Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/51

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лхагваням,

улсын яллагч О.Эрхэмбаяр,

шүүгдэгч Ө.******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөх чоно овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2131000880069 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1975 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр  *******ын *******, РД:/*******/;

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Ө.******* нь 2021 оны 03 дугаар сарын 23-ны шөнө Сэлэнгэ аймгийн “Сүхбаатар” сумын 3 дугаар баг, 1 дүгээр хэсэгт үйл ажиллагаа явуулдаг “L Pub” нэртэй кароакед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Б.*******ыг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт нь гараараа цохиж, зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ө.******* нь 2021 оны 03 дугаар сарын 23-ны шөнө Сэлэнгэ аймгийн “Сүхбаатар” сумын 3 дугаар баг, 1 дүгээр хэсэгт үйл ажиллагаа явуулдаг “L Pub” нэртэй кароакед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Б.*******ыг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт нь гараараа цохиж, зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Ө.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.*******н өгсөн: “...Тухайн үед баарны цаг дуусаж байсан. Тэгээд би гараад такси дуудчихаад ороод ирсэн чинь намайг хаашаа явчихаад ирэв гэсэн. *******ын эхнэр нь намайг миний найз орчихоо чамайг нөхөр чинь гараад зугтаачихлаа гээд байна гэхээр нь би утсаар ярьчихаад буцаад орсон чинь намайг хаашаа алга болчихдог юм пизда чинь чи намайг хаяад  алга болдог биз дээ гээд байхаар нь 2,3 цохичихоод эргэсэн чинь миний араас “гичий минь май” гээд салаавч өгөхөөр нь ширээн дээр байсан пивоны шилээр гарыг нь цохих гэж байгаад толгойг нь цохичихсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг[1],

2.Хохирогч Б.*******ын 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Бид нар караокены газар орж дуулахаар “Хороолол”-д манай гэрээс таксинд суугаад 2 хуваагдаад явсан. Бид нар бөөндөө “L Pub” караокены газрын нэг өрөөнд нь ороод “Соёрхол” нэртэй 0.75л-ийн 2 шил архи авсан. Мөн “Сэнгүр” пиво 6 шил, том чипс, 4 жижиг савтай ус авсан. Эхний архи ууж дуусаад дараагийн архийг уугаад сууж байхад Жоохноо, Мөөгий бид 3 зургаа даруулаад Жоохноо “энэ зургаа фэйсбүүкт тавина аа” гэхэд ******* “уул нь манай ******* үсээ засуулаад, сахлаа авчихвал зүгээр” гэж хэлсэн. Тэгсэн Хишигээ “мэднээ, мэднэ” гэж хэлэхээр нь би Хишигээд хандаж “чимээгүй бай Бааска чинь ийм яриа ойлгохгүй” гэж хэлэхэд ******* /баска/ “энэ муу ингэж хуцдаг байхгүй юу” гэж хэлээд намайг алгадаад миний энгэрээс зуураад фудволк ураад намайг цохиод байсан. Тэгсэн Жоохноо ороод салгаад байсан. Би ямар нэгэн үйлдэл хийлгүй зүгээр л суугаад байсан. Тэгсэн Бааска надаас холдоод суух шиг болсон би 2 гараа тохойгоороо өвдөг дээрээ тулаад сандалны зүүн хана талдаа баруун хана руу хараад сууж байхад Бааска миний толгойны зүүн хэсэгт юмаар цохисон. Би цохиулж байгаагаа сайн мэдээгүй. Нэг мэдсэн цагдаа ороод ирсэн байсан. Бид 2 нийлээд 4 жил гаруй хамтран амьдарч байна. Миний биед гэмтэл бэртэл шарх байхгүй байна. Толгойны зүүн хэсэг буюу зүүн хөмсөгнөөс дээшээ жижигхэн хэсэг газар язарсан. Надад гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй байна. Бид 2 одоо эвлэрсэн. Ө.******* уурандаа ийм үйлдэл хийсэн...” гэх мэдүүлэг[2],

3.Гэрч С.*******ийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 18 цаг өнгөрч байхад “Бөмбөөлэй” дэлгүүрийн хажуу талын зам дээр Жоохноо, Болороо, Бааска 3 портер маркийн машинтай явж байгаад таарсан. Жоохноо надад “машинаа танай хашаанд тавиад чиний машинтай хорооллоос төв рүү орж караокенд сууя” гэж хэлсэн. Би замаараа айлд хүн буулгаад гэртээ очиход хашаанд Жоохноо машинтайгаа ирсэн байсан. Би машинтай гарах гэхэд манай дүү “би машин хэрэглэнэ” гэж хэлэхээр нь бид нар манай дүүгээр Мөнхүүш /*******/-ийн гэрт Жоохноо, Болороо, Бааска бид 4 хүргүүлсэн. Хашааны гадаа хүргүүлэхэд хашаа руу нь “Хужирт” нэртэй ус зөөдөг залуу эхнэрийн хамт болон Уугий нар нь *******ын гэр лүү орж байсан. Гэрт нь ороход “Хужирт” нэртэй ус зөөдөг залуу 0.75л- ийн архи гаргаж ирээд тэд нар хуваагаад уусан, би вакцин хийлгэсэн учраас согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. *******ын гэрээс буюу Хорооллоос таксинд суугаад төвд байдаг “L Pub” нэртэй караокенд очсон. Караокенд ороод бид нар 1 шил архи, пиво захиалаад авсан. Эхний нэг шил архийг тэд нар хуваагаад ууж байхаар нь би гараад гадуур явж байгаад буцаад 22 цаг өнгөрөөгөөд ирэхэд эхний архиа уугаад сууж байсан. Намайг ирээд 10 минутын дараа дахиад 0.75л-ийн архи авсан. Бааска /Ө.*******/ миний хажууд суугаад надад “манай нөхөр нэг эмэгтэй хүнтэй яваад байна, манай нөхөртэй хамт зургаа даруулчихъя, та 2-ын зургийг “Фэйсбүүк” дээр тавьчихъя, тэгээд тэр хүүхэнд нь харуулъя” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “юу балайраад байгаа юм тийм юм байхгүй, би нөхөр сүүдэртэй хүн, эсвэл өөр ондоо хүний зураг авч тавихгүй юу” гэж хэлэхэд Ө.******* “эгч нь чамд л гэж хэлсэн, чамаас гуйж байна шүү дээ, манай хүн Солонгос улсад ажиллаж байгаа намайг юу гэж бодох вэ” гэж хэлсэн. Тэгсэн Ө.******* чимээгүй болоод миний хажуунаас босоод нөхрийнхөө хажууд очоод суусан. Хэсэг хугацааны дараа *******ын хажууд Бааска сууж байснаа баруун гараараа хэд хэдэн удаа нүүр лүү нь цохиод *******ын хамарнаас нь цус гарсан. Тэгсэн Жоохноо Хужиртын ус зөөдөг залуу эхнэрийн хамт бас Болороо гээд бүгд л салгаж байхад Бааска “чамаас болж миний нөхөр үхсэн, ална пизда, чамайг ална харж байгаарай” гэж хэлээд орилоод байсан. Би тэр хооронд нь гараад текнээс салфетик аваад буцаад ороод ирэхэд ******* суугаад Бааска босоод зогсчихсон байсан. Миний араас “L Pub”-н эзэн эмэгтэй орж ирээд “та нар одоо юу болоод байгаа юм одоо больцгоо, хэрүүл зодоон байхгүй шүү” гэж хэлээд өрөөнөөс буцаад гарсан. Бааска зогсож байснаа “явлаа” гэж хэлээд ширээн дээр байсан пиво бариад гадагшаа гарсан. Гадагшаа гараад 2-3 минутын дараа буцаж орж ирснээ Бааска *******од хандан “пизда минь чамайг араас гарч ирэх юм болов уу гэж зөндөө харлаа гадаа удаан хүлээлээ. Одоо чамайг алаад хаячихъя” гэж хэлээд барьж байсан пивоны шилээрээ сандал дээр сууж байсан *******ын толгойны зүүн хэсэг рүү 1 удаа цохисон. Тэгсэн бүгдээрээ очоод болиулаад Бааскагийн шилийг авсан. Хэн нь шилийг авсан гэдгийг мэдэхгүй тэнд бүгд л болиулж байсан. Болиулах гээд татахад нь Бааска холдохгүй пудволкноос нь татаад энгэрийг нь урсан...” гэх мэдүүлэг[3],

4.Гэрч Д.*******гийн 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай найз Мөнхболд /Жоохноо/ бид 2 төвд таараад 2 пиво аваад “Хороолол” очиж Мөнхболдтой хувааж уугаад “Бөмбөөлэй” дэлгүүрийн тэнд явж байхад Бааска, ******* нартай таарсан. Мөнхболд намайг Бааска, ******* нартай таарсан. Дэлгүүрээс 2 пиво аваад Мөнхболд, Бааска, ******* нар нэг, нэг уугаад талд нь оруулаад байж байхад танихгүй хүмүүс нэмэгдэж ирээд эрчүүд нь архи уугаад Бааска, бид 2 үлдсэн тал пиво болон нэг бүтэн пивыг уусан. Пиво ууж дуусаад машинаа тавих санаатай явж байгаад Хишигээтэй таараад Хишигээгээр Хорооллоос төв рүү хүргүүлэхээр болсон. Шууд Хишигээгийн гэрт нь очоод Мөнхболд дотогшоо айл руу ороод Бааска бид 2 машинд нь сууж байсан. Бааска портер маркийн машины хаалганы хажууд сууж байсан ба би машины голд сууж байсан. Хэсэг хугацааны дараа Мөнхболд байшингаас гараад ирэхийг нь би хараад Бааскагийн урдуур гараа явуулаад хаалга онгойлгоход цаашаа баруун тал бөгс хэсгээрээ газар унасан. Би “хүүе яана аа зүгээр үү, эмнэлэг явах уу" гэхэд “ёоё зүгээр ээ, найз нь нурууны гэмтэлтэй, нуруугаа хадуулж байсан, зүгээр эмнэлэг явахгүй” гэж хэлсэн. Тэгээд бид 2 Хишигээгийн машинд суугаад Бааскагийн гэрт очоод 4-лээ очсон. Тэр үед Бааскагийн гэрт Уугий, Хужиртын ус түгээдэг Мөнх-Эрдэнэ эхнэрийн хамт нэг шил архи авчихсан бид нар хуваагаад уусан. Би архийг нь тойруулсан ба ганц Хишигээ архинаас уугаагүй. Вакцин хийлгэсэн гэж ярьж байсан. Бид нар таксинд суугаад хорооллоос төв рүү явсан. Бид нар “L pub” нэртэй караокены газар ороход өрөө байхгүй гээд задгай зааланд нь хүлээгээд сууж байхад Хишигээ тэр хооронд гараад явсан. Бид нар өрөөнд ороод караоке дуулаад архи уугаад байж байхад гаднаас Хишигээ орж ирсэн. Хишигээ архи уухгүй байсан. Эхний архи дуусаад дараагийн архи захиалснаас хойшоо зарим зүйлийг бүдэг бадаг санаад байна. Би дуулаад сууж байхад юу болсон нь мэдэхгүй гэнэт л Бааска ******* руу дайраад *******ыг нүүр нүдгүй цохиод хувцас хунарыг нь ураад байхаар нь би болиулаад Бааскааг “тэгж болохгүй эмэгтэй хүн эрэгтэй хүнийг тэгж болохгүй, миний найз битгий тэг ингэж болохгүй” гээд л аргадаад байсан. Бааска “тэнд байсан хүн болгон руу дайраад “ална шүү, пизда нар минь” гээд аргадаад зогсож байсан. Нэг мэдсэн *******ын нүүрнээс цус гарчихсан би Бааскааг буланд бариад “боль болохгүй” гээд л Бааскатай юм яриад аргадах гээд үзээд байхад Бааска нь тоохгүй нөхөр лүүгээ дайраад байсан. Тэгээд нэг мэдсэн Бааска буйдан дээр хэвтчихсэн нуруу өвдөөд байна гээд байж байхад би Бааскатай юм яриад Бааска надад “би нурууны гэмтэлтэй, миний нуруу өвдчихлөө би босч чадахгүй нь” гээд хэвтээд байсан. Би эргээд харахад цагдаа ороод ирчихсэн. Эмнэлэг дуудсан байгаа гээд бай шиг байсан. Караокеноос Мөнхболд, Хишигээ бид 3 эмнэлэг ороод тэндээсээ харьсан...” гэх мэдүүлэг[4],

