| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2021/0264/э |
| Дугаар | 2021/ШЦТ/265 |
| Огноо | 2021-09-17 |
| Зүйл хэсэг | 27.10.4.2., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 2021/ШЦТ/265
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Д.Ганчимэг
Хохирогч Э-н хууль ёсны төлөөлөгч О
Хууль ёсны төлөөлөгч О-н өмгөөлөгч В.Давааням
Амь хохирогч Т-н хууль ёсны төлөөлөгч Д
Амь хохирогч Ш-н хууль ёсны төлөөлөгч Э
Хууль ёсны төлөөлөгч Д, Б нарын өмгөөлөгч Д.Галтогтох
Иргэний нэхэмжлэгч Х
Иргэний нэхэмжлэгч болон хариуцагч “.......” ХХК-ийн төлөөлөгч Б
“...........” ХХК-ийн төлөөлөгч Б-н өмгөөлөгч Ө.Батболд /онлайн/
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа
Шүүгдэгч Э
Шинжээч Б.Түмэнжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...... овогт Э-т холбогдох эрүүгийн 2121000010202 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны ..... дугаар сарын .........-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, ......... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “............” ХХК-д хүнд даацын авто машины жолооч ажилтай байсан одоо харуул хийдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, ............. тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Хэрлэн сумын шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-д зааснаар төрийн албан тушаал эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 1.287.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ..........овогт Э /РД: ............./.
Шүүгдэгч Э нь Дорнод аймгийн Хэрлэн сумын ......... дүгээр багийн нутаг “*******”-ын уулзварт 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 15 цагийн орчимд хүнд даацын Футан маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэг “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, энэ дүрмийн 1.5 дахь хэсэг “Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино”, мөн дүрмийн 12.3 дахь хэсэг “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 15.9 “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Креста ........... улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж уг тээврийн хэрэгслийн жолооч Т, зорчигч Ш нар нас барж, зорчигч Э-н эрүүл мэндэд хүнд, Х-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Юуны өмнө хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч нараас уучлалт гуйж байна. 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 13 цагийн орчим станц руу нүүрс тээвэрлээд явж байсан. Замын уулзвар дээр ирэхэд ертөнцийн зүгээс баруун гар талаас цэнхэр өнгийн Портер хурдаа сааруулж, ертөнцийн зүгээс зүүн талаас цагаан өнгийн Портер машин замын хоёрдугаар эгнээнд ирж зогссон. Тухайн үед зүүн талд нэлээд зайтай хар өнгийн машин харагдаж байсан. Би цагаан өнгийн Портерын жолоочийг намайг орууллаа гэж бодоод хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн. Тэгээд машин гэнэт пар гэж дуугараад зогссон. Эргэн тойрноо харахад юу ч байгаагүй. Машинаасаа буухад доор машин орчихсон байсан. Би сандарч балмагдаад тусламж гуйсан” гэв.
Иргэний нэхэмжлэгч болон хариуцагч “........ ХХК-ийн төлөөлөгч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Манай компанийн ажилчнаас болж харамсалтай үйл явдал болсон. Хохирогч нарын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж байна. Тухайн өдөр хэргийн газарт манай ХАБ-ын инженер Тогтохжаргал холбогдох арга хэмжээг авч ажиллаж, компанийн удирдлагууд бүгд очсон. Манай компанийн зүгээс хохирогчийн ар гэрийнхэнд Э-н хохирлоос 13.000.000 төгрөг өгсөн. Манай компанийн хувьд гаргасан иргэний нэхэмжлэлээсээ татгалзсан” гэв.
Амь хохирогч Т-ий хууль ёсны төлөөлөгч Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүгдэгч Э 13.000.000 төгрөгийг бэлнээр, “......” ХХК буцалтгүй тусламж гэж 5.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Миний хүү осолд орохоос өмнө “..........” ХК-ийн туслах машиннистаар ажиллаж, сардаа 900.000 төгрөгийн цалин авч байсан. Осол болсноос хойш 2 сарын дараа ач хүү маань төрсөн. Хүүг нь 18 нас хүртэл цалингийн дунджаар тооцож нийт 37.285.272 төгрөг нэхэмжилж байна” гэв.
Амь хохирогч Ш-н хууль ёсны төлөөлөгч Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Миний хувьд хүүгийнхээ оршуулгын зардалд зарцуулсан 15.092.000 төгрөгийг бүрэн авсан. Шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй” гэв
Хохирогч Э-н хууль ёсны төлөөлөгч О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би Э хүүгийнхээ эмчилгээний болон замын зардалд нийт 8.440.840 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс 995.000 төгрөгийг аваагүй. Одоо 10 дугаар сарын 01-ний дотор Улаанбаатар хот руу явна. Миний хүү хэвтрийн дэглэмтэй, байнга сахиуртай байдаг. Шүүгдэгчээс цаашид гарах эмчилгээний зардалд 20.000.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.
Иргэний нэхэмжлэгч Х шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүгдэгчээс эмчилгээний зардалд нийт 2.589.000 төгрөг нэхэмжилж байна” гэв.
Шинжээч Б.Түмэнжаргал шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүгдэгчийн өмгөөлөгч тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлуулах саналыг мөрдөгчид тавьсны дагуу шинжээчийн дүгнэлт гаргасан. “” ХХК-ийн камерт бичигдсэн бичлэгээр осол гаргасан автомашины хурдыг тогтоосон. дугаартай автомашины камерт орсон цэгийг тодорхойлж авсан цэг дээр хэдэн минут, хэдэн секундэд ирсэн болохыг Б цэгээр тэмдэглэж, осол болсон газрыг А цэгээр тэмдэглэж, камерын бичлэгээр Б цэгээс А цэг хүртэлх замыг ямар хугацаанд туулсныг тодорхойлсон. Анх камерт бичигдсэн Б цэгээс осол гарсан А цэг хүртэл нийт 40 м орчим байсан. Замын хажуу талын 2 давхар байшингийн баруун талд 3 эгнээ байшин байсан. Тэр гурван байшингийн хамгийн урд талын байшингийн баруун урд талын өнцөг дээр энэ цэг таарсан. Б цэгээс А цэг хүртэл 2,5 секунд өнгөрсөн. Тиймээс 40 м замыг 2,5 секундэд туулсан гэж үзнэ. Цагт хэдэн км цаг хурдтай явсныг олоход “1 цагт 3600 секунд” 1 секундэд дунджаар 16 м зам туулсан. Нэг секундэд туулсан замыг 1600-аар үржүүлэхэд 1 км цагт туулах хурд ойролцоогоор 57,6 км гэж гарсан” гэв.
Амь хохирогч Т-ний хууль ёсны төлөөлөгч Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 15 цаг өнгөрч байхад манай нөхөр ******* миний гар утас руу “Хүү чинь яачихаад байгаа юм бэ” ******* дээр осол гарсан гэнэ. Очиж үзэх шаардлагатай байна” гэж хэлсэн болохоор уг газар нь очиход цагдаа нар ирчихсэн, хамгаалалтанд авчихсан байсан болохоор намайг очиж харуулахгүй байсан. Уг газарт нүүрс зөөдөг том машин, жижиг машины дээр гарсан байдалтай мөргөлдсөн байсан. Хэргийн газрын үзлэгийг дуустал байсан бөгөөд жижиг машинаас 2 хүн гаргасан бөгөөд миний хүүгийн машин байсан болохоор хүү минь нас барчихсан байна гэдгийг мэдсэн юм. Миний хүү намайг 13 цагийн орчимд Шүр зах дээр буулгачихаад ******* сум руу явна гэж хэлээд явсан юм. Хүүгийнхээ гар утас руу залгаад “******* сум руу явах гэж байна уу. Орой болж байна гэсэн чинь Орой болчихсон болохоор явахаа больсон” гэж хэлсэн юм. Ингээд гэр рүүгээ явж байхад түргэний машин миний хажуугаар өнгөрөөд явж байсан бөгөөд уурхайн дөрвөн замын урд хэсэгт нэг том машин зогсож байхад юу болсон юм бол доо гэж бодоод өнгөрсөн юм. Ингээд хүүгийнхээ гар утас руу залгасан чинь утсаа авахгүй байж байгаад сүүлдээ холбогдох боломжгүй болсон. Х гэдэг найз руу нь залгасан боловч мөн холбогдох боломжгүй байсан. Х гэдэг найз нь Залуус хороололд байдаг болохоор тэдний гэр рүү явчихаад буцаад ирж байхдаа ийм зүйлд орчихсон байх гэж бодож байна. Манай хүү талийгаач Т 2001 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн бөгөөд айлын 3 дахь буюу бага хүүхэд юм. 2007 онд Хэрлэн сумын ******* ******* сургуульд элсэн суралцаж байгаад 11 дүгээр ангиас нь ******* коллеж руу шилжүүлж, 2018 онд хүнд механизмын засварчин мэргэжлээр төгссөн юм. ....... ХК-д 2018 онд автозасварчнаар ажилд орсон. Уг компанидаа ажиллаж байсан бөгөөд тухайн өдөр амралттай байсан. Миний хүү найз охинтой, найз охин нь 7 сартай жирэмсэн. Одоо бид нартай амьдарч байгаа. ...Миний хувьд бүх баримтуудаа гаргаад өгчихсөн бөгөөд оршуулгын зардалд 11.806.151 төгрөг гарч, талийгаач хүүгийн зээл болох 4.154.776 төгрөгийг төлж, нийт 15.960.927 төгрөгний зардал гарсан. Жолооч Э ажил явдлын үеэр 1 сая төгрөг өгч хүүгийнхээ цалингийн зээлийг хаахад 4 сая төгрөгийг дансаар шилжүүлж авч хаасан. “.........” ХХК-аас 5 сая төгрөг буцалтгүй тусламж гэж өгсөн. Маш их гомдолтой байгаа бөгөөд хэргийг түргэн шийдэж өгөхийг хүсэж байна...” гэжээ. /1хх-ийн 62-64, 67-68/
Амь хохирогч Ш-н хууль ёсны төлөөлөгч Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 17 цагийн орчимд нүүрсэнд явж ирчихээд гэртээ дөнгөж орж ирээд байхад хар өнгийн машинтай /Х-н эгч гэж хэлэв/ эмэгтэй ирээд “Та Ш-н аав мөн үү, таныг эмнэлэг дээр хүрээд ир гэсэн. Би өөр зүйлийн талаар мэдэхгүй байна” гэсэн. Ингээд эмнэлэг дээр ирсэн чинь манай хүү байхгүй байсан учраас эмнэлгийн сувилагчаас “Энд Ш гэдэг хүүхэд ирсэн үү” гэж асуусан чинь “осолд орсон өөр 2 хүүхэд ирсэн” гэж хэлсэн. Тэгсэн надтай хамт явсан эмэгтэй “уурхайн зам дээр осол гарсан гэсэн тийшээ очиж үзье” гэж хэлээд дагуулаад явсан. Ингээд осол болсон газар очсон чинь цагдаа нар хамгаалалтанд авчихсан байсан болохоор ойртуулаагүй болохоор харж чадаагүй. Тэнд байсан цагдаа нарын нэгнээс манай хүү энэ машин дотор байгаа юм уу гэж асуусан чинь “та эмнэлэг дээр очоод асуу” гэж хэлсэн болохоор дахин эмнэлэг рүү очсон. Эмнэлгийн моргийн гадаа цагдаагийн машинаас хүний цогцос оруулж байсан болохоор очиж уулзаад “манай хүү Ш байна уу” гэж асуусан чинь “одоо бид нар хэн болохыг нь тогтоогоогүй байна” гэж хэлсэн. Ингээд яах учраа олохгүй тэр хавиар явж байгаад дахин очиж цагдаагаас асуусан чинь “биеэс нь бичиг баримт гарч ирсэн. Таны хүүхэд мөн юм шиг байна” гэж хэлээд дотогш оруулаагүй. Ингээд миний хүү нас барсан гэдгийг мэдсэн юм. Би тэр өдрийн өглөө 09 цагийн орчимд А, Н хоёроос нүүрс авахаар гарахад миний хүү унтаад үлдсэн. Надтай гар утсаар холбогдоогүй бөгөөд орой гэртээ очиход дүү нь ганцаараа, гэр хүйтэн болчихсон байсан болохоор “ах чинь хаачсан юм бэ” гэж асуусан чинь “мэдэхгүй гараад явсан” гэж хэлж байсан. Манай хүү 17 настай бөгөөд гэр бүлтэй болоогүй байсан. Миний хувьд бүх баримтуудаа гаргаад өгчихсөн бөгөөд нийт 15.092.823 төгрөгийн зардал гарсан. Жолооч Э ажил явдлын үеэр 1 сая төгрөг, “........” ХХК-аас 5 сая төгрөгийн буцалтгүй тусламж гэж өгсөн. Бусдаар оршуулгын зардалд гаргасан мөнгийг төлж барагдуулаагүй байна...” гэжээ. /1хх-ийн 72-78/
Хохирогч Э-н хууль ёсны төлөөлөгч О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Намайг Улаанбаатар хотод байхад буюу 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 19 цагийн орчимд хадам эгч ******* миний гар утас руу залгаад “Хүү чинь осолд ороод ухаангүй байна. Маш яаралтай Дорнод аймагт ирэх хэрэгтэй байна” гэж хэлсэн. Ингээд тэр өдрийнхөө шөнө 00 цагийн орчимд Дорнод аймаг руу гарсан бөгөөд хүү Э Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн эрчимт эмчилгээний тасагт ухаангүй байдалтай хэвтэж байсан. Улаанбаатар хот руу яаралтай явах шаардлагатай болсон учраас 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр түргэн тусламжийн машинаар ээж ******* бид хоёр сувилагчийн хамтаар явсан юм. Улаанбаатар хотод очоод Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн цээж, хэвлийн тасагт хэвтэн эмчлүүлж, хоёр удаа хавирга, эрүү, нуруу сээрний хагалгаанд орж 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр эмнэлгээс гарсан. Улаанбаатар хотод ухаангүй очоод 10 гаруй хоног ухаан орохгүй байж байгаад эхний хагалгаа буюу 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн ухаан орж эхэлсэн боловч ослын талаар одоог болтол огт санахгүй байгаа юм. Анх ухаан орчихоод “би яагаад эмнэлэгт байгаа юм бэ, хүнд зодуулчихсан юмуу” гэж асуугаад байсан болохоор ослын талаар хэлэхэд ямар нэгэн зүйл санахгүй байсан. Одоо ч гэсэн орон гаран зүйл яриад байдаг. ...Манай хүү Э гэрээр эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд осол болсон үеийн талаар одоог болтол санахгүй байгаа юм. Гар утсаа барьж яваад тавьсан газраа мартчихаад гар утсаа хайх, өмсөж байсан оймсоо хаана байна гэж хэлээд хайгаад явж байдаг болсон. Миний хувьд бүх баримтуудаа гаргаад өгчихсөн бөгөөд эмчилгээний зардал болон бусад зардал нийлээд 8.440.840 төгрөг болсон. Жолооч Э нийт 800.000 төгрөг дансаар шилжүүлж, “........” ХХК 3 сая төгрөгийг эм тариандаа хэрэглээрэй гэж дансаар шилжүүлсэн. Эмчилгээ болон бусад зардлуудаа нэхэмжилж байна...” гэжээ. /1хх-ийн 84-85, 88-89/
Иргэний нэхэмжлэгч Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний хамгийн сүүлд санаж байгаагаар Залуус хорооллоос гараад төв замд ороод явж байснаа санаж байгаа бөгөөд нэг мэдсэн чинь нуруун дээрээс юм дараад толгой янгинаж өвдөөд байсан. Тухайн үед өөрийгөө осолд орсон байна гэж ойлгоогүй бөгөөд машин хаалганаас татсан чинь онгойхгүй байсан болохоор “намайг гаргаачээ” гэж хэлээд тусламж гуйгаад хашгирч байснаа санаж байна. Ингээд удаагүй байхад хүмүүс ирээд намайг машин дотроос гаргаж авсан бөгөөд машинаас буугаад толгойгоо бариад сууж байхад эмнэлгийн машин ирээд аваад явсан. Машинаас гараад харахад уурхайн дөрвөн замын уулзварт замаас гарчихсан байдалтай, нүүрс зөөдөг том машин бид нарын сууж явсан машины дээрээс дарсан байдалтай байсныг санаж байна. Би залуус хорооллоос гараад уурхайн дөрвөн замын уулзвар буюу осолд орсон үеээ огт санахгүй байна. Нэг мэдсэн чинь л осолд орчихсон байсан. Эмчилгээний зардал гарсан бөгөөд яг хэдэн төгрөг гарсан болохыг хэлж мэдэхгүй байна, баримтаар гаргаж өгнө...” гэжээ. /1хх-ийн 95-97/
Иргэний нэхэмжлэгч Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тус цагдаагийн газрын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлаас уг хэрэгт бүрэлдэхүүнтэй шинжээч томилоход шаардлагатай байсан 450.000 төгрөгийг шинжээчээр оролцсон Түмэнжаргал гэх хүний 54202******* дугаарын данс руу 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлсэн юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг олгохдоо Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолыг үндэслэж олгодог бөгөөд уг хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдээс бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулахад зарцуулсан 450.000 төгрөгийг барагдуулаагүй болохоор уг мөнгөн дүнгээр нэхэмжилж байна...” гэжээ. /1хх-ийн 110-111/
Иргэний нэхэмжлэгч болон хариуцагч “........” ХХК-ийн төлөөлөгч Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай компанийн Футон маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нүүрс тээвэрт явж байгаад уурхайн дөрвөн замын уулзварт зам тээврийн осолд орсон юм. Уг ослын улмаас тээврийн хэрэгсэлд 3.049.962 төгрөгийн хохирол учирсан бөгөөд уг хохирлыг гэм буруутай хүнээр нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. ...Э 2018 оны 09-10 дугаар сарын орчимд манай компанид жолоочоор ажиллаж эхэлсэн бөгөөд энэ хугацаандаа зам тээврийн осол гаргаж байгаагүй. Долоо хоногийн Даваагаас Баасан гаригт өглөө 08 цагаас орой 17 цаг хүртэл ажилладаг бөгөөд хааяа илүү цагаар буюу 19-20 цаг хүртэл ажилладаг байсан. Бямба, Ням гаригт амардаг байсан. Талийгаач нарын ар гэрийнхэнд тус бүр 5.000.000 төгрөг, хүнд гэмтэл авсан залуугийн ар гэрийнхэнд 3.000.000 төгрөгийн тусламж буюу нийт 13.000.000 төгрөгийн тусламж үзүүлсэн...” гэжээ. /1хх-ийн 116-117, 125-126/
Гэрч Д.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Хүү Э нь Дорнод аймаг, Хэрлэн сум 2 баг 4-20 тоотоос 2020 оны 12 сарын 01-ний өдөр 11 цаг өнгөрч байхад найзуудынхаа машинд суугаад явсан. 2020 оны 12 сарын 01-ний өдрийн 15 цаг 30 минутын үед үл таних хүн манай гэрийн гадаа хүрч ирээд “таны хүү эмнэлэг дээр байна, та очих хэрэгтэй байна” гэхээр нь би машинд нь суугаад эмнэлэг дээр очсон. Эмнэлэг дээр очоод юу болсон талаар асуухад хүү чинь осолд орсон гэсэн... Тэгээд аймгийн эмнэлэг 2020 оны 12 сарын 04-ний өдөр Улаанбаатар хот Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү явуулсан. Улаанбаатар хот Гэмтэл согог судлалын үндэсний төвд ирээд хавирга, эрүүний хагалгаанд орж, уушги, элэг эмчлүүлж байгаад 2020 оны 12 сарын 24-ний өдөр сээр нурууны хүзүүний хагалгаанд орсон. Одоогоор юм ярьж байгаа боловч болсон хэргийн талаар санахгүй