Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2017/01625

 

  2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2017/01625

                        Улаанбаатар хот

 

   

      Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-47, өөрийн байранд оршин байгаа “Мобиком корпораци” ХХК /РД-2072572/-ийн,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 29 дүгээр байр, 113 тоотод оршин суух, Зуутраг овогт Дашгомбын Нарантуяа /РД-ЧТ81073101/-д холбогдуулан гаргасан,

 Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,706,076 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, мөн сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлт гарган 22702337 тоот гэрээ байгуулан 99878000 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг, мөн гар утас, төхөөрөмж худалдах-худалдан авах нэмэлт гэрээ байгуулан iPhone 6S plus 16GB утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.

Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн төлбөрөө төлөөгүй тул үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Хариуцагчийн төлбөрөөс барьцаа 30,000 төгрөгийг хассан болно.

Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт нийт 1,706,076 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Очир шүүхэд гаргасан тайлбартаа: “Мобиком корпозраци” ХХК нь Д.Нарантуяагаас 1,706,076 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 1,706,076 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Нарантуяа шүүхэд гаргасан тайлбартаа: “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжилсэн 1,706,076 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

Энэ төлбөрийг 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 284,346 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 284,346 төгрөгийг, 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 284,346 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 284,346 төгрөгийг, 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 284,346 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 284,346 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хэргийн оролцогчдын нэхэмжлэл, тайлбарыг хянаад                                                                 

                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь хариуцагч Д.Нарантуяагаас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,706,076 төгрөг шаардан шүүхэд ханджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Нарантуяа нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,706,076 /нэг сая долоон зуун зургаан мянга далан зургаан/ төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 284,346 /хоёр зуун наян дөрвөн мянга гурван зуун дөчин зургаан/ төгрөгийг, 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 284,346 /хоёр зуун наян дөрвөн мянга гурван зуун дөчин зургаан/ төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 284,346 /хоёр зуун наян дөрвөн мянга гурван зуун дөчин зургаан/ төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 284,346 /хоёр зуун наян дөрвөн мянга гурван зуун дөчин зургаан/ төгрөгийг, 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 284,346 /хоёр зуун наян дөрвөн мянга гурван зуун дөчин зургаан/ төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 284,346 /хоёр зуун наян дөрвөн мянга гурван зуун дөчин зургаан/  төгрөгөөр тус тус нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-д төлж барагдуулна гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн төлбөр төлөх хугацааг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.

Шүүх, хариуцагчийн дээрх зөвшөөрлийг бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн байна гэж үзэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагч Д.Нарантуяагийн, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, мөн зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42,247 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 21,123 төгрөг, хариуцагч Д.Нарантуяагаас 21,123 төгрөгийг тус тус гаргуулан “Мобиком корпораци” ХХК-д буцаан олгож шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.”Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Нарантуяад холбогдох иргэний хэргийн хариуцагч Д.Нарантуяагийн, нэхэмжлэлийн шаардлага болох 1,706,076 /нэг сая долоон зуун зургаан мянга далан зургаан/ төгрөгөөс 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 284,346 /хоёр зуун наян дөрвөн мянга гурван зуун дөчин зургаан/ төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 284,346 /хоёр зуун наян дөрвөн мянга гурван зуун дөчин зургаан/ төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 284,346 /хоёр зуун наян дөрвөн мянга гурван зуун дөчин зургаан/ төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 284,346 /хоёр зуун наян дөрвөн мянга гурван зуун дөчин зургаан/ төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 284,346 /хоёр зуун наян дөрвөн мянга гурван зуун дөчин зургаан/ төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 284,346 /хоёр зуун наян дөрвөн мянга гурван зуун дөчин зургаан/ төгрөгөөр тус тус нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-д төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42,247 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 21,123 төгрөг, хариуцагч Д.Нарантуяагаас 21,123 төгрөгийг тус тус гаргуулан “Мобиком корпораци” ХХК-д буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

5.Уг захирамжид зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

                                 

 

                                       ШҮҮГЧ                               Ч.ЦЭНД