5.Гэрч Ц.Мөнхболдын 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би төвд явж байгаад найз *******тай таараад бид 2 уулзаагүй удсан гээд 2 пиво аваад Хороолол очиж хувааж уусан. Тэндээсээ хөлдөөд явж байгаад “Бөмбөөлэй” дэлгүүрийн тэнд явж байхад Бааска /*******/, ******* /Мөнхүүш/ нартай таарсан. Дэлгүүрээс 2 пиво аваад Болороо, Бааска, ******* нартай ууж байхад Уугийтай таарсан мөн хужиртын ус түгээгч залуу эхнэртэйгээ хамт явж байсан. Бид нар нэг шил 0.75л-ийн “Соёрхол” уусан. Архи ууж дуусах үед Бааска “дэлгүүр явчихаад ирье” гээд Болороо, Бааскаа, Мөөгий, Мөөгийгийн эхнэр бид нар миний Портер маркийн автомашин болон Мөөгийгийн Портер маркийн машинаар явсан. Мөөгий бид хоёр машинаа жолоодоод явж “Бөмбөөлэй” хүнсний дэлгүүр орж Бааска , Мөөгий хоёр дэлгүүр рүү орж 0.75 литрийн Хараа архи болон ундаа ус аваад гарч ирсэн. Тус дэлгүүрийн тэнд Хишгээ гэх манай төрсөн дүүтэй сууж байгаад салсан хүүхэн өөрийнхөө Приус-20 маркийн автомашинтай ирж таарсан. Би түүнийг төрсөн аав Лхагваа ахынх руу хүргээд өгөөч гэж гуйгаад түүний араас дагаад явсан. Лхагваа ахын хашаанд нь орж машинаа тавьчихаад Лхагваа ахын эхнэртэй мэнд мэдчихээд гараад иртэл Бааска Портерын хажууд талд өвдөглөөд суусан байсан бөгөөд тэр машинаас буух гэж байгаад хий гишгээд унасан юм шиг байсан ба би түүнийг өргөж босоход нь тусалсан. Тэгээд Бааскаа, Болороо бид гурав Хишгээгийн машинд суугаад урд талын гудамжинд байх Мөнхүүшийн гэрт хүргүүлсэн. Очиход Мөөгий болон түүний эхнэр, Мөнхүүш гурав бид нарыг хүлээгээд байж байсан. Өмнө нь ууж байсан 0.75 литрийн архины хагас нь үлдсэн байсан ба тэр архийг ууж дуусгаад дэлгүүрээс авсан 0.75 литрийн Хараа архиа хувааж ууцгаагаад дуусгасан. Бид нар архиа ууж дуусаад “Элл” паб орж дуулахаар болж бид нарын нэг нь такси дуудаад нэг машинаар хоёр удаа зөөлгөж Элл пабад ирсэн. Тухайн үед 22 цагийн үед очсон. Биднийг очиход өрөө байгаагүй учраас хэсэг сууж байгаад өрөөнд орсон. Өрөөнд ороод уугаад сууж байхад гаднаас ******* орж ирсэн. Бид нар эхний архиа ууж дуусаад дахиад нэг шил архи захиалаад архи уух нь уугаад бүжиглэх нь бүжиглээд дуулаад сууж байхад юунаас болж маргалдсан гэдгийг мэдэхгүй гэнэт л ******* *******ыг цохиод л ******* томоотой суугаад цохиулаад байсан. Бид нар салгахад хужиртын ус зөөдөг гэх залуу эхнэрийн хамт гараад явсан. Удаагүй юунаас болж цохисон гэдгийг мэдэхгүй Бааска пивоны шилээр *******ын толгойг цохисон. Цохисон дараа нь Хишигээ гарсан мөн ******* толгойгоо нүүрээ угаахаар гарсан Болороо бид 2 Бааскаг боль гээд л байж байсан. Бас баарны эзэн хүүхэн орж ирээд “юу болоод байгаа юм боль” гэж байсан. ******* дахиж орж ирэхэд нь Бааска дайраад байхаар нь би болиулаад боль гэсэн чинь миний энгэрээс хувцастай миний хамт хазсан. Тэгсэн ******* боль гээд болиулсан чинь Бааска *******ыг үсдэн дараад татаж байгаад халтирсан уу татаж байгаа энерциндээ унасан уу Бааскаа ар талаараа унаад ******* үсдүүлж татагдаж байгаад дээр нь унасан. Бааска, ******* нар нь дээр дээрээ давхралдаад унасан. Бааска унасан хойноо *******ын үснээс зулгаагаад нүүр амыг нь алгадаад байсан. Би унасан байхад нь *******ыг татаад босгосон Болороо Бааскаг татаж босгоход Бааска босоод өөрөө буйдан дээр суусан. Би *******ыг аваад өрөөнөөс гарч байхад цагдаа орж ирээд *******ыг аваад том заал руу гарахаар нь би дотогшоо өрөөнд ороход Бааска сууж байсан буйдан дээрээ хэвтчихсэн “миний нуруу өвдөөд байна” гэж байсан...” гэх мэдүүлэг[5],