байгаа...” гэжээ. /1хх-ийн 133-134/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 15 цагийн орчимд ажлын ......... маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ажлын залуу хамтаар *******аар “.......” ХХК-ийн уурхай руу баруун талаасаа явж байхад манай компанийн нүүрс зөөдөг хүнд даацын автомашин суудлыг жижиг тэрэг мөргөж замаас гарч зогссон байдалтай байсан болохоор бид хоёр очиход Э ах машинаасаа буучихсан, суудлын автомашины зөв талын урд хаалгыг онгойлгох гээд зогсож байсан. Э ах сандарчихсан “цагдаа дуудаарай” гэж хэлсэн болохоор дугаарын утсаар 7058102 дугаар луу дуудлага өгсөн юм. Машин дотор байсан хүн авраарай, хурдан хаалга нээгээрэй гэж хэлээд хашгирч байсан бөгөөд Э ах бид гурав хаалга онгойлгож урд сууж байсан залууг гаргасны дараа хүмүүс ирж тусалсан юм. Зөв талын ард сууж байсан хүн ямар нэгэн үг хэлэхгүй, амандаа бувтнаад байсан бөгөөд уг хүнийг гаргаж байхад эмч, цагдаа нар ирсэн учраас яваад өгсөн юм. Бид хоёр осол болсны дараа очсон болохоор хэрхэн яаж мөргөлдсөн болохыг хэлж мэдэхгүй байна...” гэжээ. /1хх-ийн 137-138/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...*******ын уулзвар нь тухайн хэрэг осол болох үед гэрлэн дохиогоор зохицуулагдаагүй тэмдгээр зохицуулагддаг байсан учир Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар зүйлийн “Зохицуулагдаагүй уулзвар нэвтрэх” гэсний 15.9-д заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтаар зохицуулагдаж байсан...” гэжээ. /1хх-ийн 141-142/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр намайг 15 цаг 12 минутад компанийн оффис дээр байж байхад гагнуурчин над руу залгаад “Жолооч Э ах станцын хойд талын уулзвар дээр хүнд даацын авто машинтайгаа явж байгаад тээврийн хэрэгсэл мөргөсөн байна, хүмүүсийн биеийн байдал хүнд байна, хүмүүсийг нь гаргах гэж байна, чи хүрээд ирэх үү” гэхээр нь шууд очсон. Очиход Хэрлэн сумын 11-р баг Талын шилтгээн хотхоны зүүн талын 4 замын уулзвар дээр манай компанийн эзэмшлийн хүнд даацын .......... улсын дугаартай тээврийн хэрэгсэл /марк дугаарыг нь мэдэхгүй байна/ тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасан байсан. Тухайн үед 4 зорчигч байсан бөгөөд 1 зорчигчийг гаргаж байсан, 1 зорчигч нь гараад хөл дээрээ зогсож байсан, харин 2 зорчигч нас барсан шинжтэй байсан...” гэжээ. /1хх-ийн 143-144/
Шинжээч Б.Түмэнжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...уг тээврийн хэрэгслийн хурдыг тогтоохдоо хяналтын бичлэгээс тухайн осолд өртсөн тээврийн хэрэгслийг бичлэгт харагдаж эхэлсэн цэгийг тогтоож, энэ цэгээс осол хүртэл ямар хугацаанд явсан, энэ цэгээс ослыг цэг хүртэл ямар зай байгааг тогтоосны үндсэн дээрээс энэ хурдыг тогтоож гаргасан юм. Хяналтын камерын бичлэгт орсон цэгээс осол болсон А цэг хүртэл 40 метр байсан. Энэ замыг 2 секунд 30 дойлын хугацаанд туулсан. Ингээд нэг цагт хэдэн км/цагийн хурдтай явсныг тодорхойлоход 57.6 км/цагийн хурдтай явсныг тогтоосон юм. Хот суурингийн зам дээр 60/км цагаас илүү хурдтай явахыг хориглодог. Хэдийгээр тухайн машин хурд хэтрүүлээгүй боловч хурд хэтрүүлсэн гэж үзсэн ч осол гарах гол шалтгаан гэж үзэхгүй. Учир нь тухайн тээврийн хэрэгсэл гол замаар зорчиж байсан юм. Туслах замаас явсан тээрийн хэрэгсэл гол замаар явсан тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүйгээс энэ осол гарах үндсэн шалтгаан болсон юм...” гэжээ. /1хх-ийн 168-169/
Шинжээч эмч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т тархины аалзан хальсан /зөөлөн бүрхүүл/ доорхи цус харвалтын улмаас амь тэнссэн байдал илэрвэл, гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэж заасан байдаг. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3-т амь тэнссэн байдалд орох хүндрэлүүдийг шокийн хүнд хэлбэр ком, гэх мэт хүндрэлүүдийг заасан байдаг. Тархины суурийн аалзан хальсан доорхи цус харвалт гэмтлийн улмаас шинжлүүлэгч Х-д амь тэнссэн байдал илрээгүй, ухаан саруул, орчиндоо харьцаатай, байрлал ердийн байсан тул уг гэмтлийг хөнгөн зэрэгт хамруулж дүгнэлт гаргасан юм...” гэжээ. /1хх-ийн 225-226/
Мөрдөгчийн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн магадлагаанд:
1. Жолооч Э нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 15.9-д заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавь өгнө” гэх заалт, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг зөрчсөний улмаас .......... маркийн ....... дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж уг зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болсон гэж үзэх үндэслэлтэй байна. ........... маркийн дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Т зорчиж байсан зам нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.2.8-д заасан “гол зам” гэж уулзварт нийлсэн хучилттай болон шороон замын хучилттай нь буюу энэ дүрмийн 1 дүгээр хавсралтын 3.1 <<Гол зам>> тэмдэг байршуулсан замаар зорчиж байсан байна. Хэргийн газрын үзлэгээр ........... маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчиж байсан хэсэгт тормосны мөр үүсээгүй тул хурдыг тогтоох боломжгүй, өөрөөр хэлбэл хурд хэтрүүлсэний улмаас уг осол гарсан гэж үзэх үндэслэлгүй, ......... маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 15.9-д заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэх заалтуудыг зөрчсөн боловч ослын үндсэн шалтгаан нөхцөл болсон гэж үзэх үндэслэлгүй байна гэжээ. /1хх-ийн 147-150/
Б.Түмэнжаргал, Б.Батбаяр, Э.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 03 тоот дүгнэлтэд: Хариулт-1. Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Энхбаатар овогтой Амартайваны гаргасан магадлагаа үндэслэлтэй байх ба Футон маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э нь магадлагаанд заагдсан ЗХД-ийн 1.3, 12.3, 15.9 дахь заалт зөрчсөнөөс гадна 1.5 дахь заалт зөрчсөн байна.
.......... маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жорооч Т нь ЗХД-ийн 1.3 дахь заалтыг зөрчсөн нь ослын үндсэн шалтгаан нөхцөл болсон гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн ЗХД-ийн 15.9-д Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалт жолооч Т-д хамааралгүй болно.
Хариулт-2. Хэргийн материал, гэрчүүдийн мэдүүлэг зэргээс үзэхэд жолооч Т ЗХД-ийн 1.3 дахь заалтыг зөрчсөн нь тогтоогдож байна.
Харин жолооч Э нь ЗХД-ийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн дүрмийн 1.5-д Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг байвал зохино, 12.3-д Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 15.9-д Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтуудыг зөрчсөнөөс осол гарах шалтгаан болсон нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Хариулт-3. Жолооч Э нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн дүрмийн 1.5-д Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино, 15.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 15.9-д Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн дүрмийн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах нөхцөлд нөлөөлсөн байна.
Мөн жолоочийн ЗХД-ийн мэдлэг дутмаг, замын хөдөлгөөнд соёлгүй дүрмээ биелүүлээгүйгээс уг осол гарсан гэж үзэх үндэслэлтэй. Жолоочийн зүүн гар талаас гол замаар ойртон ирж буй тээврийн хэрэгслийг харсан боловч ЗХД-ийн 1.3, 1.5, 12.3, 15.9 дэх заалтуудыг мөрдөн ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахын оронд амжиж гарна гэсэн байдлаар хурдаа нэмсэн гэх хавтаст хэрэгт авагдсан материал, хэргийн газрын үзлэгээр ЗЦТ-ын дарга, цагдаагийн хошууч П.Ганхуягийн хийсэн ослын схем зураг, акт зэрэг мэдүүлэг зэргээс үзэхэд Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс уг зам тээврийн осол гарах гол шалтгаан гэж үзэх үндэслэлтэй байна.
Хариулт-4. ....... маркийн ............ дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, камерын бичлэгээс хурдыг камерт анх харагдсан Б цэгээс осол гарсан А цэг хүртэл 40 орчим метр. Энэ зайг ойролцоогоор 2.5 секундэд туулсан байна. 1 секундэд 16м зам туулсан байна. 1 цагт 3600 секунд бол 1 цагт 57.6 км/цаг зам туулна. Иймд ойролцоогоор 58 км/цагийн хурдтай явж байсан бөгөөд хурд хэтрүүлсэн гэж үзэхээргүй байна гэжээ. /1хх-ийн 178-179/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 150 тоот дүгнэлтэд:
1. Талийгаач Ш-н цогцост гавлын орой болон суурь ясны хугарал, бага орой хэсгийн аалзан хальсан доорхи цус харвалт, баруун, зүүн чамархайн булчингийн цус хуралт, хуйхны дотор гадаргын дагз хэсгийн цус хуралт, зүүн эгэм ясны хугарал, баруун 1-р, зүүн 1.2-р хавирганы хугарал, 2 талын уушгины няцрал, баруун бугалган ясны далд хугарал, баруун шилбэ ясны далд хугарал, баруун чихний урд хэсгийн зүсэгдсэн шарх, баруун хацрын урагдсан шарх, эрүүний баруун булангийн эсгэгдлүүд, нүүрний тархмал цус хуралт, эрүүний ооч хэсгийн зулгаралт, цээжний урд хэсгийн зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун сарвууны зулгаралт, цус хуралт, баруун гарын 2,3-р хурууны завсрын няцарсан шарх, зүүн гуяны зулгаралт, шодойн зулгаралт, баруун бугалганы цус хуралт, баруун шилбэний зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
2. Дээрх гэмтлүүд нь амьд байх цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.
3. Талийгаач Ш нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ.
4. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5. Талийгаач Ш-н цусанд спиртийн зүйл илрээгүй гэжээ. /1хх-ийн 188-191/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 151 тоот дүгнэлтэд:
1. Талийгаач Т цогцост дух ясны шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн орой болон суурийн тархмал аалзан хальсан доорхи цус харвалт, баруун, зүүн чамархайн булчингийн цус хуралт, хуйхны дотор гадаргын дух, баруун чамархай хэсгийн цус хуралт, зүрхний ар болон урд гадаргын цус хуралт, баруун 8-р хавирганы хугарал, 2 талын уушгины няцрал, өвчүүний булчин, өөхөн эдийн цус хуралт, баруун бөөрний өөхөн эдийн цус хуралт, баруун бугалга ясны хугарал, баруун хацар, хоншоор, хамрын ясны үйрч бяцарсан хугарал, дух, баруун хацар, шанаа, эрүү, хүзүү, баруун мөрний зулгаралт, баруун нүдний дотор булангийн няцарсан шарх, баруун чихний урд хэсгийн няцарсан шарх, баруун бугалганы зулгаралт, баруун шууны зулгаралт, зүүн гуяны цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
2. Дээрхи гэмтлүүд нь амьд байх цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.
3. Талийгаач Т нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ.
4. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5. Талийгаач Т цусанд спиртийн зүйл илрээгүй гэжээ. /1хх-ийн 200-203/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 366 тоот дүгнэлтэд:
1. Э-н биед баруун талын олон хавирганы хоёрлосон хугарал, баруун уушгины няцрал, баруун дал яс, эрүү, сээрний 4-9-р нугалмуудын баруун талын хөндлөн сэртэн, сээрний 8-р нугалмын их биеийн шахагдсан, хүзүүний 6-р нугаламын шахагдсан хугарал, тархи доргилт, нүүрэнд сорви гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.
