Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
Хэргийн индекс | 128/2023/0005/З |
Дугаар | 221/МА2023/0462 |
Огноо | 2023-07-18 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2023/0462
2023 оны 07 с арын 18 өдөр | Дугаар 221/МА2023/0462 | Улаанбаатар хот |
“Х****” ХХК,
иргэн С.О*** нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан,
Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгч “Х***” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н***,
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “Х***” ХХК, иргэн С.О***,
Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар,
Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагч Т.З***,
Гуравдагч этгээд Б.У***,
Нэхэмжлэлийн шаардлага: Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Т.З***ын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 6538 дүгнэлтийг хүчингүй болгуулах,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2023/0387 дугаар шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч С.О***, “Х***” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н***, гуравдагч этгээд Б.У***, өмгөөлөгч Б.О***,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Н***,
Хэргийн индекс: 128/2023/0005/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШЗ2023/2151 дүгээр “Хэргийг нэгтгэх тухай” захирамжаар С.О***ын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг “Х***” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагч Т.З***т холбогдох захиргааны хэрэгт нэгтгэсэн.
3. Улмаар, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2023/0387 дугаар шийдвэрээр: “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 оны/ 11 дүгээр зүйлийн 11.5.5, 18 дугаар зүйлийн 18.1.10, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 20 дугаар зүйлийн 20.1.4, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2, 18 дугаар зүйлийн 18.1, 18.7.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.О***, “Х***” ХХК нарын Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагч Т.З***т тус тус холбогдуулан гаргасан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагч Т.З***ын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 6538 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй” болгон шийдвэрлэсэн.
4. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч “Х***” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлоор хянав.
2. Нэхэмжлэгч “Х***” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
3. Маргааны үйл баримтын тухайд,
3.1. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-220*** дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 хороолол Жалханц хутагт Дамдинбазар гудамж 5** дүгээр байр, *** тоот 53.5 м.кв орон сууцыг иргэн Ц.М*** нь 2014 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны БГ-RCC2014080401-1-1 дугаар гэрээг “Х***” ХХК-тай байгуулан, зээлийн барьцаанд тавьсан.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ20217/01398 дугаар захирамжаар “Х***” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.М***, Ц.М***аа нарт холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 74,239,429.18 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах” шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч “Х***” ХХК нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан.
Улмаар тухайн үйл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч С.О***ад 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр орон сууцны ипотекийн зээлээр худалдсан нь эрхийн улсын бүртгэлд 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр бүртгэгдсэн болох нь,
3.2. Гуравдагч этгээд Б.У***ээс Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хандан “... пастор Ц.М*** нь өөрийн дүү Ц.Мөнхтуул, Ц.М*** нартай бүлэглэн ... итгэгч Б.У***ээс 145 сая төгрөг удаа дараагийн үйлдлээр зээлж авсан боловч эргүүлэн өгөлгүй итгэл эвдэж залилан мэхэлсэн” гэх агуулга бүхий гомдол гаргасны дагуу Баянгол дүүргийн Прокурорын газрын 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор “...Ц.М***ийн өмчлөлийн Ү-220*** дугаартай Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханц хутагт Дамдинбазар гудамж 59 дүгээр байрны 6 тоот орон сууц зэрэг эд хөрөнгийг” битүүмжилж, эд хөрөнгийн өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх эрхийг хязгаарласныг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 8ш3/3884 дүгээр албан бичгээр Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлж, “...Ц.М***ийн өмчлөлд байх Ү-220*** эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн дугаар бүхий орон сууцны өмчлөх эрхийн шилжилт хөдөлгөөнд хориг тавих” талаар мэдэгдсэн.
Үүнтэй холбогдуулан Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 675 дугаар албан бичгээр “...орон сууны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүллээ. Уг орон сууц нь “Х***” ХХК-ийн орон сууцны зээлийн барьцаанд бүртгэлтэй” гэх хариу өгч байсан болох нь,
3.3. Маргаан бүхий Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Т.З***ын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 6538 дугаар дүгнэлтээр иргэн Б.У***ээс Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан гомдлын дагуу хяналт шалгалтыг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 16 дугаар зүйлийн 16.1.7, 18 дугаар зүйлийн 18.1, 18.2, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т заасныг тус тус баримтлан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220*** дугаартай, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 5*** дүгээр байрны *** тоот хаягт байрлах орон сууцыг “Х***” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн бүртгэл, иргэн С.О***ын өмчлөлд шилжүүлсэн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн бүртгэлийг тус тус хүчингүй болгож” шийдвэрлэсэн,
3.4. Нэхэмжлэгч С.О***аас дээрх маргаан бүхий улсын байцаагчийн дүгнэлтийг эс зөвшөөрч Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 59 дүгээр байрны 6 тоот хаягт байрлах орон сууцыг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Х***” ХХК-иас орон сууцны ипотекийн зээлээр худалдан авсан гэж, “Х***” ХХК-иас үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн Ү-220*** дугаарт бүртгэгдсэн орон сууцыг иргэн Ц.М***тэй байгуулсан 2014 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах замаар 2017 онд шилжүүлэн авсан гэж тус тус маргаж байгаа болох нь тус тус тогтоогдож байна.
4. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 оны/ 11 дүгээр зүйлийн 11.5.1-т “улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг нотлох баримт, тайлбар, лавлагааг холбогдох албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдээс гаргуулан авах”, 11.5.3-т “энэ хуулийн 11.5.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах”, 11.5.5-т “энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн талаар шүүх, цагдаа, прокурор зэрэг эрх бүхий бусад байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу улсын бүртгэлд өөрчлөлт, тэмдэглэл хийж, шийдвэрийг бүртгэлийн хувийн хэрэгт хавсарган хадгалж, баяжилт хийх”, 18 дугаар зүйлийн 18.1.10-т “улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх” гэж тус тус заасан.
5. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Тодруулбал, хэрэгт авагдсан баримтаар Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 59 дүгээр байрны 6 тоот орон сууцыг эрүүгийн 201525011780 дугаар хэрэгт Баянзүрх дүүргийн Прокурорын газрын Хяналтын прокурорын 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-оор битүүмжилж, өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх эрхийг хязгаарласан нөхцөл байдал арилаагүй байхад улсын бүртгэгч маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч “Х***” ХХК болон С.О*** нарын өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 оны/ 18 дугаар зүйлийн 18.1.10-т заасан хориглосон заалтыг зөрчсөн.
Улмаар тухайн хууль бус бүртгэлийг гуравдагч этгээд Б.У***ээс гаргасан гомдлоор хянан шалгаж, хяналтын улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 6538 дугаар дүгнэлтээр хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийсэн бөгөөд энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
6. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч “Х***” ХХК-ийн давж заалдах гомдлоор хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2023/0387 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг үндэслэн нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА