| Dell Normal Dell 1 0 2017-06-02T06:20:00Z 2017-06-02T06:20:00Z 1 750 4275 35 10 5015 15.00 false false false EN-US X-NONE X-NONE | 2017 оны 05 сарын 24 өдөр | Дугаар 102/ШШ2017/01518 | Улаанбаатар хот | Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би, Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, ЭТНО, Пийс тауэр барилга 7 дугаар давхар, 705 тоотод оршин байгаа “Вишнфанд ББСБ” ХХК /РД-2823624/-ийн, Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 4 улирал хотхон 53б-804 тоот Жадамба овогт Ундрахын Шинэбаяр /РД-ЧР83122715/-д холбогдуулан гаргасан, Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 534,005 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, мөн оны 5 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч “Вишнфанд ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: У.Шинэбаяр нь 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр “Вишнфанд ББСБ” ХХК-ийн Улаанбаатар-3 салбараас 10528396 тоот зээлийн гэрэээ байгуулан 1,500,000 төгрөгийн зээлийн үндсэн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар 18 сарын хугацаатай, сарын 3.8 хувийн хүүтэй зээлж авсан. 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтийг төлөөгүй. Иймд У.Шинэбаяраас үндсэн зээл 396,726 төгрөг, үндсэн зээлийн хүү 121,094 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,182 төгрөг, нотариатын хөлс 9,000 төгрөг, нийт 534,005 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн хариу талбартай танилцлаа. Хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. Хариуцагч У.Шинэбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: “Вишнфанд ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 534,005 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ. Шүүх зохигчдын нэхэмжлэл, тайлбарыг хянаад ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч “Вишнфанд ББСБ” ХХК нь хариуцагч У.Шинэбаяраас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 534,005 төгрөг шаардан шүүхэд ханджээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч У.Шинэбаяр нь нэхэмжлэлийн шаардлага болох 534,005 /таван зуун гучин дөрвөн мянга таван/ төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн дотор нэхэмжлэгч “Вишнфанд ББСБ” ХХК-д төлж барагдуулна гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна. Нэхэмжлэгч нь хариуцагчийн төлбөр төлөх хугацааг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ. Шүүх, хариуцагчийн дээрх зөвшөөрлийг бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн байна гэж үзэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагч У.Шинэбаярын, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, мөн зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16,670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 8,335 төгрөг, хариуцагч У.Шинэбаяраас 8,335 төгрөгийг тус тус гаргуулан “Вишнфанд ББСБ” ХХК-д буцаан олгож шийдвэрлэв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 1.“Вишнфанд ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, У.Шинэбаярт холбогдох иргэний хэргийн хариуцагч У.Шинэбаярын, нэхэмжлэлийн шаардлага болох 1534,005 /таван зуун гучин дөрвөн мянга таван/ төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн дотор нэхэмжлэгч “Вишнфанд ББСБ” ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16,670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 8,335 төгрөг, хариуцагч У.Шинэбаяраас 8,335 төгрөгийг тус тус гаргуулан “Вишнфанд ББСБ” ХХК-д буцаан олгосугай. 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай. 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай. 5.Уг захирамжид зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гомдол гаргах эрхгүйг дурдсугай. ШҮҮГЧ Ч.ЦЭНД |