| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/01874/И |
| Дугаар | 102/ШШ2017/01727 |
| Огноо | 2017-06-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 102/ШШ2017/01727
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 11-р хороо, Баруун ард Аюушийн 4-83 тоотод оршин суугч, эмэгтэй, РД-ЧО 61080566; Сутайн суварга овогт Гомбосүрэнгийн Цогзолмаагийн нэхэмжлэлтэй,
ажилласан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэннадмид , гэрч Г.Цогтбаатар, С.Гомбодорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч 1978-08-19 өдрөөс 1997-03-15 өдрийг хүртэл хугацаанд Шаазангийн үйлдвэрт нормчноор ажилласан байдлаа тогтоолгохыг хүссэн байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Цогзолмаа нь 1978 оны 08 сарын 19 өдөр Шаазангийн үйлдвэрт үйлчлэгчээр ажилд орсон. 1980 онд зураг чимэглэлийн тасагт нормчноор ажиллах болж 1993 он хүртэл ажиллаад хүүхэд төрүүлэхээр декрет авч, 1997 оны 03 сарын 15 өдөр ажлаас гарсан. Гэрч болон Нэгэн жарны шаазан урлаачидномын 200-205 хуудсанд гарсан тухайн үед Хөдөлмөр сонинд гарсан зураг, 1984 оноос 1990 оны цалингийн хүснэгт зэрэг бармтуудыг үндэслэн 1978 оны 08 сарын 19-өөс 1997 оны 03 сарын 15-ны хүртэл ажилласан хугацааг тогтоож өгнө үү? гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан оршин суугаа газрын тодорхойлолт, итгэмжлэл, Үндэсний төв архивын лавлагаа, хөдөлмөрийн дэвтэр, Шаазангийн үйлдвэрийн даргын тушаалууд, нийгмийн даатгалын 452756 дэвтэр,төрсний гэрчилгээ, 1984-1988, 1990 онуудын цалингийн тооцооны бүртгэл, Нэгэн жарны монгол шаазан урлаачид номонд хэвлэгдсэн зургууд, гэрч Г.Цогтбаатар, С.Гомбосүрэн нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн заримыг хангаж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтаар нэхэмжлэгч Г.Цогзолмааг Шаазангийн үйлдвэрийн даргын 1978-09-01 өдрийн 137 тушаалаар зуух зургийн тасагт 08 сарын 19 өдрөөс цэвэрлэгчээр ажиллуулсан болох нь ажилд авах тухай тушаал, хөдөлмөрийн дэвтэр дээрх бичилтээр тогтоогдож байна.
Гэрч С.Гомбосүрэнг 1982 онд тус үйлдвэрт ажилд ороход нэхэмжлэгч Г.Цогзолмаа зураг чимэглэлийн тасагт нормчноор ажиллаж байсан байх бөгөөд энэ ажлыг 1984-1990 онуудад эрхэлж байсан нь цалингийн тооцооны бүртгэлүүд, Шаазангийн үйлдвэрт 1982-1997 онуудад ажилласан гэрч С.Гомбосүрэн, 1987-1993 он хүртэл ажилласан гэрч Г.Цогтбаатар нарын хамт ажиллаж байсныг гэрчилсэн мэдүүлгүүд зэрэг баримтаар нотлогдож байна.
Нэхэмжлэгч нормчноор 1994-01-06 өдөр хүүхэд төрүүлэх хүртэл ажилласан байх бөгөөд үүнээс хойш уг ажлыг эрхлээгүй байна.
Нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтэрт түүнийг 1997-03-15 өдөр ажлаас чөлөөлсөн тухай тэмдэглэсэн байгаа боловч тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан, 1991-01-24 өдөр батлагдсан, Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлд амаржсаны дараа 56 хоногийн амралт олгох, 83 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүүхдээ асрахад зориулж хүүхдийг хоёр настай болтол зохих тэтгэмжтэй чөлөө олгож, ажил албан тушаалыг нь хэвээр хадгалахаар тус тус заасны дагуу нэхэмжлэгч 1994-03-06 өдрийг хүртэл амаржсаны дараах амралт, 1994-03-06 өдрөөс хүүхэд 2 нас хүрэх 1996-01-06 өдрийг хүртэл хүүхэд асрах чөлөө авах, түүний ажил албан тушаалыг хэвээр хадгалах үндэслэлтэй байх тул төрүүлсэн хүүхдийг 2 нас хүрсэн өдөр хүртэл нэхэмжлэгчийн ажилласан байдлыг тогтоох хуулийн үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгчийг 1978-08-19 өдрөөс 1996-01-06 өдрийг хүртэл хугацаанд Шаазангийн үйлдвэрт үйлчлэгч, нормчноор ажилласан байдлыг тогтоов.
Нэхэмжлэлийг бусад хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэхь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 131 дүгээр зүйлийн 131.1.1 дэх хэсгийг удирдлага болгон,
ТОГТООХ НЬ: