Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 00655

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2017/00655

Хөвсгөл аймаг

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                       хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Галт сумын 5 дугаар багт байрлах, Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Галт сумын 5 дугаар багийн 1-8-11 тоотод оршин суух, РД75051616 дугаар регистртэй, эрэгтэй, Цагаан гэрүүд овогт Ливаагийн Магсарт холбогдох

Сум хөгжүүлэх сангийн зээл, хүү, нийт 4.879.096 /дөрвөн сая найман зуун далан есөн мянга ерэн зургаа/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 155/2017/00530/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын тамгын газрын дарга И.Ганбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Магсар нь Монгол Улсын Засгийн газрын 134 дугаар тогтоолын дагуу Сум хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлээс “Нутгийн хийцийн тавилга” чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийн зээл авсан бөгөөд 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр гэрээний хугацаа дууссан боловч зээлийн эргэн төлөлт хийгдээгүй болно. Иймд үндсэн зээл 4.500.000 төгрөг, зээлийн хүү 379.096 төгрөг, зээлийн алданги 0 төгрөг, нийт 4.879.096 төгрөгийг хариуцагч Л.Магсараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Магсар шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Галт сумын Засаг даргын тамгын газраас Сум хөгжүүлэх сангийн зээлээс 2013 оны 08 сарын 05-ны өдөр 4.500.000 төгрөгийг нутгийн хийцийн тавилга чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар зээл авсан нь үнэн. Одоо зээл 4.500.000 төгрөг, зээлийн хүү 379.096 төгрөг, нийт 4.879.096 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын тамгын газар нь хариуцагч Л.Магсарт холбогдуулан сум хөгжүүлэх сангийн зээл, хүү, нийт 4.879.096 /дөрвөн сая найман зуун далан есөн мянга ерэн зургаа/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас 4.879.096 төрөгийн улсын тэмдэгтийн хураамж 93.015 төгрөгийн тал хувь 46.508 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын тамгын газрын сум хөгжүүлэх сангийн зээл, хүү, нийт 4.879.096 /дөрвөн сая найман зуун далан есөн мянга ерэн зургаа/ төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Л.Магсар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Л.Магсараас улсын тэмдэгтийн хураамж 46.508 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянаншийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ                          Б.ОТГОНБЯМБА