Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 00656

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2017/00656

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багт байрлах, ХААН банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 20-01 тоотод оршин суух, РЮ67091018 дугаар регистртэй, эрэгтэй, Чоно овогт Сэрээтэрийн Энхболдод холбогдох

Үндсэн зээлийн төлбөр 20.058.267,59 төгрөг, зээлийн хүү 4.166.422,65 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 249.345,07 төгрөг, нийт 24.474.035,31 /хорин дөрвөн сая дөрвөн зуун далан дөрвөн мянга гучин тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 155/2017/00599/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХААН банкны Хөвсгөл салбарын захирал Д.Цэцгээ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сэрээтэр овогтой Энхболд нь 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хөрөнгө оруулалтын зээл зориулалтаар зээлийн гэрээ байгуулан тус банкнаас 35.000.000 төгрөгийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, зээл хүүг сар бүр төлөх нөхцөлтэйгээр авсан. Зээлийн барьцаанд Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 2 дугаар баг, Худалдааны байр, 16 тоотод байрлах 48м2 талбайтай өвлийн сууц, ГД0009814, Ү1723001045, 924м2  талбайтай газрын хамт ГД0267251, 210707248, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 20 дугаар гудамжны 01 тоотод байрлах 46.2 м2 талбайтай өвлийн сууц, ГД000098461, Ү1723004315, 593.9 м2 талбайтай газрын хамт, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 20 дугаар гудамжны 20 тоотод байрлах 30м2 талбайтай өвлийн сууц, ГД000093458, Ү1723003184, 600 м2 талбайтай ГД0125502, 210705086 газрын хамт, мөн бараа материал, дэлгүүрийн шилэн лангуу, шилэн хөргөгч, шилэн хөлдөөгч, хөргөгч зэрэг хөрөнгүүдийг барьцаалан зээл авсан. Одоогоор зээл хугацаа хэтрээд 374 хонож байна. Банк зээлдэгчийг сайн дураараа зээлээ төлөхийг удаа дараа шаардаж, мэдэгдэх хуудас өгсөн боловч зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймээс зээлдэгчээс 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар дараахь хэмжээний төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

  1. Үндсэн зээлийн төлбөр 20.058.267,59 төгрөг
  2. Зээлийн хүүгийн төлбөр 4.166.422,65 төгрөг
  3. Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр  249.345,07 төгрөг, нийт 24.474.035,31 /хорин дөрвөн сая дөрвөн зуун далан дөрвөн мянга гучин таван төгрөг гучин нэгэн мөнгө/ төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Энхболд шүүхэд гаргасан тайлбартаа: С.Энхболд би ХААН банкны нэхэмжлэлтэй танилцлаа. Би эхнэр Н.Долзмаагийн хамтран зээлдэгчээр 35.000.000 төгрөгийг 2013 онд авсан нь үнэн. Зээлийг төлж яваад 2015 оны 11 сард эхнэр Н.Долзмаа нас барж, зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь төлөх боломжгүй болсон. Энэ тухай банкинд мэдэгдэж байсан. Одоо би тус банкнаас нэхэмжилж байгаа нийт 24.474.035,31 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХААН банкны Хөвсгөл салбар нь хариуцагч С.Энхболдод холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 20.058.267,59 төгрөг, зээлийн хүү 4.166.422,65 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 249.345,07 төгрөг, нийт 24.474.035,31 /хорин дөрвөн сая дөрвөн зуун далан дөрвөн мянга гучин тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Энхболд нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн “...нийт 24.474.035,31 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна...” гэх тайлбарыг 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280.320 төгрөгийн тал хувь болох 140.160 төгрөг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч С.Энхболдоос улсын тэмдэгтийн хураамж 140.160 төгрөг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ХААН банкны Хөвсгөл салбараас үндсэн зээлийн төлбөр 20.058.267,59 төгрөг, зээлийн хүү 4.166.422,65 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 249.345,07 төгрөг, нийт 24.474.035,31 /хорин дөрвөн сая дөрвөн зуун далан дөрвөн мянга гучин тав/ төгрөг нэхэмжилснийг хариуцагч С.Энхболд хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Голомт банкны 4901000149 тоот дансанд 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280.320 төгрөгөөс 140.160 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч С.Энхболдоос улсын тэмдэгтийн хураамж 140.160 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

           

 

 

 

ШҮҮГЧ                              Б.ОТГОНБЯМБА