3. Дээрхи гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна гэжээ. /1хх-ийн 213-215/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 885 тоот дүгнэлтэд:
1. Х-н биед тархины суурийн аалзан хальсан доорхи цус харвалт, тархи доргилт, хүзүүний булчингийн чангарал, духны няцарсан шарх, зулгаралт, баруун чихний дэлбэнгийн зулгаралт, баруун хацрын эсгэгдлүүд, доод уруулын зүсэгдсэн шарх, баруун мөрний зулгаралт, баруун дал орчмын няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо болон хурц иртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрхи тархины суурийн аалзан хальсан доорхи цус харвалт, тархи доргилт, хүзүүний булчингийн чангарал, духны няцарсан шарх, зулгаралт, доод уруулын зүсэгдсэн шарх, баруун дал орчмын няцарсан шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /1хх-ийн 219-220/
Э мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би тэр машиныг мөргөөгүй бөгөөд миний хажуу талаас ирээд мөргөчихсөн юм. Тэр машин намайг уулзварт орж байхыг харсан бол машинаа зогсоох арга хэмжээ авах байсан гэж бодож байна. ...Ингээд *******ын уулзвар дээр зогсоод, уулзвар нэвтрэх гээд хөдөлж байхад зүүн талаас баруун чиглэлд 2 давхар угсармал буландаа дэлгүүртэй байшингийн урд хэсэгт явж байхыг харсан юм. Уг машины урд 2 дугаар эгнээгээр цагаан өнгийн Портер маркийн машин явж байгаад намайг хараад зогссон. Ингээд би цааш хөдөлгөөнөө үргэлжлүүлэх гэж байхад баруун гар талаас Портер маркийн машин миний урдуур зөрөөд хойшоо явсан. Нэг мэдэхэд л түс хийх чимээ гараад тэрхэн үед ухаан санаа самгардсан байсан. Том машин намайг шүргэж гарчихдаг юм байхдаа гэж бодоод бүсээ тайлах гээд оролдож байхад гэрлийн шон уначихсан, машин тэрэг харагдахгүй байсан. Машинаас буугаад харсан чинь урд талд жижиг тэрэгтэй мөргөлдсөн байсан болохоор “хүн байна уу” гэж хашгирсан чинь урд талын суудлаас “Хүн байна уу, хаалга онгойлгоорой” гэж хэлээд хашгирах чимээ сонсогдсон юм. Тэгээд хаалгыг нь онгойлгож тэр хүнийг машин дотроос гаргасан. ...Та нар хэдүүлээ явж байгаа юм бэ гэж асуусан чинь тэр залуу надаас гадна дөрвүүлээ явж байгаа гэж хэлэхээр нь хаана байна гээд машины ар талын хаалгыг онгойлгох гэж үзэж байхад манай ажлын , Батболд болон бусад өөр хүмүүс ирчихсэн машины хаалга онгойлгож дотроос нь хүмүүсийг гаргах гэж үзэж байсан. Энэ үед түргэн тусламж дуудсан бөгөөд арын суудал дээр сууж байсан хүнийг гаргахад эмнэлгийн насилка ирчихсэн байсан. ...Түргэн тусламж ирсний дараа буруу талын суудалд сууж байсан хоёр хүнийг гаргах боломжгүй байсан болохоор би хий хашгираад машинаа тойроод гүйгээд явж байсан...” гэжээ. /2хх-ийн 14-16/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 8-32/
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 33-35, 36-39/
Зам тээврийн осол дээр тогтоосон акт, схем зураглал /1хх-ийн 23-24/
Foton маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 43/
......... маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 44-46/
Прокурорын 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 4/08 тоот тогтоол /1хх-ийн 47-48/
Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1хх-ийн 49-51/
Эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 53/
Хэв загвар, дээж авсан тэмдэглэл /1хх-ийн 58/
Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 59/
Иргэний нэхэмжлэгч байгууллага болох “Дорнод хийц” ХХК-ийн төлөөлөгч Б.Гэрэлчимэгийн мэдүүлэг /1хх-ийн 102-103, 106/
2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 226 тоот төлбөрийн хүсэлт /1хх-ийн 112/
Цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 192-193, 204-206/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 197, 196, 197 тоот дүгнэлтүүд /1хх-ийн 196, 209, 235/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 886 тоот дүгнэлт /1хх-ийн 230-240/
Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “Автомашин техникийн үнэлгээний тайлан”, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 4-5, 41-43/
Э-н иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-ийн 17/
Эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /2хх-ийн 18/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 19/
Хохиролтой холбоотой баримтууд /2хх-ийн 44-130/
Foton маркийн тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийг үзүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 140-145/ болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн талаас шинээр гаргаж өгсөн хохирол төлбөр төлсөн талаарх банкны мөнгөн шилжүүлгийн баримт болон дансны хуулга /нийт 5 хуудас/, иргэний нэхэмжлэгч болон хариуцагч “............” ХХК-ийн төлөөлөгч Б-с шинээр гаргаж өгсөн иргэний нэхэмжлэлээсээ татгалзсан тухай 1 хуудас албан бичиг, амь хохирогч Т-ний хууль ёсны төлөөлөгч Д-н өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн гэм хорын төлбөр гаргуулахтай холбоотойгоор шүүхийн шийдвэр, Т төрсний гэрчилгээний хуулбар, “........” ХК-ийн захирлын тушаал, цалингийн тодорхойлолт, ХААН банкны дансны хуулга, иргэний үнэмлэх, тэтгэмжийн дэвтрийн хуулбарууд /нийт 13 хуудас баримт/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно. Шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди болон флаш дискинд буулгасан бичлэгийг шинжлэн судлав.
Эрүүгийн 2121000010202 дугаартай хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Ц нь 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 15 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр багийн нутаг “*******”-ын уулзварт хүнд даацын Foton маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэг “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий б%