6.Гэрч Б.Нарантуяагийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...: Би “L Pub” нэртэй караокегоо ажиллуулаад байж байхад 20 цаг:40 минутанд орж ирсэн. Найзуудаараа явж байна гээд хүмүүс явж байсан ба Жоохноо гэх залуу урд нь орж ирээд “30 минут үлдээгээд гарч байсан тэр цаг дээрээ нэмээд 1 цаг 30 минут авмаар байна”, нийлээд 2 цаг авсан. Өрөөнд 6 хүн орсон хүн болгон нэг пиво, нэг шил архи аваад дахин нэг шил архи авсан. Сүүлийн архи аваад удаагүй байж байхад “машин жолоодож байгаа” гээд согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй нэг эмэгтэй гарч ирээд надаас салфетка аваад орсон. Би араас нь ороход нэг эмэгтэй агсраад Болороо гээд эмэгтэй аргадаад “боль” гээд байсан. Тэр Бааска гээд эмэгтэй үгэнд орохгүй “ална пизда, намайг тайван байлга” гээд орилоод байсан. Би хэлээд үг авахгүй болохоор нь өрөөнөөс гарсан. Хэдэн минутын дараа архи уугаагүй гэсэн ******* гэх хүүхэн “эхнэр нь нөхрөө шилээр толгойг нь цохьчихлоо” гэж хэлээд ширээний алчуур аваад орсон. Би араас нь ороход нөхөр нь нүүрээ угаахаар бие засах өрөө рүү явсан гэсэн ба өрөөнд нөгөө эмэгтэйг өрөөний зүүн хойд буланд Болороо аргаад “болио” л гээд байх шиг байсан. Нөгөө Бааска /*******/ эмэгтэй үгэнд нь орохгүй “пизда, наадах чинь” гээд л нөхөртөө л агсан тавиад байгаа бололтой байхаар нь би “болио энд ингэж хэрүүл маргаан хийж болохгүй гэж хэлсэн” тэгсэн тэр Бааска гэх эмэгтэй үгэнд орохгүй орилж чарлаад ширээн дээр байсан савтай ус аваад хөндлөн маягаар өрөөнд байсан хүмүүс рүү цацсан. Би тэр үед нь өрөөнд байсан учраас миний энгэр норсон. Үгэнд орохгүй болохоор буцаад өрөөнөөс нь гараад явж байхад нөхөр гээд залуу үүдэнд таарахаар нь “эхнэрээ битгий цохиорой аятайхан аргадаад тайвшруул” гэж хэлсэн. Би тэгээд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг[6],

7. Гэрч Б.Мөнх-Эрдэний 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 16 цагийн орчим өнгөрч байхад “Сутай” дэлгүүрийн орчим Мөнхүүш /*******/, Жоохноо/ Мөнхболд/ нар нь эхнэрүүдтэйгээ явж байсан. Мөнхүүшийн гэрийн ойролцоо пиво уусан. Тэндээсээ Мөнхүүшийн гэрт орж гараад байж байхад Жоохноо өөрийн эхнэр болон Мөнхүүшийн эхнэрийг дагуулаад гараад явсан. Удаагүй жижиг машинтай эмэгтэй хүнд дагуулаад хүрээд ирсэн. Би эхнэрийн хамт гараад дэлгүүрээс “Хараа” нэртэй архи аваад Мөнхүүшийн гэрт уусан. Бид нарыг архи ууж байхад хорооллоос төв рүү орж караокенд сууя гээд бид нар бөөндөө таксинд суугаад төвийн “L Pub” нэртэй газар орсон. Мөнхүүш эхнэрийн хамт, Жоохноо эхнэрийн хамт би эхнэрийн хамт 6-лаа караокенд ороод архи, ус авсан. Авсан архи дундаас доогуур ороход би юу болсноо санахгүй ухаан санаа орж гараад байсан. Би караокены дуу гарч байхад караокеноос эхнэрийн хамт гарсан. Би нилээн муудаад караокенд дуулаад бүжиглээд л байсан. Бидний дунд маргаан болж зодолдсон зүйл байгаагүй. Дараа өдөр нь юу болсон талаар асуухад манай эхнэр надад хэлэхдээ “караокенд Мөнхүүшийн эхнэрийн дуу нь караокены дуунаас давж ирээд “Мөнхүүшээ пизда минь” гэж хэлж байсан” гэж надад хэлсэн. 2 хоногийн дараа буюу 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Мөнхүүш надтай таараад “караокенд зодоон болсон” гэж хэлсэн. Миний мэдэж байгаагаар зодоон болоогүй. Би зодоон болохоос өмнө архи уугаад ухаангүй болсон. Эхнэр бид 2-ыг караокеноос гарч байхад маргаан эхэлж байсан талаар манай эхнэр хэлсэн...” гэх мэдүүлэг[7],

