр болоогүй байхад тухайн журамд заасны дагуу Хорооны дарга нь гуравдагч этгээдтэй гэрээ байгуулах эрхгүй гэж мөн зөрчилтэй дүгнэлт хийжээ.

4.3. Тухайн журмаар хуулиар нарийвчлан зохицуулаагүй тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд дугаар олгохтой холбоотой асуудлыг захиргааны байгууллага нь зохицуулж, зарим маргаантай зохицуулагдаагүй үлдсэн асуудлыг нэмж тусган, шинэчлэн баталсан байх бөгөөд уг журмын 4.3-д зааснаас үл хамаарч шинээр тусгай зөвшөөрөл авсан гуравдагч этгээд нь дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дараа 66хх-хххх дугаарыг ашиглах хүсэлтээ, хавсаргах баримтын хамт хүргүүлсний дагуу Хорооны дарга гэрээ байгуулсныг дээрх хууль, журмыг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

4.4. Учир нь шинээр баталсан журам нь улсын бүртгэлд бүртгэгдэж хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээс өмнө 2019 оны 41 дүгээр тогтоолоор баталсан журам үйлчилж байсан бөгөөд энэ талаар тодорхой зохицуулаагүйтэй холбоотой эхэлж хүлээж авсан хүсэлтийг шийдвэрлэснийг хууль, журам зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй.

4.5. Нэхэмжлэгч нь 66хх-хххх дугаарыг авах хүсэлтээ түрүүлж илэрхийлсэн, уг дугаарыг авах эрх зөрчигдсөн гэж үзэж, нэхэмжлэл гаргасан боловч өмнө нь өөр дугаарын багц авч ашиглаж байсан этгээдийн тухайд дээрх журамд зааснаар дугаарын ашиглалтын тайлангаа хүсэлтдээ хавсаргаагүй байх тул шууд тухайн дугаарыг авах эрх нь үүссэн болох нь тогтоогдоогүйгээс гадна нэгэнт дээр дурдсанаар гуравдагч этгээдээс “түрүүлж хүсэлтээ гаргаагүй” байх тул нэхэмжлэгчийн “66хх-хххх дугаарыг авах” эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

5. Харин гуравдагч этгээд нь гомдолдоо “Нэхэмжлэгч зөвхөн 66хх-хххх дугаарыг авах эрхээ зөрчигдсөн талаар маргасан байхад нэхэмжлэгчийн маргаагүй 60ххххх дугаар олгосон хэсгийг анхан шатны шүүх бүхэлд нь хүчингүй болгохоор шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн хүрээнээс хэтэрсэн” гэх боловч шийдвэрийн тогтоох хэсэгт зөвхөн 66хх-ххххх дугаар ашиглах гэрээ байгуулах эрх олгосон гэж тодотгож заасан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчсөн гэж үзэхгүй, энэ талаарх гуравдагч этгээдийн уг гомдол үндэслэлгүй байна.

6. Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Харилцаа холбооны зохицуулах хороо нь Мэдээлэл, харилцаа холбооны технологийн газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/112 дугаар тушаалаар “нэгдсэн төлөвлөгөө”-нд өөрчлөлт оруулсны дараа тухайн мэдээллийг нэхэмжлэгч, гуравдагч этгээд хэн алинд нь ... албан бичгээр мэдэгдсэний дагуу нэхэмжлэгч “С” ХХК-ийн 66хх-хххх дугаар ашиглах гэрээ байгуулахыг хүссэн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 21/18126 дугаар албан бичгийг хариуцагч нь мөн өдрийн 14 цаг 42 минутад, гуравдагч этгээд “О” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 21/373 дугаар албан бичгийг мөн өдрийн 11 цаг 01 минутад хүлээн авч тус тус бүртгэсэн нь тогтоогдож байх тул Хорооны дарга нь 66хх-хххх дугаарыг ашиглах нэмэлт гэрээг гуравдагч этгээдтэй байгуулсныг бүрэн эрхээ хэтрүүлж хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, Харилцаа холбооны тухай хууль, журмыг зөрчөөгүй, ил тод, шударга байх зарчимд нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийг хангасан хэсэгт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Харин “ гуравдагч этгээдийн 21/373 дугаар албан бичгээр гаргасан хүсэлтийг бүртгэсэн цахим бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлагыг хүлээн авахаас татгалзсан, нэхэмжлэгч нь энэ талаар болон нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүх буруу тодорхойлсон талаар маргаж давж заалдах гомдол гаргаагүйг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2023/0239 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 9.1.9, 9.1.15-д заасныг баримтлан “С” ХХК-ийн гаргасан ““А” ХХК-д 66хх-хххх дугаарлалтыг ашиглах гэрээ байгуулах эрх олгосон Харилцаа холбооны Зохицуулах хорооны 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, Үүрэн холбооны үйлчилгээнд ашиглагдах 66хх-хххх дугаарлалтыг ашиглах гэрээг “А” ХХК-д (цаашид “О” ХХК гэх) олгосон Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 12 дугаар сарын 24, 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн нэмэлт гэрээнүүдийг тус тус хүчингүй болгуулах, “С” ХХК-ийн 66хх-хххх дугаарлалтыг ашиглах хүсэлтүүдийг “А” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 21/373 дугаар албан бичгээр гаргасан хүсэлтээс цаг хугацааны хувьд түрүүнд болохыг тогтоолгох, “С” ХХК-ийн хүсэлтүүдийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, 66хх-хххх дугаарлалтыг “С” ХХК-д олгож, гэрээ байгуулахыг Харилцаа холбооны зохицуулах хороонд даалгах“ нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч Харилцаа, холбооны зохицуулах хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, С.Я нар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээд “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Д.БААТАРХҮҮ

      ШҮҮГЧ                                                     Д.ОЮУМАА

      ШҮҮГЧ                                                              С.МӨНХЖАРГАЛ