8.Гэрч Т.*******ын 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Надад хэрэг явдлын талаар мэдэх зүйл байхгүй байна. 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 11 цагийн орчим над руу эмнэлгийн байгууллагаас залгаад “танай ээж Ө.*******г гэрэл зургаар харж нарийн шинжилгээ хийлгэх шаардлагатай, та эмнэлэг дээр хүрээд ирэх үү” гэж хэлсэн. Би түүний дагуу эмнэлэг дээр ирэхэд манай ээж урд өдөр нь согтууруулах ундааны зүйл хэрэглээд унасан гэж хэлсэн. Дараа нь лавлаж сайн асуухад би согтууруулах ундааны зүйл хэрэглээд караокөнд ороод маргалдаад *******ыг шилээр цохиход Жоохноо гэх хүн түлхээд унагаасан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[8],

9.Гэрч Б.Гантуяагийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Надад хэрэг явдлын талаар мэдэх зүйл байхгүй байна. Б.******* нь манай 5 дугаар баг, 4 дүгээр хэсэг, 140 тоотод өөрийн төрсөн аав Ж.Бямбаагийн хамт амьдардаг. Ж.Бямбаа нь ажилгүй, одоо тэтгэвэрт гарсан. Мөрөөрөө л хүн байдаг. Архи уудаг уусан ч хэнд ч гэм хоргүй байж л байдаг. Дөлгөөн ааш зантай хүн байгаа юм. Б.******* нь Ө.******* гэх эмэгтэйтэй хамтран амьдраад 3-4 жил болж байна. Нэг болохоор энд аавындаа байгаад нэг бол Шаамар суманд байгаад байдаг. Энэ өвөл Б.*******, Ө.******* нар нь 5 дугаар багт байрлах гэртээ өвөлжсөн. Ер нь энд байхаасаа илүүтэй Шаамар суманд амьдардаг. Эмэгтэй /Ө.******* / нь Шаамар суман иргэн гэж явдаг. Манайд түр оршин суухаар бүртгүүлээгүй. Гэрт нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдээд Ө.******* нь Б.*******ыг цохиж нүдлээ гэж сонсоогүй. Б.*******, Ө.******* нар нь эрхэлсэн тодорхой ажилгүй. ******* нь хайрга зөөдөг, хааяа нэг өөр суманд очиж модны ажил хийдэг...” гэх мэдүүлэг[9],

10.Сэлэнгэ аймаг шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 92 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: 1.Б.*******ын биед хуйханд шарх, хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт[10],

11.Шүүгдэгч Ө.******* 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн: “...Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Бид 2 эвлэрсэн тул ямар нэгэн асуудал байхгүй. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг[11], 12.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[12], 13.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[13], 14.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[14], 15.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[15], 16.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[16], 17.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[17]зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ө.*******н гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Б.*******ын зүгээс шүүгдэгч Ө.*******гаас хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэсэнд үндэслэн шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Ө.*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.

Иймд улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.*******г 550 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 550.000 /таван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгож, шүүгдэгч Ө.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээг буюу 15000 төгрөгийг нэг хоногтой тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулан шийдвэрлэсэн болно.

Энэ гэмт хэргийн улмаас хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг пивоны шилийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгав.

Шүүгдэгч Ө.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь хуульд нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Хөх чоно овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.*******г 550 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 550.000 /таван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.*******д оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээг буюу 15000 төгрөгийг нэг хоногтой тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай. 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг пивоны шилийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.

6.Шүүгдэгч Ө.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

   

   

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.АМАРГЭРЭЛ